| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00165/И |
| Дугаар | 154/шш2025/00168 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 154/шш2025/00168
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 154/ШШ2025/00168 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч *******-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн Мөст сумын*******т оршин суух, РД:*******,*******д холбогдох 2,824,728.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Баярсайхан Мөнхгал нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2025-01-03-ны өдөр ЗГ2025010348361 тоот гэрээний дагуу MagSafe Charger, IPhone13 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 2,488,000.0 төгрөгийн зээлээр 16 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Нотариатын төлбөр 0.0 төгрөг нийт 2,824,728.54 төгрөгийг хариуцагч Баярсайхан Мөнхгалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхгал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Токи ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,824,728.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2025 оны 11 дүгээр сарын 25-нд 564,945.708 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-нд 564,945.708 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-нд 564,945.708 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-нд 564,945.708 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 25-нд 564,945.708 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Б.Мөнхгалаас 2,824,728.54 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Мөнхгал хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй 2,824,728.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхгал төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,146 төгрөгийн 30,073 төгрөгийг улсын орлогоос, 30,073 төгрөгийг хариуцагч Б.Мөнхгалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ