Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00182

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой *******д холбогдох 1,370,628 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь Мобифинанс ББСБ ХХК-тай 2024 оны 05 сарын 14-ний өдөр 140001073198 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95879721 дугаарыгашиглан зээл авч, төлжбайсан болно. А.******* нь уг гэрээний үндсэн дээр 2024.05.20-ны өдрөөс 2024.05.24-ний өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 940,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд А.******* нь нийт 54,000 төгрөг төлсөн ба Мобифинанс ББСБ ХХК-ын зүгээс түүнээс хойш удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдлаар А.******* нь үндсэн зээлийн үлдэгдэл 907,028 төгрөг, зээлийн хүү 388,856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,744 төгрөг, нийт 1,370,628 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:

Зээл авсан огноо

Зээлийн

дүн

Ашигласан

хоног

Үндсэн

зээлийн

үлдэгдэл

Зээлийн

хүү

Нэмэгдүүлсэн

хүү

Нийт дүн

5/20/2024

500,000

420

467,028

188,600

37,720

693,348

5/24/2024

440,000

416

440,000

200,256

37,024

677,280

 

940,000

 

907,028

388,856

74,744

1,370,628

А.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,370,628 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 1,370,628 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 342,657 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 342,657 төгрөг, 2026 оны 01 дүгээр 30-нд 342,657 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 342,657 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч А.*******аас 1,370,628 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.******* хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 1,370,628 төгрөгийг хариуцагч Д.Гантогтох 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 342,657 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 342,657 төгрөг, 2026 оны 01 дүгээр 30-нд 342,657 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 342,657 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,249 төгрөгийн 27,124.5 төгрөгийг улсын орлогоос, 27,124.5 төгрөгийг хариуцагч А.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ