Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 154/шш2025/00143

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2025/00143

******* аймаг

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* нуур багт оршин суух, РД:*******,*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,944,041.34 /хорин хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга дөчин нэгэн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "Премиумтауэр" ХХК нь *******025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ПТ-2025- 009 дугаар "Техник худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан билээ. Энэхүү гэрээгээр манай компани нүүрсний чиргүүлийг худалдан авагч Л.Мөнх-Эрдэнэд хүлээлгэн өгөх, Л.Мөнх-Эрдэнэ нь худалдан авсан техникийн төлбөр болгон банк бус санхүүгийн байгууллагын зээлээр 56,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Уг гэрээний дагуу манай компани техникийг худалдан авагчид бүрэн шилжүүлэн хүлээлгэн өгсөн ба худалдан авагч Л.Мөнх-Эрдэнэд уг гэрээний урьдчилгаа төлбөр болох 56,000,000 төгрөгийг манай "Премиумтауэр" ХХК-д төлж барагдуулж, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй буюу гэрээ байгуулагдсанаас хойш 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Үүнээс 596,405.48 төгрөгийг үндсэн төлөлтөд, 403,594.52 төгрөгийг хүүнд суутгасан болно. Энэхүү 1,000,000 төгрөгийн төлөлтөөс хойш Л.Мөнх-Эрдэнэ нь төлөлт хийгээгүй бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ПТ-2025-009 дугаар "Техник худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу төлөх ёстой үндсэн төлөлт 21,403,594.52 төгрөг, хүү 1,306,101.61 төгрөг, нийт 22,944,041.34 төгрөг байна. Иймд ПТ-2025-009 дугаар "Техник худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Л.Мөнх-Эрдэнээс 22,944,041.34 төгрөгийг гаргуулж бидэнд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Лувсанжамц овогтой Мөнх-Эрдэнэ *******-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 22,944,041.34 төгрөгийг 4 хувааж төлөх буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 5,736,011 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 5,736,011 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 5,736,011 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 5,736,009 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд "Премиумтауэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Мөнх-Эрдэнэд холбогдох "Гэрээний үүрэгт 22,944,041.34 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 22,944,041.34 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал сар бүрийн 20-нд 4 хуваан төлөх хариу тайлбар ирүүлсэн байна. Нэхэмжлэгч "Премиумтауэр" ХХК-ийн зүгээс хариуцагчийн саналыг хүлээн авч, дараах байдлаар төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Үүнд: 1. 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 5,736,011 төгрөг, 2. 2025 оны 10 дугаар сарын 20-нд 5,736,011 төгрөг, 3. 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 5,736,011 төгрөг, 4. 2025 оны 12 дугаар сарын 20-нд 5,736,009 төгрөг.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.Мөнх-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,944,041.34 /хорин хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга дөчин нэгэн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,944,041.34 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 5,736,011 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 5,736,011 төгрөг, 11 дүгээр сарын 20-нд 5,736,011 төгрөг, 12 дугаар сарын 20-нд 5,736,009 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагмаа хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

******* -ийн гүйцэтгэх захирал С.Гансүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А-25/088 дугаартай албан бичгээр Д.Мядагмаад итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдлэж, үүрэг хүлээж оролцоно... эрхийг олгосон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,070 төгрөгийн тал хувь 137,035 /нэг зуун гучин долоон мянга гучин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 137,035 /нэг зуун гучин долоон мянга гучин тав/ төгрөгийг хариуцагч Л.Мөнх-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгч *******-д буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 22,944,041.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 5,736,011 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 5,736,011 төгрөг, 11 дүгээр сарын 20-нд 5,736,011 төгрөг, 12 дугаар сарын 20-нд 5,736,009 төгрөг, нийт 22,944,041.34 /хорин хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга дөчин нэгэн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,070 төгрөгийн тал хувь 137,035 /нэг зуун гучин долоон мянга гучин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 137,035 /нэг зуун гучин долоон мянга гучин тав/ төгрөгийг хариуцагч Л.Мөнх-Эрдэнээсс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ