| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2026/0036/З |
| Дугаар | 158/ШШ2026/0037 |
| Огноо | 2026-08-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 158/ШШ2026/0037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаа,
Хариуцагч: Булган аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* нарын хоорондын “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0071178 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай гомдлыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин -Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
ҮНДЭСЛЭХ нь:
4. Хариуцагч талаас “Уг зөрчил нь тээврийн хэрэгслийн ашиглалтын нөхцөл шаардлагыг зөрчсөн, үүний улмаас хүн, хуулийн этгээдэд хохирол учруулж болохуйц нөхцөл үүсгэсэн тул авто замын зөрчилд бус техникийн зөрчилд хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийтгэл оногдуулсан” гэж маргажээ.
5. Маргааны үйл баримтын талаар:
5.1. Иргэн Х.******* нь “Howo” маркийн тээврийн хэрэгслээр Өвөрхангай аймгийн “Баянтээг”-ийн нүүрсний уурхайгаас Орхон аймгийн чиглэлд нүүрс тээвэрлэж явсан.
5.2. Хариуцагчаас зөрчил гаргагчийг ачааны даацыг хэтрүүлсэн гэж үзсэн ба зөрчил гаргагч нь өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлэг өгсөн. /хэргийн 7,8 дугаар тал/
5.3. Булган аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* нь хяналт шалгалт хийх явцдаа зөрчлийг илрүүлэн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэн /Х.*******/-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэн 0071178 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. /хэргийн 10 дугаар тал/
5.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаагаас зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянан үзээд хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичин шүүхэд маргаан үүсгэжээ.
6. Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.
7. Прокурорын хууль зөрчсөн гэж гомдол /дүгнэлт/ гаргасан хариуцагчийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0071178 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч талаас “эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэд хийгээгүй, зөрчил үйлдэгдсэн газар тодорхойгүй, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, хуульд заасан харьяалал зөрчсөн” гэж маргажээ.
9. Нэхэмжлэгчийн гомдлын шаардлага үндэслэлтэй.
10. Нэхэмжлэгчийн гомдлын “Зөрчил хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэд хийгээгүй” гэх шаардлагын тухайд:
10.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан.
10.2. Авто тээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ажиллана”, 22 дугаар зүйлийн 22.1.2-т “Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх” гэжээ.
10.3. Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч нь захиргааны үйл ажиллагаа явуулж, хуульд заасан эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан бөгөөд шийдвэр гаргах ажиллагаандаа хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталж, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх, өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох үүрэгтэй.
10.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна….”, 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж тус тус заасан.
10.5. Хариуцагч нь дээрх хуульд заасны дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу тухайн зөрчлийг нотлох, зөрчил үйлдэгдсэн газар, зөрчлийн шинж байдлыг тодорхойлох үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтан юм.
10.6. Хариуцагчийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-д авагдсан “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”-д “...ачаа тээвэрлэхдээ тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй ...Х.******* нь ...зөрчил үйлдсэнийг ...илрүүлж тэмдэглэл үйлдэв” гэжээ. Уг тэмдэглэлээс харахад зөрчил хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй, “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” баримтад холбогдогч нь “...хувиараа ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг, ...”HOWO” маркийн ...ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл” гэж мэдүүлсэн байна. /хэргийн 5, 7 дугаар талууд/
10.7. Дээрх зөрчлийн материалд авагдсан баримтуудаас харахад зөрчил гаргагчийн өмчлөлд байх тээврийн хэрэгсэл нь ачаа тээвэрлэх зориулалттай байх ба ачааг Өвөрхангай аймгаас Орхон аймгийн чиглэлд тээвэрлэж явжээ. Харин хариуцагч авто тээврийн хяналтын улсын байцаагч нь хаана аль аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг хийж, зөрчлийг илрүүлсэн байршил, зөрчил хаана үйлдэгдсэн болохыг тэмдэглэлдээ тусгаагүй. Мөн зөрчил гаргагчийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн гэдгийг нотлох ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг зөрчлийн материалд цуглуулж, бэхжүүлээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд, нотлох баримтад тулгуурлан явуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.
11. Нэхэмжлэгчийн гомдлын “Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн харьяалал зөрчсөн” гэх шаардлагын тухайд:
11.1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалал” -ыг хуульчилж, 6.34-т “авто замын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн …, 14.5 дугаар зүйл, … заасан зөрчил” гэж, 6.35 -д “автотээврийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн …, 14.6 дугаар зүйл, …заасан зөрчил” гэж тус тус харьяаллыг тодорхойлсон.
11.2. Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан ба зөрчлийн шинж байдлыг “Зориулалтын бус тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн” гэжээ.
11.3. Хариуцагчаас ““зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй” гэдгийг тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн тогтоосон ашиглалтын нөхцөлийг зөрчиж тээвэрлэлт явуулж байгаа, техникийн шаардлага хангаагүй, ашиглалтын аюултай нөхцөлд ашигласныг ойлгоно” гэж тайлбарласан.
11.4. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг “зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол” гэж тодорхойлсон.
11.5. Монгол хэлний их тайлбар толь[1]-д “зориулалт” гэдэг үгийг “Зориулах үйлийн үр дүнг заасан нэр”, “зориулах” гэдгийг “тухайн үйлийг хийхээр тусгайлан бэлтгэж гүйцэтгэх” гэж тайлбарласан. Үүнээс харахад ачаа ачих зорилгоор тээврийн хэрэгслийн тэнхлэг хоорондын зай, даац болон тэвшний багтаамж зэргийг үйлдвэрлэгчээс тусгайлан стандартад нийцүүлэн бэлтгэж гаргасан тээврийн хэрэгслийг “ачаа ачих зориулалтын тээврийн хэрэгсэл” гэж ойлгоно.
Зөрчил гаргагчийн эзэмшилд байх HOWO маркийн тээврийн хэрэгсэл нь ачаа тээвэрлэх зориулалттай үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл бөгөөд уг тээврийн хэрэгслийг ачааны машин буюу ачаа ачих зориулалт бүхий тээврийн хэрэгсэл гэнэ. Энэхүү ачаа тээвэрлэх зориулалтаар үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл /HOWO/-д хүн тээвэрлэсэн бол “зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй” гэдэгт хамааруулна.
11.6. Харин зөрчил гаргагч нь ачаа /нүүрс/ тээвэрлэлт хийх үедээ үйлдвэрлэгчээс тогтоосон жингийн дээд хязгаарыг хэтрүүлсэн бол тээвэрлэгч нь ачаа тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаагүй зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй зөрчлийг үйлдсэн гэж ойлгох нь зүйтэй.
11.7. Хариуцагчийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэлд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар ачаа тээвэрлэхдээ тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан, зориулалт /авто тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт бичиг баримтад тулгуурласан бүх жингийн аюулгүйн шаардлага хангаагүй/ -ын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй болох нь …зарлагын падан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна” гээд 0092759 дугаарын “Орлогын баримт”-ыг нотлох баримтаар хавсаргаснаас харахад хариуцагч зөрчил гаргагчийг “тээврийн хэрэгсэлд ачих ачааны хэмжээг хэтрүүлсэн” гэж үзсэн байна. /хэргийн 13, 14 дүгээр тал/
11.8. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “үйлдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн нь МNS:4598:2025 стандартыг хангаагүй, даац хэтэрснээр аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд алдагддаг” гэж дурдсан хэдий ч зөрчил гаргагчийн тээврийн хэрэгслийн даац хэдий хэмжээгээр хэтэрсэн талаарх нотлох баримт “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-д авагдаагүйг дурдах нь зүйтэй.
11.9. Зөрчлийн материалд авагдсан тэмдэглэл, зарлагын падан, фото зураг зэргээс харахад зөрчил гаргагч иргэн Х.******* нь тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлж, ачаа тээвэрлэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийн “нийт жинг хэтрүүлсэн” шинжийг агуулжээ.
11.10. Харин Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрх хариуцагч авто тээврийн хяналтын улсын байцаагч /Б.*******/-д олгогдоогүй байна.
12. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд тулгуурлан нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
[1] Монгол хэлний их тайлбар толь. 2016. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн