Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00178

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00178

******* сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

            Нэхэмжлэгч ******* банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.*******ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******,******* овогтой *******д холбогдох зээл зээлийн хүү 10,292,643.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баадай овогтой ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* банктай ЗГ5635115640 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 6,070,000.00 (Зургаан сая далан мянга) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан.******* овогтой ******* нь ЗГ5635115640 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 190 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:

•       Үндсэн зээлийн төлбөрт   5,264,282.89 төгрөг

•       Үндсэн хүүний төлбөрт     657,244.84    төгрөг

•       Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт    13,404.12 төгрөг

Нийт 5,934,931.85 (Таван сая есөн зуун гучин дөрвөн мянга есөн зуун гучин нэгэн төгрөг наян таван мөнгө) төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1 -д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Мөн******* овогтой ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* банктай ЗГ5635111978 тоот малчны зээлийн гэрээ байгуулж 7,000,000.00 (Долоон сая) төгрөгийн зээлийг жилийн 19,2 (Арван ес аравны хоёр) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан.

Баадай овогтой ******* нь ЗГ5635111978 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 190 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:

•       Үндсэн зээлийн төлбөрт   3,942,319.18 төгрөг

•       Үндсэн хүүний төлбөрт     391,942.13 төгрөг

•       Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт    23,450.13 төгрөг

Нийт 4,357,711.44 (Дөрвөн сая гурван зуун тавин долоон мянга долоон зуун арван нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Зээлдэгч******* овогтой *******аас ******* банктай байгуулсан ЗГ5635115640, ЗГ5635111978 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 10,292,643.29 (Арван сая хоёр зуун ерэн хоёр мянга зургаан зуун дөчин гурван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банкны нэхэмжлэлтэй танилцаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 10,292,673.29 төгрөгийг төлнө. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9,292,673.29 төгрөгийг 6 хувааж төлнө.

2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 2,092,673.29 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч ******* банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.******* нь хариуцагч Б.*******аас 10,292,643.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь 10,292,643.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.*******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 10,292,643.29 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9,292,673.29 төгрөгийг 6 хувааж төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 1,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 2,092,673.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,909 төгрөгийн 54,954.5 төгрөгийг улсын орлогоос, 54,954.5 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Ц.ЭНХЖАРГАЛ