Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 154/шш2025/00149

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2025/00149

******* сум

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******,*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,177,829,39 /дөрвөн сая нэг зуун далан долоон мянга найман зуун хорин есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110698547 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 4,162,829.39 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 4,177,829.39 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч К.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,177,829.39 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-нд 994,457,35 төгрөг,12 дугаар сарын 25-нд 994,457,35 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 994,457,34 төгрөг, 02 дугаар сарын 25-нд 994,457,34 төгрөг нийт 4,177,829.39 төгрөгийг 5 хувааж төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-нд 994,457,35 төгрөг, 12 дугаар сарын 25-нд 994,457,35 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 994,457,34 төгрөг, 02 дугаар сарын 25-нд 994,457,34 төгрөг нийт 4,177,829.39 /дөрвөн сая нэг зуун далан долоон мянга найман зуун хорин есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлттэй байна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч К.Энхбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,177,829,39 /дөрвөн сая нэг зуун далан долоон мянга найман зуун хорин есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Энхбаатар нь 4,177,829.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-нд 994,457,35 төгрөг, 12 дугаар сарын 25-нд 994,457,35 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 994,457,34 төгрөг, 02 дугаар сарын 25-нд 994,457,34 төгрөг нийт 4,177,829.39 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

*******-ны тусгай активын албаны дарга Б.Билгүүний 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10/6973 дугаартай албан бичгээр *******т итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг... эрхийг олгосон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,795 /наян нэгэн мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийн тал хувь 40,897,05 /дөчин мянга найман зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 40,897.05 /дөчин мянга найман зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,177,829.39 төгрөг нэхэмжилснийг хариуцагч К.Энхбаатар нь 2025 оны 10 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-нд 994,457,35 төгрөг, 12 дугаар сарын 25-нд 994,457,35 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 994,457,34 төгрөг, 02 дугаар сарын 25-нд 994,457,34 төгрөг нийт 4,177,829.39 /дөрвөн сая нэг зуун далан долоон мянга найман зуун хорин есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,795 төгрөгийн тал хувь 40,897.05 /дөчин мянга найман зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 40,897.05 /дөчин мянга найман зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХК-д буцааж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ