Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2026/0701

 

Гомдол гаргагч гомдлын шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, гомдол гаргагч Н.А*******, хариуцагч Архивын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Б.Б*******, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү******* нарын оролцуулан Н.А*******ын гомдолтой, Архивын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Н.А******* тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “1. “Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хохирогчид нөхөн олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авсан хуулийн этгээдийн нэрсийг хэдий хэмжээний нөхөх олговор авсан талаарх мэдээлэл, тэдгээр хуулийн этгээдэд нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн шийдвэрийг шийдвэр гаргах үндэслэл болсон холбогдох баримт бичгийн хамт хуулбарлан өгөхөөс татгалзсан” Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025-12-09-ний өдрийн ******* албан тоотыг хууль бусад тооцох,

2. Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хохирогчид нөхөх олговор олгох журам"-ын дагуу нөхөх олговор авсан хуулийн этгээдийн нэрсийг хэдий хэмжээний нөхөх олговор авсан талаарх мэдээлэл, тэдгээр хуулийн этгээдэд нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн шийдвэрийг шийдвэр гаргах үндэслэл болсон холбогдох баримт бичгийг хуулбарлан өгөхийг даалгах” гомдлын шаардлагаас татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч Н.А*******оос Архивын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдуулан ““Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хохирогчид нөхөн олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авсан хуулийн этгээдийн нэрсийг хэдий хэмжээний нөхөх олговор авсан талаарх мэдээлэл, тэдгээр хуулийн этгээдэд нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн шийдвэрийг шийдвэр гаргах үндэслэл болсон холбогдох баримт бичгийн хамт хуулбарлан өгөхөөс татгалзсан” Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025-12-09-ний өдрийн ******* албан тоотыг хууль бусад тооцох,

- Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хохирогчид нөхөх олговор олгох журам"-ын дагуу нөхөх олговор авсан хуулийн этгээдийн нэрсийг хэдий хэмжээний нөхөх олговор авсан талаарх мэдээлэл, тэдгээр хуулийн этгээдэд нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн шийдвэрийг шийдвэр гаргах үндэслэл болсон холбогдох баримт бичгийг хуулбарлан өгөхийг даалгах” гэх шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

2.Гомдол гаргагч Н.А******* 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гомдлын шаардлагаасаа татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Н.А*******од Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарлаж, гомдол гаргагч Н.А******* нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.А*******ын гомдолтой, Архивын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох ““Хохирогчид нөхөн олговор олгох тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хохирогчид нөхөн олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авсан хуулийн этгээдийн нэрсийг хэдий хэмжээний нөхөх олговор авсан талаарх мэдээлэл, тэдгээр хуулийн этгээдэд нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн шийдвэрийг шийдвэр гаргах үндэслэл болсон холбогдох баримт бичгийн хамт хуулбарлан өгөхөөс татгалзсан” Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025-12-09-ний өдрийн ******* албан тоотыг хууль бусад тооцох, Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны ******* дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хохирогчид нөхөх олговор олгох журам"-ын дагуу нөхөх олговор авсан хуулийн этгээдийн нэрсийг хэдий хэмжээний нөхөх олговор авсан талаарх мэдээлэл, тэдгээр хуулийн этгээдэд нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн шийдвэрийг шийдвэр гаргах үндэслэл болсон холбогдох баримт бичгийг хуулбарлан өгөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн гомдол гаргагч Н.А*******ын гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШЗ2026/******* дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А*******ын шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

  

 

 

ШҮҮГЧ                              Г.УРАНГУА