Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 154/шш2025/00161

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 154/ШШ2025/00161

Булган сум

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч *******-ийн, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн******* сумын Хөшөөт багт оршин суух, РД:ПМ92033004, Ноосгой овогтой*******жаргалд холбогдох 2,664,614.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөг М.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******нь 6000206698 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулан 2024-06-11-ны өдөр зээл авсан. Зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000206698 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,641,614.11 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 2,664,614.11 төгрөгийг хариуцагч Н.Цэцэгжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М банк ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг хоёр хувааж төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,664,614.11 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М банк ХХК нь хариуцагч Н.Цэцэгжаргалаас 2,664,614.11 төгрөг нэхэмжилснийг хариуцагч *******хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч М банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 2,664,614.11 төгрөгийг хариуцагч *******төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,584 төгрөгийн 28,792 төгрөгийг улсын орлогоос, 28,792 төгрөгийг хариуцагч Н.Цэцэгжаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ