| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00195/И |
| Дугаар | 154/ШШ2025/00172 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 154/ШШ2025/00172
| 2025 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 154/ШШ2025/00172 | ******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******,******* овогтой *******д холбогдох зээл зээлийн хүү 18,181,244.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мижиддорж овогтой Элдэв-учрал нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ5635Т16140 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 19,620,000.00 (Арван есөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгийн зээлийг жилийн 14,4 (Арван дөрөв аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан.
Мижиддорж овогтой Элдэв-учрал нь ЗГ5635116140 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 171 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн зээлийн төлбөрт 16,465,206.72 төгрөг
Үндсэн хүүний толбөрт 1,180,322.44 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,875.42 төгрөг
Нийт 17,670,404.58 (Арван долоон сая зургаан зуун далан мянга дорвөн зуун дөрвөн төгрөг тавин найман мөнгө) төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.******* овогтой Элдэв-учрал нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Голомт банктай дугаар: 1731054582220 кредит картын гэрээ байгуулж 440,000.00 (Дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.
Зээлдэгч******* овогтой ******* нь дугаар: 1731054582220 кредит картын гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 9 сар хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 10-р сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн зээлийн төлбөрт 430,474.23 төгрөг
Үндсэн хүүний төлбөр 60,636.77 төгрөг
Хугацаа хэтрүүлсэний хүү 19,729.13 төгрөг
Нийт 510,840.13 (Таван зуун арван мянга найман зуун дөчин төгрөг арван гурван мөнгө) төгрөг төлөөгүй тул Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Зээлдэгч******* овогтой Элдэв-учралаас Голомт банктай байгуулсан ЗГ5635116140, дугаар:1731054582220 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 18,181,244.71 (Арван найман сая нэг зуун наян нэгэн тогрог хоёр зуун дөчин дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийн мөнгийн 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 3,181,244.71 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.******* нь хариуцагч М.*******аас 18,181,244.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь 18,181,244.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 3,181,244.71 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* тооцооны төвийн захирал А.*******ын нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 18,181,244.71 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 3,181,244.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,856 төгрөгийн 124,428 төгрөгийг улсын орлогоос, 124,428 төгрөгийг хариуцагч М.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ