Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2025/00387

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч О.Э “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Хүсэлт гаргагч О.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Э******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.Э******* нь нөхөр Э.С******* 2008 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2019 оны 05 дугаар сарын 27-нд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан, 13 жил хамтран амьдарсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй.

Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Э.У, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Б нар төрсөн. Одоо охин 13 настай, хүү 7 настай. Цаашид гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай байна.

Бид хоёр хөдөө айлын мал малладаг байсан. Сүүлдээ гар хүрч зоддог болсон. Тэгээд архи ууж агсам тавиад байхаар нь салсан. 2022 оноос тусдаа амьдарч байна. 8875-8312 гэсэн гар утастай.

Тухайн үед Х аймгийн Б сумын ...-р байранд оршин суудаг байсан. Одоогоор холбоогүй байгаа, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.

Иймд Х аймгийн Б сумын .. дүгээр баг ........тоотод оршин суух бүртгэлтэй ******* регистрийн дугаартай Б овогт Э.С эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хүсэлт гаргагч О.Э:

-.... регистрийн дугаартай ...........О.Э иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 2 дугаар хуудас),

-Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт (хх-ийн 3 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 993 дугаартай тодорхойлолт (хх-ийн 4 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

  

          Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

         

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч О.Э******* нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байх тул уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт  “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,

-мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж,

-мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсны дагуу хүсэлт гаргагч О.Э******* нь шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.

 

Хүсэлт гаргагч О.Э******* нь нөхөр ******* С******* гэр бүл болж хамтран амьдарч байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир ******* регистрийн дугаартай, ... овогт Э.С эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......... регистрийн дугаартай, Э.С нь хүсэлт гаргагч О.Э гэр бүл болж, захиргааны байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж байсан, хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Э.У, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Б нар төрсөн болох нь тогтоогдож байх тул ... регистрийн дугаартай, ... овогт Э.С шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Э.С нь Х аймгийн Б сумын ... дүгээр баг ... тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагч О.Э хүсэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл ....... регистрийн дугаартай, Б овогт Э.С нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иймд хүсэлт гаргагч О.Э******* “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох

........... регистрийн дугаартай, Б овогт Э.С эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч О.Э******* нь төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............... регистрийн дугаартай, Б овогт Э.С эрэн  сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

                  2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.С нь Х аймгийн Б сумын ...дүгээр баг ........... тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

                  3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Э******* улсын тэмдэгтийн хураамж  70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

                  4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

                  5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ