| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00159/И |
| Дугаар | 154/ШШ2025/00170 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2025/00170
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК /РД:*******/-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой*******өд холбогдох 682,256.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Болор-Эрдэний******* нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-11-29-ний өдөр 2260695 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2260695 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,063.99 төгрөг, үндсэн хүүнд 135,990.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,802.33 төгрөг, шимтгэлд 8,400 төгрөг нотариатын төлбөр 0.0 төгрөг нийт 682,2556.34 төгрөгийг хариуцагч Болор-Эрдэний*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баямөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Токи ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. 682,256.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Б.Баянмөнхөөс 682,256.34 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Баянмөнх хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй 682,256.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Баянмөнх төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,924 төгрөгийн 10,462 төгрөгийгулсын орлогоос, 10,462 төгрөгийг хариуцагч Б.Баянмөнхөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ