| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00166/И |
| Дугаар | 154/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2025/00157
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ******* настай, ******* хотын ******* дүүргийн ******* хороо улиастайн хэсэг гудамж эрээний энгэр 5-4 тоотод оршин суух, Цагаан сахалт овогт *******гийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гагргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь ******* онд төрсөн. Хар багаасаа 4-р ангиас сургууль завсардаж хөдөө аж ахуйд гарч аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1985 оноос эхлэн бие даан мал маллаж байгаад 1988 онд цэргийн цэргийн албанд татагдаж 2 жилийн алба хаагаад 1990 онд халагдаж ирээд малаа үргэлжлүүэн 1992 оны 12 дугаар сарын 30-н хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн малаа маллан амьдарч байна. Тэтгэвэрт орох гэтэл тухайн үед ажилд орсон гарсан тушаал байхгүй тул ажилласан хугацаагаа баталдгаажуулж ир гэсэн.
Иймд Жаргалын зам нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-н хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гагргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Аав Ш.******* ******* онд төрсөн. 4-р ангиасаа хөдөө гарч мал маллаж эхэлсэн. 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын үам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1988 оноос 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааж, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Тэтгэвэр тогтоолгох гэхэд малчин байсан тушаал байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан дээрх жилүүдийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь
- Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1010 дугаартай Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Алагтолгой бригадын 1985-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тул Ш.*******д лавлагаа олгох боломжгүй гэх лавлагаа,
Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1985-1993 оны малчин өрхийн карт, хүн амын тооллогийн карт,
Ховд аймгийн Булган сумын Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/2321 дугаартай хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа,
Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолт,
1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Хөдөлмөрийн дэвтэр,
1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанийн Баярын бичиг гэрчилгээ,
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Ш.*******ийн тодорхойлолт,
Гэрч Ж.Цэрэндоржийн шүүхэд мэдүүлсэн: ...Би Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад 1976-1990 он хүртэл малчин байсан.
Ш.******* нь бага наснаасаа эхлэн эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Сургууль соёлд ороогүй. Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад 1985-1992 он хүртэл малчин байсан. Ш.******* нь 1988-1990 онд цэргийн алба хааж ирсэн. Ш.*******ийн эцэг ******* манай айлууд айл хөрш хамт мал маллаж байсан тул би сайн мэднэ. Бригадын даргаар , , нар ажиллаж байсан. Тухайн малчид хийснээрээ цалин авдаг байсан. Төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн хүмүүс сайн авдаг байсан гэх мэдүүлэг,
Гэрч ын шүүхэд мэдүүлсэн: ...Би 1984 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад малчин байсан.
Ш.******* нь эцэг, эхийн хамт бага наснаасаа мал маллаж байсан. Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад 1985 оноос 1993 он хүртэл малчин байсан. Би сайн мэднэ. Бид нар нэг бригадад олон жил хамт ажиллаж мал маллаж амьдарч байсан тул мэднэ. Ш.******* нь 1988-1990 онд цэргийн алба хааж ирсэн. 1991 он хуримаа хийж байсан. Манай бригадын даргаар , , , малын эмчээр ,, нар ажиллаж байсан. Манай бригад 315 орчим өрхтэй байсан гэх мэдүүлэг,
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан сахалт овогт *******гийн *******ийг 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ