| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00134/И |
| Дугаар | 154/шш2025/00142 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 154/шш2025/00142
| 2025 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 154/ШШ2025/00142 | ******* аймаг |
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******,*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 799,257.29 /долоон зуун ерөн есөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110570034 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 784,257.29 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 799,257.29 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Батбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь *******-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 799,257.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: "Ашид капитал ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Заяатын Батбилэг /*******/-т холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага 799,257.29 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлттэй тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч З.Батбилэгт холбогдуулан зээлийн
гэрээний үүрэгт 799,257.29 /долоон зуун ерөн есөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч З.Батбилэг нь нэхэмжлэлийн шаардлага 799,257.29 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хугацаанд гаргуулахыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,732 төгрөгийн тал хувь 11,866 /арван нэгэн мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 11,866 /арван нэгэн мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг хариуцагч З.Батбилэгээс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 799,257.29 /долоон зуун ерөн есөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч З.Батбилэг нь 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,732 төгрөгийн тал хувь 11,866 /арван нэгэн мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 11,866 /арван нэгэн мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг хариуцагч З.Батбилэгээс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ