Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00173

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00173

Булган сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

            Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, овогтой өд холбогдох 2,456,170.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой тэй 2022 оны 06 сарын 17-ний одор БЗГ22-2236 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 12 сарын 05-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,944,870.24 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 498,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,446,870.24 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,456,170.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ******* ******* ******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаарлага 2,456,170.24 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2025 оны 11 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг

2025 оны 12 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 01 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 02 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 03 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 04 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 05 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 06 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 07 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 08 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 09 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг

2026 оны 10 дугаар сарын 30-нд 256,170.24 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.өөс 2,456,170.24 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-нд 256,170.24 төгрөгийг төлөхөөр тайлбар гаргасан байна.

              Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй 2,456,170.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-нд 200,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-нд 256,170.24  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,249 төгрөгийн 27,124.5  төгрөгийг улсын орлогоос, 27,124.5  төгрөгийг хариуцагч Б.өөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Ц.ЭНХЖАРГАЛ