| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00170/И |
| Дугаар | 154/шш2025/00164 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 154/шш2025/00164
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 154/ШШ2025/00164 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч *******/-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******,*******т холбогдох 59,310.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оюунцэцэг нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3659744 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 93303401 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 10, 11, 12 дугаар сарын ярианы төлбөр 39,540.54 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 19,770.27 төгрөг нийт 59,310.81 төгрөгийн төлбөрийг Б.Оюунцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жимобайл ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 59,310.81 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч Б.Оюунцэцэгээс 59,310.81 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Оюунцэцэг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлага 2,664,614.11 төгрөгийг хариуцагч Н.Цэцэгжаргал төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн 2,275 төгрөгийг улсын орлогоос, 2,275 төгрөгийг хариуцагч Б.Оюунцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Жимобайл ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ