| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00435/И |
| Дугаар | 157/ШШ2025/00388 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2025/00388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч ******* овогт ******* *******-******* “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Хүсэлт гаргагч Л.*******-******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.*******-******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.*******-******* нь 1982 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болсон.
Миний бие Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилаж байсан.
1984 оны 06 дугаар 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 3 жил цэргийн алба хаасан.
1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр намайг малчнаар ажилд томилсон тушаал, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдөр малчаар ажилд томилсон тушаал, 1982 оны 07 дугаар сараас 1984 оны 06 дугаар сарыг дуустал, 1987 оны 07 дугаар сараас 1993 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн тодорхойлолт, 1982 он, 1991 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэнтий аймгийн Архивын тасгаас 1984 он, 1993 онд ажлаас чөлөөлсөн тушаал нь олдохгүй байна.
Иймд намайг Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч Л.*******-*******оос:
-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №330 дугаартай тодорхойлолт, (хх-ийн 3 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №168 дугаартай “Л.*******-******* 1982-1984, 1987-1993 оны цалин”-гийн тодорхойлолт, (хх-ийн 4 дүгээр хуудас),
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №34 дугаартай “Л.*******-*******ыг 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс үхэрчнээр ажилд томилох” тухай тушаал (хх-ийн 5 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №45 дугаартай “Л.*******-*******ыг үхэрчнээр ажилд томилох тухай” тушаал (хх-ийн 6-7 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №24 дугаартай “цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай” тушаал (хх-ийн 8-9 дүгээр хуудас),
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №78 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт (хх-ийн 10-11 дүгээр хуудас),
-1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Л.*******-******* хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12-13 дугаар хуудас),
-1982 оны 08 дугаар сарын 05-ны өдөр олгосон Л.*******-******* хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14-16 дугаар хуудас),
-Батлан хамгаалах төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08/1982 дугаартай “хугацаат цэргийн алба хаасны архив”-ын лавлагаа (хх-ийн 17 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:
-Гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтуудыг бүрдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.*******-******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.
Хүсэлт гаргагчид тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэг дутуу, ажилд томилсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Л.*******-*******ыг Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилсон тушаал байгаа боловч 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэл нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №330 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Л.*******-******* нь Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилаж байсан гэдэг нь:
-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №168 дугаартай “Л.*******-******* 1982-1984, 1987-1993 оны цалин”-гийн тодорхойлолт, (хх-ийн 4 дүгээр хуудас),
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №34 дугаартай “Л.*******-*******ыг 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс үхэрчнээр ажилд томилох” тухай тушаал (хх-ийн 5 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №45 дугаартай “Л.*******-*******ыг үхэрчнээр ажилд томилох тухай” тушаал (хх-ийн 6-7 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №24 дугаартай “цаг үеийн ажлын тухай” тушаал (хх-ийн 8-9 дүгээр хуудас),
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №78 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт (хх-ийн 10-11 дүгээр хуудас),
-1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Л.*******-******* хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12-13 дугаар хуудас),
-1982 оны 08 дугаар сарын 05-ны өдөр олгосон Л.*******-******* хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14-16 дугаар хуудас),
-Батлан хамгаалах төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08/1982 дугаартай “хугацаат цэргийн алба хаасны архив”-ын лавлагаа (хх-ийн 17 дугаар хуудас),
-Гэрч Х.Б “...*******-******* нь 1982 оноос 1993 он хүртэл үхэр хариулж байсан. Миний мэдэхийн Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн 1 дүгээр бригадад үхэрчин байсан. ... Би 1970 онд 1 дүгээр ангид сураад 1972 онд хөдөө гарсан. Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оноос 1993 он хүртэл хоньчин хийж байсан. Би 1993 оноос хувийн аж ахуйтан болсон.” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35 дугаар хуудас),
-Гэрч С.Т “...Би 1989 онд сургууль төгсөж ирээд Хэнтий аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороход *******-******* нь 1 дүгээр бригадын агентаар ажилладаг байсан. Би агент хийж ажиллаж байсныг нь сайн мэднэ. Миний мэдэхийн Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн 1 дүгээр бригадад агент хийж байсан. Сүүлд ажлаа өгөөд малчин болсон. Ер нь өөрөө 1 дүгээр бригадын хүн. Хөдөөнөөс бараа авах гээд ирдэг байсан. *******-******* бараагаа аваад хөдөө явдаг. Би сумын төв дээр ажилладаг болохоор байнга таардаг. Сүүлд хөдөө мал дээр гарсан байсан. Малчнаар нэлээн олон жил байсан. ... Би 1986 онд ******* сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд Худалдааны техникум Нийтийн хоолны техник технологичийн ангид элсэн ороод 1989 онд төгсөж ирсэн. Тэгээд шууд ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд орсон. Би 1993 оны 7 сар хүртэл ажилласан. Худалдаа бэлтгэлийн ангийн Дуган буюу склад шатаж байсан. Тэнд архив бичиг гээд бүх зүйл байсан. Би оныг нь сайн санахгүй байна. Архивын бичиг баримт шатаж байсан. Аймаг руу бичиг баримтаа шилжүүлээгүй байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
6.Иймд хүсэлт гаргагч Л.*******-*******ыг Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* *******-*******ыг
-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл,
-1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ