| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2025/0553/З |
| Дугаар | 128/ШШ2026/0728 |
| Огноо | 2026-08-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2026/0728
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.У*******гуа даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Э******* нарыг оролцуулан “У******* ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн танхимд хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “"У******* ө*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.
1. Нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзах тухай:
Нэхэмжлэгч "У******* ө*******" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох" шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д заасны дагуу татгалзаж байна.
Татгалзсан үндэслэл: Гуравдагч этгээд болох Хавдар судлалын үндэсний төвөөс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгээр маргаан бүхий 10 га газраас 60,000.0 м.кв (6 га) талбайг "У******* ө*******" ХХК-д ашиглуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас газрын кадастрыг салгах, хилийн цэсийг шинэчлэн тогтоох ажиллагаа хийгдэж байгаа тул уг ******* дүгээр тушаалтай маргах шаардлагагүй болсон...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Эцсийн байдлаар тодорхойлж өгөх нь зүйтэй гэж бодоод тодорхойлж хавсарсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байгаа. "У******* ө*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байгаа.
1.Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох" шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д заасны дагуу татгалзаж байна.
Татгалзсан үндэслэл нь гуравдагч этгээд болох Хавдар судлалын үндэсний төвөөс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгээр маргаан бүхий 10 га газраас 60,000.0 м.кк буюу 6 га газрыг "У******* ө*******" ХХК-д ашиглуулж шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, уур амьсгалын яаманд гаргасан. Үүний дагуу Богдхан уулын Дархан цаазат газраас Хамгаалалтын захиргаанаас газрын кадастрыг салгах, хилийн цэсийг шинэчлэн тогтоосон. Энэ дээр маргах шаардлагагүй гэдэг үндэслэлээр, мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар дараах үйл баримтыг баримтлаад дэмжээд ярих боломжтой байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасныг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалын "У******* ө*******" ХХК-д холбогдох 60,361.96 м.кв (6 га) газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж анх тодорхойлсон хэлбэрээрээ явж байгаа. Үндэслэл нь хэрэгт авагдсан байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “У******* ө*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны ******* дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох” гэх шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
2. Улмаар “У******* ө*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны ******* дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосон тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У******* ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны ******* дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосон тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ урьдчилан төлөх 70,200 төгрөгийг төлөөгүй болохыг дурдсугай.
3.Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.УРАНГУА