| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00119/И |
| Дугаар | 154/ШШ2025/00128 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 154/ШШ2025/00128
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: “Ашид Капитал ББСБ” ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух ******* регистрийн дугаартай овогт *******ы ******* холбогдох 1,456,278.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ашид Капитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110041114 тоот “Цахим зээлийн гэрээ’’ -ний үүрэгт үндсэн зээл 1,150,749.22 төгрөг, үндсэн хүү 271,068.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,461.45 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 1,456,278.99 төгрөгийг *******ы Баасанжаваас гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ашид Капитал ББСБ” ХХК нь *******аас зээлийн үлдэгдэл 1,456,278.99 / нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Ашид Капитал ББСБ” ХХК-нд төлөх 1,456,278.99 / нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч “Ашид Капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 1,456,278.99 / нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хариуцагч ******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 38,250 төгрөгний тал хувь болох 19,125 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ