| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00718/И |
| Дугаар | 303/ШШ2025/00690 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* хэсэгт оршин суух, ******* регистрийн дугаартай, 8905*******544 утасны дугаартай, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ё.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1986 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын зам нэгдлийн ******* дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 682 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын зам нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр тушаал, түүний хавсралт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1*******/779 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч М.*******ын ХААТР-1/А/ маягтын хуулбар, гэрч , нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч М.*******ын 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
*******. Учир нь: Хүсэлт гаргагч М.******* нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 682 дугаартай архивын лавлагаа, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн ******* сумын зам нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч М.*******ын талаар 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Хүн амын регистрийн картын 088 дугаар бүртгэлд: овог, нэр- овогтой *******, ажилладаг байгууллага- ын зам нэгдэл, эрхэлдэг ажил- ямаачин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-******* сум гэж тэмдэглэжээ.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.*******ын ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт ******* овогт ******* *******ын 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА