Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00180

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00180

Булган сум

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: ******* хот,******* дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой О.*******холбогдох 866,069 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Золзаяа нь ******* ББСБ ХХК-тай 2024 сарын 03 сарын 24-ний өдөр 140001054641 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94625414 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. О.Золзаяа нь уг гэрээний үндсэн дээр 2024.04.08-ны өдөр 790,000 төгрөгийг 2.7 % хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд О.Золзаяа нь нийт 320,000 төгрөг төлсөн ба ******* ББСБ- ын зүгээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдлаар О.Золзаяагийн үндсэн зээлийн үлдэгдэл 728,119 төгрөг, 2024.04.08-ны өдрөөс 2025.08.14-ний өдрийг хүртэлх 463 хоногийн зээлийн хүү 114,988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,962 төгрөг, нийт 866,069 төгрөг байна. О.Золзаяа нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 866,069 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.Золзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 866,069 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-нд төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.Золзаяагаас 866,069 төгрөг нэхэмжилснийг хариуцагч О.Золзаяа хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 866,069 төгрөгийг хариуцагч О.Золзаяаг 2025 оны 12 дугаар сарын 30-нд төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25336 төгрөгийн 12,668 төгрөгийг улсын орлогоос, 12,668 төгрөгийг хариуцагч О.Золзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ