| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00171/И |
| Дугаар | 154/ШШ2025/00179 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 154/ШШ2025/00179
| 2025 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 154/ШШ2025/00179 | ******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч ******* банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******,******* овогтой *******т холбогдох зээл зээлийн хүү 8,050110.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч******* овогтой ******* нь ******* банктай 2024 оны 07 сарын 31-ний өдөр К001509434 тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 09 сарын 04-ний өдөр ЗГ-К.001509434 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г цахимаар байгуулж, 5635115373 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (Арван сая төгрөг)-н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч******* овогтой ******* нь ЗГ-К001509434 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар 93 хоног хугацаа хэтрүүлэн:
Нийт 8,050,110.65 /Найман сая тавин мянга нэг зуун арван төгрөг жаран таван мөнгө/ төгрөг төлөөгүй тул Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч******* овогтой *******ээс ******* банктай байгуулсан ЗГ-К.001509434 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,050,110.65 (Найман сая тавин мянга нэг зуун арван төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийнхамт гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 10,292,673.29 төгрөгийг төлнө. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9,292,673.29 төгрөгийг 6 хувааж төлнө.
2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 2,092,673.29 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.******* нь хариуцагч Г.*******ээс 8,050,110.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь 8,050,110.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 2,092,673.29 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.*******ын нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох 8,050,110.65 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9,292,673.29 төгрөгийг 6 хувааж төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 2,092,673.29 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,752 төгрөгийн 71,876 төгрөгийг улсын орлогоос, 71876 төгрөгийг хариуцагч Г.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ