| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00153/И |
| Дугаар | 154/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 154/ШШ2025/00181
| 2025 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 154/ШШ2025/00181 | ******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч ******* банк ХХК /РД:*******/-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой *******д холбогдох 11,252,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр № МЮ40030003095029815 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ, 3012-2024-94000053157 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээг тус тус байгуулж 10,273,000.00 /арван сая хоёр зуун далан гурван/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. ******* банк ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр зээлийн гэрээг цуцлаж байгаа тул, хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 11,252,688 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банк ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 11,252,688 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Б.*******эс 11,252,688 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758..1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758..1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 11,252,688 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194993 төгрөгийн 97,496.5 төгрөгийг улсын орлогоос, 97,496.5 төгрөгийг хариуцагч Б.*******эс тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ