Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

                                                 П.***д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал, /цахимаар/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***, түүний өмгөөлөгч Б.***, О.Цэрэнпунцаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.***, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.***,

шүүгдэгч П.***, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн 2024/ШЦТ/11***дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.***, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*** нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.***д холбогдох 2403 00424 0638 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны ***дугаар сарын 9*******ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овогт ***ын ***, 2000 оны 4 дүгээр сарын 19*******ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт *** дүүргийн 1 дүгээр хороо, ***дугаар хороолол *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:***/,

Шүүгдэгч П.*** нь *** дүүргийн 36 дугаар хороо, ***ын гудамж, “***” худалдааны төвийн зүүн урд талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 20*******ны өдөр 06 цаг 36 минутын орчимд "***" маркийн ***УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***маркийн *** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.***, зорчигч Б.***нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: П.***ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан "Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П. *** хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***эд 14.339.488 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.***т 27.925.199 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 224.682 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч П.***, иргэний хариуцагч Д.*** нараас амь хохирогч нарын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 198.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*** 99.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж *** 99.000.000 төгрөг тус тус төлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулахаар...” шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*** тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээгээр зорчдог замд урсгал сөрж явсан үйлдэл нь шүүхийн дүгнэсэнчлэн, болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой гэж зөвтгөж дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Шүүгдэгч нь урсгал сөрж явсан үйлдлээрээ, зам тээврийн осол гаргана гэдгийг бүрэн мэдэх боломжтой байсан. Иймээс эсрэг урсгал сөрж явсан үйлдлийг, болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой гэж шүүх дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байгаа бөгөөд харин санаатай үйлдэл гэж дүгнэхээр байна. Байж боломгүй урсгал сөрж явсан үйлдлээс болж хэзээ ч нөхөж баршгүй, хоёр хүний алтан амь насыг хохироосон. Шүүгдэгчид шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, гэм буруугийн хэлбэрт тохирохгүй байна гэж үзлээ.  

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод зааснаар, шударгаар ял оногдуулаагүй байна. Мөн бусдын хариуцлагагүй үйлдлээс болж төрсөн аавыгаа цаг бусаар алдсанд гомдолтой байгаа тул сэтгэл санааны хохирлыг, даруй шуурхай барагдуулж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.***ийн өмгөөлөгч Д.***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.***ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ийн өмгөөлөгч Б.*** тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Шийтгэх тогтоолд дурдсанаар шүүгдэгч П.*** нь 99 сая төгрөгийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлөх төлбөртэй болох нь тогтоогдсон. Уг төлбөр төлөгдөөгүй байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг ял оногдуулахдаа шүүх хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2*******д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5*******д "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж заасан боловч хохирогчид ашигтайгаар шийдвэрлэж 114.180.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр гаргуулах боломжтой байсан. Гэвч шүүх тухайн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй болно. Иймд *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү…” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Яллах дүгнэлт болон *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн 2024/ШЦТ/11***дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ял оногдуулсан хэсэгт “шүүгдэгчийн үйлдлийн хоромхон зуурын болгоомжгүй үйлдлийн улмаас хэд хэдэн хүний амь насыг хохироосон” гэж дүгнэсэн. Шүүгдэгч П.***ий үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг биш бөгөөд шинжээчийн дүгнэлтээр түүний үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн талаар тодорхой дүгнэсэн. Зам тээврийн ослын гэмт хэрэг нь жолооч замын хөдөлгөөнд ямар үүрэгтэй оролцох талаар заадаг. Эс үйлдэхүйгээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ. Шүүгдэгч П.*** эсрэг урсгалд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэхээр заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэт барьсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүгдэгч П.***ий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэх ёстой. Шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь шүүгдэгчид ял завших боломж олгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг шүүх заавал хэрэглэх зохицуулалт байхгүй. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан байхыг шаарддаг. Иймд анхан шатны шүүхийн ял оногдуулсан үндэслэл нь буруу байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр хүний амь нас хохирсон байхад шүүгдэгч П.***д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял шийтгэл багадсан гэж үзэж байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хохирол төлбөрийг нөхөн төлнө” гэв.

Шүүгдэгч П.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бодит хохиролд 40.000.000 гаран сая төгрөг төлсөн. Хохиролд төлсөн мөнгөн дүнг тодорхой мэдэхгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.***ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Шүүгдэгч П.*** Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн боловч бусдын амь насыг санаатай хохироох санаа, зорилго байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул шүүгдэгч П.***ий үйлдсэн гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг биш юм. Шүүгдэгч П.*** нь бодит хохиролд 42,489,369 төгрөгийг нөхөн төлж, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөв хэрэглэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.7 дугаар зүйлүүдэд давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэл байвал анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохоор, үүнд “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийг буруу хэсэглэсэн” гэж үзнэ.

       Прокуророос шүүгдэгч П.***ийг “*** дүүргийн 36 дугаар хороо, ***ын гудамж, “***” худалдааны төвийн зүүн урд талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 20*******ны өдөр 06:36 цагийн үед "***" маркийн ***УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “***” маркийн ***УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.***, зорчигч Б.***нарын амь насыг хохироосон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч П.***ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.

 Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”*******аар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч П.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хоёр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн атлаа уг хохирлыг нөхөн төлөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж шүүгдэгч П.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

ийнхүү ял шийтгэхдээ “...шүүгдэгчийн ар гэрийн байдал, ...гэм хорын хохирлыг шуурхай нөхөн төлүүлэх, ...амьдралыг үргэлжлэх явцад нь шүүгдэгчийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, шүүгдэгчийн үйлдлийн ... үр дагавар, хор уршгийг ойлгуулж, цаашид ... хүндэтгэлтэй, болгоомжтой хандахыг бүрэн ухамсарлуулах зэрэг нөхцөл байдлыг харгалзан...” гэх байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус нийцээгүй байна гэж дүгнэв.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны ***дугаар сарын 23*******ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3*******т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1*******2.1.5*******д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1*******д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэг /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/*******т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана”, 40.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч нь энэ хуулийн 40.1*******д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх, 40.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж тус тус заажээ.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***, Ж.*** нарт сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Иймд, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5*******д заасан сэтгэцэд учирсан гэм хор шаардах эрх бүхий этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасны дагуу тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үндэслэлүүдээр *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн 2024/ШЦТ/11***дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ийн өмгөөлөгч Б.***, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*** нарын гаргасан давж заалдах гомдлыг агуулгыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн 2024/ШЦТ/11***дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ийн өмгөөлөгч Б.***, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*** нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 2. Шүүгдэгч П.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ