| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00149/И |
| Дугаар | 154/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2025/00158
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч Хас банк ХХК /РД:*******/-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Хөх үзүүр багт оршин суух, РД:*******, ******* овогтой *******ид холбогдох үээл үээлийн хүү 4,508,590.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.******* ХасБанктай 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1700086925 г."эаотай Зээлийн гэрээ байгуулан, 17,500,000.00 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Банк нь 2023 оны 02 сарын 16-ны өдөр Д.*******ийн ХасБанкны 5004789206 л.-азотай харилцах дансанд 17,500,000.00 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн.
Зээлдэгч нь банктай байгуулсан 1700086925 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдпаар 163 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1700086925 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 4,083,333.41 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх хүү 394,649.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,608.22 төгрөг, нийт 4,508,590.87 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хас банк ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээлийн 4,508,590.87 төгрөгийг
2025 оны 10 дугаар сарын 25-нд 751500 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 25-нд 751500 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 25-нд 751500 төгрөг
2026 оны 01 дүгээр сарын 25-нд 751500 төгрөг
2026 оны 02 дугаар сарын 25-нд 751500 төгрөг
2026 оны 03 дугаар сарын 25-нд 751500 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Д.*******аас 4,508,590.87 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1, 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ний нэхэмжлэлтэй 4,508,590.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,087 төгрөгийн 43,543.5 төгрөгийг улсын орлогоос, 43,543.5 төгрөгийг хариуцагч Д.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ