Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 154/шш2025/00185

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2025/00185

******* сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******,*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******, *******д холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь ******* аймгийн ******* сумын Далт багийн Буурлын харын 4 дүгээр гудамжны 37 тоотод 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000316285 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 8421300317 нэгж талбарын дугаартай 1496 м.кв өмчлөлийн газартай бөгөөд тухайн газартаа 2015-2017 онд амьдарч байгаад тог цахилгаангүй, хүүхэд том болж цэцэрлэгт орсон тул сумын төвд амьдрах болсон. Гэтэл******* багийн иргэн Б.Баасай нь миний өмчлөлийн газрыг бүрэн оруулж тор татсан байх бөгөөд энэ миний өмчлөлийн газар тороо буулга гэхэд би хүнээс худалдаж авсан миний газар тороо буулгахгүй гэсэн тул ******* аймгийн ******* сумын******* багийн иргэн Б.Баасайгаас миний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Б.Баасай шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Баасай нь *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2024 оны 05 дугаар сард Ц.Сэдэнсамбуу гэдэг хүнээс кадастрын зурагтай эзэмшлийн гэрчилгээтэй газрыг худалдаж авахдаа нотариатаар баталгаажуулан тухайн газрыг эхнэр М.Амарцэцэгийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Тухайн үед газрын даамал Ганцоож энэ газар ямар нэгэн давхцал байхгүй гээд гэрчилгээ гаргаж өгсөн юм... гэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Миний бие ******* нь тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б.Баасайд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Одоо би Б.Баасайтай эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Баасайд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Баасайд холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ

2025 11 03 154/ШШ2025/00185