Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2025/00122

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

          Нэхэмжлэгч: “Голомт банк” ХК-ны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Хөх үзүүр багт оршин суух, РД:******* регистрийн дугаартай, ******* овогтой *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,871,392.58/найман сая найман зуун далан нэгэн мянга гурван зуун ерөн хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* овогтой ******* нь Голомт банктай 2024 оны 08 сарын 21-ний өдөр R001524708 тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 08 сарын 29-ний өдөр ЗГ- R001524708 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г цахимаар байгуулж, 5635115303 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (Арван сая төгрөг)-и зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* овогтой ******* нь ЗГ- R001524708 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 06 сарын 03-ны өдрийн байдлаар 70 хоног хугацаа хэтрүүлэн: Үндсэн зээлийн төлбөрт 8,377,365.38 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 487,153.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,873.22 төгрөг, нийт 8,871,392.58 (Найман сая найман зуун далан нэгэн мянга гурван зуун ерэн хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг төлөөгүй тул Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч ******* овогтой *******-с Голомт банктай байгуулсан ЗГ- R001524708 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт Нийт 8,871,392.58 (Найман сая найман зуун далан нэгэн мянга гурван зуун ерэн хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү” гэжээ.    

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2025 оны 07 дугаар сарын 25-ны дотор 431,297.55 төгрөгийг төлөхөөр, хугацаа хэтрэлтийн 1,734,089.39 төгрөгийг 08 дугаар сарын 08-ны дотор төлж зээлийн үлдэгдлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Д.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,871,392.58 (Найман сая найман зуун далан нэгэн мянга гурван зуун ерэн хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,871,392.58 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны дотор 431,297.55 төгрөгийг төлөхөөр, хугацаа хэтрэлтийн 1,734,089.39 төгрөгийг 08 дугаар сарын 08-ны дотор төлж зээлийн үлдэгдлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

     Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д  заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,871,392.58 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны дотор 431,297.55 төгрөгийг төлөхөөр, хугацаа хэтрэлтийн 1,734,089.39 төгрөгийг 08 дугаар сарын 08-ны дотор төлж зээлийн үлдэгдлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу хариуцагч Д.******* нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ны  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,892 төгрөгийн 78,446 төгрөгийг ******* тоот данснаас, 78,446 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч  Голомт банк” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                         ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ