МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн ******* ******* газар,
Хариуцагч: Булган аймаг дахь ******* *******ын газар хоорондын “******* аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/61, 03/119, 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/186 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт” -ийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Булган аймгийн ******* ******* газрын дарга Г.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч ******* аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч Булган аймгийн ******* ******* газраас Булган аймаг дахь ******* аудитын газарт холбогдуулан “******* аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийн холбогдох хэсгүүд болон 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/61, 03/119, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/186 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн.
- Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “
- Манай байгууллага ажилчдадаа илүү цагийн хөлс хууль, журмын дагуу олгосон,
- Шатахуун зарцуулалтын нормыг хэтрүүлээгүй, батлагдсан төсвийн хүрээнд зарцуулсан,
- Байгууллагын үндсэн хөрөнгийг актлах, шилжүүлэх асуудлыг ерөнхий газраас ирсэн шийдвэрийн дагуу шийдвэрлэдэг, салбарын хэмжээнд үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийх, актлах тухай шийдвэр гараагүй байгаа,
- ******* ******* газар нь аймгийн Засаг даргын харьяа агентлаг бөгөөд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэж, Засаг даргын шийдвэрээр урамшуулал авсан нь хууль зөрчөөгүй” гэж,
- Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
- Илүү цагийн олговор олгосон ажилтнууд нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байхад илүү цагийн хөлс олгосон нь төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсанд тооцно,
- Элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн хөрөнгийг актлах, дахин үнэлэх асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлээгүй,
- Анхан шатны баримт бүрдээгүй ажил, гүйлгээг бүртгэж санхүүгийн тайланд тусгасан,
- Эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр байгууллагын удирдлагад мөнгөн урамшуулал олгосон нь хууль зөрчсөн” гэжээ.
Шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгч тайлбартаа: “Илүү цагийн асуудал дээр 2025 онд батлагдсан төсвийн хүрээнд санхүүгийн анхан шатны баримт бичгийн шаардлага хангаагүй гэсэн төлбөрийн акт дээр хариу тайлбар гаргасан. Манай дээр байгаа санхүүгийн бичиг баримт нь Санхүү нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн жагсаалтыг хангаж байгаа гэж үзэж байгаа. Батлагдсан төсвийнхөө хүрээнд 6 сард олгох илүү цаг олгох 16 цагаас хэтрүүлэхгүй нийт албан хаагчдын гүйцэтгэлийн 10 хувьд нь олгосон. Манай зүгээс төрийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулаагүй. 18.000.000 төгрөг дээр маргаад байгаа нь төрийн үйлчилгээний болон захиргааны алба хаагчдын илүү цагаар ажилласан Хөдөлмөрийн хуулиар олгосон эрх үүргийн хувиар нийгмийн баталгааны нэг хэлбэр гэж үзэж байгаа учраас үүн дээр маргаж байгаа. 2 дугаар асуудал нь Булган аймгийн мал ******* газрын хөрөнгөд бүртгэлтэй байгаа балансын хөрөнгийн дахин үнэлгээ асуудал нь тухайн жилийн үнэлгээний дүнгээр гаргасан дахин үнэлгээний материалыг холбогдох дээд шатны байгууллага буюу ******* ******* ерөнхий газарт тухайн онд нь багтаан хүргүүлсэн боловч хойшлогдоод 2026 он гэхэд эхний 1 дүгээр улирал 20 гаран сая төгрөгийн хөрөнгийн жагсаалт орж ирж байгаа нь бидэнд хамааралгүй гэж маргаж байгаа. 3 дахь асуудал нь ******* ******* газрын дарга нь төрийн захиргааны албан хаагчийн улирлын гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээний урамшууллын асуудал дээр акт тавьсан байгаа. Аймгийн Засаг дарга болон ******* ******* газрын удирдлагуудтай хоёулантай нь гэрээ байгуулсан. Гэрээний гүйцэтгэлийн үнэлгээ нь хангалттай үнэлэгдсэн байгууллагын удирдлагуудад урамшуулал олгох тухай шийдвэрийг тухайн ондоо багтаж гарсан шийдвэр нь аймгийн Засаг даргын захирамж байсан учраас энэ үндэслэлээр давхардуулалгүй авсан учраас төрд хохирол учруулаагүй гэж маргаан үүсгэсэн. 4 дэх асуудал нь 3,000,000 төгрөгийн шатахууны зардлын баримт шаардлага хангаагүй, анхан шатны санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан акт нь үндэслэлгүй юм гэж үзсэн. Энэ нь хүнс хөдөө аж ахуйн яам болон сангийн яамнаас батлагдсан маягт бүртгэлийн дагуу санхүүгийн анхан шатны баримтууд бүрэн байсан. Зарим техникийн зүйл алдаатай байсан зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа. Актын хувьд үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Сангийн сайдын 347 дугаар маягтын дагуу шатахууны зардлыг тооцоог бүртгэж явдаг. Батлагдсан ямар маягт байгаа болоо гэж асуумаар байна. Хэрвээ тийм маягт байна гэвэл бид нар маягтыг хөтлөхөд бэлэн байна. Дахин үнэлгээтэй холбоотой асуудал дээр 2025 он 11 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагын даргын албан тоотоор өмч хамгаалах зөвлөлийн тэмдэглэлээр ******* ******* ерөнхий газар явуулсан байгаа. ******* ******* ерөнхий газар 21 аймгийн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой албан тоот ирснийг нэгтгээд ******* өмчийн бодлого зохицуулалтын хороонд хүргүүлдэг. Манай байгууллага хугацаандаа хүргүүлсэн. Манай байгууллагаас хамааралгүй гэдэг бичгийг аудит хийх явцад ******* ******* ерөнхий газраас ирүүлсэн боловч хүлээж аваагүй. 46,600,000 төгрөгийг акт тавьсан үндэслэлгүй гэж үзэж байна. Дахин үнэлгээтэй холбоотой 2026 оны 04 дүгээр сард ******* өмчийн бодлого зохицуулалтын газраас дахин үнэлгээний шийдвэр нь ирсэн. 2 авто машиныг актлах хөрөнгө байсан учраас хөрөнгийн улсын үзлэг тоолохтой холбоотой 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ямар ч чиглэл гарахгүй гэсэн ******* өмчийн бодлого зохицуулалтын хорооны чиглэлээр 2 машины актын шийдвэр ирээгүй байгаа” гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* тайлбартаа: “Илүү цагтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан нийтдээ аудитаар тогтоосон 40,000,000 төгрөг байсан. Үүнээс төлбөрийн акт тогтоосон нь 18,000,000 төгрөг байгаа. Чөлөөлсөн 22,000,000 төгрөг нь Аймгийн засаг даргын А/598 дугаар захирамжаар команд штабт ажилласан А/34 төлөвлөгөөний дагуу ажилласан хугацааны, лабораторид ажилласан албан хаагчдын илүү цагийг 22,000,000 төгрөгийг чөлөөлөөд 18,000,000 төгрөгт нь төлбөрийн акт тогтоосон. ******* ******* газраас хариу тайлбар ирүүлэхдээ албан хаагчаа томилсон байсан. Нэгжийн дарга Цэнгэлмаа дарга ирж тулгалт хийгдээд 22,000,000 төгрөгийг чөлөөлж 18,000,000 төгрөг дээр тогтоогдсон төлбөрийн акт юм. Ажил олгогчийн санаачилгаар гэж яриад байна. Шүлхий өвчин гарлаа гэхэд сумын Засаг даргын захирамжаар юм уу, аймгийн Засаг дарга захирамжаар хэнийг хэзээ ямар ажил гүйцэтгэхийг тодорхойлоод тусгасан байх ёстой. Гэтэл үлдэж байгаа 18,000,000 төгрөг буюу үндсэн ажлаа хийж хэрэгжүүлснийхээ үр дүнд илүү цаг авсан байсан. Нягтлан бодогчийн хувьд сум дундын ойн ангийн нягтлан бодогч хавсран гүйцэтгэж 40 хувийн нэмэгдэл цалин авдаг. Тийм учраас 2 байгууллагад зэрэг ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг. Түүнтэйгээ уялдуулаад ажлын 8 цагаас илүү гаргасан асуудал байна гэж харж байгаа. Жишээ нягтлан бодогчийн хувьд 2025 оны 03 дугаар сард команд штабт ажилласан 332,000 төгрөгийг чөлөөлсөн. Нийт үлдэх 1,800,000 төгрөг дээр төлбөрийн акт тогтоогдсон. 2 удаагийн тушаалаар наадмаар болон цагаан сараар ажиллах хугацаанд ажлын цаг шилжүүлээд амралтын өдрөөр ажилласан хугацаагаа нөхөн амруулах тушаал шийдвэр ******* ******* ерөнхий газраас гаргасан байдаг. Мөн Орхон аймгийн мал эмнэлэг команд штабт ажилласан хэрнээ нэг ч илүү цаг цаг аваагүй байдаг. Аймгийн Засаг даргын захирамжаар 9 дүгээр команд штабт ажилласан Аймгийн тамгын газар, Цагдаагийн газар бүх байгууллага орсон. Команд штабт ажилласан хүмүүс илүү цаг аваагүй байдаг. ******* ******* газар яагаад илүү цаг олгосон бэ гэхээр нийт батлагдсан 54 хүний орон тооноос гүйцэтгэлээр 46 орон тоо батлагдсан. Сул орон тооны цалингаа нэмэгдлээр илүү болгож өгөөд байгаа. Өнгөрсөн онд улсын төсвийн орлого бүрдээгүй учраас бүх төсвийн хэмнэлттэйгээр ажиллаж ирсэн байдаг. Хавтаст хэрэгт 6 удаагийн арга хэмжээг чөлөөлөөд үлдсэн 18,000,000 төгрөгт нь төлбөрийн акт тогтоосон. Засгийн газрын 382 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өдрийн ажлыг цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн илүү цагаар ажилласан, орон нутгийн цагаас 22 цагаас 6 цаг хүртэлх хугацаанд ажиллуулахыг шөнийн цагт ажилласанд, нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулсныг баярын өдөрт ажиллуулсанд, бямба, ням гаригт ажиллуулсныг 7 хоног бүрийн амралтын өдөр ажиллуулсан тус тус тооцож нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгоно. 4 дүгээр заалтад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу доор дурдсанаас бусад тохиолдолд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтанд ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно гэж зааж өгсөн байгаа. 4.1,-4.3т ажил олгогчийн санаачилгаар хэн хэзээ ямар ажил хийхийг зааж өгсөн байх шаардлагатай. Гэтэл тийм шийдвэр гаргаагүй зөвхөн хугацааны төгсгөлд илүү цаг олго гэсэн даргын тушаалаар илүү цаг олгосон байдаг. Тухайн тушаалыг ажил олгогчийн санаачилгаар гэж тайлбарлаад байгаа. Шатахууны хувьд 347 дугаар тушаал бол улсын хэмжээнд сангийн сайдын 2017 оны дугаар тушаал нь ямар анхан шатны маягтыг бүрдэх үү гэсэн маягт байгаа. 2,300,000 төгрөг дээр тогтоогдсон төлбөрийн акт бол 2019 оны 390 дугаар тогтоолоор 100 км шатахуун зарцуулахад ямар машинаар яаж явахад хэчнээн литр шатахуун зарцуулах талаар норм нормативыг зааж өгсөн эрх зүйн зохицуулалт байгаа. Үндсэн 2 машинтай. Албан хаагчийн хувийн машинаар ажил үүрэг гүйцэтгэсэн байсан. Бүх жолоочийн тооцооны хуудсыг үзээд эд хариуцагч Нямцэрэн гэдэг хүнтэй давхар тулган баталгаажуулалт хийсэн. Хавтаст хэрэгтэй танилцахад нягтлан бодогч баримтыг нөхөн бүрдүүлэлт хийж өгсөн гэж үзэж байна. Жолоочийн тооцооны хуудсыг аудит хийх үед бодоогүй байсан. Шатахуун дээр хэлэхэд зөвлөмжийн 5.3-т заасан үндсэн хөрөнгө, болон шатахуун байгаа. Тухайн байгууллага нь Сод монгол болон Ник петровистой гэрээ байгуулж бензин авдаг. Гэтэл бараа материалын тайлангаар харахаар Чин анир, МТ чингэлтэй гэх мэтчилэн гэрээ байгуулаагүй газруудаас шатахууны орлого авсан шатахууныг орлого авахдаа цаад газрын зарлага буюу 200 литр А92 бензин авсан бол Ник 2790 гэж ирэх байтал бараа материалын тайланд ямар газраас авсан нотлогдохооргүй өөрсдийн материал дээр зөвхөн нягтлан бодогч шалгасан гэж гарын үсэг байдаг. Нярав ерөөсөө гарын үсэг зураагүй байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан анхан шатны баримтын шаардлагыг хангасан баримт байхгүй байсан. Зарцуулалтын хувьд төлбөрийн акт тавьсан 2,300,000 төгрөгийг нормчил дээр тавьсан гэдгийг хэлсэн. 6,000,000 төгрөгийн зөвлөмж дээр тавьсан нь шаардах хуудас нь тухайн байгууллагаас гаргасан иж бүрэн анхан шатны баримтын бүрдэл. Гэтэл нярвын гарын үсэг байхгүй. Бүх шаардах хуудсан дээр тэмдгээр баталгаажуулаагүй. Зарим шаардах хуудсан дээр хүлээн авсан хүн нь байхгүй байсан. Хүлээлгэж өгсөн хүн нь бүгд байхгүй. Зарим шатахууны баримт нь дээр шаардах хуудас байхгүй гэдэг дээр тулган баталгаажуулалт хийгээд танилцуулсан. Түүнийг эд хариуцагчтай танилцуулсан байгаа. Үр дүнгийн хувьд давхардуулаагүй гэж үзээд байгаа. Аймгийн Засаг даргын 815 дугаар захирамжийн 2 дахь хавсралтаар 83 хувьтай үнэлсэн гэдгийг гаргасан. Захирамжийн 2 дахь заалтад ямар байгууллагад олгох уу буюу аймгийн Засаг дарга өөрийн томилдог байгууллага буюу хавсралт 2 байгаа байгууллагад ******* ******* газар байхгүй байсан. 2019 оны 05 дугаар тогтоолоор томилсон эрх бүхий албан тушаалтанд хэдэн хувийн нэмэгдэл олгох уу гэдэг шийдвэрийг гаргадаг. Нэхэмжлэгч байгууллагын дарга нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б/47 дугаараар ******* ******* даргаар томилогдсон. ******* ******* ерөнхий газрын даргын тушаалаар үр дүнгийн урамшууллыг 40 хувь олгох юм уу, 50 хувь олгох юм уу гэдэг шийдвэрийг дагах ёстой. Хэдийгээр давхардуулаагүй гэх боловч төсөвт хохирол учруулаагүй гэж үзэх боломжгүй юм. Засгийн 2023 оны 301 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 5.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын саналыг тусгана зохицуулалт байдаг. Тухайн аймгийн Засаг дарга үнэлгээ гаргаж байгаа нь нутаг дэвсгэр дээр гурвалсан гэрээ байгуулж байгаа нь ******* ******* газарт манай аймагт мал ******* газарт ямар ажил хийснийг дэмжих зорилгоор үнэлж байгаа. ******* өмчийн бодлого зохицуулалтын журам батлах тухай 2019 оны 271 дүгээр тогтоолын 2.1-т ******* өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ балансын үнээ нөхсөн, сэргээн засварлаж цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон тавилга, эд хогшил, компьютер, түүний дагалдах хэрэгсэл, программ хангамжийг акталж, данснаас хасах асуудлыг судлан, тухай бүр акталж, данснаас хасах зөвшөөрөл олгож байх заалтыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороонд өгсөн байдаг. Тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар ******* болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх данснаас хасах, шилжүүлэх журмын 6.1-т төрийн өмчит хуулийн этгээд нь хагас болон бүтэн жилийн эд хөрөнгийн тооллогын ******* болон орон нутгийн тухай хуулиар хагас бүтэн жилд эд хөрөнгийн тооллогыг явуулах хуулийн зохицуулалттай. Тус байгууллага нь 11 сар бид нар бичиг өгсөн гэж тайлбар өгсөн гэж байгаа. Хагас жилийн үр дүнгээр 7, 8, 9, 10 сард албан бичиг хүргэгдээгүй байсан. Хагас жилд 1 албан бичиг хүргүүлээд түүнийхээ үр дүнгээр ирээгүй гэж байгаа бол аудитор миний бие нөхцөл байдалд үнэлгээ хийнэ. Гэтэл 11 сард явуулж байгаа бичиг он дуусахаас өмнө шийдэгдэхгүй. Төсвийн тухай хуульд зааснаар 2025 оны төсвийн төслийг 2024 оны 6, 7 сард хүргүүлсэн байх ёстой. Төсвийн төсөлд юу тусгах вэ гэхээр ирэх онд тухайн байгууллага хэд хэрийн төсөв хэрэгтэй. Тухайн төсвөөрөө яаж зарцуулах талаар төсвийн төсөлдөө тусгаж өгдөг. Өмч хамгааллын зөвлөл тухай бүр ажлыг хийж гүйцэтгэсэн байх ёстой. Өмч хамгааллын байнгын зөвлөл санаачилгатай ажиллаагүй нь харагдсан. 11 сард бичгээ явуулаад ******* ******* ерөнхий газар 12 сард Хүнс хөдөө аж ахуйн сайдад хүргүүлсэн байсан. 12 сард явж байна гэдэг энэ хөрөнгүүдийг хассан шийдвэр амжиж ирэхгүй. Төсвийн тухай хуульд заасан цагалбарт хугацаанд аудитад 2 дугаар сарын 25-ны дотор дүгнэлтээ гаргах хуулийн зохицуулалттай. Гэтэл ******* ******* газар 2 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагад албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийг ******* ******* ерөнхий газрын дарга ирүүлээгүй. ******* захиргаа удирдлагын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч санхүү төлөвлөлтийн дарга Л.Идэрцог гэж хүнээс ирүүлсэн. Тухайн байгууллагын албан бичгийг гаргах эрхгүй субъект. *******ын хугацаа дууссаны дараа ирсэн. Тийм учраас нотлох баримтын шаардлага хангахуйц баримт ирүүлээгүй гэж үзсэн. Нийтдээ 46,500,000 төгрөгийн зөвлөмжийг хүргүүлсэн. *******ын газраас өөрчлөлттэй, өөрчлөлтгүй гэсэн 2 дүгнэлт гаргадаг. Өөрчлөлттэй дүгнэлт хязгаарлалттай, сөрөг, татгалзсан гэсэн дүгнэлтийг гаргадаг. Тус байгууллагын хувьд материаллаг хэмжээнээс хэтэрсэн. *******ын дээд байгууллага олон улсын стандартын 250.11-т санхүүгийн тайлан дахь материаллаг дүнгүүд нэмэлт тодруулгыг тодорхойлох шууд нөлөө үзүүлдэг хэмээн нийтээр хүлээн зөвшөөрсөн хууль тогтоомж, дүрэм журмын заалтуудыг мөрдсөн эсэх талаар хангалттай нотолгоо олж авч, 26-т хэрэв илрүүлсэн эсвэл болзошгүй зөрчил санхүүгийн тайланд материаллаг нөлөөтэй бөгөөд санхүүгийн тайланд хангалттай тусгагдаагүй гэж аудитын тайланд дүгнэсэн бол аудитор аудитын олон улсын стандартын 705-т заасны дагуу санхүүгийн тайланд хязгаарлалттай эсвэл сөрөг тархцын хүрээ өргөн байх юм бол сөрөг дүгнэлт өгдөг. Тархцын хүрээ тархаагүй гэж үзэж хязгаарлалттай дүгнэлтийг тус байгууллагад аудитын хугацаанд өгсөн” гэв.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Илүү цагийн нэмэгдэл хөлс олгохтой холбоотой төлбөрийн актын хүрээнд ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан албан шаардлага бүхий төлбөрийн акт тогтоох журмын 4.2 дугаар зүйлийн 3.3-т цалин хөлс, шагнал урамшууллын тэтгэмжийг зөрүүтэй олгосон гэдэг үндэслэлээр акт тогтоосон. Ингэхдээ илүү цагаар ажиллуулах шийдвэргүй, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ илүү цагаар гүйцэтгэсэн албан хаагчдад олгосон 18,078,743 төгрөгийг Булган аймгийн төсвийн орлогод бүрдүүлэх гэсэн акт тавьсан. Хэрэгт авагдсан баримтууд байгаа. Илүү цагаар ажиллуулах эрх бүхий албан тушаалтын шийдвэргүй гэж байна. Илүү цагаар ажилласан ажилтнуудад илүү цаг тооцож олгосон тухай ******* ******* газрын даргын тушаалууд хэрэгт авагдсан. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/08, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/22, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/41, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/63, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/45, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/86 гэсэн дугаар бүхий тушаалуудаар төрийн албан хаагчдад нэмэгдэл хөлс олгох тухай тушаал гарсан. Ямар ямар ажлууд байсан талаар тодорхой бичсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Булган аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/598 дугаар захирамж, Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/22 дугаартай тушаал, ******* ******* ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний 20 дугаартай тушаалуудаар команд штаб сургуул зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, команд штабын нэгдсэн тайлан, хээрийн мал эмнэлгийг буулгах, мал ******* салбарын зөвлөгөөн зохион байгуулах, баяр наадмаар ажилласан тусгай горимд шилжих зэрэг эдгээр ажлууд дээр ажил олгогчийн санаачилгаар илүү цаг олгосон. Илүү цагаар ажиллахтай холбоотой харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл болон Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчдад нэмэгдэл хөлс олгох журмаар зохицуулагддаг. ******* яаралтай ажлыг илүү цагаар гүйцэтгэхээс өөр арга байгаагүй. Хэрэв илүү цагаар гүйцэтгэхгүй бол төрийн ажил хийгдэхгүй орхигдох, үүнээс шалтгаалаад тодорхой эрсдэл үүсэх байсан. Энэ ажлыг хийснийг буруутгаад байгаа юм уу. ******* албан хаагч чиг үүргийнхээ дагуу ажлаа хийнэ. Төлбөрийн актын агуулга ойлгомжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлтэй зөрчилдсөн гэдгийг ойлгохгүй байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьж байна. Энэ хүмүүсийн нийт ажлын 10 хувьд нь дүйцэх илүү цагийг тооцож олгосон гэж яриад байна. ******* дарга, ******* нягтлан нар 18,078,743 төгрөгийг хувьдаа аваагүй. ******* тодорхой ажлыг хийсэн төрийн алба хаагчдад тушаал шийдвэрийг гаргаад журмын хавсралтаар батлагдсан хуудасны дагуу тооцооллыг хийгээд журмын заалтандаа нийцүүлээд илүү цаг олгосон байгааг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Илүү цаг ажилласан илүү цаг ажилласан хөлсийн төрийн байгууллага олгох ёстой. Энэ хөлсийг олгосон. Нэхэмжлэгчийн тайлбараар энэ нь бодит ажилласан цагт хүрэхгүй журамд нийцүүлээд олгосон гэдэг тайлбарыг хэлж байгаа. Хэрэв илүү цагийг олгоогүй тохиолдолд хууль тогтоомжид зааснаар зөрчил болох. ******* алба хаагчдын эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсэх боломжтой учраас хууль бусаар төсвийн хөрөнгийг зарцуулсан. Илүү цагаар ажиллаагүй байхад нь илүү цаг олгосон зүйл байхгүй. Үүнийг төлбөрийн акт гаргуулах хууль зүйн үндэслэл байгаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна. Шатахуунтай холбоотой бүх материал анхан шатны материалуудыг хэрэгт гаргаж өгсөн. Нотлох баримт шинжлэн судлах үед судлаад явах боломжтой. ******* ******* ерөнхий газрын даргын тушаал шийдвэргүйгээр жилийн эцсийн урамшууллыг аймгийн Засаг даргын 815 дугаар захирамжаар ******* ******* газрын даргад 1,700,670 төгрөгийн олгосон гэж байгаа. ******* ******* газар нь аймгийн Засаг даргатай харьяа байгууллагын гэрээ байгуулдаг. Гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнээд 83 хувьтай үнэлэгдсэн байдаг. Үүний дагуу үр дүнгийн урамшуулал авсан. Давхардуулж урамшуулал авсан зүйл байдаггүй юм. Хөрөнгө үнэлүүлэх холбоотой асуудал дээр Булган аймгийн ******* ******* газрын дарга, нягтлан бодогч хуульд заасан хугацаанд саналаа явуулсан. Зөвхөн санал хүсэлтээ явуулахаас өөр бусад шийдвэрүүдийг ******* ******* ерөнхий газар, төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо гаргаад явдаг учраас шууд ******* ******* дарга, нягтлан бодогч зөрчил гаргасан үндэслэлгүй юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгч Булган аймгийн ******* ******* газраас Булган аймаг дахь ******* аудитын газарт холбогдуулан “******* аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийн холбогдох хэсгүүд болон 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/61, 03/119, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/186 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг “******* аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг болон 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/61, 03/119, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/186 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.
- Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 01/61, 03/119, 06/186 дугаартай актуудыг хүчингүй болгох, 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх” гэж өөрчилж, энэхүү шаардлагаа дэмжиж оролцов.
- Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “ажилчдын илүү цагийн мөнгө болон удирдлагын үр дүнгийн урамшууллыг хуульд заасны дагуу тогтоосон хэмжээний дотор олгосон, анхан шатны баримтын бүрдэлд тавигдах шаардлагын дагуу хөтөлж явсан, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан зүйл байхгүй” гэж;
- Хариуцагч талаас “илүү цагаар ажиллах шаардлагатай тохиолдолд гарсан шийдвэрийн дагуу олгогдсон илүү цагийн хөлсийг хасаж тооцсон, харин үндсэн чиг үүргийнхээ ажлыг хийж гүйцэтгэхдээ илүү цагаар ажиллах шийдвэр гаргаагүй байхад илүү цагийн хөлс олгосон нь үндэслэлгүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу, зөрүүтэй байсан тул төлбөрийн акт тавьсан. Илэрсэн зөрчлийн дүнгээр хязгаарлалттай дүгнэлт бичсэн” гэж маргажээ.
- Маргааны үйл баримтын талаар:
6.1. Хариуцагч Булган аймаг дахь ******* аудитын газраас нэхэмжлэгч байгууллагын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж ажилласан.
6.2. *******ын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн гэж үзэж төлбөрийн акт тогтоожээ. Үүнд:
6.2.1. Булган аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/815 дугаартай “Агентлаг, байгууллагын дарга нарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн тухай” захирамж /хэргийн 2 хавтас, 226-227 дугаар тал/-аар ******* ******* газрын даргад 1.700.000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн урамшуулал олгожээ.
Уг шийдвэрийн дагуу олгосон урамшууллыг удирдах албан тушаалтан /******* ******* Ерөнхий газрын дарга/-ы шийдвэргүйгээр олгосон нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалт, мөнгөн урамшуулал олгох журмыг зөрчсөн гэх үндэслэлээр 01/61 дугаартай төлбөрийн акт,
6.2.2. Нэхэмжлэгч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон зайлшгүй шаардлагаар ашиглах тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалтын анхан шатны баримт бүрдэл дутуу, шатахууны норм хэтрүүлэн зарцуулсан үндэслэлээр 03/119 дугаартай төлбөрийн акт,
6.2.3. ******* ******* газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны А/08, 03 дугаар сарын 21-ний А/22, 4 дүгээр сарын 21-ний А/41, 5 дугаар сарын 19-ний А/48, 7 дугаар сарын 21-ний А/63, 9 дүгээр сарын 23-ны Б/45, 10 дугаар сарын 22-ны А/86, 11 дүгээр сарын 24-ний А/97, 12 дугаар сарын 10-ны өдрийн А/86 дугаартай тушаалуудаар төрийн албан хаагчдад илүү цагаар ажилласан хугацааны нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу олговрыг олгохдоо илүү цагаар ажиллуулах шийдвэрийг удирдлагаас гаргаагүй, өөрийн үндсэн эрхлэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн байхад олгосон нь батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх үндэслэлээр 06/186 дугаартай төлбөрийн актуудыг тавьж, төлбөрийн актуудын биелэлтийг хангахыг нэхэмжлэгч байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт хариуцуулжээ.
6.3. Хариуцагчаас хяналт шалгалтын дүнг нэгтгэн төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн, 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг үйлджээ.
6.4. Нэхэмжлэгчээс 06/186 дугаартай “төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актыг хянуулахаар 2026 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 01/110 дугаартай албан бичиг, 01/145 дугаартай албан шаардлагыг хянуулахаар 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/107 дугаартай албан бичгүүдээр Үндэсний аудитын газарт гомдол гаргаж, уг гомдлын дагуу дээд шатны захиргааны байгууллагаас 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1206 дугаартай албан бичгээр хариу өгчээ. /хэргийн 1 дүгээр хавтас 57, 2 хавтас 118 дугаар тал/
6.5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий “төлбөр барагдуулах тухай” 06/186, 03/119, 01/61 дугаартай төлбөрийн актууд болон “Хязгаарлалттай дүгнэлт” -ийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.
7. Булган аймаг дахь ******* аудитын газар, аудитын үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байгаа аудитор нар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль болон ******* аудитын тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.
8. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн хариуцагчийн “Төлбөр барагдуулах тухай” 01/61, 03/119, 06/186 дугаартай төлбөрийн актууд болон 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан, захиргааны шийдвэр байна.
9. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/61, 03//119 дугаартай актууд болон 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийн тухайд:
10.1. Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан.
10.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны Ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэжээ.
10.3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий төлбөрийн актуудыг хүчингүй болгуулах шаардлага гарган маргасан бөгөөд энэхүү шаардлагын урьдчилсан нөхцөл нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан маргаан бүхий актыг хянаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч ******* ******* газар нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр 01/107, 01/110 дугаартай албан бичгээр Үндэсний *******ын газарт гомдол гаргасан байх боловч дээрх гомдлуудад маргаан бүхий 01/61, 03/119 дугаартай төлбөрийн актууд болон “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг хянуулахаар тусгаагүй байна. /хэргийн 1 хавтас 58-61 дүгээр талууд/
10.4. Хэрэгт нэхэмжлэгчээс Үндэсний аудитын газарт хаяглан 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/109 дугаартай “Гомдол гаргах тухай” албан бичиг авагджээ. Уг албан бичгээр маргаан бүхий 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг хянуулахаар гомдол гаргасан боловч Үндэсний аудитын газарт уг гомдол очсон эсэх тодорхойгүй. /хэргийн 2 хавтас 204-207 дугаар тал/
10.5. Харин Үндэсний аудитын газраас иргэн Г.*******д хаяглан 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1205 дугаартай албан бичгээр “гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэснийг Үндэсний аудитын газраас тодруулахад нэхэмжлэгч байгууллагаас бус иргэн Г.*******, Д.*******, Г.Түмэнжаргал нараас гаргасан гомдолд өгсөн хариу байна. /хэргийн 2 хавтас 130, 211-217, 250 дугаар талууд/
10.6. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий 03/119, 01/61 дугаартай төлбөрийн акт, 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр дээд шатны захиргааны байгууллагад хандсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
10.7. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл ирүүлэхдээ 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн байх ба шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, нэхэмжлэлийг хүлээн авснаар хөөн хэлэлцэх хугацаа зогсоно.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-д заасны дагуу нэхэмжлэгч нь “дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх” хүсэлтийг Үндэсний аудитын газарт гаргаж, маргаан бүхий актуудыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
10.8. Иймд Булган аймгийн ******* аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/61, 03/119 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгох, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
11. Маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/186 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгох шаардлагын тухайд:
11.1. ******* аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, 21.4-т “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж заасан.
11.2. Маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 06/186 дугаартай акт нь бусдад хариуцлага ногдуулж, үүрэг үүсгэсэн захиргааны акт байх ба уг актын талаар шалгагдагч этгээдэд заавал мэдэгдэж, нотлох баримт цуглуулж, баримтжуулахыг Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-аар үүрэг болгосон байна.
11.3. Дээрх журмын 1.1-т “******* аудитын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аудитын явцад алдаа, зөрчлийг арилгах албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино”, 1.3-т “Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна. Цаашид “Төлбөрийн акт” гэнэ”, 3.1-т “*******ын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна *******ын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална”, 5.1-т “*******ын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж, баталгаажуулна” гэж тус тус заасан.
11.4. Хариуцагч нь хяналт шалгалтын явцад нэхэмжлэгчид сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр танилцуулан, аудитаар илэрсэн алдаа зөрчлийг үнэлж шийдвэрлэх ажиллагааг хийж, оролцогчоос ирүүлсэн санал, тайлбарыг захиргааны шийдвэрт тусгасан талаарх мэдээллийг тусгаж, баталгаажуулжээ. /хэргийн 1 хавтас 78-117 дугаар тал/
11.5. Маргаан бүхий 06/186 дугаартай төлбөрийн актад “Албан хаагчийг илүү цагаар ажиллуулах эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэгт ажлаа илүү цагаар гүйцэтгэсэнд 18.078.743 /арван найман сая далан найман мянга долоон зуун дөчин гурван/ төгрөгийг тооцон олгосон нь хууль болон журмын заалтуудыг зөрчсөн” гэжээ. /хэргийн 2 хавтас 197-198 дугаар тал/
11.6. Булган аймгийн ******* ******* газрын даргаас 2025 онд нийт 8 удаагийн шийдвэрээр илүү цагийн хөлс олгохоор шийдвэрлэж, нийтдээ 40.533.893,58 /дөчин сая таван зуун гучин гурван мянга найман зуун ерэн гурван төгрөг 58 мөнгө/ төгрөгийн илүү цагийн хөлсийг олгожээ. /хэргийн 1 хавтас 119, 134, 176, 198, 236, 2 хавтас 20, 38, 58 дугаар талууд/
11.7. Хариуцагч дээрх илүү цагийн хөлс олгосон дүнгээс ******* ******* ерөнхий газрын даргын “Команд штабын сургууль зохион байгуулах тухай” тушаалын дагуу зохион байгуулах, бэлтгэл хангах ажлын хүрээнд ******* ******* газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн А/22 тушаалаар 3 дугаар сард, 4 сарын 21-ний өдрийн А/41 тушаалаар 4 дүгээр сард илүү цагийн хөлс олгох, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/63 тушаалаар төлөвлөгөөт вакцин хүлээн авах, тараах ажил гүйцэтгэсэн, аймгийн баяр наадмын үеэр илүү цагаар ажилласан 7, 8, 9 дүгээр сард, 10 дугаар сарын 22-ны өдрийн А/86 тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдал, аймгийн команд штабын сургууль зохион байгуулсан 10 дугаар сард тус тус илүү цагаар ажилласан албан хаагчдад олгосон нэмэгдэл нийт 22.455.150,58 /хорин хоёр сая дөрвөн зуун тавин таван мянга нэг зуун тавин төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг илүү цагаар ажиллуулах шийдвэртэй гэж үзэж, хасаж тооцсон байна. /хэргийн 2 хавтас 170-172 дугаар тал/
11.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно”, 91.2-т “Дараах тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулж болно” гээд 91.2.1-т “улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх”, 91.2.2-т “гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах”, 91.2.3-т “нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах”, 91.2.4-т “урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх” гэж заасан.
11.9. Хуульд ажилтныг ердийн ажлын өдрийн цагаас илүү ажиллуулах, хуулиар олгогдсон амралт, баяр ёслолын амралтын үеэр ажиллуулах нөхцөл шаардлага гарвал өөрөөр хэлбэл дараагийн ажлын өдрийг хүлээх боломжгүй нөхцөлд амралтын өдөр болон ажлын цагаас хэтрүүлэн ажиллах үүргийг ажил олгогчоос өгсөн тохиолдолд ажилтанд илүү цагийн олговрыг олгохоор заажээ. Энэ тохиолдолд хэн, ямар ажил үүрэг гүйцэтгэх, үргэлжлэх хугацаа хэр хэмжээтэй байх зэргийг тусгасан ажил олгогчийн шийдвэр байхыг хуульд шаардсан байна.
11.10. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын хяналт шалгалтын явцад хариуцагчид хүргүүлсэн баримт материалд илүү цагийн хөлс олгосон 2, 5, 11 дүгээр сард ажилтанг зайлшгүй илүү цагаар ажиллуулах ямар шаардлага үүссэн, хэдий хугацаанд ажиллах, ямар ажил үүргийг гүйцэтгэхийг үүрэгжүүлсэн талаар удирдлагаас /ажил олгогчоос/ шийдвэр гараагүй, гагцхүү илүү цагийн олговрыг олгох шийдвэр гаргасан үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас 119, 198, 2 хавтас 58 дугаар талууд/
11.11. Тайлант хугацаанд нэхэмжлэгч байгууллагад хуульд заасан гэнэтийн тохиолдлууд үүссэн, малын гоц халдварт өвчин гарсан, байнгын эргүүл, хөл хорьсон зэрэг зайлшгүй шаардлагын улмаас ажил олгогчоос урьдчилан шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул маргаан бүхий төлбөрийн акт үндэслэлтэй.
11.12. Нэхэмжлэгч талаас “ажлын шаардлагаар ажилтан, албан хаагчид илүү цагаар ажиллах нөхцөл үүсдэг, илүү цагийн олговрыг байгууллагын удирдлага хувьдаа авдаггүй, төрийн албан хаагч нарт журмын дагуу илүү цагийн олговрыг олгосон” гэж мэтгэлцэв. Хөдөлмөрийн тухай хуульд илүү цагийн олговор олгох урьдач нөхцөлийг “илүү цагаар ажиллуулах ажил олгогчийн шийдвэр” байхаар зохицуулсан. Мөн ажил олгогч ямар тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулж болохыг тусгайлан хуульд заасан байхад нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн баримтад ажилтныг зайлшгүй илүү цагаар ажиллуулах нөхцөл үүссэнийг нотлох баримт авагдаагүй, нэмэлт хөлс тооцож олгох хуудсанд энэ талаар тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. /хэргийн 1 хавтас 119-133, 198-216 дугаар талууд, 2 хавтас 58 дугаар тал/
11.13. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална” гээд 5.1.3-т “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ” гээд 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж тус тус хуульчилсан.
11.14. Дээрх хуульд заасны дагуу ******* ******* газрын дарга нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байна. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй” гэжээ.
11.15. Ажилтан өөрийн үндсэн чиг үүрэгт хамаарах ажил үүргийг ажлын цагтаа биелүүлээгүй, цаг сунгаж гүйцэтгэсэн байхад ажил олгогч /нэхэмжлэгч/-оос илүү цагаар ажиллуулах шийдвэр гаргалгүй, ажилтны үндсэн цалин олговор дээр нэмж илүү цагийн хөлс олгосон нь төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчимд нийцээгүй байна гэж дүгнэлээ.
11.16. Хариуцагчийн 06/186 дугаартай төлбөрийн акт нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “******* аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 06/186 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, ******* аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасныг тус тус баримтлан ******* ******* газраас ******* аудитын газарт холбогдуулан гаргасан “2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/186 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актыг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “******* аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/61, 03/119 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актуудыг хүчингүй болгох, мөн өдрийн 232 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг дахин шинэ акт гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108, 114 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ