Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 154/ШШ2025/00163

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч ******* ХХК /РД:*******/-ийн, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Хөх үзүүр багт оршин суух, РД:*******, ******* овогтой *******өд холбогдох 10,599,941.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөг ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь цахим 6000217141 тоот зээлийн гэрээ байгуулан зээл авсан. 6000217141 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 8,978,938.67 төгрөг, үндсэн хүү 1,543,896.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,105.75 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг нийт 10,599,941.01 төгрөгийг хариуцагч Б.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М банк ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 10,599,941.01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2025 оны 11 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 06 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 07 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 08 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 25-нд 706,674 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М банк ХХК нь хариуцагч Б.*******өөс 10,599,941.01 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч М банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 10,599,941.01 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрч төлөлтийг 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 706,662 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-нд 706,662 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-нд 706,674 төгрөгийг төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,549 төгрөгийн 92,274.5 төгрөгийг улсын орлогоос, 92,274.5 төгрөгийг хариуцагч Б.*******өөс тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ