| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00074/И |
| Дугаар | 154/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 154/ШШ2025/00106
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: “Мобифинанс ББСБ” ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:******* регистрийн дугаартай, ******* овогтой *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,738,098 /нэг сая долоон зуун гучин найман мянга ерөн найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* нь "Мобифинанс" ББСБ”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 10 сарын 20-ны өдөр 140000674643 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 09 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй, 300,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй, 300,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр Д.*******гийн зээлийн гэрээний үүрэг:
| Зээлийн огноо | Авсан зээл | Зээлийн үлдэгдэл | Ашигласан хоног | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 9/12/2023 22:10 | 500,000 | 500,000 | 552 | 188,432 | 35,378 | 723,810 |
| 9/12/2023 22:12 | 300,000 | 300,000 | 552 | 174,195 | 32,949 | 507,144 |
| 9/12/2023 22:12 | 300,000 | 300,000 | 552 | 174,195 | 32,949 | 507,144 |
| - | 1,100,000 | 1,100,000 | - | 536,822 | 101,276 | 1,738,098 |
Д.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "Мобифинанс ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,738,098 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг Мобифинанс ББСБ-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно” гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* миний бие “Мобифинанс ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээлийн төлбөр болох 1,738,098 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна, татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч Д.*******гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,738,098 /нэг сая долоон зуун гучин найман мянга ерэн найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,738,098 /нэг сая долоон зуун гучин найман мянга ерэн найм/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 1,738,098 /нэг сая долоон зуун гучин найман мянга ерэн найм/ төгрөгийг хариуцагч Д.******* нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,760 төгрөгийн 21,380 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 21,380 төгрөгийг хариуцагч Д.*******с тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ