Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 154/шш2025/00145

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2025/00145

Булган сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч *******-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******д холбогдох 1,956,689.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Прогресс финтек ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******аас зээл 1,000,000 төгрөг, үндсэн хүү 814,684.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,004.43 төгрөг, нийт 1,956,689.37 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь "Прогресс финтек ББСБ" ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,956,689.37 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Прогресс финтек ББСБ" ХХК нь хариуцагч *******аас 1,956,689.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,956,689.37 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч "Прогресс финтек ББСБ" ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 1,956,689.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,257 төгрөгийн 23,128.5 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 46257 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ" ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ