Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0716

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М т” ХХК /РД:2555/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Д,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э /ШТЭҮД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М /ШТЭҮД:/,

Хариуцагч: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Газрын маргаан таслах хэлтсийн дарга З.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Газрын маргаан таслах хэлтсийн Газрын зөрчил, кадастрын хэмжилт хариуцсан ажи******* Н.А,

Гуравдагч этгээд: “М эд и” ХК /РД: *******26902/,

Гуравдагч этгээд “М эд и” ХК-ийн захирал Ж.Д,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Э /ШТЭҮД:/,

Маргааны төрөл: Газар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд “М эд и” ХК-ийн захирал Ж.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах,

Хоёр.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:

2.1. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Гурав. Хэргийн үйл баримтын хувьд:

3.1.Нэхэмжлэгч “М эд и” ХК-нд анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 17 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг газрыг ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 19 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай дугаар захирамжаар иргэн Ц.Ад 2 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн. /1хх-186-190/

3.2.Улмаар ******* дүүргийн Засаг даргын *******02 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар иргэн Ц.Ааас иргэн Т.д шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын *******06 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай дүгээр захирамжаар иргэн Т.ээс “М т” ХХК-нд шилжүүлсэн./1хх-177-182/

3.3.Үүний дараа Нийслэлийн Засаг даргын *******11 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жил, *******13 оны дугаар захирамжаар “... “М т” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын *******11 оны захирамжийн “М т” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй” болсонд тооцжээ. /1хх-173-176/

3.4.Нийслэлийн Засаг даргын *******18 оны дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар М Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны *******08 оны 1 дүгээр магадлалыг үндэслэн “М эд и” ХК-д 38******* мкв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 мкв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг олгож, мөн Засаг даргын *******22 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгожээ. /1хх-172, 162-165/

3.5.Улмаар *******23 он 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар М Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны *******08 оны 1 дүгээр магадлал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******16 оны дугаар магадлал, М улсын дээд шүүхийн *******16 оны дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын *******11 оны , Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын *******23 оны дугаартай ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн “М т” ХХК-д аж ахуйн зориулалтаар 22,8******* мкв талбай газрыг 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэжээ. /1хх-160-/

3.6. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ*******24/ дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА*******24/ дүгээр магадлал, М Улсын дээд шүүхийн *******25 оны дүгээр сарын 14-ний өдрийн 0/ШХТ*******25/ дугаар тогтоолыг биелүүлж “М т” ХХК-д контор, аж ахуйн зориулалтаар 22,8******* мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрх” олгож шийдвэрлэжээ.

3.7. Дээрх захирамжийг эс зөвшөөрч “М эд и” ХК Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамж, мөн Засаг даргын *******23 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, маргаан бүхий газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тооцож шинэ акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж дүгнэсэн байна.

3.8. Дээрх нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрч “М т” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн *******25 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг дарга *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар “М эд и” ХК-д аж ахуйн зориулалтаар 13, мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрх олгосон байх бөгөөд “М т” ХХК нь нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ний өдрийн дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож, тус зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийн биелэлтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж дүгнэсэн байна.

3.10. Дээрх дүгнэлтийг гуравдагч этгээд “М эд и” ХК эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан.

Дөрөв. Нэхэмжлэлийн үндэслэл:

4.1.Нэхэмжлэгч “М т” ХХК тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

““М т” ХХК нь Нийслэлийн Засаг даргын *******06 оны 09 сарын 07-ны өдрийн тоот захирамжаар нийслэлийн ******* дүүргийн *******-р хороо, Т т гудамжинд байрлах м.кв талбайтай газрыг эзэмшиж эхэлсэн ба уг газар дээр №000 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2*******1026932 тоот улсын бүртгэлийн дугаартай м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр манай компани бүртгэлтэй байдаг.

Уг газарт бид асар их хөрөнгө оруулалтыг хийж бараа бүтээгдэхүүн төвлөрүүлэн, Улаанбаатар хот болон орон нутагт байршилтай нийт 70 гаруй М с дүүдийн харилцагч болон с дүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг олон улсын стандартад нийцсэн Түгээлтийн Нэгдсэн Төвийг байгуулсан бөгөөд энэ нь манай компани, компанийн нийт ажи******* албан хаагчдын олон жилийн нөр их хөдөлмөр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт юм. Түгээлтийн Нэгдсэн Төв нь 24 цагаар 3 ээлжээр ажилладаг 100 гаруй ажилтнууд ажилладаг, бараа бүтээгдэхүүнийг эрүүл чанартай байлгах, барааны үнийн хямд тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой барилга байгууламж юм.

Бид уг газрыг иргэн Т.Цээс *******06 онд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шилжүүлэн авсан юм. Гэтэл *******08 оноос “М эд и” ХК-ийн хувьцаа эзэмшигч гэх иргэн Ж.Д нарын хүмүүс газрыг шилжүүлж авсны дараанаас гарч ирж газрыг бидэнтэй булаацалдаж эхэлсэн, энэ маргаан 17 жил үргэлжилж байна.

Уг газрыг анх “М эд и” ХК эзэмшиж байсан ба 17 онд “М эд и” ХК-ийн ТУЗ-ийн 5 дугаар тогтоолоор газар, конторын барилга, агуулах зэрэг үндсэн хөрөнгөнүүдээ худалдах, нягтлан бодох бүртгэлээс хасахаар шийдвэрлэж улмаар компанийн гүйцэтгэх захирлын 30 дугаар тушаалаар иргэн Ц.Ад худалдаж, НЗД-ийн 19 “М эд и” ХК-ийн дүгээр захирамжаар иргэн Ц.Ад газар эзэмших эрх шилжсэн. *******02 онд уг газрын газар эзэмших эрх иргэн Ц.Ааас иргэн Т.Цд рүү, *******06 онд иргэн Т.Цээс манай компани тус тус шилжүүлж авсан болно.

Манай компани газар эзэмшиж эхэлсний дараагаас “М эд и” ХК-ийн хувьцаа эзэмшигч гэх иргэн Ж.Д нарын хүмүүс Нийслэлийн Засаг даргын *******06 оны 09 сарын 07-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх /хуучнаар/-эд нэхэмжлэл гарган Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн *******08 оны 10 сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Давж заалдах шатны шүүх хуралдааны *******08 оны 12 сарын 23-ны өдрийн 1 дугаар магадлалаар Нийслэлийн засаг даргын *******06 оны 09 сарын 07-ны өдрийн тоот захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхээс маргаан бүхий газрын асуудлыг Нийслэлийн засаг дарга болон холбогдох байгууллагууд өөрсдөө дахин судалж үзэж шийдвэр гарга гэж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Газрын алба /хуучнаар/, Барилга хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар газрын асуудлыг хэлэлцэн манай компанид газар эзэмшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэн нийслэлийн Засаг даргын *******11 оны 09 сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг 5 жилээр сунгаж шинэ эрхийн акт гаргасан.

Гэтэл иргэн Ж.Д болон Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж гомдол гаргаж, НЗД болон Нийслэлийн өмчийн харилцааны газраар хэл ам хийгээд яваад байсан тул Нийслэлийн Засаг даргын *******13 оны захирамжаар *******11 оны дугаар захирамжийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Уг дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар манай компани нь нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******16 оны дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******16 оны дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн *******16 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоол тус тус гарч байсан. Дээрх шат шатны шүүхийн шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын *******18 оны сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар манай компанийн эзэмшиж байсан м.кв газраас 45******* м.кв газрыг “М эд и” ХК-д эзэмшүүлсэн ба “М эд и” ХК нь үлдэгдэл 228******* м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******18 оны 11 сарын 29-ний өдрийн 128/ШШ*******18/0751 дүгээр тогтоолоор, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******19 оны 02 дугаар сарын -ний өдрийн МА*******19/0073 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн *******19 оны 04 сарын 08-ны өдрийн дүгээр тогтоолоор “М эд и” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын *******18 оны сарын 24-ний өдрийн дугаар захирамж нь хууль ёсны дагуу гарсан байна, “М эд и” ХК нь үлдэгдэл 228******* м.кв газар эзэмших эрхгүй гэдгийг тогтоосон шийдвэр гарсан болно.

Нийслэлийн Засаг даргын *******23 оны 05 сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар үлдэгдэл 228******* м.кв газрыг манай “М т” ХХК-д газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай захирамж гарсан.

Уг захирамжид “М эд и” ХК гомдол гаргаж, “М эд и” ХК- ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох дээрх газартай холбоотой маргаан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 сарын 28-ны өдрийн 128/ШШ*******24/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА*******24/ дугаар магадлалаар хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын *******25 оны сарын 14-ний өдрийн 0/ШХТ*******25/ дугаар нийт шүүгчдийн хуралдаанаар нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаар захирамжаар манай компанид 228******* м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг “М эд и” ХК нь гомдол гаргаж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 сарын 04-ний өдрийн дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтээр манай компанид 228******* м.кв газрыг олгосон Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаар захирамжийг хүчингүй болгож, нөхцөл байдлыг бүрэн тогтоож шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.

Уг дүгнэлтийг манай компани нь НГЗБ албаны *******25 оны 08 сарын 12-ны 03- тоот албан бичгээр *******25 оны 08 сарын 15-ны өдөр шуудангаар хүлээн авсан бөгөөд дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 сарын 28- ны өдрийн 128/ШШ*******24/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА*******24/ дүгээр магадлалаар хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Нийслэлийн Засаг дарга биелүүлж, *******25 оны 04 сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаар захирамж гаргасан.

Гэтэл Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь захирамжийг хүчингүй болгож, маргаан бүхий газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож, шинэ акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад дахин даалгаж байгаа нь шүүхийн шийдвэрийг зөрчсөн, шүүхийн эрх хэмжээнд халдсан захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаараа 17 жил үргэлжилсэн газрын маргааныг дахин сунжруулах нөхцөл байдлыг үүсгэж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 сарын 28- ны өдрийн 128/Ш*******24/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА*******24/ дүгээр магадлалд манай компанийг 228******* м.кв газрыг эзэмших эрхгүй гэж дүгнэсэн нэг ч дүгнэлт байхгүй.

Мөн Нийслэлийн Засаг даргын *******23 оны 05 сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар үлдэгдэл 228******* м.кв газрыг манай “М т” ХХК-д эзэмшүүлсэн захирамж гарахдаа дараах техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж дахин шинэ акт гаргахыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 сарын 28-ны өдрийн 128/ШШ*******24/ дугаар шийдвэрт дурдсан. Уг дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.6-д зааснаар үзвэл хариуцагчийг дараах зүйлсийг тодруулан дахин шинэ акт гарга гэсэн. Үүнд:

а) “М Т” ХХК-д ямар нэгэн шүүхийн шийдвэрээр тус газрын эзэмшигч этгээд гэж тогтоогоогүй байхад НЗД-н *******23.05.05 өдрийн дугаар захирамж нь “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” гэж гарсан нь ойлгомжгүй гэсэн.

b) НЗД-ийн *******23.05.05 өдрийн дугаар захирамж гарсан байхад гэрчилгээнд захирамжийн дугаар гэж бичигдсэн.

Дээрх нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг даргаас дахин судалж, алдаагаа засан *******25 оны 04 сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаар захирамжийг гаргасан юм.

Тэгээд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл юуг дахин судлан тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дугаар дүгнэлтэд дурдсан Улсын Дээд шүүхийн *******19 оны дүгээр тогтоолын дүгнэлтүүдийг дурдсан байдаг боловч тухайн тогтоолоор “М эд и” ХК нь үлдэгдэл 228******* м.кв талбайг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буюу “М эд и” ХК нь 228******* м.кв газрыг эзэмших эрхгүй гэдгийг тогтоосныг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

4. МУДШ-ийн *******19 оны 04 сарын 08 өдрийн тоот тогтоолын 19-д “...хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, боломжит хэмжээгээр газрыг хуваан эзэмшүүлсэн. гэж маргасан... газрыг бүхэлд нь буюу 27,430 м.кв хэмжээгээр нэхэмжлэгч гуравдагч этгээдийн нэгэнд бүхлээр эзэмшүүлэхгүй тухай шийдэл дараах байдлаар хуульд нийцсэн.” гэж дүгнэсэн тул “М эд и” ХК нь газрыг дахин бүхлээр нь эзэмшихээр улайрч, “М т" ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.

5. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дугаар дүгнэлтэд “Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд судалж тогтоогоогүй нь нотлогдож байна гэж дүгнэсэн байна. Гэвч уг дүгнэлтэд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль гэж дурдсан боловч тус хуулиудын аль зүйл, заалт зөрчсөнийг дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл бүхий байх зарчмыг мөн л хангаагүй байна.

Шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны тухайд:

Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагын шийдвэр боловч тус дүгнэлтийг Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.6 дахь хэсэг, М Улсын Засгийн Газрын *******24 оны 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.4, 7.8-т зааснаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд хандахаар заасан байна.

Энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр гаргаж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэр гаргуулахыг шүүхээс хүсэж байна.

Дээрх үндэслэлүүдээр уг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.2.Нэхэмжлэгч “М т” ХХК тус шүүхэд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “М эд и” ХК-аас *******26 оны 02 сарын 11-ны өдөр гаргасан бие даасан шаардлага болох Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ны өдрийн дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Тус дүгнэлтээр Нийслэлийн засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт юм.

тоот захирамжаар манай компанийн эзэмшилд байсан 228******* мкв газраас хэсэгчилж 13 мкв газрыг “М эд и” ХК-д олгож, манай компанид газар эзэмших эрх олгосон , тоот захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 сарын 04-ны өдрийн дугаар дүгнэлтийг үндэслэсэн байдаг.

Нийслэлийн засаг даргын *******25 оны тоот захирамж нь дараах алдаатай гэж үзэж байна.

1. Сонсох ажиллагаа хийгээгүй.

Нийслэлийн засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн дугаартай газар эзэмших эрх олгох тухай захирамжаар дээрх газрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 сарын 28-ны өдрийн 128/ШШ*******24/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА*******24/ дугаар магадлалаар хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг биелүүлж, манай компанид олгосон байсан боловч Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгож, дээрх газрын 13, м.кв газрыг “М Эд и” ХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дээрх захирамжийг *******25 оны 11 сарын 25 ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр “М Эд И” ХК нотлох баримт болгон өгснөөр бид мэдсэн ба ийм шийдвэр гаргах гэж байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт зааснаар 27 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал оролцуулахаар заасан байдаг боловч Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамжийг гаргахдаа манай компанид огт мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдийг тус тус ноцтой зөрчсөн.

2. Манай компанид хохирол учрах нөхцөл байдлыг бүрдүүлсэн буюу тухай газарт байрлах өөрийн өмчлөлийн агуулах руу нэвтрэх боломжгүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамжаар манай компанийн эзэмшилд байгаа 228******* мкв газраас Ү-2*******1026932 дугаартай м.кв талбайтай агуулахын барилгын суурь/орц, гарцгүй/ хэсгийг үлдээж үлдэх 13, м.кв талбайг “М эд и” ХК-д олгосон байдаг. Энэ нь манай компанийн үйл ажиллагааны хамгийн чухал объект болох агуулахын барилга/Түгээлтийн нэгдсэн төв/- руугаа нэвтрэх боломжгүй болох нөхцөл байдлыг үүсгэсэн.

Манай компани нь “М групп” ХХК-ийн 100 хувийн охин компани бөгөөд “М групп” ХХК нь М Улсын хамгийн анхны ууган хүнсний с д болох “М с” дийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. М Улсын Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалт болон М Улсын стандартуудад зааснаар хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхэд стандарт, техникийн зориулалт нийцсэн барилга байгууламж, агуулахтай байхыг заавал шаарддаг. Манай компанийн ТНТ буюу түгээлтийн нэгдсэн төв нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт байрлах 70 гаруй “М с” дүүдэд нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүнүүдийг түр хадгалах, агуулах зориулалттай М Улсын болон манай компанийн стратегийн чухал ач холбогдол бүхий объект юм.

*******06 оноос өнөөдрийг хүртэл манай компани нь газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлсөөр ирсэн бөгөөд энэ хугацаанд шүүхийн шийдвэрээр шинэ акт гартал түдгэлзүүлсэн хугацаанд буюу манай компанийн нэр дээр газар эзэмших эрх гараагүй байх хугацааны төлбөрийг ч манай компани төлж байсан болно.

ТНТ буюу нэгдсэн агуулахгүй болсноор манай компанийн бараа бүтээгдэхүүнүүд 70 гаруй М с дүүдийн агуулахад багтах ямар ч боломжгүй болох бөгөөд шинээр ТНТ буюу агуулахаа барьж дуустал агуулах түрээслэх бодит шаардлага үүсэх ба ингэснээр манай компани бараа бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй болно.

ТНТ буюу нэгдсэн агуулахгүй бол манай компани нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т заасны дагуу гадаад улсаас бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирэх боломжгүй болох бөгөөд энэ нь манай компани олох ёстой байсан орлогоо олох боломжгүй болохоос гадна бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхээр байна. Манай компани нь М Улсын жимс, хүнсний ногооны салбарын нөлөөлөхүйц хувийг хангаж ажилладаг ба бидний импортлон оруулж ирсэн жимс, хүнсний ногоонууд ТНТ-д байрлах зориулалтын агуулахад хадгалагддаг болно.

ТНТ нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор манай компанитай гэрээт харилцагч нар болох 300 гаруй харилцагчид бараа бүтээгдэхүүнүүдээ манай компанийн 70 гаруй с дүүдийн агуулах руу шууд нийлүүлбэл харилцагч нарын т зардал, ажиллах хүчний зардал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх бодит эрсдэл үүсэхээр байна. Бидний тооцооллоор ингэсэн тохиолдолд харилцагч нарын бараа бүтээгдэхүүний үнэ 8 хувиар өсөж манай компанид нийлүүлэгдэхээр байна.

Дээрхийг дүгнэж үзвэл Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамж нь манай компаниас гадна нийтийн эрх ашигт ихээхэн хохирол учруулах шийдвэр юм.

3. Манай компанийн эзэмшлийн газрыг цуцалсан үндэслэл тодорхойгүй.

М Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 үндэслэлийг заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамж нь дээрх 7 үндэслэлээс аль үндэслэлээр нь манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, захирамжид дурдаагүй нь уг захирамж хууль бус, үндэслэлгүй юм.

4. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

Нийслэлийн Засаг даргын *******18 оны сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар манай компанийн эзэмшиж байсан 27,340 м.кв газраас 4,5******* м.кв газрыг “М эд и” ХК-д эзэмшүүлсэн ба “М эд и” ХК нь үлдэгдэл 22,8******* м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******18 оны 11 сарын 29-ний өдрийн 128/ШШ*******18/0751 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******19 оны 02 дугаар сарын -ний өдрийн МА*******19/0073 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн *******19 оны 04 сарын 08-ны өдрийн дүгээр тогтоолоор “М эд и” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын *******18 оны сарын 24-ний өдрийн дугаар захирамж нь хууль ёсны дагуу гарсан байна, "М эд и" ХК нь үлдэгдэл 22,8******* м.кв газар эзэмших эрхгүй гэдгийг тогтоосон байхад Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамжаар 13, м.кв газрыг “М эд и” ХК-д олгосон нь харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

5. Газрын тухай хуулийн 40.5-д заасныг зөрчсөн.

Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг манай компани эс хүлээн зөвшөөрч *******25 оны 09 сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх *******25 оны 09 сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад түүнийг үндэслэж дээрх захирамжийг гаргасан нь үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь *******26 оны сарын 09 ны өдрийн тоот дүгнэлтээр *******25 оны 11 сарын 12 ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв шийдвэр гэж үзэж байгаа тул “М эд и” ХК-ийн зүгээс гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Тав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

5.1.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч “М т” ХХК-ийн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “М т” ХХК нь Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 22,8******* м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн.

“М Эд И” ХК-аас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд ирүүлсэн “... Нийслэлийн засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн утга бүхий өргөдлийг хүлээн авч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хурлаар хэлэлцэн гомдол гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн дүгнэлт гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ*******24/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/MA*******24/ дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын *******25 оны дүгээр сарын 14-ний өдрийн 0/ШХТ*******25/ дугаартай тогтоолыг биелүүлж Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаар захирамжийг гаргахдаа М Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд судалж тогтоогоогүй нь нотлогдож байна гэж дүгнэсэн.

Иймд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5.1.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“Бие даасан шаардлага гаргагч гуравдагч этгээд “М эд и” ХК-ийн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан бие даасан шаардлагатай танилцаад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “М т” ХХК нь Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 22,8******* м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн.

“М Эд И” ХК-аас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд ирүүлсэн “... Нийслэлийн засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн утга бүхий өргөдлийг хүлээн авч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хурлаар хэлэлцэн дугаар дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын *******25 оны дүгээр захирамжаар “М эд и” ХК-д 13, м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

“М т” ХХК-аас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг ирүүлсэн. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр хурлаар хэлэлцэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн дүгнэлт гаргасан.

Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 3-д Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож шинэ акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг бөгөөд хариуцагчийн тайлбар, маргааны оролцогчдоос ирүүлсэн баримтуудаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 -д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоон гаргаагүй байна.

Маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйн улмаас “М т” ХХК-д эзэмшүүлсэн газар нь орц, гарцгүй байгаа нь мэдээллийн сангийн зургаар нотлогдож байна.

Иймд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дугаар дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дүгээр захирамжаар “М эд и” ХК-д 13, м.кв газрыг олгохдоо тус зөвлөлийн дугаар дүгнэлтийг бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүй гаргасан захиргааны акт байна гэж дүгнэсэн.

Иймд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээд “М эд и” ХК-ийн хариу тайлбар, бие даасан шаардлагын үндэслэл.

6.1.Гуравдагч этгээд “М эд и” ХК бие даасан шаардлагын үндэслэлдээ:

“Тус шүүхэд хянагдаж байгаа “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна.

“М эд и” ХК нь Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөөнд байрлах 2.7 га ам дөрвөлжин метр газар, конторын барилга, агуулах, ширхэг бетонон хашаа, түүний барилгыг эзэмшиж байсан бөгөөд тухайн газартай холбоотой маргаан *******08 оноос хойш үргэлжилж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ*******24/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/MA*******24/ дүгээр магадлалыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын *******25 оны дүгээр сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хэвээр үлдсэн.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд болох “М т*******” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын *******23 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийн хавсралтад дурдсан “М т” ХХК-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан гэх Нийслэлийн засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар “М т” ХХК-д контор, аж ахуйн зориулалтаар 228******* мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байсан.

Үүний дараа “М Эд и” ХК болон түүний өмгөөлөгчөөс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан гэх Нийслэлийн засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд маргаан таслах зөвлөлөөс *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж дугаар дүгнэлтээр гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Улмаар тус дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын *******23 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын дахин шинэ акт гаргахыг даалгасан. Уг дүгнэлтийг үндэслэн НЗД-аас *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжаар гуравдагч этгээдэд маргаан бүхий газрын 13 мкв газрын 15 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжийг “М т” ХХК-аас хүчингүй болгуулахаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ны өдрийн дугаар дүгнэлтээр гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Учир нь маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамж гарсан байхад ийнхүү хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймээс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6.2.Гуравдагч этгээд “М эд и” ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Тус шүүхэд хянагдаж байгаа “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “М Эд И” ХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“М эд и” ХК нь Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөөнд байрлах 2.7 га ам дөрвөлжин метр газар, конторын барилга, агуулах, ширхэг бетонон хашаа, түүний барилгыг эзэмшиж байсан бөгөөд тухайн газартай холбоотой маргаан *******08 оноос хойш үргэлжилж байна.

Сүүлийн байдлаар “М эд и” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох дээрх газартай холбоотой маргаан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ*******24/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн 221/MA*******24/ дүгээр магадлалыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын *******25 оны дүгээр сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хэвээр үлдсэн.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг “М т” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын *******23 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийн хавсралтад дурдсан “М т” ХХК-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Улмаар “М Эд И” ХК-ийн өмгөөлөгч Б.Эгаас *******25 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж “... дахин шинэ акт гарах хүртэл буюу 3 сарын хугацаа болох *******25 оны дүгээр сарын 14-ний өдрөөс *******25 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн хооронд шинэ акт гарсан эсэх, гарсан бол “М Эд и” ХК болон түүний өмгөөдөгч Б.Э нарт танилцуулна уу” гэх хүсэлт гаргасан.

Дээрх хүсэлтийн дагуу өмгөөлөгч Б.Эд Газар зохион байгуулалтын албанаас *******25 оны 05 дугаар сарын 12-ны өдөр - тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “... шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар “М т” ХХК-д контор, аж ахуйн зориулалтаар 228******* м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байна.” гэх хариуг хүргүүлсэн бөгөөд хувийг “М эд и” ХК-д хүргүүлсэн.

Улмаар “М эд и” ХК-ийн захирал Ж.Д Нийслэлийн газрын албан дээр *******25 оны 05 дугаар сарын 26-ны өдөр биечлэн очиж Нийслэлийн засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжтай танилцсан болно.

Үүний дараа “М Эд и” ХК болон түүний өмгөөлөгчөөс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан гэх Нийслэлийн засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд маргаан таслах зөвлөлөөс *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж дугаар дүгнэлтээр гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Үйл баримтын талаар:

М улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 13 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдаа үйлдвэрийн яамны Түүхий эдийн нэгдлийг хувьчлах тухай” дугаар тогтоолоор Түүхий эдийн нэгдлийг “М-эд” хувьцаат компани болгон хувьчлахаар шийдвэрлэж, улмаар хувьчлагдсан.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 17 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар 27.3 га газрыг “М эд и” ХК-д 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг газрыг ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 19 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” тоот захирамжаар иргэн Ц.Ад шилжүүлсэн. /хугацаа нь 2 жил/ ******* дүүргийн Засаг даргын *******02 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тоот захирамжаар Ц.Аы газар эзэмших эрхийг 4 жилийн хугацаагаар сунгасан байх бөгөөд *******02 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар иргэн Т.Ц-д шилжүүлсэн гэх боловч уг захирамж байхгүй.

Нийслэлийн Засаг даргын *******06 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” тоот захирамжийн хавсралтаар маргаж буй газрын ашиглах эрхийг иргэн Т.Цээс “М т*******” ХХК-д шилжүүлсэн байна.

Энэ захирамжийн дараанаас эхлэн талуудын хооронд маргаан гарсан бөгөөд анх Ж.Д нь *******08 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс *******08 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дугаар шийдвэр гаргаж “Нийслэлийн Засаг даргын *******06 оны дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна. Улмаар *******08 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 1 тоот магадлал, *******10 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тогтоол гарч байсан.

Захиргааны хэргийн шүүхэд иргэн Ж.Д нэхэмжлэл гаргасны үндсэн дээрээс “М т” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн “Нийслэлийн Засаг даргын *******06 оны дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргахдаа “М т*******” ХХК-д газрыг эзэмшүүлж шийдвэрлэж байсан.

Гэвч Нийслэлийн Засаг дарга *******13 оны дугаар захирамжаа гаргаж өмнөх *******11 оны дугаартай захирамжийн “М т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, алдаагаа залруулсан байна.

Уг *******13 оны дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар “М т” ХХК нэхэмжлэл гаргаснаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******16 оны дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******16 оны дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн *******16 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоол тус тус гарч байсан байна. Дээрх шат шатны шүүхийн шийдвэрээр “М т” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдсэнээр талуудын маргаж буй газрын тухайд ямар нэгэн хүчин төгөлдөр эрхийн акт гаргаагүй.

Одоо харин үлдэж буй 228******* мкв газрыг хэн алинд нь ямар хэмжээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг захиргааны зүгээс судлан шийдвэрлэх шаардлагатай юм.

“М т*******” ХХК компанийн тухайд дараах нөхцөл байдал тогтоогдоод байгаа:

*******06 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* дүүргийн Цагдаагийн хэлтсээс “М эд имтпекс” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Дгийн гомдлоор Ц.Ад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгаж улмаар эцэстээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн.

Энэ талаар ******* дүүргийн Прокурорын газрын *******10 оны 02 сарын -ний өдрийн 52 дугаартай Прокурорын тогтоол, ******* дүүргийн Прокурорын газрын Орлогч прокурорын *******10 оны 03 сарын 02-ны өдрийн тоот Хариу мэдэгдэх хуудас, ******* дүүргийн Прокурорын *******10 оны 03 сарын 23-ны өдрийн тоот Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын *******10 оны 04 сарын 14-ний өдрийн тоот Хариу мэдэгдэх хуудас тус тус гарч байсан.

Дээрх тогтоол, хариу мэдэгдэх хуудсанд: ... “М-Эд” компанийн өмчийг Ц.А гэгч нь завшиж үрэгдүүлсэн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дараах байдал тогтоогддог.

Үүнд: “М-эд” ХК-ний Хувьцаа эзэмшигчдийн ээлжит 4 дүгээр хурал 17 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаараа Г.М******* гэгчийг сонгосон ба Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 17 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолоор “М-эд” компаний гүйцэтгэх захирлаар П.М*******ыг томилсон байна. Гэтэл тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.М*******, гүйцэтгэх захирал П.М******* нар нь дээрх албан тушаалуудад томилогдохоос өмнөх он, сар, өдрөөр буюу 17 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 тоот Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын тогтоол гэгчийг хуурр үйлдэн тус компанийн өмч болох ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөөнд байрлах 2.7 га ам дөрвөлжин метр газар бүхий конторын барилга, агуулах, ширхэг бетонон хашаа, түүний барилга зэргийг иргэн Ц******* овогтой Ад худалдахыг гүйцэтгэх захирал П.М*******д зөвшөөрсөн байна.

Энэ тогтоолыг үндэслэл болгон Ц.А гэгч нь “М-эд” ХК-ний үндсэн хөрөнгө болох барилга объектыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч тухайн компанийн захирлаар томилогдсон гэх тогтоол шийдвэргүй атлаа тамга тэмдгийг ашиглан дур мэдэн үйл ажиллагаа явуулж уг эд хөрөнгийг “А******* х*******” ХХК-д *******02 оны 08 дугаар сарын 23-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөлийн эрхийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Дээрх “М-эд” ХК-ний ТУЗ-ийн дарга Г.М*******, компанийн гүйцэтгэх П.М******* нарын гэмт үйлдэл нь 1986 оны Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-т заасан “албан тушаа******* албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 жилээс дээш хугацаа өнгөрсөн байна.

Мөн яллагдагч Ц.Аы “М эд” ХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулж, компанийн удирдах ажлыг ямар нэгэн тогтоол шийдвэргүйгээр /өөрөөр хэлбэл *******00 оны 03 дугаар сарын -ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэх боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй/ гүйцэтгэж хувь нийлүүлэгчдийн өмч хөрөнгийг бусдад хууль бусаар худалдан хувь нийлүүлэгчдийг хохироосон гэмт үйлдэл нь 1986 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Гэвч тухайн хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 жилээс дээш хугацаа өнгөрч, уг хуулийн Ерөнхий ангийн 44 дүгээр зүйлийн 1-ийн г/-д зааснаар гэм буруутай этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байна” гэж дурдсан байна.

Дээрх Ц.А******* нь Т.д тухайн хөрөнгө, газрыг шилжүүлсэн гэх боловч газар эзэмших эрхийг шилжүүлсэн хүчин төгөлдөр захиргааны акт байхгүй, Т.ээс “М т” ХХК худалдан авсан байна.

“М т” ХХК-д тухайн маргаж буй газрыг дангаар нь, бүхэлд нь эзэмшүүлэх боломжгүй, энэ нь эд хөрөнгийн хувьд “М эд и” ХК-ийг улам хохироогоод байгаа юм.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэн гаргасан гэх шинэ акт Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг зөвшөөрөхгүй байгаа тухай:

Нийслэлийн Засаг дарга дээрх үйл баримтыг үл хайхарч, шат шатны хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үл тоож, *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар “М т” ХХК-д 22,8******* м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байсан бөгөөд Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан юм.

Тухайн захирамжийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус үндэслээд, Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтаар:

“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ*******24/ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/MA*******24/ дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын *******25 оны дүгээр сарын 14-ний өдрийн 0/ШХТ*******25/ дугаартай тогтоолыг биелүүлж “М т*******” ХХК-д контор, аж ахуйн зориулалтаар 22,8******* м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрх олгосугай” гэжээ.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрт “М т*******” ХХК-д 22,8******* м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй, харин ч “шат шатны шүүхийн шийдвэрээр “М т” ХХК-д эзэмшүүлэх боломжгүй гэж дүгнэсэн, нийслэлийн Засаг даргын *******23 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай захирамжийн хавсралт 13-т “М т*******” ХХК- д 22,8******* м.кв газрыг олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхдээ “М т*******” ХХК-д тухайн газрын олгохгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрүүдийг дурдсан атлаа түүнд эзэмшүүлэхээр шинэ акт гаргасан нь ойлгомжгүй байна” гэж дүгнэсэн.

Гэтэл *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжид шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх агуулгаар бодит байдлыг гуйвуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай захирамж болсон бөгөөд үүнийг ч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтээр тогтоож, гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймээс шат шатны шүүхийн шийдвэрүүд, энэхүү хэргийн бодит нөхцөл байдлыг дахин судалж тогтоох шаардлагатай гэж үзсэн маргаан таслах зөвлөлийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэл болсон.

Түүнчлэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн *******08 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрээр “М т” ХХК-д анх газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын *******06 оны дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсээр байхад маргаан бүхий газарт Түгээлтийн нэгдсэн төв гэх агуулах барьж, шүүхийн шийдвэрийг үл тоож, зөвшөөрөлгүй газар дээр барилга барьсан нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцэхгүй буюу түүнд сэргээгдэх хууль ёсны эрх байхгүй болно.

“М т” ХХК-ийн энэ мэт хууль бус үйлдлээс болж “М Эд И” ХК-ийн 3396 хувьцаа эзэмшигчид *******-оод жил ногдол ашгийн ямар ч орлогогүй хохирч компани нь үндсэндээ дампуурах хэмжээнд хүрээд байна. Шүүгч, шүүхийн байгууллага 3396 хувьцаа эзэмшигчийн эрх чухал уу, эсхүл нэхэмжлэгчийн хууль бусаар олж авч, түүнийг эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу түдгэлзүүлсээр байхад барьсан агуулах чухал уу гэдгийг шударга ёсны хувьд эрэмбэлэн бодож тунгааж өгнө үү.

Мөн ******* дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас *******06 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаар тогтоолоор газрын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон хоригийг Газрын алба болоод “М т” ХХК нь биелүүлсэн бол олон жил үргэлжилсэн энэ маргаан гарахгүй байлаа. Эцэст нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлт нь хуульд нийцсэн бөгөөд түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй. Харин “М т” ХХК нь өөрт учирсан хохирлоо хууран мэхэлж манай газрыг зарсан Т.Цээс шаардаж авах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “М т” ХХК-аас Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.Харин гуравдагч этгээд “М эд и” ХК-аас Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргажээ.  

3.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “М т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээд “М эд и” ХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хангаж, маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

3.1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгсөн бөгөөд тэдгээр шаардлагууд нь гагцхүү Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар тодорхойлогдсон болохыг дурдах нь зүйтэй.

4.Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Нэхэмжлэлд хүчингүй болгуулахаар дурдагдсан дугаар дүгнэлтээр “Нийслэлийн засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд М Эд И ХК, М т ХХК-ийн газрыг олгохдоо *******19 оны дүгээр тогтоол үүнтэй холбоотой бусад баримт материалуудыг судалж, нягталж шалгаагүй шинэ захиргааны акт гаргасан нь үндэслэлтэй байна. ... Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаар захирамжийг гаргахдаа М Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд судалж тогтоогоогүй нь нотлогдож байна гэж дүгнээд Дүгнэх хэсгийн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын *******25 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын *******23 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж, 3 дахь заалтаар Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож шинэ акт гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгасугай гэж” тус тус шийдвэрлэсэн байна.

4.1.1.Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар “М т” ХХК-д контор, аж ахуйн зориулалтаар 22,8******* мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрх олгосугай гэж, 2 дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын *******23 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” дугаар захирамжийн хавсралт “13” дахь заалтын “М т” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын *******13 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар захирамжийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсон.

4.1.2.Мөн Нийслэлийн Засаг даргын *******23 оны 05 сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн 1 дэх заалтаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналын дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 23 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасны нэг нь буюу хавсралтын 13-д “М т” ХХК-д 22,8******* мкв газар эзэмшүүлэхээр тусгажээ.

4.2.Нэхэмжлэгч “М т” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй ...“М эд и” ХК нь газрыг дахин бүхлээр нь эзэмшихээр улайрч, “М т” ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан нь үндэслэлгүй ... Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дугаар дүгнэлтэд “Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд судалж тогтоогоогүй нь нотлогдож байна гэж дүгнэсэн байна. Гэвч уг дүгнэлтэд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль гэж дурдсан боловч тус хуулиудын аль зүйл, заалт зөрчсөнийг дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл бүхий байх зарчмыг мөн л хангаагүй байна” гэж тайлбарлан маргаж,

4.3.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “М Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд судалж тогтоогоогүй нь нотлогдож байна гэж дүгнэсэн.” гэж,

4.4.Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “шат шатны шүүхийн шийдвэрүүд, энэхүү хэргийн бодит нөхцөл байдлыг дахин судалж тогтоох шаардлагатай гэж үзсэн маргаан таслах зөвлөлийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэл болсон” хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

5.Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

5.1.Маргаан бүхий дүгээр дүгнэлтээр “Маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйн улмаас “М т” ХХК-д эзэмшүүлсэн орц, гарцгүй байгаа нь мэдээллийн сангийн зургаар нотлогдож байна. Иймд гомдол гаргагчийн “... дугаар дүгнэлт дээр Нийслэлийн засаг дарга маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг судалж дахин шинэ акт гарга гэсэн байдаг ба Нийслэлийн газар зохион байгуулалтын алба ямар нөхцөл байдлыг судалж маргаан бүхий захиргааны акт гаргасан нь ойлгомжгүй байна, ... үйл ажиллагаа явуулах боломжгүй болох цаашлаад эдийн засгийн маш их хохирлууд учрахаар байна” гэх тайлбар нь үндэслэлтэй байна. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дугаар дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дүгээр захирамжаар “М эд и” ХК-д 13, мкв газрыг олгохдоо Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүй гаргасан захиргааны акт байна гэж дүгнэлээ гээд Дүгнэх хэсгийн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай дүгээр захирамжийг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтаар тус зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийн биелэлтийг ханган ажиллахыг Нийслэлийн засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

5.1.1.Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжийн 1 дэх заалтаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны *******25 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн -05/6244 дүгээр албан бичигт тусгагдсан саналын дагуу ******* дүүргийн ******* дугаар хороонд “М Эд И” ХК-д аж ахуйн зориулалтаар 13, мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрх олгож, 2 дахь заалтаар “М Эд И” ХК-д газар эзэмших эрх олгосонтой холбогдуулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, 3 дах заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын *******25 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамж, *******23 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн хавсралт 13 дахь заалтын “М т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцжээ.

5.2.Гуравдагч этгээд “М эд и” ХК бие даасан шаардлагын үндэслэлдээ: “маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамж гарсан байхад ийнхүү хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” хэмээн,

5.3.Нэхэмжлэгч “М т” ХХК гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч “...Нийслэлийн Засаг даргын *******18 оны сарын 24-ний өдрийн дугаар захирамж нь хууль ёсны дагуу гарсан байна, “М эд и” ХК нь үлдэгдэл 22,8******* м.кв газар эзэмших эрхгүй гэдгийг тогтоосон байхад Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамжаар 13, м.кв газрыг “М эд и” ХК-д олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй гэж үзэж байна... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад түүнийг үндэслэж дээрх захирамжийг гаргасан нь үндэслэлгүй юм” гэж,

5.4.Хариуцагч талаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч “Маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйн улмаас “М т” ХХК-д эзэмшүүлсэн газар нь орц, гарцгүй байгаа нь мэдээллийн сангийн зургаар нотлогдож байна... Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дугаар дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын *******25 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дүгээр захирамжаар “М эд и” ХК-д 13, м.кв газрыг олгохдоо тус зөвлөлийн дугаар дүгнэлтийг бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүй гаргасан захиргааны акт байна гэж дүгнэсэн” гэж тайлбарлан маргажээ.

6.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ талуудын газрын маргааныг нэг мөр шийдвэрлэхээр маргааны үйл баримт эхэлсэн он цагаас шүүхийн шийдвэр гарах хүртэлх өдрийн нөхцөл байдлыг тодруулж, бүтэн хэлэлцүүлсэн хэдий ч маргаан бүхий Газрын эрхийн маргаан таслах зөвлөл эрхийн акт гаргахдаа формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй байх тул маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6.1.Ийнхүү маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоосны үр дагавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул Нийслэлийн Засаг даргын *******25 оны “М т” ХХК-д газар эзэмших эрх олгосон болон мөн Нийслэлийн Засаг даргын *******26 оны “М эд и” ХК-д газар эзэмших эрх олгосон дугаартай захирамжуудыг хүчингүй болгож байгаагүй гэх агуулгыг илэрхийлнэ.

6.2.Хэдий тийм боловч шүүх эдгээр захирамжуудын хооронд үүссэн зөрчлийг шууд шийдвэрлэх эрхгүй[1], нөгөө талаас нэг газар дээр хоёр шийдвэрээр өөр өөр этгээдүүдэд газрыг давхцуулан эзэмшүүлэх бодит боломжгүй тул Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаа******* өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаа******* өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаа*******, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасны дагуу шийдвэр гаргах замаар талуудын хооронд үүсгэсэн маргаан бүхий нөхцөл байдлаа өөрөө залруулах боломжтой.

6.3.Ингэхдээ захирамжуудын хууль зүйн үндэслэлд тал бүрээс нь дүгнэлт хийх замаар Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх хуульд заасан материаллаг урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатайг дурдах нь зүйтэй.

6.4.Илт хууль бус болохыг тогтоож буй эрх зүйн үндэслэлийн тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг хуульчлан заасан бөгөөд мөн зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хариуцагч захиргааны байгууллага шийдвэр, үйл ажиллагаандаа хангаж ажиллах учиртай.

6.5.Хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын агуулгыг тайлбарлавал захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн байх, тэрхүү хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй нийцсэн буюу зөрчилдөөгүй байхыг ойлгоно.

6.6.Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1-д “Газартай холбогдон үүссэн дараах маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаа******* шийдвэрлэнэ” гээд мөн хэсгийн 601.1.3-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл” гэжээ. Засгийн газрын *******24 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-аас үзвэл, уг журмын зорилго нь Газрын тухай хуулийн 602.1-д заасан газрын эрхийн маргаантай холбогдуулан гаргасан гомдол, хүсэлтийг зөвлөлөөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулах бөгөөд маргаан таслах зөвлөл нь газрын эрхийн маргаантай холбоотой гаргасан гомдол, хүсэлтийг Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгон хянан шийдвэрлэхээр заажээ.

Мөн журмын 7.1-д зааснаар маргаан таслах зөвлөл нь захиргааны актыг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийг гаргана гэж заасны дагуу шийдвэрийг гаргасан гэх боловч энэ нь Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцэхгүй байна.

6.7.Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд ... нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд 21.2.6-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх гэж заасан, мөн хуулийн 603 дугаар зүйлийн 603.1 дэх хэсэгт “Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана”, харин 603.3 дахь хэсэгт “Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно” гэж Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн эрх үүргийг зааснаас үзвэл газрын эрхийн маргаан таслах зөвлөлд Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох талаар зөвхөн “дүгнэлт” гаргах эрх хэмжээ байхаас биш Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэгч нь маргаан таслах зөвлөл биш байна.

6.8.Иймд нэхэмжлэлийн шаардлагад болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хүчингүй болгуулахаар тодорхойлогдсон Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны актууд болох нь тогтоогдож байгаа ба хуульд зааснаар эдгээр актууд нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй.

6.9.Өөрөөр хэлбэл, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс гаргасан дүгнэлт нь тухайн гомдлыг хянасан эцсийн шийдвэр биш байх бөгөөд дээрх хууль болон журамд заасны дагуу Засаг даргын захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл хэвээр үлдээх агуулга бүхий дүгнэлтийг л гаргах бөгөөд тухайн дүгнэлтийг үндэслэн Засаг дарга өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно. Иймд дүгнэлтийн дагуу эцсийн шийдвэр гаргах эрх хэмжээ Засаг даргад хадгалагдана.[2]

7.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлт болон *******26 оны дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлтүүд нь хуульд нийцээгүй буюу хариуцагч Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь өөрт олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, дүгнэлт гаргах чиг үүрэгт нь хамааралгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж, маргаан бүхий *******25 оны , *******26 оны дугаартай дүгнэлтүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэлээ.

7.1.Улсын дээд шүүхийн *******23 оны 30 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийн 8-д “Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй.” хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 603.1, 603.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-аас Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээд “М эд и” ХК-ийн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хангаж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлт, түүнчлэн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн *******26 оны дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр дүгнэлтийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******0 /далан мянга хоёр зуу/ төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******0 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА

 

[1] Нэхэмжлэлийн болон бие даасан шаардлага гаргаагүй

[2] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******26 оны 06 сарын 30-ны өдрийн 221/МА*******26/0453 дугаартай магадлалын хянавал хэсгийн 4.3.