Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00177

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00177

Булган сум

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

           Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн, нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ******* аймгийн *******ч сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой ******* холбогдох 1,051,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь өөрийн “Storepay” буюу “Стор пэй аппликейшн” нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.

Хэрэглэгч ******* овогтой Энхболд нь “******* аппликейшн”-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол да^аагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно.

               Хэрэглэгч нь “******* аппликейшн”-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хувиарын дагуу төлөөгүй юм. Үүнд:

Худалдан

авалтын

дугаар

Худалдан

авалтын

огноо

Худалдан авалт хийсэн

Дэлгүүр.салбар

Худалдан

авалтын

дүн

Төлбөр

төлөх

сүүлийн

хугацаа

Нийт

төлсөн

төлбөр

Үлдэгдэл төлбөр

Үндсэн

төлбөр

Торгууль

Алданги

Нийт

1

707884

2023-08-12

12:58:52

2ииб Сеп1ег

935000

төгрөг

2023-09-

26

233,750

төгрөг

701250

төгрөг

20000

төгрөг

330625

төгрөг

1051875

төгрөг

 

 

 

Иймд хариуцагчаас “******* аппликейшн”-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 1,051,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч А.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 1,051,875 төгрөгийг 3 хувааж төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 26-нд 350,625 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-нд 350,625 төгрөг,  2026 оны 01 дүгээр сарын 26-нд 350,625 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь 921,375 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Энхболд хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 26-нд 350,625 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-нд 350,625 төгрөг,  2026 оны 01 дүгээр сарын 26-нд 350,625 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасан  байна.

              Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758..1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758..1-т зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 1,051,875 төгрөгийг хариуцагч А.Энхболдоос 2025 оны 11 дүгээр сарын 26-нд 350,625 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-нд 350,625 төгрөг,  2026 оны 01 дүгээр сарын 26-нд 350,625 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,795 төгрөгийн 14,897.5 төгрөгийг улсын орлогоос, 14,897.5 төгрөгийг хариуцагч А.Энхболдоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Ц.ЭНХЖАРГАЛ