| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00145/И |
| Дугаар | 154/шш2025/00144 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 154/шш2025/00144
| 2025 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 154/ШШ2025/00144 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* суманд 1966 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, ******* настай, ******* аймгийн ******* сумын ******* нуур багийн 87 тоотод оршин суух, *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Гунгааням шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Гунгааням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Палчин овогтой Гунгааням нь 1966 оны 02 дугаар сарын 28-нд 16 насандаа 8 дугаар ангиа төгсөж ******* сумын *******лэх нэгдэлд 1983 оны 02 дугаар сараас 1984 он хүртэл ажиллаж байгаад 1985 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод 3 жилийн цэргийн алба хааж ирээд нийтийн ахуйн үйлчилгээнд нярав эсгүүрчнээр 1988 оны 05 дугаар сарын 01-ээс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Гунгааням нь 1983 оны 02 дугаар 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******лэх нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1985 оноос 06 сараас 1988 онд цэргийн алба хаасан. 1988 оны 05 сарын 01-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээний ангид эсгүүрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч П.Гунгааням нь ******* аймгийн ******* сумын *******лэх нэгдэлд туслах ажилчин, ******* аймгийн ******* сумын нийтийн ахуй үйлчилгээнд эсгүүрчнээр тус тус ажиллаж байсан байдал нь:
түүний шүүхэд гаргасан хүсэлт,
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 412 дугаартай ******* аймгийн ******* сумын 
*******лэх нэгдлийн Үйлдвэр буюу 4 дүгээр бригадын 1983-1985 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв, мөн аймгийн ******* сумын *******лэх нэгдлийн ахуй үйлчилгээний төвийн 1988-1991 оны баримтууд тус архивын сан хөмрөгт байхгүй тул Палчин овогт Гунгаанямд лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
******* сумын Үйлдвэр бригадын 1983-1985 оны цалингийн жагсаалт,
1983 онд П.Гунгаанямд олгосон 1983-1984 онуудад ажиллаж байсан байдлын талаарх бичвэртэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,
1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр П.Гунгаанямд олгосон ажиллаж байсан байдлын талаарх бичвэртэй хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн: ******* аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд П.Гунгааням нь 1988 оноос 1990 оны 05 сар хүртэл эсгүүрчин, нярваар ажиллаж байсан. Намайг Нийтийн ахуй үйлчилгээнд ажилд ороход П.Гунгааням ажиллаж байсан. Бид нар нэг байгууллагад олон жил хамт ажилласан. П.Гунгааням нь ажилдаа маш сайн, эелдэг, зөөлөн ажилчин байсан.
Тухайн ажилчид хийснээрээ цалин авдаг байсан. Норм төлөвлөгөөгөө биелүүлсэн ажилчид өндөр цалин авдаг байсан. 120-240 орчим төгрөгийн цалин хөлс авч байсан. ******* аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв нь нийт 30 гаруй ажилтантай, 5 тасагтай байсан. Дарга Н.Лхагваа, нягтлан А.Туяа, нярав П.Гунгааням, Д.Галбадрах, мастер Д.Даваацэрэн, жолоочоор Д.Галбадрах бас ажиллаж байсан. Д.Гунгааням нь цэргийн алба яг хэдэн онд хаасан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
Гэрч *******гийн шүүхэд мэдүүлсэн ...Би 1981-1994 он хүртэл ******* аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд мастераар ажиллаж байсан.
П.Гунгааням нь ******* аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1988 оноос эхлэн нийтийн ахуй үйлчилгээ тарж хувьчлагдах хүртэл эсгүүрчнээр ажиллаж байсан үнэн. П.Гунгааням бид хоёр нэг байгууллагад ажиллаж байсан. П.Гунгааням нь сайн ажилчин байсан. Тухайн ажилчид хийснээрээ цалин авдаг байсан. Норм төлөвлөгөөгөө биелүүлсэн ажилчид өндөр цалин авдаг байсан. Тухайн үед Хөдөлмөрийн дэвтэр бичигдэж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр надад байсан. Одоо бол Нийгмийн даатгалын байгууллагад хураалгасан. ******* аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв нь нийт 40 гаруй ажилтантай байсан. 6 тасагтай байсан. Дарга Н.Лхагваа, нягтлан А.Туяа, нярав Д.Галбадрах, мастер Д.Даваацэрэн миний бие ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Палчины Гунгаанямыг 1983 оны 02 дугаар 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******лэх нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1985 оноос 06 сараас 1988 онд цэргийн алба хаасан. 1988 оны 05 сарын 01-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээний ангид эсгүүрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Гунгаанямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ