Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00669

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******,*******,******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай, ******* овогт*******,

Хариуцагч: *******,*******,,, тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт

Хариуцагч:*******,*******,,, тоотод оршин суух, регистрийн дугаартай, утасны дугаартай, овогт нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн нь өөрийн эзгүйд, өмгөөлөгчийн оролцуулах хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж 50,000,000 /тавин сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүү болох 2,250,000 төгрөг авахаар шилжүүлсэн юм. Гэрээ байгуулагдсанаас хойш 1,2 сарын хүү төлөөд утсаа авахгүй алга болсон бөгөөд сураг сонсоход 2023 оны 09 дүгээр сард нас барсан дуулдсан юм. Ингээд би төрсөн ганц хүү болох овогтой утсаар ярихад /Баянхонгор аймгийн Нисэх буудалд нисэхийн мэдээллийн ажилтан хийдэг/ ээж нас барсан тэгэхдээ төлж барагдуулна гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй төлөхгүй гэдгээ шууд хэлсэн юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч гэдэгт нас барагчийн төрсөн хүү, төрүүлсэн эх багтах бөгөөд тус хуулийн 535.1-т зааснаар хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээдэг юм байна. Талийгаач байранд одоо хүү амьдардаг бөгөөд уг байрыг талийгаачийн ээж гэдэг хүнд шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан гэсэн мэдээлэл авсан тул ийнхүү 2 хариуцагчаар шүүхэд нэхэмжлэлээ тодорхойлж байна. Миний зүгээс талийгаач төрсөн хүү, төрүүлсэн ээж нь ямар нэг эд хөрөнгө өвлөж авсныг шүүхээс тогтоолгож /Монголын Нотариатчидын танхимаас өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан эсэх лавлагаа авах/ энэхүү эд хөрөнгийн хүрээнд өөрийн зээлийн төлбөрийг хангуулах хүсэлтэй байна.

Иймд би талийгаач хууль ёсны өвлөгч болох төрсөн ээж болон төрсөн хүү нараас зээлийн гэрээний төлбөр болох 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж 50,000,000 /тавин сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүү болох 2,250,000 төгрөг авахаар шилжүүлсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш 1,2 сарын хүү төлөөд утсаа авахгүй алга болсон бөгөөд сураг сонсоход 2023 оны 09 дүгээр сард нас барсан гэж дуулдсан. Ингээд хариуцагчийн төрсөн ганц хүү болох овогтой утсаар ярихад /Баянхонгор аймгийн Нисэх буудалд нисэхийн мэдээллийн ажилтан хийдэг/ ээж нас барсан гэхдээ төлж барагдуулна гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй төлөхгүй гэдгээ шууд хэлсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч гэдэгт нас барагчийн төрсөн хүү, төрүүлсэн эх багтах бөгөөд тус хуулийн 535.1-т зааснаар хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээдэг юм байна. Талийгаач байранд одоо хүү амьдардаг бөгөөд уг байрыг талийгаачийн ээж гэдэг хүнд шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан гэсэн мэдээлэл авсан тул ийнхүү 2 хариуцагчаар шүүхэд нэхэмжлэлээ тодорхойлж байна. Талийгаач төрсөн хүү, төрүүлсэн ээж нь ямар нэг эд хөрөнгө өвлөж авсныг шүүхээс тогтоолгож Монголын Нотариатчидын танхимаас өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан эсэх лавлагаа авсан. Хүү хүлээн авахаас татгалзаж, төрсөн ээж нь өвийг хүлээж авсан байсан. Тухайн байр нь*******,*******,, 19 дүгээр байр, тоотод байршилтай байрын өв шилжиж ирсэн боловч гэрчилгээнд 10.000.000 төгрөгөөр шилжүүлсэн авсан. Шилжүүлэхдээ талийгаачийн хүүгийн эхнэр нь худалдах худалдан авах гэрээгээр 10.000.000 төгрөгөөр шилжүүлэн авсан. Тухайн байрын үнэлгээ 98.000.000 төгрөг гаргасан тул 10.000.000 төгрөгөөр худалдан авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд аас 50.000.000 төгрөгийн үүргийг шаардаж байна. Мөн нь хэргийн явцад өв хүлээж авахаас татгалзсан байж эхнэр нэр дээр шилжүүлсэн. Иймд хүүг нэхэмжлэхгүй тул хариуцагч нараас 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

миний биегийн нэхэмжлэлтэй миний бие болон нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч ыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх ба нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь талийгаач нартай зээлийн гэрээ байгуулаагүй ба аливаа нэгэн барьцааны гэрээ байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. нь Монгол Улсын Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасны дагуу талийгаач Э., нарын Баянхонгор аймгийн*******ын 1-р баг, 19 дүгээр байрны тоот хаягт байрлах 49 мкв талбайтай орон сууцыг бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь талийгаач Э., нарын хамтын өмч байсан ба эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002568 дугаарт бүртгэлтэй, 0001355118 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн талийгаач Э., нарын Хаан банктай байгуулсан Зээлийн шугамын гэрээний барьцаанд байсан нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогддог. Тухайн үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 115,200,000 төгрөгийг ын, эзэмшлийн хаан банк дах тоот дансанд шилжүүлсэн ба тэр дор нь нь талийгаач Э., нарын хаан банк дах зээлийн тоот дансанд төлж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан. Тодруулбал талийгаач Э., нарын зээлийг Хаан банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангасан үйл ажиллагаа болсон ба талийгаач нараас өв хөрөнгө хүлээн аваад, эзэмшиж, ашигласан, өмчилсөн зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас хариу иргэний үнэмлэхийн хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн бүртгэлийн хуудас, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтүүд, өвлөх эрхийн , дугаартай гэрчилгээний хуулбарууд, Хаан банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн № ЗГ/202247247297 дугаар зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээний хуулбарууд, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2128 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001117970 дугаартай гэрчилгээний хуулбар, ,, тоот депозит данснуудын дэлгэрэнгүй хуулгууд, Хаан банк ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5225/01/524 дүгээр албан бичгийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа,******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай тогтоолын хуулбар, тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нас барсны гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудыг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Монголын Нотариатчдын Танхимийн 2025 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 419 дугаар албан бичиг, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/6280 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135118 дугаартай гэрчилгээний хуулбар, Өвлөх эрхийн , дугаартай гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн*******ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар тогтоолын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар,******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын-ны өдрийн дугаартай дүгнэлт зэргийг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хариуцагч , нь өөрсдийн хүлээн авсан өвийн хэмжээнд өрийг хариуцан төлсөн, нэмээд өөрийн өмчлөлийн хашаа байшинг талийгаач зээлийн үүргийн гүйцэтгэлийг ханган хураалгасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

4.Учир нь: Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр талийгаач 50,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хүүгээ сар бүр төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулж, өөрийн тоот данснаас 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3 удаагийн /20,000,000, 20,000,000, 10,000,000/ гүйлгээгээр талийгаач тоот данс руу шилжүүлсэн, талийгаач нь өөрийн тоот данснаас 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2,250,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2,250,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2,250,000 төгрөг тус тус утгатайгаар нэхэмжлэгчгийн тоот данс руу шилжүүлсэн үйл баримт болжээ. /хх-ийн 8-12 дугаар тал/

5.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар талийгаач нь өөрийн зээлсэн 50,000,000 төгрөгийг гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэгчд хүүгийн хамт төлөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн 50,000,000 төгрөг, түүний хүүг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв.

6.Гэвч нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.

7.Иргэний хуулийн 515 дугаар 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ., мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ. гэж тус тус заажээ.

8.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь талийгаач эд хөрөнгийг өвлөж авсан өвлөгч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаар талийгаачийн төрсөн хүү, төрсөн эх нарыг тодорхойлсон нь хуульд нийцжээ.

9.Гэвч эдгээр өвлөгч нар нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлд зааснаар өөрийн өвлөж авсан өв болох эд хөрөнгийн хэмжээнд үүрэг хүлээх юм.

10.Талийгаач нь Баянхонгор аймгийн*******ын, 19 дүгээр байр, тоотод байрлах, 49 мкв орон сууцыг талийгаач нөхөр Д.ын хамт өмчилдөг байсан байх бөгөөд нөхөр Д. нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нас барсан байжээ.

11. Дээрх талийгаач 2 хүний өмчлөлийн орон сууцыг 1 дүгээр үеийн өвлөгч болох хүү нь өвлөн авахаас татгалзсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан 2 дугаар үеийн өвлөгч болох талийгаач төрсөн эх нь өвийг нээлгэж, өвлөх эрхийн , дугаартай гэрчилгээнүүдийг авч, Баянхонгор аймгийн*******ын, 19 дүгээр байр, тоотод байрлах, 49 мкв орон сууцыг өвлөн авсан болох нь Монголын Нотариатчдын Танхимийн 2025 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 419 дугаар албан бичиг, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/6280 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135118 дугаартай гэрчилгээний хуулбар, Өвлөх эрхийн , дугаартай гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн*******ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар тогтоолын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001117970 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.

12.Хэрэгт авагдсан өвлөх эрхийн , дугаартай гэрчилгээнүүдэд өвлөгдөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч тал нь эс зөвшөөрч шинжээчийн дүгнэлт гаргуулахад шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 98,800,000 төгрөг болохыг тогтоов гэх Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын-ны өдрийн дугаартай дүгнэлт гарсныг, хариуцагч тал маргаагүй болно.

13.Мөн талийгаач , Д. нар нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банк ХХК-иас 150,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн*******ын, 19 дүгээр байр, тоотод байрлах, 49 мкв орон сууц, хүүгийн эзэмшлийн Баянхонгор аймгийн*******ын, гэгээн шавь, нөмөр 5 дугаар гудамж, 553 тоотод байрлах, 87 мкв хувийн сууц, 863 мкв газар зэргийг тус тус барьцаалсан болох нь Хаан банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн № ЗГ/202247247297 дугаар зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээний хуулбарууд зэргээр тогтоогджээ.

14.Улмаар өвлөгч нь өөрийн өвлөн авсан Баянхонгор аймгийн*******ын, 19 дүгээр байр, тоотод байрлах, 49 мкв орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 115,200,000 төгрөгөөр худалдсан, иргэн Э.Долгорсүрэн нь орон сууцны үнэ 115,200,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ын тоот дансанд шилжүүлснийг тухайн өдөр нь талийгаач тоот зээлийн данс руу зээл төлөв гэх утгатайгаар шилжүүлсэн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2128 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001117970 дугаартай гэрчилгээний хуулбар, ,, тоот депозит данснуудын дэлгэрэнгүй хуулгууд, Хаан банк ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5225/01/524 дүгээр албан бичгийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдов.

15.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ. заажээ.

16.Хариуцагч, нар нь өөрсдийн хүлээн авсан хөрөнгийн хэмжээгээр талийгаач бусдын өмнө хүлээх үүргийг хариуцах нь зүйтэй боловч талийгаач нь хэд хэдэн этгээдийн өмнө үүрэг хүлээсэн бол өвлөгч нар нь аль нэг этгээдийн өмнө хүлээсэн үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй байх тул хариуцагч нь өөрийн өвлөж авсан үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулан талийгаач Хаан банк ХХК-д төлөх ёстой үүргээс 115,200,000 төгрөг төлж өөрийн хүлээн авсан хөрөнгийн хэмжээгээр үүргийг гүйцэтгэсэн байна гэж шүүх дүгнэв.

17.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч нь хариуцагчгийн эхнэр д өвлөн авсан байраа зарсан, одоо тус байранд нь эхнэр хамт амьдардаг тул үүргийн гүйцэтгэлийг тус байрны үнээр төлүүлнэ гэх тайлбар гаргадаг ч хариуцагчгийн эхнэр нь аас тус орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан, төлбөрийн 115,200,000 төгрөгийг төлсөн байх тул худалдаж авсан хөрөнгөөр нь бусдын үүргийг гүйцэтгүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

18.Хариуцагчгийн өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр үүрэг гүйцэтгэх тухайд тэрээр өөрийн өвлөж авсан автомашины үнийн дүнгээр хэмжээгээр үүргийг хүлээсэн******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай тогтоолын хуулбарууд хэрэгт авагджээ.

19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагчг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр үүргийг хүлээсэн гэж шүүх дүгнэв.

20. Иймд хариуцагч нар нь өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр бусдын өмнө үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгчгийн хариуцагч , нараас зээлийн гэрээний үүргийн 50,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950.00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА