Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00664

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******,*******,******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Баттулга,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний бие ******* онд Баянхонгор аймгийн*******анд төрсөн. Одоо нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нефть баазад машиннистаар, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны******* дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нефть баазад нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 522 дугаар лавлагаа, БНМАУ-ын Тээврийн яамны ******* дахь Нефть баазын даргын 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай болон 1987 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн*******5 дугаартай, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай, 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 91 дугаартай, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 57 дугаартай тус тус тушаалын хуулбарууд, зөвлөмжийн хуудас зэргийг бүрдүүлсэн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13/656 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ХААТР-1 маягтын хуулбар, гэрч , нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны******* дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нефть баазад уурын зуухны машинист, нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны******* дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нефть баазад уурын зуухны машинист, нярваар ажиллаж байсан болох нь түүний 1987-1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 522 дугаар лавлагаа, ажилд томилох тухай, улирлын ажилчин ажиллуулах тухай, ажлаас чөлөөлөх тухай зэрэг БНМАУ-ын Тээврийн яамны ******* дахь Нефть баазын даргын 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай болон 1987 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн*******5 дугаартай, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай, 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 91 дугаартай, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 57 дугаартай тус тус тушаалын хуулбарууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.Баттулгын ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны******* дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нефть баазад уурын зуухны машинист, нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, дугаар зүйлийн .1-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны******* дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нефть баазад уурын зуухны машинист, нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА