| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2407 00000 0090 |
| Дугаар | 2025/ДШМ/45 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.7.1.3., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/45
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 8 (найм) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “...шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 6 (зургаа) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял...” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 (найм) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 9 (ес) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаа) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож...” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч Б.***т оногдуулсан 9 (ес) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад...” гэснийг “...шүүгдэгч Б.***т оногдуулсан 7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 8*******ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 7*******ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ