Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/1372

 

 

 

 

 

 

     2024         12           19                                       2024/ДШМ/1372

 

 Г.Б, О.А, Д.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Б.Б, Б.Ба,

шүүгдэгч О.Аын өмгөөлөгч А.Ц,

шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Н.Э,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/867 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б, О.А, Д.А нарт холбогдох эрүүгийн 2402000950097 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Г.Б, 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Д овгийн  Д.А, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Т овгийн  О.А, 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

1. Шүүгдэгч Г.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1841 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох, цол олгох тухай” тушаалаар хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.А, Д.А нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн О.Аын “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скол бааранд орж үйлчлүүлсэн. ...машин руу очоод дуудлагын жолооч дуудах гээд байж байхад Д.А нь араас гарч ирээд над руу ирж байхаар нь би машин эвдэлчхэж магадгүй гэж бодоод машинаас буугаад яваад очиход Д.А нь намайг цохиж унагаад дээрээс олон удаа гараараа цохиж өшиглөсөн. ...Д.А нь намайг цохиж өшиглөж учруулсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийн тэмдэглэлийг хохирогч О.Ат өгч уруулж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан,

мөн Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1841 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох, цол олгох тухай” тушаалаар нийтийн албан тушаалтан буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх", 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйл”-ийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” зэрэг нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч... нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “прокурорын зөвшөөрөл авахаас хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна”, 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна.” гэж заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж Д.Аын хэрэгт яллагдагчаар татуулахгүй байх, шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Аын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлгийн тэмдэглэлийг хэрэгт хавсаргахгүй устгаж, хохирогч О.Ааас дахин “...Би хөл алдаад баарны хаалганы шилийг хагалж байснаа санаж байна. ...миний биед хэн нэгэн халдаагүй. ...гомдол санал байхгүй.” гэх утга бүхий мэдүүлгийг авч, улмаар хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гарган прокурорт хүргүүлж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Д.А нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын гадна тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай “О.А нь бусдад зодуулсан” гэх хэрэгт яллагдагчаар татуулахгүй байх, шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхгүйгээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Ө-д түүний Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажилладаг албан тушаалын байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.”, 2.6-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 2.18-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах”, 2.21-д мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих” гэж заасан бүрэн эрх, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж хуульчилсан албан үүрэгтэй нь холбогдуулан “энэ асуудлыг эвтэйхэн шийдвэрлээд өгвөл төлөх ёстой торгуулийг танд өөрт чинь өгч болох уу, би энэ асуудалд шүүхээр орж шийдвэрлүүлмээргүй байна” гэж мөнгө өгөхөөр санал болгож хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн;

мөн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажилладаг Г.Б, иргэн О.А нартай үйлдлээрээ бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд Г.Бий мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Аын “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скол бааранд орж үйлчлүүлсэн. ...машин руу очоод дуудлагын жолооч дуудах гээд байж байхад Д.А нь араас гарч ирээд над руу ирж байхаар нь би машин эвдэлчхэж магадгүй гэж бодоод машинаас буугаад яваад очиход Д.А нь намайг цохиж унагаад дээрээс олон удаа гараараа цохиж өшиглөсөн. ...Д.А нь намайг цохиж өшиглөж учруулсан.” гэсэн агуулга бүхий мэдүүлгийн тэмдэглэлийг хохирогч О.Ат өгч уруулж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар оролцсон,

3. Шүүгдэгч О.А нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд иргэн Д.А, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн Б/1841 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох, цол олгох тухай” тушаалаар хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажилладаг Г.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд Г.Бий мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон байхдаа өөрийн өгсөн “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скол бааранд орж үйлчлүүлсэн. ...машин руу очоод дуудлагын жолооч дуудах гээд байж байхад Д.А нь араас гарч ирээд над руу ирж байхаар нь би машин эвдэлчхэж магадгүй гэж бодоод машинаас буугаад яваад очиход Д.А нь намайг цохиж унагаад дээрээс олон удаа гараараа цохиж өшиглөсөн. ...Д.А нь намайг цохиж өшиглөж учруулсан.” гэсэн агуулга бүхий мэдүүлгийн тэмдэглэлийг урж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Бийг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд; мөн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Д.Аыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхөөр санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; мөн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон” гэм буруутайд; шүүгдэгч О.Аыг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар; шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар; шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Аын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаас 240,000 төгрөгийн торгох ялыг хасаж, түүний эдлэх торгох ялыг 5,160,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.Аыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, О.А нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Ат нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолох, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Ат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Б, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.", мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчлан заажээ. Хууль тогтоогчоос эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн гэмт үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ. Энэ гэмт хэргийн гэмт хэргийн обьектив талын заавал байх үндсэн шинж нь гэм буруутай этгээдээс хэрэгжүүлсэн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд субьектив шинжийн заавал тогтоогдох шинж нь дээрх үйлдлийг “зориуд” буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар заажээ. Мөн хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл, хэмжээг хуульчлан заажээ. Энэ гэмт хэргийн обьектив талын заавал байх үндсэн шинж нь гэм буруутай этгээдээс албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, зориуд хэрэгжүүлээгүй идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байхыг хуульчлан заасан ба субьектив шинжийн заавал тогтоогдох шинж нь дээрх үйлдлийг “зориуд” буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар заажээ. Мөн дээрх обьектив талын шинжид заасан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн үйлдлийн эцэст “өөрт нь болон бусдад давуу байдал" бий болсноор гэмт хэрэг бүрэн төгсдөг. Мөн зүйл хэсэгт заасан “албан тушаалын байдал” гэдэгт албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралтай нөхцөл, нэр нөлөөг “албаны эрх мэдэл” гэдэгт хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, ”албан үүрэг, бүрэн эрх” гэдэгт тухайн нийтийн албан тушаалтанд хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хуулиар олгогдсон эрх, зайлшгүй биелүүлэх шаардлагыг ойлгодог. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” үйлдлийг тайлбарласан хууль тогтоогчийн тайлбарт “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод” ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх” гэж хуульчлан заажээ. Мөн зүйлийн 3.1.4 “Давуу байдал” гэдэгт энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах “ гэмт хэргийн заавал тогтоогдох үндсэн шинжүүд, хууль, эрх зүйн хэрэглээ мөн хуульчлан тогтоосон тайлбаруудаас дүгнэхэд энэ гэмт хэрэгт заавал тогтоогдох субьектив шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гэмт үйлдэл, эс үйлдэхүйн эцэст хүрэхийг эрмэлзэж байгаа үр дүн буюу субьектив талын нэмэгдэл шинж болох “гэмт хэрэг үйлдсэн зорилго" энэ гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж байна. Өөрөөр хэлбэл Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд буюу нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдлийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.13 -д зааснаар зөвхөн “хувийн ашиг сонирхлоо” гүйцэлдүүлэх гэмт хэрэг үйлдсэн зорилго заавал тогтоогдсон байх шаардлагатай болох нь тодорхой байна.Нийтийн албан тушаалтнаас “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэмт хэрэг үйлдсэн зорилго тогтоогдвол энэ зүйл хэсгээр тухайн гэмт хэрэгт холбогдсон нийтийн албан тушаалтны хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь субьектив шинжийн хувьд “хувийн ашиг сонирхол”-оор гэмт хэрэг үйлдсэн зорилго тогтоогдохгүй бол эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй болох хуулийн хэрэглээний үндэслэл бүхий байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” мөн хуулийн 1.7-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах,, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна. Гурав. Дүгнэлт: Дээрх Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 21.1 дүгээр зүйл болон 22.1 дүгээр зүйлийн хууль эрх зүйн хэрэглээ, онолын үндэслэл, хууль тогтоогчийн тайлбар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээнээс үзэхэд миний үйлчлүүлэгч Г.Бд холбогдох үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлтийг өгч байна. Дээрх үндэслэл, дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: шүүгдэгч Г.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11-12 дахь тал/, хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэргийн хуулбар /1хх 58-110/, Прокурорын хянан шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, холбогдох бичгийн баримтууд, шүүгдэгч Г.Бий өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Аын өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларчээ. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтуудыг нэгтгэн дүгнэхэд 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолын агуулгад “хохирогчийн мэдүүлэг”-г үндэслэн нээсэн гэж дурдсан байдаг. Б.Ө гэх прокурор гэрчийн мэдүүлэг өгсөн энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дахь талд авагдсан байна. Дээр дурдсан тогтоол нь хохирогч, гэрч, сэжигтний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нээсэн гэж үзвэл эдгээр нотлох баримтууд нь хэрэгт авагдаагүй байна. Эдгээрээс үзэхэд гэрч Б.Өын мэдүүлэг эргэлзээ бүхий байх ба энэ нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрж байна. Хэрэв энэ мэдүүлэг үнэн зөв гэвэл дурдагдсан нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл бий болно. Мөн миний үйлчлүүлэгчээс хэргийн гэрч, хохирогчоос авсан мэдүүлэг хууль зүйн үр дагавраа алдах хууль зүйн үндэслэл бий болсон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс гомдол, эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Б.Ба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Б өмгөөлөгчтэй санал нэг байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол өөрөө хуульд заасан арга хэрэгсэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдэх ёстой учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт устгах энэ асуудал өөрөө хэрэглээний хувьд зөвтгөх үндэслэл бий болно гэж өмгөөлөгч нарын зүгээс үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн хууль эрх зүйн хэрэглээ, хууль тогтоогчийн тайлбар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээнээс үзэхэд батлан нотлогдох үйл баримтыг зөвтгөж байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангана. ...” гэв.

Шүүгдэгч О.Аын өмгөөлөгч А.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч болон шүүгдэгч О.Аын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан. ...” гэв.

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Н.Э тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбартай танилцлаа. Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоолыг баталсан Б.Ө прокурор хэрэг бүртгэлийн нээх тогтоол гаргах баримтуудыг О.А, Д.А, Б.Г.Б нарт холбогдох хэрэгт гаргуулж авсны эцэст гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэх ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэдэг үндэслэлээр гомдол гаргасан байна. Хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах журам, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, шалгах мөрдөгчөөс явуулахад шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон. Үүнтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэрэгт хамааруулаад тухайн зөрчлийг гаргасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогчоос баталсан. Үүнтэй холбоотойгоор мөрдөгчөөр ажиллаж байсан шүүгдэгч Б.Г.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Аын мэдүүлгийг өөрчлөх идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Улмаар хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Аын мэдүүлгийг урвуулсан үйлдэлтэй санаатай хандсан байдаг. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч этгээдийн хувьд албан тушаалын гэмт хэргийг хуульд заасан субъектын шаардлага хангаж байгаа. Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг  гэмт хэрэг үйлдэж нотлох баримтыг устгуулах үйлдлийг хийсэн үйлдэлд мөрдөгчийн албан тушаалын хувьд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж оруулж ирсэн. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Ат холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоолыг батлахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслээгүй байж үндэслэсэн нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхэд хамааралтай гэсэн гомдол нь үндэслэлгүй байна. Тухайн хэрэгт Б.Ө прокурорын баталсан хэргийн нөхцөл байдал, гэм буруутай эсэх асуудал нь Г.Б, О.А, Д.А нарт холбогдох хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудалтай холбоотой шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хянан шийдвэрлэхэд хамааралгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1841 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох, цол олгох тухай” тушаалаар хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.А, Д.А нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн О.Аын “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скол бааранд орж үйлчлүүлсэн. ...машин руу очоод дуудлагын жолооч дуудах гээд байж байхад Д.А нь араас гарч ирээд над руу ирж байхаар нь би машин эвдэлчхэж магадгүй гэж бодоод машинаас буугаад яваад очиход Д.А нь намайг цохиж унагаад дээрээс олон удаа гараараа цохиж өшиглөсөн. ...Д.А нь намайг цохиж өшиглөж учруулсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийн тэмдэглэлийг хохирогч О.Ат өгч уруулж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан,

мөн Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1841 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох, цол олгох тухай” тушаалаар нийтийн албан тушаалтан буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйл”-ийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” зэрэг нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч... нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “прокурорын зөвшөөрөл авахаас хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна”, 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна.” гэж заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж Д.Аын хэрэгт яллагдагчаар татуулахгүй байх, шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Аын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлгийн тэмдэглэлийг хэрэгт хавсаргахгүй устгаж, хохирогч О.Ааас дахин “...Би хөл алдаад баарны хаалганы шилийг хагалж байснаа санаж байна. ...миний биед хэн нэгэн халдаагүй. ...гомдол санал байхгүй.” гэх утга бүхий мэдүүлгийг авч, улмаар хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гарган прокурорт хүргүүлж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Д.А нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын гадна тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай “О.А нь бусдад зодуулсан” гэх хэрэгт яллагдагчаар татуулахгүй байх, шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхгүйгээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Өад түүний Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажилладаг албан тушаалын байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.”, 2.6-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 2.18-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах”, 2.21-д мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих” гэж заасан бүрэн эрх, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж хуульчилсан албан үүрэгтэй нь холбогдуулан “энэ асуудлыг эвтэйхэн шийдвэрлээд өгвөл төлөх ёстой торгуулийг танд өөрт чинь өгч болох уу, би энэ асуудалд шүүхээр орж шийдвэрлүүлмээргүй байна” гэж мөнгө өгөхөөр санал болгож хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн;

мөн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажилладаг Г.Б, иргэн О.А нартай үйлдлээрээ бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд Г.Бий мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Аын “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скол бааранд орж үйлчлүүлсэн. ...машин руу очоод дуудлагын жолооч дуудах гээд байж байхад Д.А нь араас гарч ирээд над руу ирж байхаар нь би машин эвдэлчхэж магадгүй гэж бодоод машинаас буугаад яваад очиход Д.А нь намайг цохиж унагаад дээрээс олон удаа гараараа цохиж өшиглөсөн. ...Д.А нь намайг цохиж өшиглөж учруулсан.” гэсэн агуулга бүхий мэдүүлгийн тэмдэглэлийг хохирогч О.Ат өгч уруулж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар оролцсон,

3. Шүүгдэгч О.А нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд иргэн Д.А, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн Б/1841 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох, цол олгох тухай” тушаалаар хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажилладаг Г.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд Г.Бий мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон байхдаа өөрийн өгсөн “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скол бааранд орж үйлчлүүлсэн. ...машин руу очоод дуудлагын жолооч дуудах гээд байж байхад Д.А нь араас гарч ирээд над руу ирж байхаар нь би машин эвдэлчхэж магадгүй гэж бодоод машинаас буугаад яваад очиход Д.А нь намайг цохиж унагаад дээрээс олон удаа гараараа цохиж өшиглөсөн. ...Д.А нь намайг цохиж өшиглөж учруулсан.” гэсэн агуулга бүхий мэдүүлгийн тэмдэглэлийг урж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт хохирогч О.Аын “...тухайн газарт 22 цагийн үед У, Н, Д, О, Б нарын хамтаар орж үйлчлүүлсэн, тухайн явцад би Д.А ахтай танилцсан. Тэгээд би өөрөө дуулдаг болохоор зөвшөөрөл авч тухайн газарт дуулсан. ...Д.А ахын танил хүмүүс бүгд намайг нийлээд хөөгөөд байсан болохоор надад гомдол төрөөд би Д.А ахад хандаж “хоёулаа гараад учраа олъё” гэж хэлээд гарах гэтэл намайг хүчээр түлхээд хаалгаа хаасан. Тэгээд хаалганы цаанаас намайг доромжилж дунд хуруу, салаавч гэх мэтчилэн гаргаад байсан. Би дуудлагын жолооч дуудах гээд машин дээрээ очих үед араас над руу ирэх үед нь би хэл амаараа учраа олъё гэж бодоод урдаас нь очтол үгийн зөрүүгүй цохисон. Тэгээд би газар унасан байхад толгой хэсэгт гар хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөх болон цохих үйлдлээр 4-5 минут орчим тасралтгүй зодсон. Тэгээд би тэр үедээ босож ирээд цагдаагийн байгууллагад өөрийн 89809454 дугаарын утаснаас дуудлага өгсөн. Одоогийн байдлаар 2,000,000 төгрөг дансаар авсан болохоор гомдолгүй. Би Г.Б гэдэг мөрдөгчид 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр уулзаж ерөнхий мэдээлэл буюу дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулж асууж цаасан дээр гарын үсэг зуруулж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдөр бас хохирогчоор мэдүүлэг авсан. Д.А ах ингээд худлаа мэдүүлэг өгч тус болооч гэж гуйсан болохоор нь би худлаа мэдүүлэг өгсөн. Би анх өгсөн мэдүүлгээрээ явмаар байсан ч гэсэн Д.А гэдэг хүнийг бодоод ингэж мэдүүлэг өгсөн. ...Би өчигдөр болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн, тэгээд гарсан чинь Д.А над руу 2 удаа залгасан байсан. Тэгээд Д.Ат би мэдүүлгээ үнэн зөв өгсөн талаараа хэлсэн. Тэгээд Д.А надад хандаж хоёулаа мэдүүлгээ нийлүүлээд хөнгөн байдлаар мэдүүлэг өгье гэж хэлсэн. Тэгээд би Д.А ахтай эргэж ороод мэдүүлэгтээ засвар оруулах талаар мөрдөгчид хэлж дахин мэдүүлэг өгсөн болно. 2 удаа өгсөн. Мөрдөгч надад өгсөн болохоор нь би өрөөнд нь устгасан л даа.” /1хх 10/,

хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт өгсөн гэрч С.С-ын "... Яг үнэнийг хэлэхэд 2 сарын хугацаа өнгөрсөн болохоор нарийн санахгүй байна. Гэхдээ 2 хүн зодолдсон байдалтай байсныг хүлээн авч шалгаад нэгийг нь эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгсөн, нөгөөдхийг нь Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Г.Бд хүлээлгэн өгсөн.” /1хх 13-14/,

гэрч О.Аын “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед Скол лаунж пабад орсон. Үүний дараа уг газрын ерөнхий менежер болох Д.А гэх хүнтэй танилцсан. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Д.А гэх хүнтэй үл ойлголцол үүсэж муудалцсан. Д.А гэх хүн нь намайг зодож гэмтээсэн учраас би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Үүний дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаагийн алба хаагч нар ирж хэлтэс рүүгээ авч яваад согтолтын зэрэг их байсан учраас мэдүүлэг авалгүй явуулж байсан. Уг цаг хугацаанаас 3-4 хоногийн хооронд эмнэлгээр явж шүүх эмнэлэг дээр эмнэлгийн бичгүүдээ аваачиж өгч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр хоёр нүд юм харж чадахгүй болтлоо хавдаж тагларсан. Мөн баруун чих язралттай болон хөхрөлттэй, нүүр тэр чигтээ хавдартай, хүн хараад таних аргагүй, хамрын гол яс цөмөрсөн, уруул дотроо язарч сэтэрсэн, нүдний зовхи дээр сэтэрсэн, хоёр гарын шуу хэсэг хөхрөлттэй байсан учраас гэмтлийн хөнгөн зэргээр тогтоосон байсан. Намайг анх 2023 оны 12 дугаар сарын 03 юм уу 04-нд мэдүүлэг авахаар дуудаж байсан учраас очиход мөрдөгч Г.Б нь надад хандаж өмгөөлөгч авах уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би шийдвэрээ гаргаж чадахгүй байсан бөгөөд өмгөөлөгч авахаар бол ирж мэдүүлэг өгнө гэж байсан. Уг өдрөө тухайн хэрэг болсон асуудлын талаар тодорхой ярьж хэлж өгч байсан. Дараа нь би албан ёсоор 2024 оны 01 дүгээр сарын эхээр очиж Г.Б мөрдөгч дээр мэдүүлэг өгч байсан. Үүний дараа дахин тэр өдрөө мэдүүлэг дахиж өгсөн, нийт 2 удаа мэдүүлэг өгч байсан. Уг мэдүүлгүүдэд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгч байсан. ...Би эхний мэдүүлэгтээ дээр дурдсанаар Сколын ерөнхий менежер болох Д.Ат зодуулсан гэх талаараа үнэн зөв мэдүүлсэн байсан. Үүний дараа буюу мэдүүлэг өгсний дараа дахин мэдүүлэг өгөхдөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр Д.А ирж надаас ахын дүү надад зодуулаагүй гээд хэлээд өгөөч гэж гуйж байсан. Тэгэхээр нь миний хүн чД.А зулгаагаад байсан болохоор болох юм уу гэж асуухад Д.А гэх хүн надад хандаж зүгээр ээ, би хуулийн хүнээс асуусан, энэ асуудлыг чи бид хоёр мэдэж байгаа учраас өөр хүн мэдэхгүй гэж байсан. Тэгэхээр нь би дуртай дургүй хүн чД.А зулгаагаад за тэгвэл байцаагчтайгаа ороод уулзъя, байцаагч юу гэж хэлэх бол сонсоод үзье гэж хэлээд мөрдөгч Г.Бий өрөөнд хамт орсон. Ерөнхийдөө дээр дурдагдсан санаагаа хариуцсан мөрдөгч буюу Г.Бд хэлэх үед Г.Б мөрдөгч та хоёр хуулийн дагуу яваад шүүхээрээ ороод торгуулийн ялаа аваад хэргээ хаа гэж эхэндээ хэлж байсан. Тухайн үед Д.А гэх хүн Г.Б мөрдөгчөөс хэргээ хаалгамаар байна гэж гуйж байсан. Тэгээд Г.Б мөрдөгч хэсэг хугацааны дараа бид хоёрын хэргээ хаалгах мэдүүлгээ өөрчилж дахин мэдүүлэг өгөх саналыг зөвшөөрч, Д.А бид хоёроос нэг мэдүүлэг авч байсан. Прокурор дээр миний өмнө өгсөн үнэн зөв мэдүүлгийг зургийг нь дараад зурган хэлбэрээр явуулсан байсан. Би мэдүүлгээ өгөөд гарч ирэх үед Д.А гэх хүн надаас гуйж байсан учраас би дахин мэдүүлэг өгөхдөө Д.А гэх хүнтэй адил мэдүүлэг өгсөн. Эхний үнэн зөвөөр өгсөн мэдүүлэг буюу эх хувийг шууд тухайн өдрөө Г.Б мөрдөгчийн өрөөнд урж хогийн сав руу нь хаяж байсан. Би үнэн зөв мэдүүлгээ өглөө, хуулийн мэдлэггүй учраас ийм алдаа гарчихлаа. Дээрээс нь Д.А гэх хүн надад хандаж хэлэхдээ өөрийн хувийн мэдээлэл дээрээ ялтай гэх мэдээлэл бүртгүүлмээргүй байна. Ах нь одоо энэ зун Америк явах гээд байгаа юм, тэгээд миний хувийн мэдээлэл дээр ялтай гээд гараад ирэх юм бол миний Америк явах худлаа болчих байх гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэрийг ойлгож, саналыг хүлээн авах шалтгааны нэг болсон. ...” /1хх 24/,

гэрч Б.Өын ”... Уг иргэдийг урьд өмнө таньдаг байгаагүй, хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэргийг хянаж ажлын хүрээнд тус хэрэгт оролцогч гэдгээр мэднэ. ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай Б.Ө би хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Төмөрбаатар нь бүртгэлийн СБ1- 11121 дугаартай “...2023 оны 11 дүгээр сарны 30-ны өдөр Хүүхдийн 100 Сколк пабын гадаа би зодуулчихлаа гэх” утга бүхий гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоолыг танилцуулахаар ирсэн бөгөөд тус материалтай бүхэлд нь танилцахад О.А гэх хүн бусдад буюу Д.А гэх хүнд зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал, шинжээчийн мэдүүлэг болон мэдүүлэг авах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байсан. ....Иймд Д.А гэх хүнтэй өөрийн утаснаас холбогдож дуудаж уулзан мөрдөн шалгах ажиллагааны талаар санал хүсэлт байгаа эсэх талаар тодруулж асуухад өөрийн өмгөөлөгч гэх хүний хамтаар ирж болсон үйл явдлын талаар буюу О.Атай маргалдаж улмаар зодсон талаар ярьж “энэ асуудлыг эвтэйхэн шийдвэрлээд өгвөл төлөх ёстой торгуулийг танд өөрт чинь өгч болох уу, би энэ асуудалд шүүхээр орж шийдвэрлүүлмээргүй байна” гэх мэт хууль бус зүйл ярьж байсан. ...Ингээд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлийн СБ1-11121 дугаартай материалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж бүртгэлийн 230903593 дугаар авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улмаар мөрдөгч Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 12- ны өдөр хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал гаргаж, хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр прокурорын байгууллагад ирүүлсэн байсан. Тус хэргийг хүлээн авч хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үед тогтоогдсон нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн. Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг хоорондоо ноцтой зөрөөтэй байсан учир ...прокурорын хянан шалгах ажиллагаа явуулсан, тус ажиллагааны хүрээнд хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэрэгт шаардлагатай ажиллагаа буюу хохирогчоос мэдүүлэг авах, гэрчээс мэдүүлэг авах, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бий албан хэрэгцээндээ ашигладаг компьютерт тасгийн даргад нь мэдэгдэн түүний зөвшөөрөлтэйгөөр үзлэг хийж гүйцэтгэхэд мөрдөгч Г.Б нь бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул дээд шатны прокурорт танилцуулж, улмаар 2024 оны 01 дүгээр сард Авлигатай тэмцэх газарт хандсан болно. ...” /1хх 37/,

шүүгдэгч Г.Бий яллагдагчаар өгсөн: "...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би уг тогтоолын үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 109/,

шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн: “... О.А бид хоёр цагдаа дээр байгаа асуудал болчихлоо гэж бодоод байцаагч руугаа би ийм газар ажилладаг шүү, баярлалаа гэж мессеж бичиж байсан. Г.Б нь над руу залгаж О.А та хоёрын асуудлаас болоод би ажилгүй болох гэж байна. Өөрийг чинь Авлигатай тэмцэх газраас дуудаж уулзаж байсан уу гэж хэлж байсан. ...” /2хх 140/,

шүүгдэгч О.Аын “...Хэргийн материалыг устгасан зүйл бол мөрдөгч Г.Б нь энэ мэдүүлгээ чи өөрөө устга гэж хэлээд надад өгөхөөр нь би устгасан. Г.Б мөрдөгч нь өөрөө гараараа дамжуулан өгч байсан. Уг мэдүүлгийг надад устга гэж өгөөгүй байсан бол би устгахгүй байсан. Надад уг мэдүүлгийг устгах хэмжээний хуулийн мэдлэг байхгүй. Дээрээс нь би өөрийгөө гэм буруутайд хүлээн зөвшөөрөхгүй байна. ..." /2хх 222, 223/ гэсэн мэдүүлгүүд,

хэрэг бүртгэлтийн 230903593 дугаартай хэргийн хуулбар /1хх 58-110/, шүүгдэгч Д.Аын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон холбогдох бичгийн баримтууд /1хх 111, 112, 119, 122, 123/, шүүгдэгч Г.Бий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон холбогдох бичгийн баримтууд /1хх 124, 132/, шүүгдэгч Г.Бий эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон холбогдох бичгийн баримтууд /1хх 155, 165-174/, мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолт /1хх 177, 178/,  Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр 21-ний өдрийн Б/1841 дугаартай тушаалын хуулбар /1хх 181/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Г.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Бийг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон”, “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; “шүүгдэгч Д.Аыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхөөр санал болгосон”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон” гэм буруутайд;” шүүгдэгч О.Аыг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чД.А, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар; шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар; шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин шүүх шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, гэмт хэргийн дээрх шинж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд буюу шүүгдэгч Д.Ат нэг шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг хэрхэн эдлүүлэх талаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж хууль буруу хэрэглэсэн байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Б.Бээс “... шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл болон 21.1 дүгээр зүйлд заасан объектив болон субьектив талын шинжийг хангахгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг гэдэг нь нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журам, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн үндсэн шинжийг нийтлэг субъекттэй, хүндрүүлэх шинжийг тусгай субъекттэй байхаар хуульчилсан ба хүндрүүлэх шинжид заасан гэмт хэргийг хууль сахиулагч ... үйлдсэн байдаг.

Нотлох баримт гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хэлнэ. Нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж эрх бүхий этгээдэд гаргаж өгсөн идэвхтэй үйлдэл байдаг ба энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Уг гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны албан хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Бий хувьд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэргийн оролцогч О.А, Д.А нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, хэргийн үйл баримтыг тогтоосон хохирогчийг мэдүүлэг болох нотлох баримтыг өөрт нь өгч уруулж буй үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Хууль сахиулагчийн хувьд нотлох баримтыг хадгалах, хамгаалах, хэргийн оролцогчдын зүй бус санал, санаачилгыг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх учиртай атал үйлдлээрээ санаатай нэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгуулсан, мөн хуурамч нотлох баримт бүрдүүлж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж тус тус заасан.

Гэтэл мөрдөгч хуулиар хориглож, үүрэг болгосон албан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр, хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, мөрдөгчийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гэсэн санаа сэдлээр Д.А, О.А нартай үйлдлээрээ нэгдэж, нотлох баримтыг устгуулж, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг зөвтгөх, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/867 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/867 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “... Г.Бийг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг

“... Г.Бийг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БОЛОРТУЯА

                                              ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ