Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 303/ШШ2025/00699

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******, *******, Рашаант 10 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай ******* овогт ын Тамир,

Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Туяадэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр охин төрүүлсэн. Тухайн үед би эхнэрийн хамт БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 4 жил 10 сарын хугацаатай ажиллахаар явах гэж байсан тул өөрийн эцэг, эх , нарт охин үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо бид нутагтаа ирж, 2025 оны 06 сарын 11-ны өдөр хуримаа хийж, албан ёсны гэр бүлээ батлуулсан учир охин өөрсдийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

1.2. Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр охин төрсөн. Тухайн үед би эхнэрийн хамт Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр 4 жил 10 сарын хугацаатай ажиллахаар явах гэж байсан тул өөрийн эцэг, эх , нарт охин үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо бид нутагтаа ирж, 2025 оны 06 сарын 11-ны өдөр хуримаа хийж, албан ёсны гэр бүлээ батлуулсан учир охин өөрсдийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******, нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах юм.  нь 2019 оны 02 дугаар сарын 04-нд төрүүлсэн. ******* нь эхнэрийн хамт Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явах гэж байсан тул өөрийн эцэг эх , нарт үрчлүүлсэн гэсэн тайлбарыг хэлжээ. Хүүхэд 2019 оны 2 дугаар сард төрсөн, тэгээд *******,  нар нь яг хэдэн онд Бүгд Найрамдах Солонгос улсаас явсан тухайгаа тодорхой бичээгүй. Мөн хүүхэд хэдэн насандаа үрчлэгдсэн гэдгийг бас нэхэмжлэлийн тайлбартаа тодруулж бичээгүй байна. Улсын бүртгэлийн байгууллага нь үрчилсэн тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэж улсын бүртгэлд үрчилсэн бүртгэлийг бүртгэдэг. Засаг даргын захирамж гарахаас өмнө Гэр бүлийн тухай хуулиар хүүхэд хамгааллын баг ажиллаж байж нэгдсэн хүүхдийг үрчлүүлэхэд хууль зүйн шаардлага хангаж байна уу гэдэг дээр эрх зүйн дүгнэлт хийж байж дүгнэлтийг үндэслэж сумын Засаг дарга захирамж гаргадаг. Улсын бүртгэлийн байгууллага хүүхдийг төрсөн аав, ээжээр нь овоглуулахын тулд үрчилж авсан эцэг эхийн эрх үүргийг дуусгавар болгосон, бүртгэл дуусгавар болгосон асуудлыг шийдүүлж байж төрсөн бүртгэлийг сэргээдэг. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэж байж улсын бүртгэлд тухайн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж төрсөн төрсний бүртгэлийг сэргээнэ гэж заалтаар хандаж байгаа. Эцэг эх хүүхэд үрчилж авснаар эцэг эхийн эрх үүрэг үүсдэг. Энэ эрх үүргийг дуусгавар болгож байж дараагийн төрсөн эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүсдэг учраас улсын бүртгэлийн байгууллага хуулийн дагуу ийм шаардлагыг тавьж байгаа гэв.

2.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай бага хүү ******* нь Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар явах гээд охин надад үрчлүүлсэн. Одоо гэрээний хугацаа дуусаж, монголдоо ажиллаж амьдрахаар ирсэн тул охин эцэг *******, эх асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Номгон сургуулийн тодорхойлолт, гуравдагч этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбарууд, тайлбар, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/791 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна. Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно., 61.1-т Үрчлэгч нь ...Ганц бие... болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно..гэж хуулиар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг тусгайлан заажээ.

 4. Иймд үрчлэгдэгч ийн төрсөн эцэг болох *******ын нэхэмжлэлээр шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

5. Хүсэлт гаргагч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрүүлсэн өөрийн охин 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эцэг , эх нарт үрчлүүлсэн болох нь үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. 

6. Улмаар охин үрчилж авсан эцэг , эх нараар овоглож 0111 дугаартай төрсний гэрчилгээ авч төрсний бүртгэлд бүртгүүлж хамтран амьдарч байжээ.

7. Мөн үрчлүүлснээс хойш ******* нь эцэг, эхтэйгээ хамт амьдарч охиноо гардан өсгөж байгаа, цаашид охинтойгоо хамтдаа байх талаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулах талаар шүүх хуралдаанд тайлбарласан. 

8. Гуравдагч этгээд нь үрчилж авсан охин өөрийн төрсөн эцэг, эхийнх нь асрамжид өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг зөвшөөрсөн байна. 

9. Хэдийгээр үйл баримтаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, эцэг, эх байх эрхээ хасуулсан, эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа ..зэрэг хүүхэд үрчлүүлж болохгүй болон үрчлэлт хүчингүйд тооцуулах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх ч зохигчдын хүсэлт, хэргийн нөхцөл байдал, хүүхдийн эрх ашиг сонирхлыг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцох боломжтой гэж үзэв. 

10. Иймд охин , нарт үрчлүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин , нарт  үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар охин түүний төрсөн эцэг *******, эх нарын асрамжид үлдээсүгэй.

3. Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний бүртгэл сэргээхийг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА