| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00184/И |
| Дугаар | 154/ШШ2025/00159 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2025/00159
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд ******* тооцооны төвийн захирал *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* нуур багт оршин суух, РД:*******, ******* овогт *******ийн *******д холбогдох зээл зээлийн хүү 5,770,514.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төйрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд ******* тооцооны төвийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь 2022 оны 06-р сарын 23-ны өдөр МИ480034111401849495 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 10,800,000 /арван сая ан зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын аатайгаар өрхийн хэрэгцээний зориулалтаар авсан бөгөөд 2023 оны 10-р сарын 11-ний өдөр 7,000,000 /долоон сая/ төгрөгний зээлийг МИ480034111401849495 гэрээ байгуулан өрхийн хэрэгцээний зориулалтаар нэмэлтээр авсан ба зээлийн үлдэгдэл 15,616,000 /арван таван сая зургаан зуун арван зургаан мянган/ төгрөг болсон. Зээлийн барцаанд цалингийн орлого, ******* сум ******* нуур баг хаягт байрлах 5 ханатай гэр барьцаалсан,
Зээлдэгч Б.******* нь үндсэн зээлээс 9,845.485.9 төгрөгийг төлсөн ба гэрээний Хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу 2025.08.02-ны өдрөөс хойш хугацаанд нь төлөхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.4 заалтад заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд Б.*******тэй байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 1 2. 6.2.5 заалтад заасныг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дор дрдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 5,412,369.71 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөр 335,820.3 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 22,324.1 төгрөг
Нийт зээл, хүүний төлбөр 5.,770,514.11 төгрөг төлөөгүй байна.
Иймд хариуцагч Б.*******ээс зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,770,514.11 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдүүлэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн дагуу 17,506,788.16 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2026 он дотор багтааж эргэн төлөтийг хийж дуусгаж өр төлбөрөө барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд ******* тооцооны төвийн захирал ******* нь хариуцагч Б.*******ээс 5,770,514.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б Б.******* нь 5,770,514.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд ******* тооцооны төвийн захирал *******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 5,770,514.11 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,278 төгрөгийн 53,639 төгрөгийг улсын орлогоос, 53,693 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банканд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ