| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00158/И |
| Дугаар | 154/ШШ2025/00165 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2025/00165
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК /РД:*******/-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын 3-р багт оршин суух, РД:*******, ******* овогтой *******од холбогдох 726,743.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөг ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-12-02-ны өдөр 2264994 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2264994 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,500.0 төгрөг, үндсэн хүүнд 179,652.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,090.71 төгрөг, шимтгэлд 2,500.0 төгрөг нотариатын төлбөр 0.0 төгрөг нийт 726,743.54 төгрөгийг хариуцагч ******* *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Токи ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 726,743.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 25-н гэхэд 726,743.54 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Д.*******оос 732,645.88 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй 732,645.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,992 төгрөгийн 10,996 төгрөгийг улсын орлогоос, 10,996 төгрөгийг хариуцагч Д.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ