| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00622/И |
| Дугаар | 303/ШШ2025/00688 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, ******* сум, ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай, овогт гийн ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 202******* оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ё.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие гийн нь онд төрсөн. Малчнаар тэтгэвэр тогтоолгоход бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 84 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 86 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 89 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 202******* оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08/1*******21 дугаартай хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр болон 202******* оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр лавлагаанууд, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын 09866 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн 84 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тушаал, түүний хавсралт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 202******* оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрийн дүгээр албан бичиг, хүсэлт гаргагч *******ын ХААТР-1/А/ маягтын хуулбар, гэрч , нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч *******ын 84 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 86 оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл, мөн 88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 89 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 84 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 86 оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл, мөн 88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 89 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан болох нь түүний 89-90 онуудад авч байсан цалинг болон нотлох баримтууд түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 202******* оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр лавлагаа, ажилд орсон тушаалыг тэмдэглэсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, барилгын ажилчид томилох тухай Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн 84 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *******ын талаар 87 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Хүн амын регистрийн картын бүртгэлд: овог, нэр- овогтой , ажилладаг байгууллага- ******* сум 8 дугаар хэсэг, эрхэлдэг ажил- барилгачин, оршдог сум-******* сум гэж тэмдэглэжээ.
*******. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 84 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 86 оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл, мөн 88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 89 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт овогт гийн ын 84 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 86 оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл, мөн 88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 89 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА