| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00177/И |
| Дугаар | 154/ШШ2025/00176 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 154/ШШ2025/00176
| 2025 оны 10 сарын *******1 өдөр | Дугаар 154/ШШ2025/00176 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч “******* *******” ХХК /*******/-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, РД:ПК9812*******106, Хидарбай овогтой *******д холбогдох 1,975,676.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч*******н ******* нь ******* ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-01-10-ны өдөр ЗГ2024011006446 тоот гэрээний дагуу Samsung А54 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,4*******8,000.0 төгрөгийн зээлээр *******0 сарын хугацаатай авсан. 2024-08-19-ны өдөр 2161904 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж *******60,000.00 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:2161904 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 219,280.0 төгрөг, үндсэн хүүнд 101,569.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,2*******7.64 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 1,975,676.48 төгрөгийг хариуцагч******* Разгүлээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,975,676.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 1,975,676.48 төгрөгийг 6 хувааж төлнө.
2025.11.*******0-нд **************0,000 төгрөг,
2025.12.*******0-нд **************0,000 төгрөг,
2026.01.*******0-нд **************0,000 төгрөг,
2026.02.*******0-нд **************0,000 төгрөг,
2026.0*******.*******0-нд **************0,000 төгрөг,
2026.04.*******0-нд *******25,676.48 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Х.******* 1,975,676.48 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Х.******* хүлээн зөвшөөрсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Ганзориг, Т.Одгэрэл нь 10,496,50*******.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага 10,496,50*******.52 төгрөгийг 2025.11.*******0-нд **************0,000 төгрөг, 2025.12.*******0-нд **************0,000 төгрөг, 2026.01.*******0-нд **************0,000 төгрөг, 2026.02.*******0-нд **************0,000 төгрөг, 2026.0*******.*******0-нд **************0,000 төгрөг, 2026.04.*******0-нд *******25,676.48 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй 1,975,676.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* төлөхөөр хүлээн зөвшөөрч төлөлтийг 2025.11.*******0-нд **************0,000 төгрөг, 2025.12.*******0-нд **************0,000 төгрөг, 2026.01.*******0-нд **************0,000 төгрөг, 2026.02.*******0-нд **************0,000 төгрөг, 2026.0*******.*******0-нд **************0,000 төгрөг, 2026.04.*******0-нд *******25,676.48 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,560.81 төгрөгийн 2*******,280.41 төгрөгийг улсын орлгоос, 2*******,280.41 төгрөгийг хариуцагч Х.Разгүлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д буцаан олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ