Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2025/00104

 

 

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Булган суманд ******* оны 07 сарын 10-ны өдөр төрсөн, ******* настай, Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* овогт ******* ******* миний бие ******* Чекей нь ******* онд төрсөн. 16 нас хүрээд илгээлтээр хөдөө гарсан. 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Алтайн оргил нэгдлийн ******* баг /******* бригад/-т малчнаар орж 1989 оныг дуустал ажиллаж байсан.

            Иймд 1986 оноос 1989 оны дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч  ******* нь 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал нь:

           - түүний шүүхэд гаргасан хүсэлт,

             Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 688 дугаартай “Ховд амйгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдлийн ******* буюу 2 дугаар бригадын 1986-1990 оны 70 дугаар данснаас шүүж үзэхэд овогтой холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй” гэх лавлагаа,

            Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний  1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтэр,

            2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай Үенч сумын архиваас Малчин-Даатгуулагчид олгох 1990 оноос 2000 оны архивын лавлагаа,

            Ховд аймгийн Үенч сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай “ овогтой Чекей /******* регистрийн дугаартай/ нь сургуульд 1978 онд 1 дүгээр ангид элсэн орж 1982 онд 4 дүгээр ангид суралцаж байгаад “Алтай оргил нэгдэл”-ийн ******* багт илгээлтээр гарсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

            Ховд аймгийн Үенч сумын ******* багийн Засаг дарга “ овогтой Чекей //-ны эхнэр овогтой ы хамт 1990-1994 он хүртэл мал маллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

            Гэрч овогт ийн ийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн.... ******* нь 1986 оноос 1989 оны дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд аав, ээжийнхээ хамтаар мал маллаж ажиллаж байсан нь үнэн болно гэх мэдүүлэг,

          Гэрч овогт ы шүүхэд гэрчээр мэдүүлсэн.... ******* нь 1986 онд Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд аав, ээжийнхээ хамтаар мал маллаж, 1992 онд өмч хувьчлал явагдаж Алтайн оргил хувьцаат компани болоход мөн адил компаний мал маллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ЭНХЖАРГАЛ