| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2402000000076 |
| Дугаар | 2024/ДШМ/1335 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 20.7.2., 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/1335
2024 12 11 2024/ДШМ/1335
Д.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сод-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц, түүний өмгөөлөгч Р.Б,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Д,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Д.Доржсүрэн, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бд холбогдох эрүүгийн 2402000000076 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л овгийн Д.Б, 1977 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлагын мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн /амь хохирогч Т.Цын хамт/ хамт амьдарч байсан, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туулын 7 дугаар хэсэг гудамжны 14 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан /LSD/ агууламжтай цэвэр жин нь 0,2480 грамм жинтэй 22 ширхэг дөрвөлжин цаас мэт зүйл, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /metamphetamine/-ны агууламжтай мөс гэх нэршилтэй зиплок ууттай “snow man” гэх шошготой уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 9,9732 грамм, чулуу хэлбэртэй зүйлээс гарч ирсэн тус тус 9,9605 грамм, 9,9578 грамм, 9,9374 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
мөн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хоорондох хугацаанд Хан- Уул дүүргийн 13 дугаар хороо, Туулын 7 дугаар хэсэг гудамжны 14 тоотод өөрийн хамтран амьдрагч Т.Цтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хутга, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлээр биед нь олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, ээж, эгч, дүү болон бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулж буюу хүнийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Быг “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан”, “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар бүх насаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэсэн 08 жилийн хугацаагаар хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар шийтгэсэн бүх насаар хорих ялд нэмж нэгтгэн түүнийг биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 190 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч 184,274,761 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл зүйн эмчилгээний төлбөр 32,500,000 төгрөг, эд эрхтэн нэмж олдсон тохиолдол бүрд нэмж гарах зардал оршуулгын зардал 1,350,000 төгрөгийн зардлыг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх гарсан зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр хураагдаж эд мөрийн баримтаар тооцогдож, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 30,344,050 төгрөгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөрт тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, прокурорын 45 дугаартай зөвшөөрлөөр шилжилт хөД хязгаарласан Д.Бын нэр дээрх бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туулын 7 дугаар хэсэг гудамжны 14 тоот хашаа байшин, 35 дугаартай зөвшөөрлөөр шилжилт хөД хязгаарласан Б.Ням-Эрдэнийн нэр бүртгэлтэй 77-12 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу хохирол төлбөрт тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, прокурорын 35 дугаартай зөвшөөрлөөр амь хохирогч Т.Цын нэр дээр бүртгэлтэй 77-25 УЕА, 42-29 УБН, 03-90 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжилт хөД хязгаарласныг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, тогтоолын хувийг хүргүүлж, Эрүүгийн 2402000000076 дугаартай хэрэгт мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлсээс 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд заасан тусгагдсан №8, №9, №10 дугаартай хувцас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хар өнгийн куртик хоёр ширхэг, ягаан өнгийн алчуур нэг ширхэг, саарал өнгийн дрож нэг ширхэг, “Northface” гэсэн бичиглэлтэй куртик нэг ширхэг, шаргал өнгийн куртик нэг ширхэг, хар өнгийн үслэг захтай куртик нэг ширхэг, шаргал өнгийн орны даавуу нэг ширхэг, шаргал өнгийн дотортой хар өнгийн куртик нэг ширхэг, 8 хос оймс, шаргал өнгийн футболк нэг ширхэг, цагаан өнгийн малгайтай цамц нэг ширхэг, хар өнгийн саравчтай малгай нэг ширхэг, цагаан өнгийн савхин хүрэм нэг ширхэг, хөлдөж наалдсан хувцаснууд нэг хэсэг, шаргалтсан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон орны даавуу нэг ширхэг, цэнхэр өнгийн иштэй хутга нэг ширхэг, хусуур нэг ширхэг, цагаан өнгийн бүрээс нэг ширхэг, ягаан өнгийн бүрээс нэг ширхэг, тээврийн хэрэгслийн суудлын бүрээс нэг ширхэг, хар өнгийн өмд нэг ширхэг, дотоож нэг ширхэг, бор өнгийн биеийн тамирын өмд, цамц тус бүр нэг ширхэг зэрэг эд зүйлс, гуурс болон температур хэмжигчтэй төхөөрөмж нэг ширхэг, каннабис өвсний хэв гаргах зориулалт бүхий резин хэлбэржүүлэгч нэг ширхэг, төмөр сээтэг нэг хэсэг, дотроо төмөр иртэй холигч сав нэг ширхэг дотроо цагаан өнгийн нунтаг бодистой шилэн сав нэг ширхэг, “snow man” “cookies” гэх бичиглэлтэй уутнууд, дотроо юм хадгалах зориулалт бүхий цоожтой жижиг савнууд зэрэг зүйлс, наалдамхай тууз, ягаан өнгийн хээтэй цагаан өнгийн даавуу, тоос сорогчоос авсан дээж нэг уут, суултуураас авсан дээж нэг ширхэг, шалан дээрээс авсан дээж нэг ширхэг, ...улаан өнгийн “Sandisk” хаягтай флаш нэг ширхэг, жижиг өрөөнөөс олдсон үс мэт зүйл нэг хэсэг, орны матраас дээрээс авсан даавууны хэсэг нэг ширхэг, үнсний дээж 6 ширхэг, ягаан өнгийн соруул нэг ширхэг, ногоон өнгийн систем нэг ширхэг, шар өнгийн хуванцар халбага нэг ширхэг, улаан өнгийн хуванцар халбага нэг ширхэг, ногоон өнгийн эм 7 ширхэг, үсний дээж нэг хэсэг, хагарсан шилний үйрмэг нэг ширхэг, соронз 38 ширхэг, жин нэг ширхэг, холигч нэг ширхэг, хүрэн өнгийн бурам нэг уут, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис болох “LSD” нийт 0,22 грамм, 6 ширхэг, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис болох Метамфетамин нэг дугаартай 10.30 грамм, хоёр дугаартай 10.36 грамм, 3 дугаартай 10.21 грамм, 4 дугаартай 10.35 грамм,
хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнтэй зүйл 8 ширхэг, “Evlnutrition.com” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай зүйл нэг ширхэг, “nutrition facts” гэсэн бичиглэлтэй цаасан ууттай зүйл нэг ширхэг, “Хужирт гэсэн шошготой хуванцар савтай шаргал өнгийн шингэн нэг ширхэг, “Өргөө гэсэн шошготой хуванцар савтай өнгөгүй шингэн нэг ширхэг, “Vegetable Glycerin" гэсэн шошготой хуванцар савтай өнгөгүй шингэн нэг ширхэг, “Propylene glygol’ гэсэн шошготой хуванцар савтай өнгөгүй шингэн нэг ширхэг, “Intllab” гэсэн бичиглэлтэй соронзон халаагчтай хутгагч нэг ширхэг, “Bluelab truncheon” гэсэн бичиглэлтэй төхөөрөмж нэг ширхэг, ногоон бариултай бахь нэг ширхэг, шар өнгийн бариултай хайч нэг ширхэг, хар өнгийн бариултай хайч нэг ширхэг, гялгар уутнууд,
“Stanley Mag" гэсэн бичиглэлтэй уртыг хэмжих хэрэгсэл нэг ширхэг, бор арьсан оосортой түлхүүр хоёр ширхэг, хар өнгийн смарт түлхүүртэй холбоостой гурав ширхэг түлхүүр “boutique” гэсэн бичиглэл бүхий түлхүүрийн оосор, I love you гэсэн бичиглэл бүхий хар өнгийн түлхүүрийн оосор, хүний дүрслэл бүхий түлхүүрийн холбоотой хоёр ширхэг түлхүүр шаргал өнгийн металл хонх, “For” гэсэн бичиглэлтэй түлхүүр нэг ширхэг, “For” гэсэн бичиглэлтэй холбоотой гурав ширхэг түлхүүр, 10 мм-ийн түлхүүр (багаж) хоёр ширхэг, ул хэсэгтээ SAGA гэсэн бичиглэлтэй эмэгтэй хүний баруун өмсгөлийн зуны гутал нэг ширхэг, хар өнгийн хамгаалалттай гэртэй нүдний шил нэг ширхэг, ногоон цахилгаантай хар өнгийн уут, түүний дотор олон тооны зиплок түгжээ бүхий 74 ширхэг гялгар уут, хүүхдүүд Э/мэнд, гэрчилгээ гэсэн бичиг наасан тунгалаг өнгийн хуванцар сав, түүний дотор найман ширхэг фото зураг /нохойны/, микрочип в одноразовом шприце гэсэн бичиглэл бүхий уут дөрөв ширхэг, ягаан болон цэнхэр өнгийн тууз хоёр ширхэг, 2 хэсэг наалдамхай цаас, цэнхэр өнгийн хуванцар оосортой нэг ширхэг түлхүүр, ногоон өнгийн хавтас түүний дотор найм хуудас бүхий нохойны удмын бичиг, зиплок түгжээ бүхий гялгар уутанд битүүмжилсэн тест 4 ширхэг, зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр нэг ширхэг, зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн смарт түлхүүр хоёр ширхэг, цагаан өнгийн чихэвч нэг ширхэг, ногоон өнгийн алчуур нэг ширхэг, хар өнгийн уут /бичиг баримт хийдэг/ нэг ширхэг, баримт бичиг гэсэн бичиглэл наасан тунгалаг өнгийн хуванцар сав түүний дотор, газрын баримт бичиг 38 хуудас, худаг гаргах зөвшөөрөл 4 хуудас, газ хэрэглэгчийн 5801 дугаартай дэвтэр нэг ширхэг, Юнивишн 409438582 дугаартай гэрээ, бусад баримт бичиг 5 хуудас, Сэлэнгэ аймгийн Мандал сум 5 дугаар баг, Түнхэл булаг 4 дүгээр гудамж 416 тоот хаягийн мэдүүлэг авсан баримт 1 хуудас, Эрчим хүчний 2258 дугаартай дэвтэр 1 ширхэг эд зүйл, HAWK JIU JITSU гэсэн бичиглэл бүхий хар өнгийн өмсгөл, цагаан өнгийн бүс тус бүр нэг ширхэг, HAYABUSA гэсэн бичиглэл бүхий хар өнгийн шорт /богино өмд/ нэг ширхэг, TITAN шүдний эмнэлэг Ж.Баярмарт 881004233, 76094233 гэсэн нэрийн хуудас нэг ширхэг, LUXDENT хөнгөлөлтийн карт гэсэн бичиглэлтэй карт нэг ширхэг, CAR BATTERY гэсэн бичигтэй баталгааны хуудас нэг ширхэг, VICTORY СҮМ гэсэн бичиглэлтэй карт нэг ширхэг, 49 гудамж хүүхэд залуусын театр гишүүний үнэмлэх гэсэн карт нэг ширхэг, жимобайлын 83112288 гэсэн дугаарын сим картын үүр нэг ширхэг, Юпойнт карт нэг ширхэг, И-март карт нэг ширхэг, Теди төв Авирмэд Амар 99091125 гэсэн нэрийн хуудас нэг ширхэг, 2201045893 Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе гэсэн автобусны карт нэг ширхэг, 2201045892 Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе гэсэн автобусны карт нэг ширхэг, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13:56 цагт Шувуун фабрик Нандин- Эрдэнэ “Сай” дэлгүүрээс Үхрийн жигнэсэн мах хоёр ширхэг, Зайрмаг Тэс 4 ширхэг, шоколад alpe хоёр ширхэг, Zum Gluck 100г нэг ширхэг, торт 4 ширхэг, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан баримт нэг ширхэг, РО68592084 сугалааны дугаартай баримт нэг ширхэг, KFC-д үйлчлүүлсэн баримт нэг ширхэг, Агьт арвижих дэлгүүрт үйлчлүүлж байсан баримт 1 ширхэг, Мөнх-Ундрам хүнсний дэлгүүрт үйлчлүүлсэн баримт нэг ширхэг, удирдлага хоёр ширхэг, дрон, цэнэглэгч, USB залгуурууд хайрцаг зэрэг /Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ эд зүйлсийг устгахыг,
Малгайтай саарал өнгийн даавуун цамц нэг ширхэг, бөөрөнхий захтай хар өнгийн даавуун цамц нэг ширхэг, мөрөвчтэй хар өнгийн өмд нэг ширхэг, энгэр хэсэг товчтой, цэнхэр саарал өнгөтэй даавуун цамц нэг ширхэг, хар өнгийн хормогч нэг ширхэг, хар өнгийн юбка нэг ширхэг, хөх өнгийн бөөрөнхий захтай цамц нэг ширхэг, хар өнгийн хөхний даруулга нэг ширхэг, хар өнгийн футболк нэг ширхэг, хар өнгийн оймс нэг хос, хүрэн өнгийн үсний хэсэг нэг ширхэг, яс 9 ширхэг, жижиг ясны хэсэг 18 ширхэг, ясны хэсэг 3 ширхэг, ясны хэсэг 7 ширхэг, гал тогооны өрөөний ширээн дор байсан яс 1 ширхэг, эрүүний ясны хэсэг 1 ширхэг, эрүүнд 4 ширхэг цагаан өнгийн шүдтэй, ясны хэсэг 10 ширхэг, үсний дээж нэг ширхэг,
хар өнгийн богино, эмэгтэй загвартай өвлийн куртик нэг ширхэг, Zara гэсэн бичиглэл бүхий шошготой савхин куртик нэг ширхэг, Н&М гэсэн бичиглэл бүхий шошготой савхин куртик нэг ширхэг, Zara гэсэн бичиглэл бүхий шошготой хар өнгийн даавуун өмд нэг ширхэг, adidas гэсэн бичиглэл бүхий шошготой хөх өнгийн малгайтай цамц нэг ширхэг, Н&М гэсэн бичиглэл бүхий шошготой ханцуйгүй өргөн загвартай эмэгтэй хүний пальто нэг ширхэг, ямар нэгэн шошгогүй хар өнгийн куртик нэг ширхэг, хөх өнгийн алчуур нэг ширхэг, бор өнгийн пальто нэг ширхэг, хар өнгийн уяа бүхий тэлээтэй хар өнгийн өмд нэг ширхэг, Төмөрбаатарын Ц-н РЕ0255742 дугаартай гадаад паспорт нэг ширхэг, Т.Цын Хас банкны 4987380100609523 дугаартай виза карт, Т.Цын худалдаа хөгжлийн банкны 949612100826129 дугаартай виза карт, Т.Цын Хаан банкны 9496282801800539 дугаартай виза карт, Төмөрбаатарын Ц-н иргэний бүртгэлийн дугаар 111983590989 дугаартай иргэний үнэмлэх тус бүр нэг ширхэг, гавлын ясны дээд орой 1 ширхгийг /Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд зүйлс/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цад олгохыг,
Дашцэрэнгийн Д.Б Е1277715 дугаартай гадаад паспорт, Дашцэрэнгийн Д.Б Е2396916 дугаартай гадаад паспорт, Дашцэрэнгийн Д.Бын Монгол Улсын жолооны үнэмлэх, 5415900002855889 дугаартай “Badral Dashtseren” олон улсын карт, 5446122174755754 дугаартай “Badral Dashtseren” олон улсын карт, 5457568128606814 дугаартай “Capital one” гэсэн “Badral Dashtseren” олон улсын карт, 4380544245070866 дугаартай “Khan Bank Gold гэсэн “Badral Dashtseren’’-ийн “Visa” карт, 4380544247858987 дугаартай “Khan Bank Gold” “Badral Dashtseren’’-ийн “Visa” карт, 450644544155634 дугаартай CIBC гэсэн “Advantage Debnit Card” олон улсын карт, F4L002362135 дугаартай “Proudly Canadian” xap өнгийн карт тус бүр нэг ширхгийг /Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд зүйлс/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бд буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг үнэлээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
НЭГ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сэтгэцэд нөлөөт бодис болон олон тооны нохойнууд байсан болох баримтуудаар нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн баримтуудыг огт үнэлээгүй хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
1.1 Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан талаар: Д.Б болон талийгаач Ц-н нар нь 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 02 cap хүртэл хугацаанд сэтгэцэд нөлөөт бодис (LSD), Метамфетамин (methamphetamine)-ний агууламжтай, "мөс" гэх нэршилтэй бодис хэрэглэж байсан талаар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Д.Б “...2022 онд Т.Ц бид хоёр жин нэмж эхэлсэн миний хувьд 120 гарсан, харин Т.Ц 80 гарсан. ...Ингээд би эхний 7 хоног хэрэглээд дажгүй байсан учраас Т.Ц надтай хамт хэрэглэх болсон. Бид хоёр өдөрт 2 удаа хэрэглэдэг байсан. Нэг удаа хэрэглэхэд 7 цагийн хугацаанд сэргэг байдалтай, хурдтай болно, ухаан санаа сэргээд явчихна. ...Т.Ц хүртэл “LSD” хэрэглэж байсан”, 2024 оны 02 дугаар сарын 20 ний өдрийн гэрч Т. Цын “Шилэндээ соруулаа хийгээд лаа асаагаад, асаагуураар шилэн саваа тойруулж халаасан чинь утаа гарсан, тэгээд одоо cop, сор гээд байхаар нь би сорж үзсэн чинь ингэж сорохгүй хамаг юм яасан ч гэлээ надаас ямар өөрчлөлт гарч байна гаж асуугаад миний биед ямар ч өөрчлөлт гараагүй болохоор зүгээр байна, яах ёстой юм гэсэн чинь энэ чадахгүй юм байна гээд өнгөрсөн. Би Д.Б, Ц хоёртой амьдарч байхдаа нийт 5 дотор тэр зүйлээс нь сорж хэрэглэж үзсэн, тэр хоёр 7 хоногт 2-3 удаа хэрэглэдэг байсан...”, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1892 дугаартай шинжээчийн дүгнэлт “...гялгар уутанд хийсэн үснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно”, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээч Д.Золзаяагийн мэдүүлэг “...Хэргийн газраас хураан авсан гэх үснээс дээж авсан стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд метамфетамин илэрсэн” гэх баримтуудад талийгаач болон Д.Б нар нь 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 01 cap хүртэл Сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан болох үйл баримт дээрх баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, амь хохирогчийг Д.Б амь насыг нь хохироосон уу, сэтгэцэд нөлөөд бодис буюу, хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан уу, тухайн хашаанд байсан нохдод бариулсны улмаас нас барсан уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоож чадаагүй. Шүүгдэгч Д.Бын хувьд талийгаачтай 2024 оны 01 дүгээр сараас 02 дугаар cap хүртэл хамт байсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч амь насыг нь хохироосон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдоогүй. Тухайн цаг хугацаанд мансууруулах бодис хэрэглэж байсан үйл баримт нотлогдож байгаа хэдий ч уг бодисыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хохирогч амь насаа алдаж болох эсэх дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, амь хохирогчийн үснээс метамфетамин гэх бодис илэрсэн. “Метамфетамин гэх бодисыг өндөр тунгаар урт удаан хугацаанд хэрэглэх үед таталт, биеийн хэм нэмэгдэх, шигдээс, зүрхний хэм алдагдах архаг метамфетамины хэрэглээ нь тархины үйл ажиллагаа ихээхэн гэмтээдэг. Хүндэрсэн тохиолдолд ухаан балартсан сэтгэл хөөрөх хам шинж бүхий солио үүснэ. Ухаан алдана. Уналт таталтын хам шинж илэрч болно. ...Тархины зарим хэсгийг мэдээгүйжүүлж улмаар амьсгалыг зогсоосноос үхэлд хүргэнэ, амьсгал удаашрах, царай хөхрөх, зүрхний үйл ажиллагаа алдагдах, амьсгал зогсох зэрэг нь үхэлд хүргэх аюултай” гэжээ. Эндээс үзэхэд 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр cap хүртэлх хугацаанд тасралтгүй хэрэглэсэн гэж үзвэл биед илрэх байдлаараа хордлогын улмаас нас барсан байх боломжтой байхад шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Энэ талаар шүүгдэгч Т.Д.Б “...тухайн бодисуудыг хэрэглэсэн үед хоол идэхгүй, хэдэн өдөр ч нойргүй явдаг талаар тодорхой мэдүүлсэн байна.”
1.2 Нохдын талаар: Талийгаач Т.Ц, Д.Б нар хамтран амьдрах хугацаандаа нохой тэжээдэг байсан. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гэрч Т.Цын мэдүүлэгт “...Шувуун фабрикийн энд хашаанд амьдарч байгаа гэхээр нь би эгчийн гэрт ирэхэд 10-15 гаран нохойтой болсон байсан”, гэрч Ц.Мөнхжаргал мэдүүлэгтээ “...2022 оны эхээр Д.Б гадаадаас ирсэн гээд бид хоёр уулзсан. Д.Б надад ярихдаа Монголоос Канад улс руу нохой гаргадаг бизнес хийе гэсэн зүйлс ярьдаг байсан. 2022 оны 04 дүгээр сард Д.Б бид хоёр харилцан тохиролцож тэдний Шувуун фабрикийн тэнд байдаг хашаа байшинд нохой үржүүлгийн чиглэлээр нохой арчлах, маллах ажлыг бид хоёр хамтдаа хийж эхлүүлсэн юм. Намайг байх хугацаанд Дундад Ази үйлдвэрийн хоньч нохой, ротвейлер, монгол банхар, герман овчарк зэрэг үйлдвэрийн нохойнуудыг тэжээж үржүүлдэг байсан. Миний санахаар 12 нас бие гүйцсэн нохой, ротвейлер үйлдвэрийн нохой нь гөлөглөөд 8 орчим тооны гөлөг гаргаад 2-3 гөлгийг хүнд өгч байсан”, Нийслэлийн прокурорын газарт “...Хашаан доторх нохойн байранд байсан 11 нохой, байшинд байсан 9 гөлөг нь нэгжлэг, үзлэгийг явуулахад саад болохоор байсан тул Цагдаа, дотоодын цэргийн албаны нохойн сургалтын төвд шилжүүлэн байршуулсан”, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэл Зураг 31, 32, 33, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэл Зураг 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15 баримтуудаар тухайн үед байсан нохдын зургийг нотлох баримтаар бэхжүүлэн авсан байна. Нохой бол араатан юм. Хэргийн газрын үзлэгээр тухайн байшинд байсан орны доороос олон тооны жижиг яс гарч ирсэн. Тухайн фото зургаар бэхжүүлсэн баримтаас үзэхэд шинжилгээнд явуулсан №2, №5, №6, №10 дугаартай яснаас авсан эдэд нэг эмэгтэй хүний ДНХ тогтоц тогтоогдсон. Эндээс үзэхэд тухайн яснуудыг нохой тийм байдалтай болгосон нь тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл нохойнууд хоол өгөөгүй удсаны улмаас эзнээ барьсан уу, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн зүй авирын улмаас барьсан уу, тухайн яснууд яагаад ийм /фото зурагт авагдсан/ байдалтай болсон талаар огт дүгнэлт хийгээгүй.
Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Гэтэл хавтаст хэрэгт ач холбогдол бүхий мөн эргэлзээ бүхий баримтууд байсаар байхад орхигдуулсан. Тодруулбал шүүх нь баримт нотолгоонд эргэлзээ үлдээж байгаа эсэхийг шалгаж, хэрэв эргэлзээтэй байвал түүнийг арилгах арга замыг эрэлхийлэх учиртай. Эргэлзээтэй байдал нь шүүгдэгчийн эрх ашгийг зөрчих ёсгүй тул эргэлзээ нь нотлогдсон тохиолдолд шийдвэр гаргадаг. Шүүх нь хэдийгээр дотоод итгэлээрээ нотлох баримтуудыг үнэлдэг энэ нь хуульд нийцсэн байх ёстой.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх огт үнэлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2 “Гэмт хэрийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 “Гэмт хэрэг хэн үйлдэхэд нөлөөсөн шалтгаан нөхцөл”-ийг тогтоогоогүй үлдсэн байна. Гагцхүү шүүгдэгч Д.Б талийгаачтай хамт байсан хугацаа, сэтгэцэд нөлөөт бодис хэтрүүлэн хэрэглэж үйлдлээ санахгүй байгаа байдал, хувийн байдалтай холбоотой Д, О нарыг өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн гэм буруутайд тооцсон нь хүний эрх зөрчигдөхөд хүрч байна.
ХОЁР: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.
2.1 Шүүгдэгч Д.Быг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Онц харгис хэрцгийгээр”, 2.8 “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алсан, 20.7 дугаар зүйлийн 2 “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан” зүйл ангиар гэм буруутайд тооцогдож бүх насаар нь хорих ял оногдуулсан. Бүх насаар хорих ял шийтгэх нь хүний эрхэд хүндээр нөлөөлдөг тул шүүхээс оновчтой, хуульд нийцсэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нь маш чухал. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчийн эрхийг хүндэтгэн, нотлох баримтыг бодитой үнэлж шийдвэрлэх нь шударга ёс, хүний эрхийг сахин хамгаалахад чиглэгддэг. Бүх насаар нь хорих ял шийтгэх нь маш хүнд, онцгой шийтгэл бөгөөд зөвхөн хамгийн хүнд, нийгэмд аюултай гэмт хэргүүдэд оногдуулдаг. Энэ төрлийн ялыг шийдвэрлэхэд шүүх нь хууль, хүний эрхийн зарчим, шударга ёсны үндэслэл дээр тулгуурлан нягт хяналттайгаар шийдвэр гаргах учиртай. Бүх насаар нь ял шийтгэхийн тулд шүүхээс,
нэгдүгээрт “Нотолгоо хангалттай байх” бүх насаар хорих ялыг оноохоос өмнө шүүх нь тухайн гэмт хэргийн бүх нотлох баримтыг хангалттай, үнэн зөвөөр цуглуулсан эсэхийг нягтлах шаардлагатай. Бүх насаар хорих ял нь хүний амьдралд асар их нөлөө үзүүлдэг тул ямар нэгэн эргэлзээ байвал тухайн ялыг оноож болохгүй.
Хоёрдугаарт “Нотлох баримтыг үнэлэх” нотлох баримтыг бодитой үнэлж, хуулийн зохицуулалт, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг харьцуулж, зөрчил байхгүй эсэхийг шалгах шаардлагатай.
Гуравдугаарт “Хувийн нөхцөл байдал” шүүгдэгчийн эрүүл мэнд, сэтгэцийн байдал, өмнөх гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал гэх мэт хувийн онцлог шинжүүдийг анхаарч үзээгүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг бөгөөд хэрэв хуульд заасан ялын хамгийн дээд хэмжээ, хорих ялын дээд болон доод хэмжээгээр эсхүл доод хэмжээнээс бага ял шийтгэсэн бол үүнийхээ үндэслэлийг шүүх заавал дурдах ёстой. Бүх насаар хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн ялтан биологийн үхэл хүртэл хугацаагаар хорих ялаас бүрдэх эрүүгийн ялын нэг төрөл бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд ялыг хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал тогтоогдсон талаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, уг ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй ч Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө шударгаар ял шийтгэгдэх, гэмт хэрэг үйлдээгүй нь төрийн нэрийн өмнөөс цагаатгагдаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх ач холбогдолтой.
2.2 Онц харгис хэрцгий аргаар хүнийг алах: хүнийг алах гэмт хэргийн хувьд өөрийн хийж буй үйлдлийн улмаас хүний амь нас хохирч болохыг лавтай сайн ухамсарлаж ойлгосон атлаа уг үр дагаврыг буюу бусдын амь насыг зориудаар хүсэж хохироосон үйлдлийг ойлгодог. Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан үйлдлийг хамруулна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Онц харгис хэрцгий гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас амь хохирогч зовж зүдрэхээр байдал бий болгосон, гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэл зүй харьцаа, амь хохирогчийг тарчлааж, зовоож шаналган үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн илэрхийллийг гэрчилсэн байхыг хэлэх бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №917 дугаартай дүгнэлт ...зэрэг баримтуудаар нь хохирогчийн хувцаснуудад үүссэн урагдал, ханзрал, зүсэгдэл гэмтлүүд нь хатуу үзүүртэй, хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх тул шүүгдэгчийг хохирогчийг алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж алсан буюу онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх шинжтэй байна” гэж дүгнэсэн нь хэт ерөнхий таамаглалд үндэслэн дүгнэсэн. Гэтэл тухайн хувцаснуудыг амь хохирогч хэдий үед өмсөж байсан болох, тухайн хувцаснуудаас биологийн дээж буюу цус илрээгүйг анхаарч үзээгүй. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 957 дугаар шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдийг хэзээ үүссэн болохыг мөр судлалын шинжилгээгээр тогтоохгүй. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй”, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1459 дугаартай шинжээчийн дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн цамц, хар өнгийн мөрөвчтэй өмд, хөх өнгийн шоотой цамц, хар өнгийн хормогч, хар өнгийн юбка, хөх өнгийн цамц, хар өнгийн хөхний даруулга, хар өнгийн футболк, хар өнгийн хос оймс дээр биологийн ул мөр илрээгүй” зэрэг нотлох баримтаар анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Учир нь, дээрх шүүхийн дүгнэсэн байдлаар амь хохирогчийг онц харгис хэргийн аргаар алсан гэж үзвэл тухайн хувцаснуудад биологийн ул мөр гарцаагүй үлдэх учиртай. Амь хохирогчд учирсан гэмтэл нь амьд ахуйдаа үүссэн үү, нас барсны дараа үүссэн үү гэдгийг бид шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд гаргадаг. Тодруулбал цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр гаргадаг. Гэтэл уг хэрэгт цогцос олдоогүй үхлийн шалтгаан тодорхойгүй байхад хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлтээр буруутган дүгнэсэн нь шүүгдэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдэл болсон. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №956 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2.3 Гавлын яс нь эмэгтэй хүний яс байх боломжтой байна уг гавлын ясаар нас, өндөр зэргийг тогтоох боломжгүй байна. 4.5.6 шинжилгээнд ирүүлсэн гавлын ясны үлдсэн хэсэгт гэмтэл тогтоогдсонгүй. 7.8.9 Уг гавлын ясаар үхлийн шалтгааныг архаг хууч өвчин, нас барсан, хугацааг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт авагдсан байна. Хэдийгээр олон тооны яс хэргийн газраас олдсон хэдий ч энэ нь амьд ахуйдаа үүссэн эсэх аль эвэл нас барсны дараа үүссэн үү, өөр бусад хүчин зүйлээр үйлдсэн үү гэдгийг хөдөлшгүй нотлох баримаар тогтоож гэм буруутайд тооцох нь шударга ёсны зарчимд нийцэх байсан.
2.2 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан талаар: Анхан шатны шүүх “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд Гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч ...этгээдийг ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг зодох, харгис хэрцгийн харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б, амь хохирогч Т.Ц нар нь 2019 онд танилцаж, тэр үеэс хоорондоо харилцаатай байж, 2022 оноос хамт амьдарч эхэлсэн хамтран амьдрагч нар болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Бын өөрийн хамтран амьдрагч Т.Цын биед халдаж улмаар амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8-д заасныг хангаж байна.”
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Т.Д.Б, амь хохирогч нар нь хамтран амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүхээс Д.Бтай хамтран амьдарч байсан Д, О, амь хохирогчийн дүү Ц нарын мэдүүлгийг үндэслэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүн алсан гэж дүгнэх гол нөхцөл болсон. Шүүгдэгч Д.Быг амь хохирогчийг дарамтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн түүнийг харж шууд заасан нэг ч гэрч байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа заавал тодруулна. Гэтэл тухайн хэрэгт 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 02 дугаар cap хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Б, амь хохирогч нар ямар байдалтай байсан талаар шууд нотлох гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Гэр бүлийн хүчирхийллээс хүн алсан гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хүрээнд, ихэвчлэн тэдний хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй хувийн сэдэлтээр, тодруулбал эрхшээл дарамтаас ангижрахын тулд эсэргүүцэхдээ хүч хэрэглэхээс хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж өдүүлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн шинжтэй хүч хэрэглэх арга хэлбэрийг ашиглаж тухайлбал, эхнэрээ байнга зодох алах зэргийг хамруулдаг. Гэтэл хавтаст хэрэгт тийм баримт авагдаагүй байхад шүүх гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.3 Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар: хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 1, 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”, “LSD”, “делта-9 тетрагидроконнабинол”-ын агууламж бүхий бодисуудыг хадгалсан үйл баримт тогтоогдсон ч харин зарж борлуулсан зүйл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх “...бодисуудыг хадгалсан бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний дүгнэлтүүд... болон гэрч Э.Хын: “...Би Д.Бын гэрт өнгөрсөн жил очиж байсан, мөн 2023 оны 12 дугаар сард Чимгээ гэдэг найз эмэгтэйн эзэмшлийн хар хөх өнгийн кроун маркийн машинаар шувуун фабрикт нэг дэлгүүрийн гадна очиж Д.Баас авах ёстой байсан 2 грамм мөс буюу сэтгэцэд нөлөөт бодис авсан.Тухайн үед мөс авахдаа ашиглаж байсан телеграммаар нь холбогдож байгаад очиж авсан... Дэлгүүрийн гадна очиж замын хажууд зам дагуу жижиг хар уутанд мөсөө хийж орхисон байсан... Би бодохдоо зарж борлуулдаг л гэж бодож байна...” гэсэн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь нэг гэрчийн таамаглаж хэлсэн үгээр буруутайд тооцсонд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад эргэлзээгүй бодит дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг анхааралгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч Д.Бд бүх насаар хорих ял оногдуулсан гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талийгаач бид хоёр хамтран амьдраад 3 төрлийн хүчтэй бодист донтож, тухайн хэрэг явдал болох үед бидний эрүүл мэнд маш их муудаж, ухаан алдаж унасан байдалтай, галаа түлж чадахгүй осгож үхэхийн даваан дээр хэдэн нохойгоо оруулж дулаахан байлгаж байсан. Энэ үед хориод нохой байсан бөгөөд намайг ухаан алдаад 2-3 хоногийн дараа сэргэхэд гэр орон аймшгийн болсон, 4 том нохойнд бариулаад сэг болсон, гэр орноор дүүрэн яс сэг, баас шээс, миний эхнэрийн хувцаснуудыг урж тастаад хаясан байдалтай байсан. Хэргийн газрын үзлэгээр олон тооны яс гарч ирсэн гэдэг бөгөөд үзлэгийн тэмдэглэлээс үзвэл юуны яс байсан болох нь харагдана. Нохой тус бүрд бичиг баримт байсан ба түүнд 4 нохойны бичиг баримт байх ёстой. Үүнийг дүгнүүлмээр байна. Гавлын яс, шүдний яс, олон тооны жижиг яснууд бүгд эмтэрсэн, хугарсан байдалтай байсан, нэг ч бүтэн яс байхгүй, гэхдээ ямар багаж зэвсгээр яаж салгасан нь тогтоогдохгүй” гэж шинжээчийн 461 дүгээр дүгнэлтэд дурдсан. Үүнийг хүн гараараа хугалах боломжгүй, нохойны шүд, сүх, хутга, мэс, сүх, алх зэргийн алинаар хүний ясыг тийм болгосныг тогтоож өгөхийг хүсэж байна. Би хэргийг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байгаа бөгөөд бүх насаараа хорих ял шийтгүүлсэн. Хэрэв би үйлдсэн бол хэргээ хүлээе гэж анхнаасаа мөрдөгч нарт хэлсэн. Хүний ул мөр хаана байгааг шалгаж тогтоогоогүй, хувцасны урагдал, гогодол татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн гэдэг. Үүнийг хутгаар урсан уу, хайчаар урсан уу, эсхүл нохойны шүд гогодож татсан уу гэдгийг дүгнэх ёстой. Түүнчлэн, метамфетамин гэх бодис хүний тархийг юм санахгүй болгодог тул би ухаан орсон цагаасаа хойш энэ талаар олон сар бодож, гэмшиж гашуудах хооронд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Тухайн үед би энэ зүйлийг олж хараагүй. Нохойны ул мөрийг яагаад нуугаад байгааг ойлгохгүй байна. Миний бие, хувцас, цуснаас дээж авч, хурууны хээг үзсэн. Гэтэл нохойны арьс, үс, ноосноос дээж авсан бол миний эхнэрийн яс, дээж зэрэг гарч ирэх ёстой байсан ч үүнийг шалгалгүй орхигдуулсан. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гарсан гэж үзэж байна. Д.Б анхнаасаа манай дүүг хороох гэж эртнээс төлөвлөж гэр бүлээс нь хол, хөдөө тосгонд хашаа байшин авч, дүүтэй минь хамт амьдарсан. Дүү маань шүүгдэгчтэй амьдарч эхэлснээсээ хойш ар гэрийнхэнтэйгээ уулзах нь байтугай утсаар ярих нь ч багассан. Ээжтэйгээ сард 2-3 удаа, надтай хааяа ярьдаг байсан. Д.Бын урьд нь хамт амьдарч байсан эмэгтэйчүүдийн мэдүүлгийг үзвэл угаас онц хэрцгий, догшин авиртай, аймшигтай араатан шиг хүн байсан гэж дүгнэж байна. Дүүгийн минь нохойнд хайртай, сонирхолтой байдал нь Д.Бд маш том завшаан болсон. Шүүгдэгч нь найз нөхөдтэйгөө “Хүн алж үзье” гэж мессеж бичиж байсан. Эндээс үзэхэд хүн алах сэдэл зорилготой байсан ба тэгж өөрийн хүслээ тайлсан гэж үзэж байна. Миний дүү түүний өгөөш болсон. Миний дүүг 80 кг болтлоо таргалсан гэсэн тайлбар хийж байна. Гэтэл дүү маань турахаар хэмжээний биш бөгөөд шүүгдэгч нь түүнийг зохион байгуулалттай алах гэж таргалуулсан. Мөн гэртээ олон тооны ноход яагаад оруулсан гэдэг нь чухал. Нохойнууд гадаа байдаг байтал гэртээ оруулсан нь шүүгдэгчийн гэмт хэргээ нуун далдалж байгаа хэлбэр юм. Шүүгдэгчийн ар гэрийнхэн хохирол төлбөр барагдуулах нь байтугай нэг удаа ээж рүү нь ярьж уучлалт гуйгаагүй. Бид онцгой байдлынхантай хамт явж дүүгээ эрэн хайхад хамт хайя гэсэн сэдэл байгаагүй. Хохирол төлбөрийн хувьд, бид анх хэрэг гарснаас хойш бүх л зүйлийг хийж өдрийг хүрсэн. Шүүгдэгч талаас ямар ч мөнгө аваагүй. Үүгээрээ бид сэтгэл санаа, санхүү, эдийн засгийн асар их хохиролтой байгаа. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цын өмгөөлөгч Р.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн болох нь хангалттай тогтоогдож байгаа. Тэрээр байнгын хар тамхины хэрэглээтэй, хар тамхинаас хамааралтай амьдарч байсан. Урт хугацаанд өөрийн ухамсарт үйлдлээр юу хийж байгаагаа хянах чадваргүй байсан гэдэг нь өөрийнх нь илэрхийлэл, хэрэгт авагдсан нотлох баримтууд, ялангуяа хэргийн газрын үзлэг, гэр орны нөхцөл байдал зэргээс тодорхой харагддаг. Тэнд айл байсан бол хоол, хүнс байх байсан. Гэр орны байдлаас харвал хүн битгий хэл, араатан ч тогтохын аргагүй байдалтай, биеэ илэрхийлэх чадвараа алдсан, бодит амьдралаасаа тасарсан байсан. Анхан шатны шүүх хуралдаанд “Иогадит” гэдэг өөр ертөнцөд нэвтэрдэг, тэгж нэвтрэхийн тулд хар тамхи хэрэглэдэг байсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “80 кг жинтэй байсан эмэгтэйг тураах гэж хамт хэрэглэсэн” гээд үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг байдлаар хандаж байгаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд харамсаж, ар гэрийнхэн нь асар гомдолтой байгааг онцолж хэлмээр байна. Талийгаач хэзээ ч 80 кг жинтэй байгаагүй. /Зургийг нь үзүүлэв/ Бүх цаг мөч дэх талийгаачийн зургуудаас үзвэл маш үзэсгэлэнтэй, царайлаг, өдийд байсан бол 34 настай байхаар хөөрхөн охин байсан. Ямар ч эрэгтэй хүн хараад “Ямар хөөрхөн, энхрий ялдам охин бэ” гэж хэлэх байсан. Шүүгдэгч амь хохирогчийн амь насаа алдсан байдалд гэмшиж байгаагаа огт илэрхийлээгүй. Шүүгдэгч “Би ухаан орсноосоо хойш гэмшиж, олон талаас нь харж байгаа” гэснээ “Нохойнуудаас яагаад шинжилгээ аваагүй вэ” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байна. Ухаан орсон бол эхнэр маань яагаад ийм болов гээд санаа зовж, шүүх танхимд сууж байгаа ар гэрийнхэнд нь гэмшиж буйгаа илэрхийлж, нэг удаа ч болов уучлалт гуйх байсан. Тиймээс гэм буруугаа ухамсарлаж байна гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар барагдах ёстой хохирол төлбөрийн тооцоог маш тодорхой гаргасан. Янз бүрийн зан үйл, оршуулгад анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх бүрэн бололцоотой байсан. Тэр бүү хэл “Гэмшиж харуусч байгаагаа илэрхийлж өмгөөлөгчөөрөө дамжуулан захиа явуулсан уу” гэж амь хохирогчийн ээж над руу утасдаж асуудаг. Энэ хугацаанд ээж нь хоёр удаа харвалтын шокт орж эмнэлэгт хэвтсэн. Энэ гэр бүл охиныхоо араас гашуудаж бүгд хүнд байдалтай байгааг уламжилж хэлэх нь зүйтэй. Хүний алтан амь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэтэй эрдэнэ. Хүний сайхан үртэй хамтран амьдарч байгаад өнөөдөр байхгүй болсон явдалд мэлзэж байгааг дараах байдлаар няцаая. Нэгдүгээрт, биологийн шинжилгээнээс янз бүрийн байдлаар ямар нэгэн шарх, сорви үүсгэсэн баримт байхгүй байхад хувцсанд татах хүчнээс үүссэн урагдалц, сэмрэлтийг хамаатуулж үзэж байна гэж байна. Гэтэл биологийн эд эрхтэн битгий хэл нэг ширхэг ч амьд эрхтэн, үе мөч, амьд зүйл байгаагүй, хэдхэн ширхэг яс үлдсэн байсан. Төрсөн эгч нь үлдсэн яснуудаас эмнэлэгт ломбо тавиулж байсан шүдээр нь таньсан. Улмаар шинжилгээнд явуулж ээжийнх нь эд, эстэй адилхан байгаа болохыг мэргэжлийн тусгай субъектууд тогтоосон. Амь хохирогчийн өмсөж байсан хувцаснуудаас бүтэн, бүлээн хувцас нэг ширхэг ч олдоогүй. Олон тооны шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нохойнуудад идүүлсэн мэтээр хэргийг буруу тийш нь хазайлгаж ярьж байгаа боловч тийм зүйл огт байхгүй. Нохой үүнд ямар ч хамааралгүй бөгөөд нохойнуудын идэш хангалттай байсан нь хэргийн материалд авагдсан зургуудаас харагдана. Маш олон тооны бог, бод малын толгойнууд хашаан дотор, гэрт нь яс, зэм нь байсан. Ийм зэрлэгээр хамтран амьдрагчийнхаа амийг хөнөөсөн, өөр ертөнцөөр аялж байхдаа хүний амийг бүрэлгэсэн үйл баримтаа тэнд байгаа нохойнуудад хамаатуулж авч үзнэ гэж мэлзэж байгаа нь анхнаасаа гэмт үйлдлээ ухамсарлахгүй байгааг харуулж байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Д.Б нь асар өндөр боловсролтой, удам угсаа сайтай айлын хүүхэд, харин хохирогчийн ар гэрийнхэн шүүгдэгчийн хамтран амьдарч байсан үзэсгэлэнтэй бүсгүйтэй нэгэн адил нөгөө ертөнцөд байгаа юм шиг хүнд нөхцөл байдалтай байгааг хэлье. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.
Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр унтлагын өрөөний гэх орны матраас доор маш их хэмжээний цус илэрсэн. Цус маш их хэмжээгээр асгарсны дараа матраасыг доош нь эргүүлж тавьсан нөхцөл байдал хэргийн үйл баримтаас тогтоогддог. Мөн шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас хураан авсан эд зүйлсээс амь хохирогчийн хувцаснаас шинэ болон хуучин ханзрал, гогодол, зүсэлт, урагдалт илэрсэн бөгөөд энэ нь шинэ гэмтлүүд болох нь тогтоогдсон. Мөн орны матраас хэсгээс авсан цус, орон доороос олдсон үс, жижиг өрөөний орон доороос олдсон хоёр ширхэг алчуур зэргээс амь хохирогчийн цус илэрсэн. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-нийн өдрийн 1457 дугаартай дүгнэлтээр хэргийн газрын үзлэгээр хураагдсан хар өнгийн куртик, саарал өнгийн дрож, ягаан өнгийн алчуур, шаргал өнгийн куртик зэргээс цус илэрсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэдийгээр хувцсанд олон тооны ханзралц, урагдалц, зүсэлт, гогодолц зэрэг үүссэн ч биологийн ул мөр илрээгүй гэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогчийн гэх гавлын яс унтлагын өрөөний цагны тавиур дээр байсан. Энэ талаар тодруулж мөрдөн байцаалтын шатанд Д.Баас яллагдагчаар мэдүүлэг авахдаа “Дээрх гавлын яс яагаад тавиур дээр байсан юм бэ” гэхэд “Ийм зүйл байхаар нь шүүгээн дээр дээш тавиад дараа нь учрыг нь олъё доо гэж бодсон” гэсэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах зорилгоор нэлээдгүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Ямар зан араншинтай байсан, өмнө хамтран амьдрагч нартайгаа хэрхэн харьцдаг байсан, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нь амь хохирогчийн хамт амьдарч байх хугацаанд хөршүүд амь хохирогчийг ямар нөхцөл байдалтай явдаг байсан талаар мэдүүлэг авахад “Нүд нь хөхөрсөн байдалтай явдаг байсан, маргалддаг, ууртайгаар харьцаж, хүнтэй харьцахыг нь хориглодог байсан, ар гэрийнхэнтэй нь уулзуулдаггүй байсан” гэдэг бөгөөд энэ нь нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар алсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилсэн зүйлчлэл үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд амь хохирогчийн үснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн. Гэхдээ дээрх төрлийн бодисуудыг байнга хэрэглэдэг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нохойнуудын хувьд хэргийн газрын үзлэгээр гэрт хориод тооны нохой байсан. Нохойнуудыг тусгаарлах байранд аваачиж шинжилгээ хийх шаардлагагүй, хэрэгт авагдаж хэргийн газрын үзлэгээр цугларсан нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжтой гэж үзсэн. Тухайн нохойнууд бүгд өөрсдийн хувийн гэрчилгээтэй, хүний эзэмшлийн амьд биет учир шинжилгээ хийх нөхцөл байдал үүсээгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туулын 7 дугаар хэсэг гудамжны 14 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан /LSD/ агууламжтай цэвэр жин нь 0,2480 грамм жинтэй 22 ширхэг дөрвөлжин цаас мэт зүйл, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /metamphetamine/-ны агууламжтай мөс гэх нэршилтэй зиплок ууттай “snow man” гэх шошготой уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 9,9732 грамм, чулуу хэлбэртэй зүйлээс гарч ирсэн тус тус 9,9605 грамм, 9,9578 грамм, 9,9374 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
мөн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хоорондох хугацаанд Хан- Уул дүүргийн 13 дугаар хороо, Туулын 7 дугаар хэсэг гудамжны 14 тоотод өөрийн хамтран амьдрагч Т.Цтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хутга, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлээр биед нь олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, ээж, эгч, дүү болон бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулж буюу хүнийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цын “...Д.Б гэгчтэй 2019 онд танилцаж байсан 2022 оны 07 дугаар сард наадмаар дагуулан ирж байсан ... Д.Бын хувьд анх харахад дуу муутай, чимээгүй залуу шиг санагдаж байсан. Яваандаа харилцаа үүсгээд дэргэд байх үед харилцаа нь нэг тийм ширүүн догшин, хараал үг их хэлдэг, хүнийг доромжилж харьцдаг санагдсан. ...миний бяцхан дүү Т.Цыг Д.Б нь нэлээн дарамтад байлгаж, гар утсыг нь хянаж, хүчирхийлэлд байлгаж, амь насыг нь хөнөөсөн гэж сэжиглэж байна. ...” /2хх 227-228/,
“...цагаан cap өнгөрч дүү Ц-н ямар нэгэн чимээ сураггүй байхаар нь нөхрийнхөө дугаараас дүү Ц-н 93хххх88 дугаар луу залгаад чанга яригч дээр нь тавиад байж байхад Д.Б авахаар нь нөхрөө яриулж Д.Баас та хоёр чинь яасан бэ, хаана байгаа юм бэ, Цтай ярья гэхэд бид хоёр сургалтад байна, Ц яг одоо миний хажууд байхгүй байна, удахгүй хот орно, яваад очно гэж хэлээд утсаа салгасан. ...2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед нөхрийн хамт шувуун фабрикт байрлах Д.Бын гэрт очиход хашааны хаалга нь цоожтой, дотор нь цагаан өнгийн Тоёота Приус 30, цэнхэр өнгийн Тоёота Приус 20, цагаан өнгийн жижиг машин, Ланд круйзер 77 маркийн автомашинууд, гараажийн хаалга нь онгорхой, гэрэл нь асаалттай, нохойнууд нь сул байсан, ...хашааны хаалгыг нүдээд, хүн гарч ирээгүй. ...Хажуу болон урд айлуудаас асуухад мэдэхгүй гэсэн тул буцаад хашаа руу нь очиход Д.Б хашаан дотроо ганцаараа алхаад явж байхаар нь дуудсан чинь хүрээд ирсэн. Би Д.Баа Ц хаана байна гэхэд ээжийнхээ гэр лүү гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэж түүн рүү хашхичиж загнаад сургалтад явсан гэсэн биз дээ гэхэд ирчихсэн байгаа гэх мэтээр тоосон шинжгүй байхаар нь би чамайг цагдаад өгнө гээд хойд талын айл руу очиход 20 гаруй насны залуу, 50 гаруй насны эгч хоёр ирээд тэр хоёроос дүүгээ асуухад залуу нь Ц эгч харагдаагүй удаж байна гэж хэлсэн...” /2хх 245-248/,
гэрч Д.Гийн “...2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед манай төрсөн охин Ц-н миний 94хххх09 дугаар руу залгаад 93хххх88 гэсэн дугаараас залгаад амар мэнд асуугаад би нэг сургалтад суухаар болсон, тэр сургалт нь утас барьдаггүй, анхаарлаа сайн хандуул гэж нөхөр хэлсэн, ...би удахгүй тантай ярина гээд утсаа тасалсан. ...Яагаад устаар ярихгүй байгаа юм бол гээд нөхөр болох Д.Б гэх хүн рүү залгахад удахгүй сургалт нь дуусна тэгээд яваад очно гэж хэлсэн. ...Cap шинэ болоод над дээр охин маань ирж золгохгүй болохоор нь миний сэтгэл санаа зовоод охинтойгоо ярина гээд Д.Б руу залгаад охин маань хаана байгааг асуухад хэлэхгүй байсан. Тэгээд хүүхдүүдээ Д.Бын гэр лүү явуулсан. Манай хүүхдүүд Д.Б нь гэртээ оруулахгүй нохойгоо сул тавиад өөрөө нэг сонин байдалтай байгаад байна гэж хэлсэн, ...тэгээд би цагдаад хандахаар шийдсэн. ...сүүлд цагаан сараар, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг ярьсан. Тэгэхдээ “Сургалтад явсан, удахгүй дуусах дөхнө, тэгээд удахгүй очно гэж хэлсэн ...сүүлдээ 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр билүү тэр хавьцаа надаас Ц-ныг асуугаад хаана байна ...танайд байгаа юм уу гэх зэргээр эрүүл бус ч юм шиг юм бичээд байхаар нь юу болоод байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм...” /2хх 230-231/,
гэрч Т Цын “...2022 оны 09 дүгээр сараас 11 сарын эхэн хүртэл хамт амьдарч байхад Д.Б манай эгч Ц-ныг дасгал хөД хийж чадахгүй, арчаагүй гэж хэлээд эгчийн гэдэс рүү гараараа нэг удаа элэг рүү нь цохиод эгч тухайн үед амьсгалж чадахгүй, болоод хэсэг хугацаанд байж байгаад зүгээр болохоор нь би эгчийн хувцас зэргийг аваад ээжийн гэрт эгчийн хамт ирсэн юм ...3 дахь өдрийн орой гэртээ ирэхэд эгч Ц-н нь өөрийн хувцас эд зүйлээ аваад буцаад Д.Бын гэр лүү явсан байхаар нь би утсаар залгаад эгчээс асуухад эгч “би нохой нараа санаад байна, нохой нараа хараад хүрээд ирье” гэж хэлээд дахиж ээжийн гэрт ирээгүй. ... 2024 оны 01 дүгээр сарын эхээр эгч Ц-н утсаар залгаад надад би Д.Бтай хэрүүл хийгээд хэцүү байна таксины мөнгө хэрэгтэй байна чамд мөнгө байна уу гэж асуухаар нь би ямар ч байсан такси бариад хүрээд ир гэж хэлсэн чинь эгч “за би эргээд утсаар ярина” гэж хэлээд утсаа тасалсан тэгээд тэрнээс хойш 2 хоног утсаа аваагүй байж байгаад манай ээжтэй утсаар ярьсан байсан. ...тухайн үедээ эгч ээжид би хэлний дамжаанд нэг cap гаран явах гэж байгаа утас болон интернэт ашиглуулдаггүй гэж хэлсэн байсан ...Тэр хоёр надад ротвейлер нохойны гөлөг өгсөн. ...түрээсийн байранд нохой тэжээхэд хэцүү байсан болохоор Ц, Д.Б хоёрын амьдарч байгаа газар буюу Шувуун фабрикт байрлах гэрт нь 2022 оны 05 дугаар сард анх удаа очсон, 09 дүгээр сараас 2 cap гаруй хугацаанд ирж очиж дотно байсан. Би дээд тал нь 5-6 хонодог гэр лүүгээ явахдаа хэд хоноод буцаад шувуун фабрикт очдог. ...Д.Б чи хар тамхи хэрэглэж үзсэн үү, мөс гэж мэдэх үү гэж асуухаар нь би тийм юмны эсрэг байдаг гэсэн. ...Д.Б цаад өрөө рүүгээ ороод соруул, шил, гялгар уутан дотор хийсэн цагаан өнгийн сахар шиг хэлбэртэй зүйл аваад ирсэн. ...Би Д.Б, Ц хоёртой амьдарч байхдаа нийт 5 дотор тэр зүйлээс нь сорж хэрэглэж үзсэн. ...тэр хоёр 7 хоногт 2-3 удаа хэрэглэдэг байсан. ...11 дүгээр сард Ц анх удаа фитнесийн төхөөрөмж өргөх гээд чадахгүй байхад Д.Б нь чи яахаараа хөД хийж чаддаггүй юм, Хандаа чадаад байхад гээд түүн рүү уурласан. ...Ц тэгвэл би больё гэхэд Д.Б утсаа оролдож байгаад юу гэнээ чи гээд Цгийн цээж, хэвлий хэсэг рүү нэг удаа цохисон чинь Ц ээжээ гээд газарт унаад босохгүй байхаар нь би Д.Быг чи яаж байгаа юм бэ, эмнэлэг дуудаач гэхэд наадах чинь зүгээр гэснээ Цгийн үснээс зулгаагаад жижиг өрөө рүүгээ ороод хаалгаа хаахаар нь араас нь хаалгыг тогшиход Д.Б гарч ирсэн. ...2023 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Д.Б гэртээ байхгүй гээд ирж хоносон. ...Гэр лүү нь очиход нохойнууд нь хашаандаа сул гүйлдээд гэр орон нь цэвэрхэн байсан. ...2024 оны 01 дүгээр сарын эхээр Ц фейсбүүк чатаар над руу чамд мөнгө байна уу, Д.Бтай хэрэлдээд шал дургүй хүрээд гэртээ харьдаг юм уу гэж хэлсэн. ...өглөө нь бид хоёр эвлэрсэн гэж хэлсэн. ...Ээжтэй 2024 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдөр вакум сургалтад явах гэж байгаа тэнд утас, интернэт ашигладаггүй, аав өнгөрсөн байхад юун цагаан cap гаргах вэ гэх зэргээр холбоо бариад дахин холбоо бариагүй. ...Ц яг Д.Бын хүүхэд шиг байдаг байсан ...Д.Б нь байнга хөөе Ц гэхэд нөгөөдөх нь аан за, аан за гээд гүйдэг. ...Ровтейлер нохой, гөлөгнүүд гэрт байдаг, өөр нохойгоо гэртээ оруулдаггүй...” /1хх 65-66, 2хх 234, 236-240/,
гэрч О.Дий "...Д.Б нь огцом уур, уцаартай бөгөөд уурласан үедээ намайг янз бүрийн үг хэлээр доромжилдог, хүнийг занадаг бөгөөд надад гар хүрэхдээ намайг хэмхэртэл зоддог байсан. Боох, өшиглөх, цохих үйлдлээр зоддог байсан. Сүүлдээ буюу 2011, 2021 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөхөд цагдаа ирэхээс өмнө яваад өгдөг, ...цагдаа нар аваад явдаг боловч удахгүй эргээд явуулчихдаг байсан. Энэ зан авир нь 2008 онд тусдаа гарч амьдарч эхэлснээс хойш илэрсэн. ...Д.Б нь намайг нэг удаа зодож байхдаа зүүн шанааны ясыг цөмөртөл цохиж байсан, хавирга хугарч байсан, хамар хугарч байсан, дээш харуулан хэвтүүлж байгаад хүзүүн дээр өвдгөөрөө дарж, амьсгал боож, шуудхан хэлэхэд дөрвөн мөчийг ямар ч хөДгүй болгодог... Түүний хэр баргийн зодолтоос хүн бэртэхгүй гарна гэж ер нь бол байхгүй. 2013 онд Д.Баас салсан...” /3хх 3-4/,
гэрч Н.Ёын “...Тухайн камерууд нь хөДд мэдэрч бичлэг хийдэг тохиргоонд тааруулсан байсан. Энэ нь камерын хяналтын хэсэгт хөД үйлдэгдсэн тохиолдолд бичлэг хийгдэж тухайн бичлэг нь богино хугацааны санах ойнд хадгалагддаг юм. Тийм учраас 24 цагаар болон урт хугацааны бичлэг хадгалагдахгүй гэсэн үг. ...Тухайн айлын хашаагаар ороход олон тооны ноходтой, ...уг ноход байшингаар орж гардаг ...тэр эмэгтэй, хүн байдаггүй юм, ...нохойнуудаа эзгүй байх үедээ байшинд байлгадаг гэсэн зүйл ярьж байсан. Тэр эмэгтэй миний дэргэд нөхөр гээд нэг эрэгтэй хүнтэй утсаар ярьж байсан. Тэр хүн нь гадаадад байдаг гэж тайлбарлаж байсан. Эрэгтэй нь утсаар ярихдаа эмэгтэйгээ загнасан пизда гэх зэрэг хараал үгээр доромжилсон байдалтай ууртай өнгө аясаар ярьж байсан, ...харин эмэгтэй нь “за за” гэх байдлаар хандлага гаргаж өөдөөс нь эсэргүүцэх үг хэллэг хэлэхгүй байсан...” /3хх 6/,
гэрч Э.Огийн “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 7 дугаар хэсэг 14 тоот хаягтай айлын хогийг ачдаг. ...Оны өмнө хог ачихад байнга хогоо өгч ачуулдаг эмэгтэй гарч ирээд хогоо гарч өгч ачуулж байсан. ...2024 оны 02 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд хог ачихад ...ямар нэгэн хүн гарч ирээгүй хашаанд нь нохойнууд нь сул байсан...” /3хх 10/,
гэрч Х.У-ийн “...Би хог ачих зорилгоор тус тоотод очоод чанга яригчаар хог ачих хөгжим ая дуугарахаар дундаж нуруутай, байнга маск зүүдэг, туранхай эмэгтэй гарч ирээд хашааны нохойнуудаа над руу дайруулахгүйн тулд хашаанаасаа хогоо аваад надад өгснийг би хогийн машиндаа ачдаг байсан гэтэл сүүлийн 3 удаагийн очилтод тус тоотоос ямар нэгэн хүн гарч ирээгүй тул нэг ч удаа хог ачаагүй бөгөөд өөр ямар хүн амьдардгийг би хэлж мэдэхгүй байна...” /3хх 12-13/,
гэрч Н.Огийн “...1995 оны зун гадуур явж байхдаа Д.Бтай тааралдсан. Энэ цагаас хойш Д.Б надаас салахаа байсан бөгөөд Д.Б намайг хэтэрхий өөрийн болгох гээд залхаах хандлага гаргаад байсан учраас би түүнээс зайгаа барих гэж оролдсон боловч надад тийм боломж олгоогүй. Өөрөөр хэлбэл, намайг хаашаа ч явсан дагаад явдаг байсан. Энэ байдал нь намайг найз нөхдөөсөө холбоогоо таслахад хүргэсэн. ...Д.Б надтай танилцсанаасаа хойш намайг тодорхой бус шалтгаанаар буюу гудамжаар зөрсөн хүнтэй хардах, сургууль дээр өдөр болгон авахаар ирж хичээлтэй оройтсон үед яагаад оройтсон, юу хийгээд байсан юм бэ гэх зэргээр хувийн орон зай гаргалгүй хардаж, огцом уурлан зодож, дарамтлаад байдаг байсан учраас би түүнтэй хамт байхыг хүсдэггүй байсан. 1995 оноос хойш Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт Д.Бд зодуулсан талаар хэд хэдэн удаа дуудлага мэдээлэл өгч байсан. ...Уурласан үедээ маш (зүрхний хийтэй) хэрцгий хандлагатай болчихдог бөгөөд ихэнхдээ гар, хөлөөрөө биеийн ил харагдахгүй хэсэгт цохиж, зоддог байсан, уурласан үедээ юу хийснээ санадаггүй. Уур нь гарч, тайвширсны дараа миний бие хөхөрсөн байгааг хараад яачихсан юм бэ гээд гайхаад байдаг байсан. Тэгээд болсон үйл явдлыг хэлэхээр чи тэгээд чимээгүй л байж байхгүй яасан юм бэ гэх хандлага гаргадаг байсан. Одоо санахад миний цээж рүү хүчтэй цохиж би хойш савж ухаан алдаж (сэтгэл санаа нь хямарч, миний хэцүү үеийг санагдуулж байна, би хохирогч хүн шүү дээ, би гурвын гурван хүүхэдтэй, өөр амьдралтай болчихсон, энэ хүн гарч ирээд надад дахиад аймар хандлага гаргана, би цагдаагаас холбогдсоны дараа фейсбүүк дээрээс тухайн мэдээллийг хайж үзсэн. Би тэр эмэгтэйг ямар их зовж байсан бол гэж бодохоос ч айж байна гэж уйлж эхлэв). Тэр хүн намайг нэг бус удаа, маш олон тооны давтамжтай байдаг байсан. Миний амыг дарж байгаад намайг зоддог байсан. Өөрөө л яаж ийж байгаад хаалга онгойлгоод зугтаагаад гардаг байсан. Яг үнэндээ тэр хүнийг өөр хүнтэй болоход нь маш их баярлаж байсан. ...Нохойнд их дуртай хүн байсан. Ганц энэ нохой биш хэд хэдэн нохой тэжээдэг байсан. ...Сэтгэцийн хувьд эрүүл боловч огцом ууртай, уурласан үедээ биеэ хянах чадваргүй болчихдог...” /3хх 15-16/,
гэрч О.Х-ны “...Би тэдний шувуун фабрикт байх хашаанд очиход маш олон дундад ази, ротвейлер, монгол банхар зэрэг олон үүлдрийн тэжээвэр ноход байсан. Гэрт ороход гөлөгнүүд нь гэрээр нь холхисон байдалтай эд хогшил нь эмх замбараатай боловч шалан дээр нь нохойн баас, шээс, үс зэрэг зүйлс наалдсан байсан. ...2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн гөлөгнүүдэд вакцин хийлгэсэн эсэх талаар холбогдсон тэрнээс хойш огт холбогдоогүй. ...би гөлөгнүүдтэй холбоотойгоор зарим зүйлсийг асуух гэж Ц-нтай утсаар холбогдох гэсэн боловч утас нь нэг бол дуудаад авахгүй, нэг бол холбогдох боломжгүй, хариу мессеж бичихгүй байдаг байсан...” /3хх 18/,
гэрч Д.У-ын “...Хамгийн сүүлд Д.Б, Ц-н нар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт ирж он гаргачхаад явсан. Тэрнээс хойш Ц-н, Д.Б нартай уулзаагүй, Д.Бтай хэд хэдэн удаа утсаар ярьсан...” /3хх 20/,
гэрч О.У-ын “...Ц-нтай бол 2024 оны 01 дүгээр сарын 02-ноос хойш холбоо байхгүй мөн хараагүй уулзаагүй. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаагаас хүмүүс Д.Бын гэрт ирсэн байсан ...ямар нэгэн маргалдсан болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа харагдаж байгаагүй. ...би цагдаа нарыг ирсэн үед нөхрийг нь харахад аймар турсан байсан, ...ийм туранхай хүн байгаагүй, ...харин Ц-ныг бол хараагүй 2 cap болж байна...” /3хх 51/,
гэрч Ц.Г-ын “...Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер ажилтай. ...”Жүр үр” ХХК-ийн гадаа 77-12 УНЕ улсын дугаартай машин дотор хүн татаад байна, машин асаалттай байна гэх дуудлагын дагуу жолооч талын хаалгыг нь чиглээд очиход цонх бага зэрэг онгорхой, ...жолооны ард сахалтай бордуу царайтай эрэгтэй хүн ...би одоо ухраад гарах гэж байна ...таны бие зүгээр рүү, бие чинь эвгүйрхсэн зүйл байна уу гэхэд тэр эрэгтэй тийм амьсгаа давчдаад байдаг юм гээд цонхоо доош онгойлгохоор нь тонгойгоод хойд сандал руу харахад арын суудал дээр овчарка нохой байсан бөгөөд маш муухай үнэр үнэртэхээр нь ...би хойшоо бага зэрэг болоод та нохойтой яваа юм уу гэхэд тийм би нохой малладаг гэж хэлсэн. ...Ар гэрийн чинь хүний утасны дугаар хэд вэ би холбогдож өгөх үү гэхэд манай эхнэрийн дугаар гээд 93хххх88 гэсэн дугаар өгөхөөр нь би хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан...” /3хх 53-54/,
гэрч Д.Б-гийн “...Нөхөр нь өглөө яваад орой ирдэг ба эхнэр нь ганцаараа үлдээд нохойгоо хооллож байгаа харагддаг. ...Манай хүү ус авах гээд явж байхад эмэгтэйн нүд хөхөрсөн байсан гэж ярьж байсан...” /3хх 60-62/,
гэрч Л.Ө-ын “...Энэ залуугийн тэжээдэг нохойнууд нь миний дөрвөн тугалыг барьсан. Тэгэхээр нь би тугалаа нэхэж очиход “Ална, миний нэг нохойнд хүрвэл би чиний хоёр үхэрт хүрнэ” гэх зэргээр дайраад орилоод байсан. ...Харилцаа муутай хүн шиг санагдсан...” /3хх 68-69/,
гэрч Г.-ны “...Ц-н гэж хөөрхөн зан ааштай охин хоёр жил орчмын өмнө нүүж ирж байсан. Нөхөртэй гэж мэднэ, ямар хүн байдгийг мэдэхгүй. ...Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан. ...Тэгээд сүүлийн 2 cap харагдахаа больчихсон. ...Зол гэх хүнээс нөхөр нь Ц-ныг хашаандаа зодож байхыг харсан, ширүүн хүн байна билээ гэж сонссон...” /3хх 74-75/,
гэрч Ц.М-ын “...Би тэдний хашаанд голдуу өглөө 11 цагаас 15, 16 цаг хүртэл ажиллаж байгаад яваад өгдөг байсан. Намайг байх хугацаанд ...сэжиг бүхий зүйл болж байгаагүй. ...Миний мэдэхээр Д.Б Цд хоолоо хурдан хийхгүй яасан юм, тэр ажлыг тэгж хийхгүй яасан юм гэх зэргээр хаа нэг зандрах тохиолдол гарч байсан. ...Тэр хоёр нохойгоо оруулчихдаг байсан. ...Цгийн хувьд гэрээ цэвэрлэдэг байсан...” /3хх 81-84/,
гэрч Д.Д-гийн “...Биеэр уулзсан гэвэл 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манайд Ц-н хамт ирж, он солигдоод харихаар явсан. Түүнээс хойш уулзаагүй, утсаар ч яриагүй байж байгаад 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр миний 99112288 дугаар луу хүү Д.Б өөрийн 93112288 дугаараас 09 цаг 44 минутад залгаад цагаан сараар очиж амжсангүй, уучлаарай маргааш очно гэж хэлэхээр нь Ц-нтай хамт ирдэг учраас хамт ирэх байх гэж бодоод хүлээж байсан. ...Би тэгээд хар тамхи хэрэглэсэн байна гэдгийг нь сонссон учраас гүйцэтгэх ажлын шугамаар Ц-н дээр ажиллагаа явуулж гэж ойлгосон, одоо ч тэгж бодож байна. ...Цагдаагаас бол мэдээлэл аваагүй, би урьд хийж байсан ажлынхаа талаар ярих шаардлагагүй гэж бодож байна...” /3хх 86-89/,
гэрч Э.Хын “...Би Д.Бын гэрт өнгөрсөн жил очиж байсан, мөн 2023 оны 12 дугаар сард Чимэгээ гэдэг найз эмэгтэйн эзэмшлийн хар хөх өнгийн кроун маркийн машинаар шувуун фабрикт нэг дэлгүүрийн гадна очиж Д.Баас авах ёстой байсан 2 грамм мөс буюу сэтгэцэд нөлөөт бодис авсан. Тухайн үед мөс авахдаа ашиглаж байсан телеграммаар нь холбогдож байгаад очиж авсан. ...дэлгүүрийн гадна очиж замын хажууд зам дагуу жижиг хар уутанд мөсөө хийж орхисон байсан. ...Д.Бтай 2-3 удаа манай гэрт уулзаж байсан, уулзахдаа Д.Бын авч ирсэн мөсийг хэрэглэж байсан. ...Д.Б мөс байгаа гэж хэлээд өөрөө л хэлээд авч ирээд хэрэглэж байсан. ...Д.Б бол мөс хэрэглэсэн үедээ янз янзын араншин гаргаж байгаагүй, ер нь бол Д.Б огцом ууртай хүн, ...багын тийм чимээгүй байж байгаад уурладаг байсан сүүлд дахиж харьцаж эхлэхэд нэг удаа утсаар ярьж байхдаа над руу уурлаж харьцаж байсан. ...Би бодохдоо зарж борлуулдаг л гэж бодож байна...” /3хх 91-93/,
гэрч Д.Б-н “...Намайг бага байхад аав, ээж минь салж ах, эгч аав дээр үлдэж би дүүгийн хамт ээж дээрээ үлдсэн учир ахынхаа хувийн амьдрал, зан байдлын талаар 80,90 хувийг сайн мэдэхгүй. ...Багаасаа хар Д.Б гээд хочтой атаман байсан...” /3хх 94-96/,
гэрч У.Э-гийн “...2014 оныд Д.Б намайг бусадтай хардаад хэрүүл хийж маргалдаад намайг нэг удаа алгадахаар нь би сандал бариад дайрч байгаад халтирч ширээн дээр унаж гэмтсэн. ...өөр байдлаар намайг цохиж зодсон зүйл байхгүй...” /3хх 99-100/,
гэрч Б.А-гийн “...Ц надтай юм ярингаа ...хоёулаа манай эгч Ц-н гэр лүү очоод ирье, ойрд утас нь холбогдохгүй байна, муу совин татаад байна гэж хэлэхээр нь ...найз Зандансүрэнг залгаж дуудсан. ...Зандансүрэн жолоодоод Ц бид хоёрын хажуу талд суугаад хөдөлсөн. ...Шувуун фабрикт гэр хорооллын гудамжинд очиж зогссон. Ц тээврийн хэрэгслээс буугаад тэр айлын хашааны хаалганы гадна талд зогсож байгаад хашааг нь гараараа цохиж, хүн дуудахад нэг эрэгтэй хүн ирээд хашааныхаа хаалгыг онгойлгохгүйгээр дотор талаасаа Цтай уулзсан. ...Ц тээврийн хэрэгсэлд суучхаад Ц-н эгч байхгүй юм шиг байна гэж хэлсэн...” /3хх 104-105/,
гэрч Д.З-гийн “...Хэргийн газраас хураан авсан гэх үснээс дээж авч стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд метамфетамин илэрсэн. Тухайн бодисыг хэзээ хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. ...Мансууруулах бодис хэрэглэснээс хойш үсэнд хамгийн удаан буюу 12 cap хүртэлх хугацаанд хадгалагдах боломжтой байдаг...” /3хх 193/,
шинжээч Г.З-ын “...Метамфетамины хувьд гол химийн угтвар бодис болох “эфедрин”-г химийн бодисуудын хамтаар химийн аргаар гаргаж авах боломжтой. LSD гэх бодисын гол найрлага нь Лизергидийн хүчил байдаг. ...Монгол Улсад метамфетамин талстархаг, LSD бол цаасан хэлбэртэй байна...” /4хх 84-86/,
шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 16-17 цагийн үед намайг хашаанд 77-12 улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд бясалгалын хөгжим сонсоод ганцаараа сууж байгаад унтаад өгсөн байсан. ...Сэрээд харахад үл таних нэг машин хашаанд орж ирж зогссон байсан бөгөөд гайхаад харахад гэрт хоёр цагдаа орж ирсэн байсан. ...Би тухайн үед болсон явдлыг бүдэг, бадаг санаад байна. ...2-3 хоногийн өмнө гэртээ ганцаараа байхдаа нэг ширхэг шар будааны хэмжээтэй мөс гэх нэртэй мансууруулах бодисыг гуурсан шилэнд хийж, гадна доод талаас нь галын дөлөөр халааж, усан шүүлтүүрээр уурыг нь шүүж амаараа сорж хэрэглэсэн. ...Бид хоёр шинэ жилээр хамт байсан, шинэ жилээс хойш цагаан сарын өмнөхөн Ц-н надтай хамт байгаагүй. ...Би Ц-нтай 2024 оны 01 дүгээр сарын 27-ны үе хүртэл хамт байсан. ...хамгийн сүүлд бид хоёр засмал замын хажуу талд байх дэлгүүрээс 14 шуудай нүүрсийг орой 19-20 цагийн орчимд аваад Ц-нтай гэртээ харьсан. ...Бид хоёр гэртээ ирээд гэрээ цэвэрлэнэ, үүдний өрөө, унтлагын өрөөгөө цэвэрлэж янзлах ажил дээр санал нийлэхгүй, хажуугаар нь гэрт нохойнууд байсан. Мөн ойр орчимд амьдарч байсан айл өрх болон гудамжаар явж байгаа хүмүүс нохойгоо уя гэх зэрэг шаардлага тавиад байсан учраас бага зэрэг стресстэй байсан. Тэгээд Ц-н бид хоёр унтлагын өрөөндөө шөнө 00 цагаас хойш унтаж амарсан. Би маргааш нь шөнө сэрсэн. ...Унтаад сэрэхэд Ц-н байхгүй байсан. ...Тэгээд даараад 77-12 улсын дугаартай цагаан өнгийн машинд хэд хоносон юм. Одоог хүртэл Ц-нтай нэг ч холбоо бариагүй. ...2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш хойд хашааны нохойн үүр хийж өгсөн Ундрал танай хүн байна уу гэж асууж орж ирсэн тэгэхэд нь хот явсан гээд хэлчихсэн. ...харанхуй болсон байхад Хандаа Ц хаана байгаа юм бэ надтай уулзахгүй байна гэж асууж ирэхээр нь чамтай байгаа юм биш үү гэж хэлсэн. ...2024 оны 02 дугаар сард цагаан сарын дараа өөрийнхөө гар утсыг хайж байгаад гэрийнхээ шкафын дээд тавцан дээр Ц-н гар утас байхыг олсон. ...Гавлын ясыг хүнийх биш гэж бодоод дээш нь аваад тавьсан. Тухайн зүйлийг цэвэрлээд гөлчийтөл нь боловсруулсан юм шиг байсан. ...Ц-н өмссөн хувцастайгаа нохой хооллох үед хувцас нь бохир болоод тэгээд хувцаснуудаа хаясан байгаа. ...Би гар утсаа Ц-н гар утастай хамт 2024 оны 02 дугаар сарын дундуур олсон. ...Нүүрс авснаас хойш гал түлээгүй. ...Би цочоод энэ юу юм бэ гэж бодоод сайн үзсэн тархи байхгүй байсан. ...Цыг ирэхээр нь гадаад руу явахаар бэлдэж байсан юм гэрт байлгахаар нохойнууд муухай болгох гээд байсан...” /5хх 11-14, 32-35 / гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №1460 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн эрүүний яснаас авсан 2 ширхэг араа шүдэнд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 2. Шинжилгээнд ирүүлсэн №2, №5, №6, №10 дугаартай яснаас авсан эдэд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 3. 2 ширхэг араа шүдэнд илэрсэн ДНХ-ийн тогтоцтой №2, N95, №6, №10 дугаартай яснаас авсан эдэд илэрсэн ДНХ-ийн тогтцууд нь хоорондоо тохирч байна. 4. ...№3, №4, №7, №8, №9 дугаартай ясанд хүний ДНХ тогтоц илрээгүй ямар амьтны яс болохыг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. 5. 2024 оны №1428 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Д.Гт байгаа аллелиуд 2 ширхэг араа шүд, №2, №5, №6, №10 дугаартай яснаас авсан эдэд илэрсэн аллелиудтай 2:1 харьцаагаар тохирч байна 6. 12 no'll 12 Иймд №1428 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Д.Г нь 2 ширхэг араа шүд №2, №5, №6, №10 дугаартай яс буюу тухайн эмэгтэйн хүний биологийн эх байх боломжтой ...” /3хх 121-124/,
Хэргийн газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №1409 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "...Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б ХП77062679 2024.2.21” гэсэн хаягтай шээснээс метамфетамин/methamphetamine/ илэрч байна. Илэрсэн метамфетамин/methamphetamine/ нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно... ” /хх 127-129/,
мөн газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №1428 дугаартай шинжээчийн "1. Д.Г байгаа аутосомын хромосомын локусын аллелиуд нь №1431 дугаартай дүгнэлтэд тусгагдсан эмэгтэй хүний гавлын ясанд илэрсэн аллиудтай 2:1 харьцаагаар тохирч байна. 2. Д.Г нь №1431 дугаартай дүгнэлтэд тусгагдсан эмэгтэй хүний гавлын яс буюу тухайн эмэгтэйн биологийн эх байх боломжтой байна...” /3хх 137-140/,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №461 дугаартай “1. Шинжилгээнд хүргүүлсэн гавлын ясны үлдэгдэл, үсний дээжүүд, шүднүүд яснууд нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн яснуудаас хүнийх байх боломжтой гавлын яс 1 ширхэг, эрүү яс 1 ширхэг, хоншоор ясны хэлтэрхий 1 ширхэг байна. 3.4.5 Шинжилгээнд ирүүлсэн яснуудад бүтэн яс байхгүй, бүгд ясны хэсгүүд байна. Яснуудын үзүүр хэсэгт эмтэрсэн хугаралтай байх ба хугарлын амьдад болон нас барсны дараа үүссэн эсэх цаг хугацааг тогтоох боломжгүй. 6. Шинжилгээнд ирүүлсэн гавлын яс, үс шүднүүдийг биеийн эд эрхтнээс ямар аргаар ямар багаж зэвсэг ашиглан салгасан эсэхийг тогтоохгүй. 7. Шинжилгээнд ирүүлсэн булцуутай үснүүд нь хүний хуйхны үс байх боломжтой байна. 8.9 Шинжилгээнд ирүүлсэн яс, үсний хэсгүүдээр үхлийн шалтгаан, архаг хууч өвчин, нас барсан хугацааг тогтоох боломжгүй...” /3хх 145-152/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №1549 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн орны матрааснаас авсан 2 хэсэг, унтлагын өрөөний орон доороос олдсон 2 ширхэг алчуур дээр цус илэрсэн. Хар өнгийн гутал, улаан өнгийн флаш диск дээр цус илрээгүй. 2. унтлагын өрөөний орон доороос олдсон үс, жижиг өрөөнөөс олдсон үсэнд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Унтлагын өрөөний орон доороос олдсон 2 ширхэг алчуур дээр илэрсэн цусанд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон №4, №5, №10, №12, №18, N219, №27, №31, №32, №33 дугаартай авсан эдэд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 3. Хөргөгчийн хажууд түрийтэй гутлын түрийнд наалдсан үсний, орны матрааснаас авсан хоёр хэсэг дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 4. Унтлагын өрөөний орон доороос олдсон үс, жижиг өрөөнөөс олдсон үс, унтлагын өрөөний орон доороос олдсон 2 ширхэг алчуур дээр илэрсэн цус №4, N25, №10, N212, N218, N219, N227, N231, N232, N233 дугаартай яснаас авсан эдэд илэрсэн ДНХ-ийн тогтцууд нь хоорондоо тохирч байна. ...6. 2024 оны №1428 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Д.Гт байгаа локусын аллелиуд унтлагын өрөөний орон доороос олдсон үс, жижиг өрөөнөөс олдсон үс, унтлагын өрөөний орон доороос олдсон 2 ширхэг алчуур дээр илэрсэн цус, №4. №5, №10, №12, №18, №19, №27№, №31, №32, №33 дугаартай яснаас авсан эдэд илэрсэн аллелиудтай 2:1 харьцаагаар тохирч байна. Иймд №1428 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Д.Г нь унтлагын өрөөний орон доороос олдсон үс, жижиг өрөөнөөс олдсон үс, унтлагын өрөөний орон доороос олдсон 2 ширхэг алчуур дээр илэрсэн цус NM, N95, N910, N912, N912, N918, N919, N927, N931, N932, N933 дугаартай яс буюу тухайн эмэгтэй хүний биологийн эх байх боломжтой...” /3хх 154-160/,
мөн газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №1431 дугаартай “1. Гавлын яс гавлын ясны орой хэсгийн хальс мэт зүйл, гавлын ясны дотор байх эдэд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон.” /3хх 164-168/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №1476 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн үс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн үснээс булцуу илэрсэн биологийн бусад ул мөр илрээгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн үсний булцууны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 4. ...Үсний булцуунаас илэрсэн аутосомын хромосын локусын аллелиуд нь №1428 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Д.Гийн аллелиудтай 2:1 харьцаагаар тохирч байна. Д.Г нь уг үсний буюу тухайн эмэгтэйн биологийн эх байх боломжтой байна...” /3хх 173-175/,
мөн газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №969 дугаартай “1.2 Шинжилгээнд ирүүлсэн яснуудаас хүний эрүүний яс 1 ширхэг, чөмөгт яс 2 ширхэг байна. Бусад яснууд нь мал амьтны яс байна. 3. Эрүүний ясанд байх шүдний элэгдлээс үзэхэд 30-35 орчим настай хүний яс байх боломжтой ба хүйсийг тогтоох боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн яснуудад бүтэн яс байхгүй бүгд ясны хэсгүүд байна...” /3хх 179-180/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №956 дугаартай “1.2.3 Гавлын яс нь эмэгтэй хүний яс байх боломжтой байна, уг гавлын ясаар нас, өндөр зэргийг тогтоох боломжгүй байна. 4.5.6 Шинжилгээнд ирүүлсэн гавлын ясны үлдсэн хэсэгт гэмтэл тогтоогдсонгүй. 7.8.9 Уг гавлын ясаар үхлийн шалтгаан, архаг хууч өвчин, нас барсан хугацааг тогтоох боломжгүй...” /3хх 184-186/,
мөн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №1892 дугаартай “1.2.3.4 Шинжилгээнд ирүүлсэн Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс ахлах мөрдөгч цагдаагийн ахмад А.Отгонжаргал Х-2-1448, 5 хэсэг үсний дээж 99008370 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн үснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /3хх 189-190/,
мөн газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №917 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцанд үүссэн 20 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалц, саарал өнгийн цамцанд үүссэн 10x10 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, саарал өнгийн цамцанд үүссэн 25 мм, 20 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах үйлчлэлээр үүссэн хуучин ханзралц, хөх эрээн цамцны товч татаж чангаах хүчний үйлчлэлээр тасарсан, хар өнгийн боди цамцанд үүссэн 30мм, 35мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралц, хар өнгийн боди цамцанд 4 мм, 5 мм, 7 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлц, хар өнгийн банзалд үүссэн 45 мм, 40 мм, 35 мм, 30 мм, 15 мм хэмжээтэй гэмтлүүд нь гогодон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолц, хар өнгийн хөхний даруулгад үүссэн 130x140 мм хэмжээтэй гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлц, хар оймсонд 10х10мм, 5х5мм, 5х2мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ цооролт байна. ...4. Шинжилгээнд ирүүлсэн хөхний даруулгад үүссэн зүсэгдэлц хайчаар үүсгэсэн байж болно...” /3хх 222-231/,
мөн газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №924 дугаартай “2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн дотоожинд үүссэн 12 мм, 17 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалц байна...” /4хх 14-17/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №957 дугаартай “2. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн куртикэнд үүссэн 15мм, 10x7 мм хэмжээтэй гэмтлүүд нь гогодон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогодолц, цагаан хүрэмд үүссэн 50х45мм хэмжээтэй гэмтэл нь гогодон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолц байна...” /4хх 20-26/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №958 дугаартай “2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцанд 38мм хэмжээтэй, дулаан илчний үйлчлэлээр эдэлгээний явцад үүссэн түлэгдэлт, хар өнгийн дотоожинд 55 мм, 35 мм, 26 мм хэмжээтэй, гогодогдон татагдах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалц байна, бусад хувцаснууд гэмтэлгүй байна...” /4хх 38-44/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №1430 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн объектуудаас цус илэрсэн. 2. илэрсэн цуснууд нь хүний цус мөн. 3. №5 дугаартай объектоос илэрсэн цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. 4. Илэрсэн эмэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц нь Д.Гийн ДНХ-ийн тогтоцтой 2/1 тохирч байх тул Д.Г нь тухайн эмэгтэй хүний биологийн эх байх боломжтой...” /4хх 48-50/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1494 дугаартай “1.2 ...1448 гомдол жин 2 ш гэж хаягласан зиплок GDEALER гэх шошготой жин мэт зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн ...smart weigh DIGITAL JEWELRY SCALE GEM20 гэх шошготой жин мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta 9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. ...НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг...” /4хх 53-57/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №1493 дугаартай “1. Ирүүлсэн дээжүүд шинжилгээнд тэнцэж байна. Өргөө гэсэн шошготой хуванцар савтай өнгөгүй шингэнээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” /4хх 65-67/,
мөн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №1490 дугаартай “1.Тугалган цаасанд ороосон дөрвөлжин цаас мэт зүйлээс LSD илэрсэн. ...1448 ууттай бодис” гэж хаягласан зиплок уутанд хийж ирүүлсэн Snow man гэх шошготой ууттай цагаан өнгийн нунтаг дээжээс метамфетамин илэрсэн. ...илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг...” /4хх 70-74/,
мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1499 дугаартай “1. ...Шинжилгээнд ирүүлсэн 1-р чулуу цагаан нунтаг д/ч Б.Мөнхжин 2024.02.24 гэж хаягласан зиплок ууттай дээш 1 ширхэг, 2-р чулуу цагаан нунтаг д/ч
Б.Мөнхжин 2024.02.24 гэж хаягласан зиплок ууттай дээж 1 ширхэг, 3-р чулуу цагаан нунтаг д/ч Б.Мөнхжин 2024.02.24 гэж хаягласан зиплок ууттай дээж тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг. 2. ...1-р чулуу ...9,9605 грамм, ...2-р чулуу, ...9,9578 грамм, ...3-р чулуу ....9,9374 грамм...” /4хх 77-82/,
мөн газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №1491 дугаартай “1.2. ...Шар өнгийн халбага, ягаан өнгийн соруул мэт зүйл, улаан өнгийн халбага тус бүрээс метамфетамин илэрсэн. Цэнхэр өнгийн резин мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис тус бүр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг...” /4хх 88-92/,
мөн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №1432 дугаартай “1. 2. 3. 4. Шинжилгээнд ХУДЦХ-2, Х-21448 гэж хаягласан зиплок уутанд хийж ирүүлсэн 77-12 УЕН цагаан өнгийн приус 30 цагаан өнгийн талст мэт зүйл ХТТГ-н ахлах мөрдөгч х/ч Марал-Эрдэнэ 2024.02.24 гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл, хуванцар соруул мэт зүйл, 77-12 УЕН цагаан өнгийн приус урд сандал /зүүн/ шилэн хэрэглүүр мэт зүйл ХТТГ-н ахлах мөрдөгч х/ч Марал-Эрдэнэ 2024.02.24 гэж хаягласан зиплок ууттай шилэн хэрэглүүртэй эрээн алаг эд зүйл, №7 гэж дугаарласан байшинд дотор тольтой тавиур дээрээс хураан авсан зүйл 14ш гэж хаягласан зиплок ууттай хэрэглэсэн 10мл-ийн тариур, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн соруул мэт зүйл, 2 ширхэг хуванцар соруул мэт зүйлс, хуванцар эд зүйл тус бүрээс метамфетамин илэрсэн. Бохирлогдсон шилэн сав мэт зүйл, төмөр хямсаа мэт зүйл, ягаан алан өнгийн эд зүйл, саарал өнгийн төмөр мэт зүйл, 2 ширхэг бараан өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр хэрэглүүр тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол, метамфетамин, илэрсэн. ...Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг...” /4хх 99-108/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 418 дугаартай дүгнэлтэд: “1. Д.Б нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. Д.Б нь сэтгэцийн архаг, хууч өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 3. Д.Б нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. 4. Д.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. Д.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна....” /3хх 116-118/ гэсэн дүгнэлтүүд,
хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-27, 28-32, 33-36, 37-46, 47-52, 58-8/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 53-57, 81-109, 6хх 85-91/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 113-250, 2хх 19-26, 26-32/, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 1-18/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 33-42, 43-51/, гэрч Ч.Ганжаргалын мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 52-54/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 56-58/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 101-108/, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /2хх 109/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 110-114/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 122-127/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 128-133/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /2хх 134-136/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 137-138/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 142-143/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 145-162/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 163-170, 171-196/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх 197-220/, мөрдөгчийн магадалгаа /3хх 110-113, 208-209/, гэрч Э.Хын худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга /5хх 129-157/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Д.Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар бүх насаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан бүх насаар хорих ялд нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоосон нь хуульд нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ.”, 5 дахь хэсэгт “Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлнэ.” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм;”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана.” гэж тус тус заасан.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт энэ талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Бын хорих ял эдлэх дэглэмийн талаар тусгаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар нь хорих ял эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Прокурорын 35 дугаартай зөвшөөрлөөр амь хохирогч Т.Цын нэр дээр бүртгэлтэй 77-25 УЕА, 42-29 УБН, 03-90 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжилт хөД хязгаарласныг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь прокурорын тээврийн хэрэгслийн шилжилт хөД хязгаарласан хязгаарлалтыг хүчингүй болгох эрх хэмжээ, чиг үүрэг бүхий субъект биш тул уг заалтад хүчингүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Доос “... Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг үнэлээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг ба гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Д.Бын сэтгэцэд нөлөөт бодисыг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Т.Цыг онц харгис хэрцгийгээр алсан үйлдэл, хохирогч Т.Цын амь насаа алдсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг, мөн зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, мөчилсөн зэргийг хамааруулан үзнэ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...амь хохирогчийн хувцаснуудад татаж чангаах үйлчлэлээр үүссэн хуучин ханзралц, шинэ ханзралц, татаж чангаах хүчний үйлчлэлээр цамцны товч тасарсан, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлц, гогодон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолц, хар өнгийн хөхний даруулгад үүссэн хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлц, хатуу, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ цооролт зэрэг гэмтлүүд учирсан байх бөгөөд дээрх гэмтлүүдийг хайч болон ирмэгтэй, хатуу үзүүртэй, хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн. ...” гэсэн дүгнэлтүүд,
мөн шинжээчийн “... орны матрааснаас авсан 2 хэсэг, унтлагын өрөөний орон доороос олдсон 2 ширхэг алчуур дээр цус илэрсэн. ... унтлагын өрөөний орон доороос олдсон үс, жижиг өрөөнөөс олдсон үсэнд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Унтлагын өрөөний орон доороос олдсон 2 ширхэг алчуур дээр илэрсэн цусанд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон №4, №5, №10, №12, №18, N219, №27, №31, №32, №33 дугаартай авсан эдэд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. ... Унтлагын өрөөний орон доороос олдсон үс, жижиг өрөөнөөс олдсон үс, унтлагын өрөөний орон доороос олдсон 2 ширхэг алчуур дээр илэрсэн цус №4, N25, №10, N212, N218, N219, N227, N231, N232, N233 дугаартай яснаас авсан эдэд илэрсэн ДНХ-ийн тогтцууд нь хоорондоо тохирч байна.”, “...Гавлын яс гавлын ясны орой хэсгийн хальс мэт зүйл, гавлын ясны дотор байх эдэд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон.” “...Шинжилгээнд ирүүлсэн үснээс булцуу илэрсэн. ...Д.Г нь уг үсний буюу тухайн эмэгтэйн биологийн эх байх боломжтой байна”, “...шинжилгээнд ирүүлсэн яснуудаас хүний эрүүний яс 1 ширхэг, чөмөгт яс 2 ширхэг байна. “... Шинжилгээнд ирүүлсэн яснуудад бүтэн яс байхгүй бүгд ясны хэсгүүд байна...” “...Гавлын яс нь эмэгтэй хүний яс байх боломжтой байна, уг гавлын ясаар нас, өндөр зэргийг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон хэрэгт нотлох баримтаар авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар шүүгдэгч Д.Б нь амь хохирогчийг алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчилган зовоож алсан буюу онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар тодорхойлсон.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл" гэж дээр тодорхойлсон этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба гэр бүлийн хүчирхийллийг бие махбодын хүчирхийлэл; сэтгэл санааны хүчирхийлэл; эдийн засгийн хүчирхийлэл; бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байхаар тусгажээ.
Тодруулбал, хамаарал бүхий хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдолд “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж хүндрүүлэн зүйлчилнэ.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Д.Б, амь хохирогч Т.Ц нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүгдэгчийн өөрийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц, гэрч Д.Г, Т.Ц, Д.Ундрал, Д.Дашцэрэн, Д.Батсүрэн, Ц.Мөнхжаргал нарын мэдүүлгээс гадна, хэрэгт авагдсан бусад бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Бын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогч Т.Ц нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байсан нь тогтоогдсон хэдий ч түүнийг уг бодисыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан гэж үзэх нөхцөл байдал, үйл баримт тогтоогдохгүй байх тул хавтаст хэрэгт цугларсан баримтад үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны шүүхээс Д.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэж дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг няцаан үгүйсгэх, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нохдод хоол өгөөгүй тул эзнээ барьж идсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж гомдолдоо дурдсан байх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч Д.Б, талийгаач нарын хувьд хэн аль нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад ноход амь хохирогчийг барьж идээд, Д.Быг амьд үлдээсэн, түүнд ямар нэгэн гэмтэл учруулаагүй байх боломжгүй юм.
Түүнчлэн, тухайн тэжээж байсан ноход нь бүгд өөрсдийн хувийн гэрчилгээтэй, хүний эзэмшлийн тэжээвэр амьтад байх бөгөөд нохдод ямар шинжилгээ хийх, хийсэн шинжилгээ нь хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй, шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийг нотолж буй үйл баримтуудыг үгүйсгэн няцаасан үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Мөн гэрч Э.Хын таамаглаж хэлсэн үгнээс болж шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж үзсэн гэж гомдол гаргасныг мөн хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан.
Монгол Улсын нэгдэн орсон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 3 дугаар зүйлийн 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсгүүд болох ухамсар, санаа, зорилгыг хэргийн бодит нөхцөл байдлаас тогтоож болно” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.Б нь өөрийн оршин суух гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан /LSD/ агууламжтай цэвэр жин нь 0,2480 грамм жинтэй 22 ширхэг дөрвөлжин цаас мэт зүйл, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /metamphetamine/-ны агууламжтай мөс гэх нэршилтэй зиплок ууттай “snow man” гэх шошготой уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 9,9732 грамм, чулуу хэлбэртэй зүйлээс гарч ирсэн тус тус 9,9605 грамм, 9,9578 грамм, 9,9374 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан болох нь анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдохоос гадна шүүгдэгчийн хадгалж буй бодисууд нь 1 хүний дундаж хэрэглээнээс хэт өндөр хэмжээтэй байсан нь 1 удаагийн хэрэглээ биш, олон хүний, олон удаагийн хэрэглээ, түүнчлэн уг бодис олон хэсэг, зиплок ууттай олдсон, түүнд уг бодисыг жинлэхэд шаардлагатай жин байсан, тээврийн хэрэгслээс нь их хэмжээний бэлэн мөнгө олдсон зэрэг үйл баримтад үндэслэж шүүгдэгч Д.Быг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг ба шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийг дээрх зарчмыг удирдлага болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг анхан шатны шүүхээс оногдуулсан ял хангаж байна гэж үзлээ.
Бүх насаар хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн ялтан биологийн үхэл хүртэл хугацаагаар хорих ялаас бүрдэх эрүүгийн ялын нэг төрөл бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд ялыг хэрэглэсэн нөхцөл байдал нь шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан ялыг хугацаатай хорих ялаар солих, эсхүл шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Бын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
7 дахь заалтад “Прокурорын 35 дугаартай зөвшөөрлөөр амь хохирогч Т.Цын нэр дээр бүртгэлтэй 77-25 УЕА, 42-29 УБН, 03-90 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжилт хөД хязгаарласныг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, тогтоолын хувийг хүргүүлсүгэй.” гэснийг,
“Прокурорын 35 дугаартай зөвшөөрлөөр амь хохирогч Т.Цын нэр дээр бүртгэлтэй 77-25 УЕА, 42-29 УБН, 03-90 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжилт хөД хязгаарласныг хүчингүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар нь хорих ял эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ