| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/00118/И |
| Дугаар | 191/ШШ2025/08519 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/08519
| 2025 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 191/ШШ2025/08519 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Л.Золзаяа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, * дүгээр хороо, ******* *******, * байр, ** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** дүүрэг, * дугаар хороо, ******* байр, ** тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:/-т холбогдох,
гэм хорын хохиролд 3,932,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Р., иргэдийн төлөөлөгч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* миний бие 2022 оны 10 сарын 26-ны өдөр ББСБ ХХК-иас 36 сарын хугацаатай, 3,500,000 төгрөгийн зээл авч Приус 20 маркийн, ***** улсын дугаартай автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан. Миний нөхөр Б. 2022 оны 11 сарын 05-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Приус 20 маркийн, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон асфальтан зам дээр замын хөдөлгөөнд оролцон явж байх үед Сонота-6 маркийн ***** улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч Б. Замын хөдөлгөөний дүрмийн 11.3., 12.3. дахь заалтуудыг тус тус зөрчиж автомашинд хохирол учруулсан.
аймгийн сумын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 12 сарын 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж Б. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.
Зам тээврийн ослын улмаас авто тээврийн эвдрэл хохирлын үнэлгээгээр 2,995,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 105,000 төгрөг, ачилт тээвэрлэлтийн зардалд 430,000 төгрөг, явах эд ангийн оношлогоо 50,000 төгрөг нийт 3,932,300 төгрөгийн хохирол учирсан.
Би энэ хүнийг өнөөдөр хүртэл цагдаагаар шалгуулж байгаа гээд маргаад байгааг ойлгохгүй байна. Надад хохирол учруулсан үйлдэлдээ гомдол гаргаж явж байгаа гэсээр энэ хэрэг шийдэгдэхгүй 3 жил болж байна. Цагдаагийн байгууллага болон шүүх дээр ямар асуудал үүссэн нь энэ хүний асуудал байх. Миний хувьд хохирлоо гаргуулж авмаар байна. Иймд хариуцагчаас 3,932,300 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Миний хувьд 2022 оны 11 сарын 5-ны өдөр Улаанбаатар хотоос аймгийн чиглэлд явж байгаад Соната-6 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад аймгийн , сумын нутагт Тоёота приус 20 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдаг. Тухайн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд 2,995,000 төгрөгийн хохирол гарсан байдаг. Ингээд хэрэг шалгаад явж байх явцад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрх бүхий албан тушаалтан надад шийтгэх хуудас танилцуулсан. Мөн зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан энэ хүний тухайн шийтгэл ногдуулах, давж заалдах гомдлыг хязгаарласан. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 20-нд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Тухайн гомдол нь явсаар байгаад 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрлэгдэж дууссан. Энэ нь ямар шийдвэр гарсан бэ гэхээр зөвхөн анхан шатны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаартай шийдвэрээр тухайн осол гарах шалтгаан нөхцөл нь зам орчны ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс иргэнд хохирол учирсан. Үүнд авто зам арчлалт хамгаалалт хариуцсан байгууллага уг хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.5.5 дахь заалтаар зам арчлалт, аюулгүй байдлыг хангахад саад учруулсан аж ахуйн нэгж байгууллагыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэсэн заалтыг зөрчиж, тухайн Соната маркийн **** улсын дугаартай мөн Тоёота-20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөлдүүлж, зам тээврийн ослыг зам засвар, аюулгүй ажиллагаа хариуцсан байгууллагын үйл ажиллагааны улмаас энэ осол гарсан байна гэсэн ийм дүгнэлт гарсан байгаа.
Эрх бүхий албан тушаалтан мөрдөгчийн магадалгаа 2022 оны 12 дугаар сарын 07-нд гаргасан байдаг. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 4.11-т заасныг зөрчсөн байдаг. Энэ ажиллагаа нь 2024 оны 2 дугаар сарын 26-нд шийдвэрлэсэн.
Тэгтэл Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоол дээр эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэргээр шийдвэрлэнэ гээд шүүх хуралдааныг хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-д зааснаар хүний эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа. Тийм учраас тухайн шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд буюу зам засвар, арчлалт, аюулгүй байдлыг хариуцсан компани тухайн хохирлыг төлөх нөхцөл байдал үүсэж байгаа учраас бидний зүгээс тухайн хохирол төлбөрийг барагдуулахгүй гэж үзэж байна гэв.
3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч талын жолоочийн үүрэг хариуцлага, жолоодох ур чадвар самбаачлах хугацаа мөн замын хальтиргаа гулгаа эвдрэл гэмтэл зэргээ тухайн цаг үед нь тохируулж яваагүй эсрэг урсгалд орсон гэх мэт зөрчлүүд харагдаж байна. Иймд нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж бодож байна гэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2022 оны 10 сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Тээвэр зохицуулалтын албаны орлогын ордер, кассын орлогын ордер, Шунхлай трейдинг ХХК-ийн шатахууны тасалбарууд, Эрх бүхий албан тушаалтны ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ, ХХК-ийн Автомашин хөдөлгүүр, явах эд ангийн оношлогоо, 2022 оны 12 сарын 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, авто сэлбэгийн худалдааны төвийн зарлагын баримт, Хаан бакны дансны хуулга баримтуудыг,
хариуцагчаас, аймгийн Прокурорын газрын 2012 оны 12 сарын 26-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, даатгал ХХК-ийн 2023 оны 3 сарын 16-ны өдрийн Нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
хариуцагчийн хүсэлтээр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 сарын 22-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2 сарын 26-ны өдрийн дугаартай магадлал, Зөрчлийн хэргийг хуулбарлан ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.Баттөмөрт холбогдуулан, гэм хор учруулсны хохиролд 3,932,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б. нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гараагүй, замын эвдрэл гэмтлээс болж осол гарсан тул зам арчлалт хамгаалалтын газрын буруу гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан тул тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,995,000 төгрөг, үнэлгээний төлбөр 105,000 төгрөг, автомашин тээвэрлэлтийн зардал 430,000 төгрөг, явах эд ангийн оношлогооны зардал 50,000 төгрөг, шатахууны зардалд 352,300 төгрөг, нийт 3,932,300 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдад учруулсан гэм хорыг арилгах үндэслэлийг Бусдын, эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зохицуулсан.
Хариуцагч Б. нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хэнтий чиглэлийн дугаартай асфальтан зам дээр Соната-6 маркийн, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа нэхэмжлэгч Г.*******гийн өмчлөлийн, Приус 20 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан болох нь Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, магадлагаагаар тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн магадлагаагаар Х.Соната-6 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн, Т.Приус-20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Замын хөдөлгөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэжээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаас хариуцагч Б.ийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үйл баримт нотлогдож байна.
3.Хариуцагчаас зам тээврийн осол өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас болоогүй гэж маргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлийг аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрээр түүнд оногдуулсан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлээс чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.т Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаартай Шийтгэлийн хуудсаар түүний зам тээврийн осол гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7. дугаар зүйлд заасны дагуу нэг зуун нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хариуцагчаас гомдол гаргасан бөгөөд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № дугаартай шийтгэвэрээр аймгийн Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.ын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №0027175 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлээс холбогдогч Б.ийг чөлөөлж шийдвэрлэсэн байна.
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай магадлалаар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийтгэвэр, магадлалаар хариуцагч Б.ийг Зөрчлийн хуулиар оногдуулсан торгох шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн хэдий ч түүний Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан үйл баримттай холбоотой эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэр, магадлагааг үгүйсгэсэн, гэм буруугүйн талаар гаргасан шийдвэр гэж үзэхгүй юм. Түүнчлэн аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай прокурорын тогтоолоор хариуцагч талын гаргасан зам тээврийн ослын акт дээр шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд зам тээврийн ослын талаарх эрх бүхий албан тушаалтны шийтгэвэр, магадлагаа хүчин төгөлдөр хэвээр байна.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгчээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,995,000 төгрөг, үнэлгээний төлбөр 105,000 төгрөг, автомашин тээвэрлэлтийн зардал 430,000 төгрөг, явах эд ангийн оношлогооны зардал 50,000 төгрөг, бензиний зардалд 352,300 төгрөг, нийт 3,932,300 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бо тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Хэрэгт авагдсан Тээвэр зохицуулалтын албаны орлогын баримт, кассын орлогын ордер, эстимтэйт ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний баримт, ХХК-ийн Авто машины хөдөлгүүр, явах эд ангийн оношлогоо зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 3,625,000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна. Харин шатахууны төлбөр 352,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 3,932,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны төлбөр 352,300 төгрөгийг хасаж тооцож, хариуцагчаас 3,580,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Р. нь:
Хариуцагч талын жолоочийн үүрэг хариуцлага, жолоодох ур чадвар самбаачлах хугацаа мөн замын хальтиргаа гулгаа эвдрэл гэмтэл зэргээ тухайн цаг үед нь тохируулж яваагүй эсрэг урсгалд орсон гэх мэт зөрчлүүд харагдаж байна, нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
6. Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Б.өөс 3,580,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 352,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Баттөмрөөс 3,580,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 352,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,867 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамжид 72,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Л.ЗОЛЗАЯА
Д.ЦЭРЭНДОЛГОР