Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 154/шш2025/00140

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 15*******/ШШ2025/001*******0

Ховд аймаг

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* аймгийн ******* сумын ******* нуур багт оршин суух, РД:*******,*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,*******,******* /дөрвөн сая долоон зуун гурван мянга таван зуун ерөн есөн төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шонхор овогт Ганбаатарын Алдарцэцэг нь 202******* оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр Голомт банктай ЗГ-RC00103*******90-202*******/07/0******* тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж 5,500,000.00 (таван сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатайгаар, сард 1 удаа (сар бүрийн 30-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. Зээлдэгч Шонхор овогтой Ганбаатарын Алдарцэцэг нь ЗГ-RC00103*******90-202*******/07/0******* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 16******* хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,*******,******* төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ганбаатар овогтой Алдарцэцэг нь *******-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. *******,*******,******* төгрөгийг 2025 оны 10 дугаар сараас эхлэн 2026 оны 03 дугаар сар хүртэл 6 хувааж төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбартай танилцсан бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. *******,*******,******* төгрөгийг 2025 оны 10 дугаар сараас эхлэн 2026 оны 3 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд тэнцүү дүнгээр хувааж төлөх

 

хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,*******,******* /дөрвөн сая долоон зуун гурван мянга таван зуун ерөн есөн төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь *******,*******,******* төгрөгийг 2025 оны 10 дугаар сараас эхлэн 2026 оны 03 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд тэнцүү дүнгээр хувааж төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хугацаанд гаргуулахыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,208 төгрөгийн тал хувь *******5,10******* /дөчин таван мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, *******5,10******* /дөчин таван мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг хариуцагч ээс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,*******,******* төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь 2025 оны 10 дугаар сараас эхлэн 2026 оны 03 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд *******,*******,******* /дөрвөн сая долоон зуун гурван мянга таван зуун ерөн есөн төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг тэнцүү дүнгээр хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,208 төгрөгийн тал хувь *******5,10******* /дөчин таван мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, *******5,10******* /дөчин таван мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг хариуцагч ээс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ