| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2024/0542/З |
| Дугаар | 128/ШШ2026/0612 |
| Огноо | 2026-06-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2026/0612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж ХХК /РД:55844/,
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л,
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн өмгөөлөгч: Б.Б /ШТЭҮД:№566/,
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн өмгөөлөгч: Б.Г /ШТЭҮД:№336/,
Нэхэмжлэгч Т ХХК /РД:563945/,
Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Онгэрэл,
Нэхэмжлэгч М ХХК /РД:643554/,
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.М,
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,
Нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч: Б.О /ШТЭҮД:№3/,
Нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч: Э.Б /ШТЭҮД:№0/,
Хариуцагч: Үндэсний Аудитын газрын Тэргүүлэгч аудитор Я.С,
Хариуцагч: Үндэсний Аудитын газрын аудитын менежер Д.О
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А, Б.А, Ц.М,
Гуравдагч этгээд: Ашигт малтмал газрын тосны газар,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А, Т.Х, нарын хоорондын Төлбөрийн акт барагдуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгч Ж ХХХ-ийн өмгөөлөгч Г.Г, Б.Б, нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онгэрэл, нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Ч.М, нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч Э.Б, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А /цахим/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
.. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 05 оны дугаар сарын 5-ны өдрийн №56/АО50046 дугаартай аудитын актын 54,40 ам.долларыг Ж ХХК-р төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах
.. Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: ...03 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 СНАГ-03/0-НА-НА төлбөрийн актын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
.3. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын Төлбөрийн акт барагдуулах тухай 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 дугаар ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ...,09,5.00 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ....30.0 ам.доллар гэсэн дүн, 5/АО50046 дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ...,6,99.0 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ..., ам.доллар гэсэн дүнг тус тус хүчингүй болгуулах
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
.. Нэхэмжлэгч Ж ХХК нь талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ-г Ашигт малтмал, газрын тосны газартай 08 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр, нэхэмжлэгч Т ХХК нь Гурвантэс-ХХХV талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ-г Ашигт малтмал газрын тосны газартай 0 оны 0 дугаар сарын -ны өдөр, нэхэмжлэгч М ХХК нь талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ-г Ашигт малтмал газрын тосны газартай 00 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус байгуулжээ.
.. Дээрх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Ж ХХК, Т ХХК, М ХХК нарын 00-0 оны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад Ашигт малтмал, газрын тосны газар хяналт шалгалтыг хийн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд Үндэсний аудитын газраас аудит хийж, нийцлийн аудитын тайланг гаргасан.
.3. Улмаар хариуцагч Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С, аудитын менежер Д.О нар 03 оны дугаар сарын 5-ны өдөр 56/АО 50046 дугаартай актыг үйлдэж, аудитын тайлангаар нэхэмжлэгч нарын 00-0 оны хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн зөрчил гаргасан гэж үзэн зарцуулагдаагүй хөрөнгө болох 54,40.00 ам.долларыг нэхэмжлэгч Ж ХХК-иас, , ам.долларыг нэхэмжлэгч Т ХХК-иас, ,30.0 ам.долларыг нэхэмжлэгч М ХХК-иас тус тус нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын Төрийн сан банк дахь дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 04 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хариуцуулсан байна.
.4. Дээрх аудитын тайланг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж ХХК-иас 04 оны 0/0, 0/3, 0/ тоот албан бичгүүдээр гомдол гаргасанд Монгол Улсын Ерөнхий Аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 04 оны 04 дүгээр сарын -ны өдрийн тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр, нэхэмжлэгч М ХХК-иас 04 оны 0 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасанд Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын газрын дарга, Тэргүүлэгч аудитороос 04 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус тус гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх агуулгатай хариу өгчээ.
.5. Үүний дараа нэхэмжлэгч Ж ХХК-иас Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэгч аудитор Я.С, аудитын менежер Д.О нарт холбогдуулан ...Үндэсний аудитын газрын 03 оны дугаар сарын 5-ны өдрийн №56/АО50046 дугаартай актын 54,40.00 ам.долларыг Ж ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 04 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 50 дугаартай шүүгчийн захирамжаар,
Нэхэмжлэгч М ХХК-иас Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэгч аудитор Я.С, аудитын менежер Д.О нарт холбогдуулан Төлбөрийн акт барагдуулах тухай 03 оны дугаар сарын 5-ны өдрийн дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ...,09,5.00 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ...,30.0 ам.доллар, гэсэн дүн, 5/А050046 СНАГ-03/0-НА-НА дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ...,6,99.0 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ..., ам.доллар, гэсэн дүнг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 04 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар,
Нэхэмжлэгч Т ХХК-иас Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэгч аудитор Я.С, аудитын менежер Д.О нарт холбогдуулан ...03 оны дугаар сарын 5-ны өдрийн төлбөрийн актын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 04 оны 05 дугаар сарын 0-ний өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 05 оны 04 дүгээр сарын -ний өдрийн 645, 05 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 484 дүгээр Захиргааны хэрэг нэгтгэх тухай захирамжуудаар дээрх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг нэгтгэсэн байна.
.. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Үндэсний аудитын газрын 05 оны дугаар сарын 5-ны өдрийн №56/АО50046 дугаартай аудитын актын 54,40 ам.долларыг Ж ХХК-р төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодруулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.. Нэхэмжлэгч Ж ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь 0 онд нийт батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн 4,8,560 ам.долларын гүйцэтгэлийг, өртөг нөхөгдөх зардлаар 3,6,6.8 ам.долларыг, өртөг нөхөгдөхгүй зардлаар 5,.45 ам.долларыг тус тус нийт 3,43,945. ам.долларыг зарцуулснаар тайлагнаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүлээлгэн өгсөн. Үндэсний аудитын газраас тус тайланд баталгаажуулалт хийх аудит хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулан, өртөг нөхөгдөх зардлаас , ам.долларыг хасаж тооцон, өртөг нөхөгдөх зардлыг ,,69.56 ам.доллараар баталгаажуулсан. Тус баталгаажуулсан хэмжээгээр хайгуулын зардлын хэмжээг тооцон, хайгуулын зардлын доод хэмжээнд хүрээгүй үндэслэлээр, бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3-д заасан зохицуулалтыг баримтлан төлбөрийн акт тогтоосон нь маргаан үүсэх, компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх үндэслэл болсон.
3.. Нэхэмжлэгч нь захиргааны акт тогтоосон шийдвэртэй дараах байдлаар маргаж байгаа болно. Хайгуулын зардлын хэмжээг өртөг нөхөгдөх зардлын хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй тухайд, Хэрэгт авагдсан санхүүгийн шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн тайланд 0 онд зарцуулсан зардлын хэмжээгээ өртөг нөхөгдөх болон өртөг нөхөгдөхгүй зардлын нийлбэрээр тайлагнан хүргүүлсэн. Гэтэл захиргааны байгууллагын зүгээс зөвхөн өртөг нөхөгдөх зардлын дүнгээр тайланг баталгаажуулж зардлын дүнг тооцсон нь үндэслэлгүй. Газрын тосны тухай хууль, талуудын хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний Г хавсралтын дугаар зүйлд өртөг нөхөгдөх болон өртөг нөхөгдөхгүй зардлыг нарийвчлан тодорхойлсон. Үүний дагуу зардлыг хоёр хуваан төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. Аудитын дүгнэлт, төлбөрийн актад өртөг нөхөгдөхгүй зардлаа 5,.45 ам.доллар гэж тайлагнасан байхад түүний баталгаажуулалтыг хэрхэн хийсэн нь тодорхой бус, өртөг нөхөгдөх зардлаас , ам.долларыг хасаж тооцсон нь өртөг нөхөгдөхгүй зардалд өөрчлөлт орох эсэхийг ямар нэгэн байдлаар дүгнээгүй байна. Зөвхөн зардлын бүрдэл хэсэг болох өртөг нөхөгдөх зардалд дүгнэлт гаргаж, өртөг нөхөгдөхгүй зардлыг орхигдуулан нийт зардлын хэмжээг тооцсон нь хууль болон гэрээний зохицуулалтыг зөрчсөн.
3.3. Өртөг нөхөгдөх зардалд тооцогдох зардлыг үндэслэлгүй хассан тухайд, Өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан дүнд 09,3.8 ам.долларыг 0 оны хайгуулын ажилд ашиглагдах тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг хүлээн авахад төлсөн гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, тоног төхөөрөмжийн үнэ орсон бөгөөд тухайн тоног төхөөрөмж нь хайгуулын үйл ажиллагаанд ашиглагдаж, Ашигт малтмал, газрын тосны газрын хяналт шалгалт, аудитаар баталгаажсан, мөн онд гүйцэтгэсэн 6,653 ам.долларын үнэлгээ бүхий тоног төхөөрөмжүүд нь хайгуулын ажилд ашиглагдсан тул өртөг нөхөгдөх зардалд тооцогдох ёстой.
3.4. Нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар тооцсон , ам.доллар, 0 оны 0 дүгээр сард төлбөр нь шилжсэн , ам.долларын 0 оны нэр бүхий цооног өрөмдсөн төлбөр өртөг нөхөгдөх зардлаас үндэслэлгүй хасагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс , ам.долларын төлбөр тооцоог өртөг нөхөгдөх зардлаас үндэслэлгүй хасаж тооцсон тул өртөг нөхөгдөх зардалд оруулан тооцуулах хүсэлтэй байгаа болно. Захиргааны актын маргааны үндэслэл өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахтай холбоотой учир өртөг нөхөгдөх зардлыг хууль бусаар хасаж тооцсон болохыг тогтоолгох хүсэлтэй байна.
3.5. Үндэсний Аудитын газар нь төлбөрийн акт тогтоох эрх хэмжээгүй тухайд,
Төрийн Аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн . дахь хэсэгт Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, хадаглах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актыг зөрсөн бол төлбөрийн акт тогтооно." гэж заасан. Захиргааны байгууллагаас төлбөрийн акт тогтоохдоо Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3-д заасныг үндэслэсэн байх бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн . дахь хэсэгт заасан зохицуулалтын хэмжээ хязгаарт бүтээгдэхүүн хуваах гэрээ хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь захиргааны хэм хэмжээний акт, эрх зүйн актын шинжийг хангахгүй, хоёр талын хүсэл зоригийн илэрхийллээр баталгаажсан, гэрээний эрх зүйн шинжтэй зохицуулалт юм.
3.6. Харин өртөг нөхөгдөх зардлын тухайд нийтийн эрх ашиг, төсвийн орлого бүрдүүлэлт, улсын өмч хөрөнгөтэй холбоотой харилцаа үүсэх бөгөөд өртөг нөхөгдөх зардалд оруулах, эсхүл эс оруулан тооцох нь Үндэсний Аудитын газрын чиг үүрэгт хамаарч байна. Гэвч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэтрүүлэн, урвуугаар ашиглаж хайгуулын зардлыг өртөг нөхөгдөх зардлын хэмжээгээр тооцон, өртөг нөхөгдөхгүй зардлаар тайлагнасан хэсэгт дүгнэлт гаргаагүй нь хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Хууль тогтоомжоор өртөг нөхөгдөх зардалд буруу зардлыг оруулан тооцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх, түүнийг нөхөн гаргуулах эрх зүйн үндэслэл байхгүй тул зөвхөн өртөг нөхөгдөх зардалд хийсэн аудитын дүгнэлтээр Үндэсний Аудитын газар акт тогтоох эрхгүй гэжээ.
3.. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж ХХК-ийг 09 оноос хайгуулын ажлыг хийж эхэлсэн үеэс нь нягтлан бодогчоор ажиллаж байна. Уламжлалт бус газрын тосны метан хийн хайгуул гэдэг нь Монголд шинэ хайгуулын салбар. Шинэ салбар учир хуулийн зохицуулалтад учир дутагдалтай зүйл байгаа. Мөн энэ салбар нь хөрөнгө оруулагч зардлаа 00 хувь хариуцаж байгаа салбар байгаа. Хөрөнгө оруулагч зардлаа гаргаж Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу амжилттай хайгуулын ажил болсон тохиолдолд бүтээгдэхүүнийг ирээдүйд хуваана гэсэн ойлголтоор тус гэрээг хийж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээг хийхэд бүтээгдэхүүнийг олборлож амжилттай болох хүртэл нь хөрөнгө оруулагч хайгуулд гарч байгаа зардлыг гаргаж байгаа. Өртөг нөхөгдөх зардал болон өртөг нөхөгдөхгүй гэсэн хоёр зардал гарч байгаа. Хайгуулын бүтээн байгуулалт, татан буугдах гэсэн мөн үе шатууд явж байгаа. Нэхэмжлэгч 3 компанийн хувьд хайгуулын зөвхөн эхний үе шат дээр явж байгаа. Өртөг нөхөгдөх зардал гэдэг нь хөрөнгө оруулагч эрсдэлээ бүгдийг дааж зардлаа гаргана, ирээдүйд амжилттай болж ашиг хүртэх үед Монгол улсын Засгийн газар нөгөө талын ашиг хүртэгч учир зарим тодорхой хэмжээний ашгийг нөхөж өгнө гэсэн ойлголт. Бүх гаргасан зардлыг өгөхгүй ч Газрын тосны бүртгэл тооцооны журам гэж гаргаж өртөг нөхөгдөх болон нөхөгдөхгүй зардлаар нь ялгаж нөхөгдөх хэсгийг нь буцааж өгнө. Гэтэл Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3 дахь заалтад заасан хайгуулын ажлын доод хэмжээнд багтах зардлуудыг нөхөж өгнө гэж байхад Үндэсний аудитын газар нөхөгдөх хэсгийг хайгуулын ажилд зарцуулагдсан байна гэж үзсэн. Нөхөгдөхгүй гэж зардлуудыг хасаж тус зардлыг Засгийн газар буцааж өгөхгүй, нөхөгдөхгүй дүнг дахиад Монгол улсад төлөх ёстой гэж гэрээлэгч болон хөрөнгө оруулагчийг хоёр удаа шийтгэж байгаа. Нэхэмжлэгч Ж ХХК нь 0 онд ковидын үед бүх гэрээлэгчээс ажил хийсэн компани нь байгаа. Тэрхүү хүнд нөхцөлд ажлаа хийж 3. сая ам.долларын өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан. Гэтэл энэхүү өртөг нөхөгдөх зардлыг тодорхойлох аудитад мянган ам.долларыг хассан байдаг. мянган ам.доллар дотор өрмийн ажлууд орж байгаа. Тус ажил нь 0 оны төсөв төлөвлөгөөнд орчихсон, тус ондоо ажлын гүйцэтгэл тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газар нь бүх гэрээ, тайлан, гүйцэтгэлийг хүлээж аваад 0 онд ажлаа хийсэн байна гэж үзэн хүлээж авсан байхад тус нотлох баримтууд нь бүрэн зардлыг Газрын тосны бүртгэл тооцооны журмын 3 дугаар хэсэгт байгаа төлбөр тооцоо мөнгөөр хийгдсэн үед ирээдүйд өртөг нөхөгдөх зардалд оруулна гэсний дагуу хасагдсан. Хийгдсэн ажил нь 0 онд хийгдсэн гэдэг нь хангалттай баримтаар нотлогдож байгаа. Гэтэл энэ зардлыг 0 он мөнгө нь төлөгдсөн гэдэг үндэслэлээр хасаж байгаа бөгөөд 0 онд энэ зардлыг тооцож өгнө гэж хайгуулын ажлыг 0 онд хийсэн мэт ярьж байгаа. Тус ажил нь 0 оны төсөв төлөвлөгөөтэй уялдаж, нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар аккруэл сууриар нягтлан бодох бүртгэлийг хөтөлнө гэж заасан байгаа. Аккруэл суурь гэдэг нь тухайн хугацаанд ажил хийгдсэн бол тухайн хугацаанд бүртгэх ёстой гэсэн агуулгатай. Мөн Монгол улсын банкаар хийгдээгүй зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй гэж байгаа бөгөөд Газрын тосны бүртгэл тооцооны журмын 3 дахь хэсэгт Монгол улсын банкаар дамжуулаагүй бол өртөг нөхөгдөхгүй гэсэн нэг ч агуулга байхгүй байгаа. Гаалиар орж ирсэн тоног төхөөрөмжүүдийг Монголд оруулж ирээгүй мэт хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн энэ тоног төхөөрөмжийг орж ирэхэд холбогдох татвар, тээврийн зардлыг бүртгэж өртөгт нь шингээж зардал гарж байгаа. Гэхдээ Газрын тосны бүртгэл тооцооны журмын 3 дахь хэсгийн 3.. дахь хэсэгт зааснаар Монгол улсад төлсөн татвар хураамж нь өртөгт нөхөгдөхгүй зардал гэж заасан учир хасаж байгаа. Тийм байхад тус тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гарсан зардлыг өртөг нөхөгдөх зардалд оруулж тооцохгүй байгаа. Энэ байдлаар гэрээлэгч болон хөрөнгө оруулагчийг хохироох үндэслэл байхгүй гэж үзэж байна. гэв.
3.8. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний аудитын газар нь Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дэх хэсэгт заасны дагуу шалгалтын үй ажиллагааг явуулах ёстой. Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дэх хэсэгт ажлын доод хэмжээнд хяналт тавина гэдэг үг үсэг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол нийт хөрөнгө оруулалт болон өртөг нөхөгдөх зардалд баталгаажуулалт хийнэ гэсэн зохицуулалттай. Үүгээр Үндэсний аудитын газрын ажлын доод хэмжээнд хяналт тавина гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрвээ ажлын доод хэмжээнд хяналт тавихаар бол бид нар ажлын доод хэмжээг баталгаажуулах, ажлынхаа тайланг өгөх ёстой. Ингэснээр ажлын доод хэмжээ шалгагдах ёстой болохоос биш зөвхөн өртөг нөхөгдөх зардлын доод хэмжээгээр ажлын доод хэмжээг тодорхойлох үндэслэл байхгүй. Мөн энэ хэрэг дээр Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхээс Газрын тосны тухай хуулийн нэр томьёоны хэсгийг баримтлан хэт ерөнхий байдлаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, нарийвчлан зохицуулсан агуулга бүхий заалтуудыг, Бүтээгдэхүүн хуваах гэрээний зохицуулалттай уялдуулан тайлбарлан, дүгнэлт өгөх ёстой гэдэг магадлал хүчин төгөлдөр байгаа. Өртөг нөхөгдөх зардал гэдэг бол Монгол Улсад буцаагаад төлөх ёстой төлбөр юм аа гэдгийг хариуцагч тал ч маргаагүй, нэхэмжлэгч талуудын аль аль нь маргаагүй. Буцаагаад өгөх ёстой төлбөрөө ажлын доод хэмжээнд тодорхойлж болохгүй гэдэг нь нотлох баримтуудад илэрхий бөгөөд тодорхой асуудал гэж үзэж байна. Мөн Үндэсний аудитын газар нь хийгдэх ёстой байсан ажил дээр баталгаажуулалт хийж, холбогдох мэргэжилтнийг оролцуулсан гэдэг нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хийгдсэн ажлын талаар тайланг гаргаагүй. Аав ээжийн тэнгэрлэг буян аудит ХХК-ийн шинжээчийн зүгээс санхүүгийн өртөг нөхөгдөх зардлын нөхөгдөхгүй эсэх дээр баталгаажуулж шинжээч томилсон болохоос биш энэ компани хэдий хэмжээний ажил хийсэн, яаж оролцсон гэдэг тухайд хөндлөнгийн ямар ч хяналт шалгалт хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шийдвэр гаргахын тулд талууд захиргааны байгууллагын холбогдох бүхий л нотлох баримтыг гаргуулсан байх ёстой бу сонсох ажиллагаа тодорхой байх ёстой. Өртөг нөхөгдөх зардлын талаар сонсох ажиллагаа явуулчхаад ажлын хэмжээний талаар акт гаргаж болохгүй гэж үзэж байна. Хэрвээ ажлын хэмжээ байсан бол нэхэмжлэгчээс 0 онд ямар ямар ажил хийсэн талаар сонсох ажиллагаа явагдах ёстой байсан. Энэ тухайд нэхэмжлэгч сонсох ажиллагаа явуулах эрхээ хангуулаагүйн улмаас зөвхөн зардлын хэмжээтэй маргаан явж байсан учир шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд Үндэсний аудитын газар нь хуулийн зохицуулалтыг хэт ерөнхий байдлаар бу хуулийн нэр томьёонуудад дулдуйдаж акт гаргасан байна. Хийж буй ажлынхаа зорилго, агуулга нь вэ гэдэг дээр анхааралгүй эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Хоёр тал гэрээгээр тохирсон асуудал байхад гэрээний зохицуулалтыг хэрэгжүүлэх ёстой гэж хариуцагч акт тавьсан нь үндэслэлгүй байна. Хуулиар аудит хийх эрх хэмжээ хязгаарыг хязгаарласан байгаа бу зөвхөн эрх зүйн актад акт тавих, нийцлийн аудит хийх үндэслэл байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.
3.9. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас Төрийн аудитын тухай хуульд заасан холбогдох баримтуудыг өртөг нөхөгдөх зардлын тайланд тооцож шалгаж, баталгаажуулна гэдгийг удирдлага болгосон байдаг. Гэтэл санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, бусад холбогдох баримтуудыг үндэслэж гэсэн гурван зүйл байгаа. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад гадаад улсын банкаар гүйцэтгэсэн гүйлгээ хамаардаг. Мөн тухайн үед авсан тоног төхөөрөмжийн мэдээлэл нь гаалийн баримтаар тогтоогдож байхад хуульд заагаагүй баримтыг үндэслэл болгож өртөг нөхөгдөх зардлаас хасаж байгаа нь үндэслэлгүй зүйл байгаа. Харин тоног төхөөрөмжийг худалдан авсан үнийг өртөг нөхөгдөх зардлаас хасахдаа Газрын тосны тухай хуулийн дүгээр зүйлийн ..6 дахь хэсэгт заасныг удирдлага болгодог. Хуулийн тус зохицуулалт нь гэрээлэгчийн үүрэг бөгөөд гэрээлэгч нь тус үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардлаас хасаж тооцох үндэслэл нь Төрийн аудитын тухай хуулийн холбогдох журамд байхгүй. Гэрээлэгч үүргээ хэрэгжүүлээгүй бол гэрээний тал болох Монгол улс үүргээ биелүүлэхийг шаардах, эсхүл гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах талаар тодорхой заасан. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 6 дугаар зүйлийн 6.. дахь заалтад ашиглалтын үйл ажиллагаанд зориулан Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн өртөг нөхөгдсөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа, материал, түүхий эд нь гэрээний хугацаа дууссаны дараа Засгийн газар тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа үргэлжлүүлэх шаардлагатай бол нэмэлт төлбөртэйгөөр гэж заасан байгаа. Гэтэл гаалийн баримтуудаар гадаад улсын банкаар гүйцэтгэсэн гүйлгээний тоног төхөөрөмж нь Монгол улсад орж ирсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Үүн дээр нэмээд нэхэмжлэгч "Ж" ХХК-аас тухайн тоног төхөөрөмжүүдийг өртөг нөхөгдөх зардалд хамаарах төхөөрөмж бу гэрээний хугацаа дуусахад Монгол улс төслийг үргэлжлүүлэх тохиолдолд Монгол улсын өмч болох гэдэг дээр маргадаггүй. Үндэсний аудитын газрын төлбөрийн акт гарсан нь Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг хүлээж авч байгаа хүчин төгөлдөр баримтуудыг хүчин төгөлдөр байдлыг хөндөөгүй. Төлбөрийн акт тогтоож байгаа баримт нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. гэв.
4. Нэхэмжлэгч Т ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Аудитын шалгалтын тухайд, Үндэсний аудитын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 03 оны 05 дугаар сард манай Т ХХК-ийн ажлын байранд ирж аудитын хяналт шалгалт явуулсан байна. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.-д ...Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана... гэж заасан боловч Т ХХК-аас аудитын төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр хяналт шалгалт явуулсан болно. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д "... Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ..." гэж заасны дагуу Үндэсний аудитын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь хяналт шалгалт хийхдээ тэмдэглэл үйлдэж Т ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, ажилтнаар гарын үсэг зуруулаагүй. Т ХХК-ийн захирал, эрх бүхий албан тушаалтнуудад шалгалтын талаар мэдэгдээгүй шалгалтыг эхлэх, дуусгахдаа удирдамж, хяналтын хуудас болон тэмдэглэлийн нэг хувийг шалгуулагчид гардуулан өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 5, 8 дугаар зүйлд заасны дагуу манай Т ХХК нь Монгол Улсын хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг эрх зүйн бүрэн чадамжтай хуулийн этгээд бөгөөд Үндэсний Аудитын газар нь хяналт шалгалтын талаарх төлөвлөгөөг манай компанийн албан ёсны оршин байрлах хаягаар болон удирдах албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж дээрх Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах шаардлагатай байсан боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнд бид гомдолтой байна.
4.. Түүнээс гадна Үндэсний Аудитын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 03 оны 5 дугаар сард манай Т ХХК-ийн ажлын байран дээр шалгалтаар ирээд буцсаны дараа Монгол Улсын Төрийн Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний Аудитын газар нь аудитын тайлангийн төсөлд шалгуулагч этгээдээс санал авах үүргээ биелүүлээгүй байна. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д ...Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ... гэж заасан боловч Үндэсний Аудитын газраас манай компанид нийцлийн аудитын төлөвлөгөөт шалгалт, 56/А050046 тоот төлбөрийн актын үндсэн баримт бичиг болох Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 00-0 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөх болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх аудитын тайлангийн төслийг танилцуулаагүй, санал аваагүй юм. Үндэсний Аудитын газрын энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн дүгээр зүйлийн .-д заасны дагуу төрийн байгууллага үйл ажиллагаандаа баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчим, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..-д ...хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх... гэж заасан төрийн хяналт шалгалтын суурь зарчмуудыг тус тус зөрчсөн хууль бус үйлдэл юм.
4.. Мөн Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага нь гадагш чиглэсэн, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт, шийдвэр гаргахаас өмнө Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохион байгуулж явуулах үүрэгтэй бөгөөд тус Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд Захиргааны Ерөнхийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д зааснаар төлбөрийн акт тогтоох бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг Захиргааны Ерөнхийн хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг явуулах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг (...нөгөө талаас захиргааны байгууллага, албан тушаалтан хууль бус, эрх зөрчсөн акт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх боломжийг тус хуулиар олгосон гэж үзэж болно...) байтал дээрх хуульд заасан үүргийг дагаж мөрдөөгүй байна. Үндэсний Аудитын Газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх Аудитор Я.С, Аудитын менежер Д.О үйлдсэн төлбөрийн актын үндэслэл болгосон баримт бичиг нь манай компанийн тухайн шалгалтын зүйлд хамаарах эрх бүхий хариуцсан албан тушаалтнуудын үнэн зөв баримт материал, санхүүгийн тооцоолол, мэдээллээр бус зөвхөн өөрсдийн бодит бус тооцооллын үндсэн дээр гаргаж авсан тооцоололд тулгуурлан төлбөрийн актыг манай компанид оногдуулсан.
4.3. Үндэсний Аудитын Газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газар, түүний захирал, тэргүүлэх Аудитор Я.С, Аудитын менежер Д.О Төлбөрийн акт-ын хууль зүйн үндэслэлийн талаар, манай компанид үйлдсэн Төлбөрийн акт болон тус Төрийн аудитын газрын "Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 00-0 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөх болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт"-д хийсэн аудитын тайлангийн зөрчилд тооцох хууль зүйн үндэслэл нь алдаатай, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг андуурч хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй зэрэг нь тус маргаан бүхий төлбөрийн акт нь илт хүчингүй болох нөхцөлийг бий болгоод байна.
4.4. Тодруулбал: 56/А050046 тоот Төлбөрийн акт-д ... Ашигт малтмал газрын тосны газар нь дараах гэрээлэгчдээс тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсний нийт ,096,5,0 ам.долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу төлүүлээгүй байна, үүнд: Т ХХК-ийн талбайн ,535,0 ам.доллар. Энэ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3-д заасан гэрээлэгч тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө гэж заасныг зөрчсөн байна. Иймд Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн .-т Шалгагдагч этгээд зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно", Монгол улсын Ерөнхий Аудиторын 00 оны дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4..3.5-д бүртгэл, тооцоог зөрүүтэй тооцоолсноос үр дагавар үүссэн гэж төлбөрийн актын хууль зүйн үндэслэлийг заасан байна.
4.5. Энэхүү төлбөрийн актын хууль зүйн үндэслэлд дурдсан ... Гэрээлэгч бу Т ХХК нь талбайн ,535,0 ам.долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу төлөөгүй", энэ нь "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний .3.3-д заасан "гэрээлэгч тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө" гэж заасныг зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлийн хувьд илтэд алдаатай, төрийн байгууллага үйл ажиллагаандаа баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчим, төлбөрийн акт тогтоох бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг явуулаагүй, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, зөрчилтэй байгаа нь тухайн акт хүчингүй болох үндэслэлтэй юм.
4.6. Эндээс дүгнэхэд төлбөрийн акт тогтоохдоо ийнхүү хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатай, хуулийн зохицуулалтыг андуурч хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлийн хувьд илтэд алдаатай, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, төлбөрийн зөрчилтэй актаар үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр оногдуулсанд бид гомдолтой байна. Иймд Үндэсний Аудитын Газрын нэр бүхий аудиторууд манай компанид үйлдсэн илт хууль бус төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дугаар зүйлийн 4.-д "...Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна..." гэж заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бу хүчингүй гэж үзэж байна.
4.. Төлбөрийн актын үндэслэл болсон ...Ашигт малтмал газрын тосны газар нь дараах гэрээлэгчдээс тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсний нийт ,09,5,0 ам доллараас Т ХХК-ийн Гурвантэс 35 талбайн ,535,0 ам долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу төлүүлээгүй байна гэсний тухайд, Т ХХК нь 0 оны Засгийн Газрын 03 дугаар тогтоолоор "Ашигт малтмал, газрын тосны газар"-тай Өмнөговь аймгийн Гурван тэс, Ноён сумдыг хамарсан нүүрсний давхаргын метан хийн талбайд 0 оны дугаар сарын -ны өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээ-г байгуулсан. Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д ... Төрийн захиргааны байгууллага эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 0 хоногийн дотор, дараагийн жилээс хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг тухайн жилийн эхний улиралд багтаан батална гэж, Ашигт малтмал газрын тосны газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ний дугаар зүйлийн .3.-д Гэрээлэгч нь эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 0 хоногийн дотор дараагийн жилээс тухайн жилийн эхний улиралд багтаан гэрээт жилд гүйцэтгэх хайгуулын ажлын нэр төрөл бүрээр нарийвчлан боловсруулж, төрийн захиргааны байгууллагаар батлуулна гэж зааснаар 0 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраар 0 оны ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулсан. Түүнчлэн Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг ханган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох хүсэлтээ өгч 0 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Гэтэл АМГТГазраас 0 оны 8 дугаар сарын 05-ны өдөр манайд ирүүлсэн №/343 дугаартай албан бичигт Гэрээлэгч нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс 35 талбайд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль-ийн дугаар зүйлийн ., .3-т зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг талбайд хийлгэнэ гэсэн зөвлөмжийн дагуу манай компани 0 оны 9 дүгээр сарын 0-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны ерөнхий үнэлгээ гаргуулах тухай хүсэлтээ өгсөн ба 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төсөл хэрэгжих Ноён, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бага овоо, Урт, Баясах, Сайран, Ганзагд, багуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчны эрх бүхий байгууллагын хамтаар төсөл танилцуулах, хурлын тов зарлуулахаа илэрхийлсэн боловч биднээс үл шалтгаалан хойшлогдож 0 оны дүгээр сарын 4-ний өдөр зарлагдсан ба бусад хурлууд нь 0 оны 0 дүгээр сард зохион байгуулагдаж, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр болсон.
4.8. ... манай компани 0 оны дүгээр сарын 4-ний өдөр ******* тоот албан бичгээр 0 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, бичгээр хүргүүлсэн. /жич: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3 дугаар зүйлийн зүйлийн 3.-т"... Тухайн төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага хянан баталснаар төслийн тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ гэж заасан. Ингээд 0 оны дугаар сарын 0-ий өдөр АМГТГазраас Дугаар ******* тоот албан бичгээр хариу ирүүлж: "Төр захиргааны байгууллагаар 8 дугаар сард батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит боломж гэрээлэгчид бу Т ХХК-д байгаагүй, хайгуулын тусгай зөвшөөрөл болон байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг 0 оны 8, 9 дүгээр сард гардан авсан ба одоо хуанлингийн жил дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байх тул 0 онд төлөвлөгдсөн ажлыг 0 оны төлөвлөгөө, төсвийг батлуулах хүртэл он дамжуулан гүйцэтгэж, ирэх жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, эхний улиралд багтаан батлуулж ажиллах"-ыг мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрээлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 0 онд төлөвлөгдсөн ажлыг 0 оны төлөвлөгөө, төсвийг батлуулах хүртэл он дамжуулан гүйцэтгэх нөхцөл үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4.9. Мөн Төсөл хэрэгжих Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Бага овоо багийн иргэдийн нийтийн хурал 0 оны дүгээр сарын 4-ний өдөр зарлагдсан ба бусад хурлууд нь 0 оны 0 дүгээр сард зохион байгуулагдаж, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр БОАЖЯам болон байгаль орчны эрх бүхий байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр өгч, баталгаажуулсан.
4.0. Дэлхий даяар тархсан коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлын улмаас Засгийн газраас нийтээр бу зарим иргэдэд орон нутаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан, орон нутаг руу орох гарах хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоосон, өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны байгууллагын хурал, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах арга хэмжээг зохион байгуулах журам батлагдаж нийтээр дагаж мөрдөж байсан шалтгааны улмаас аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал удаа дараа хойшлогдож, төрийн захиргааны төв байгууллага тогтоосон цаг хугацаанд захиргааны акт, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон шийдвэрүүдээ гаргаж өгөх боломжгүй байсан гэж дүгнэхээр байна. Ийм олон давагдашгүй шалтгаант нөхцөл үүссэн, цаг хугацааны хувьд биелэх боломжгүй байсан, энэ шалтгаант нөхцөлөө тухай бүрд нь төр захиргааны байгууллагад бичгээр болон бусад мэдээлэх хэрэгслээр мэдэгдэж байсан.
4.. Манай компани тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээ бу . ам долларыг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр дараа жилдээ багтаан гүйцэтгэж бүх хөрөнгийг зарцуулсан ба хөрөнгө зарцуулалттай холбоотой санхүүгийн тайлан болон бусад нотлох баримтуудыг хавсаргасан байтал Үндэсний Аудитын Газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх Аудитор Я.С, Аудитын менежер Д.О нар нь бодит баримтыг шинжлэн судлаагүй, төлбөрийн акт тогтоохдоо тоон мэдээлэлтэй холбоотой санхүүгийн баримтад тулгуурлан гаргаагүй, нотолгооны үндэслэлгүй акт гаргажээ.
4.. Т ХХК-ийн хайгуулын талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний 0 оны хэрэгжилтэд АМГТГазрын ажлын хэсгийн дүгнэлтэд тэмдэглүүлсэн ба Ажлын хэсэг, Газрын тосны бүртгэл, тооцооны журам-ын дүгээр зүйлийн .4-т заасны дагуу шалгалтыг гүйцэтгэж, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах тухай дүгнэлтийг төсөлд тусгаагүй зэрэг нь Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9..8-д "... гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх" үүргийг зөрчсөн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8..5-т ...хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг нь сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох... үүрэгтээ хайнга хандсан, мөн хуулийн дүгээр зүйлийн ..3-т ... гэрээлэгч нь шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөр жилийн төлөвлөгөө, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах ...эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.
4.3. Иймд Үндэсний Аудитын Газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх Аудитор Я.С, Аудитын менежер Д.О нарын манай компанид үйлдсэн төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дугаар зүйлийн 4.-д ...Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна... гэж заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бу хүчингүй гэж үзэж байна.
4.4. Үндэсний Аудитын Газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.З******* гаргасан гомдлын тухайд, Манай Т ХХК нь Үндэсний Аудитын Газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх Аудитор Я.С, Аудитын менежер Д.О нарын үйлдсэн Дугаар: тоот Төлбөрийн актын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Үндэсний Аудитын Газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.З******* 04 оны 0 дугаар сарын 06-ний өдөр захиргааны гомдол гаргасан. Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д ... Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө... гэж заасан боловч Монгол Улсын Үндэсний Аудитын Газраас одоог хүртэл бидний гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөлгүй эс үйлдэхүй гаргаж манай компанийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна гэжээ.
4.5. Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс төрийн байгууллага оролцож хууль бус акт тогтоосон гэж үзэж байна. Маргаан бүхий төлбөрийн үндэслэлээ болгож байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3 дахь заалт, гэрээт жил гэдгийг үндэслэж акт тогтоосон. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд 0 оны 0 дугаар сарын -ны өдөр гэж сар өдөр зааж байгаа нь хугацааг илэрхийлж байна. 0 ондоо гэж тодотгоогүй байгаа бөгөөд Иргэний хууль дахь хугацаа тоолох журмаа хариуцагч байгууллага анхаарч хараагүй байна. Талуудын тайлбар, нотлох баримтуудаас дүгнэхэд эрх зүйн үндэслэл, нэхэмжлэгч компаниудын эрх зүйн байдлыг нарийвчлан сайн судалсан уу гэдэг дээр дутуу ажиллаж, хууль бус акт гаргасан гэж үзэж байна. "Т" ХХК нь 0 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бу 03 онд дуусах гэж гэрээгээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс эхний жилдээ бага дүнгээр тооцож болох байсан гэж тайлбарлаж байгаа ч төсөв төлөвлөгөө 0 жилдээ багтах эсэх асуудал яригдана. Эхний жилдээ бага зарцуулалтын хэмжээ тавьдаг нь төрийн захиргааны байгууллагуудаас шалтгаалах зөвшөөрөл бу гэрээлэгч компаниас үл шалтгаалж хойшилдог учир багаар тооцдог. Т ХХК-ийн хувьд гэрээт жилдээ багтааж ажлаа гүйцэтгэсэн байдаг. Төлбөрийн акт тогтоосонтой холбоотой хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. гэв.
5. Нэхэмжлэгч М ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Үндэсний аудитын газар, түүний аудитор нарын дурдаад байгаа 00 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ний дугаар зүйлийн .3.3-т Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө гэсэн заалтын хамгийн гол шаардлага нь хайгуулын доод хэмжээг гүйцэтгээгүй байх, нэгэнт гүйцэтгээгүй тохиолдолд тухайн гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгө-ийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор төлөх тухай асуудал юм.
5.. Тэгвэл манай компани хайгуулын ажлаа гүйцэтгэсэн, түүнд тодорхой зардал гарсан, энэ зардлын дүн нь нийтдээ төсөвлөсөн хэмжээндээ хүрсэн тохиолдолд дээр дурдсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ний дугаар зүйлийн .3.3 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь хуулийн болоод гэрээний заалтын үндэслэлгүй гэж үзэж байна.
5.. Учир нь тухайн гэрээт жил манай компанийн хувьд 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс 0 оны 03 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаагаар тоологдох ёстой бөгөөд төрийн захиргааны төв байгууллагаас манай компанид нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 0 оны 03 дугаар сарын 5-ны өдөр олгосонтой холбогдож яригдах, дүгнэгдэх учиртай.
5.3. Тийм болохоор аудиторуудын үзээд байгаа Монгол Улсын Засгийн газрын 09 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүртгэл, тооцооны журам"-ын дугаар зүйлийн .3 дахь хэсэгт Ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцох бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хамааруулан эхний жилийн төлөвлөгөө, төсвийг хуанлийн жилд тохируулах асуудлыг Гэрээлэгч, эсхүл оператор компани нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж заасан асуудал нь тухайн компанийн санхүүгийн бүртгэлээ хэрхэн, яаж бүртгэж, тайлагнах тухай асуудлын зохицуулалт болохоос биш, тухайн гэрээт жил-дээ хийсэн хайгуул, түүнд зарцуулагдсан хөрөнгийг хэрхэх тухай, тэр тусмаа тухайн хөрөнгөөс Төрийн захиргааны байгууллагад төлөх эсэх асуудлыг зохицуулсан зохицуулалт биш байхад хууль, журмын зохицуулалтыг буруугаар тайлбарлан манай компанийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй тул ийнхүү Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С, аудитын менежер Д.О нарын Төлбөрийн акт барагдуулах тухай" 03 оны -р сарын 5-ны өдрийн дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ...,09,5.00 ам.долларыг нөхөн төлүүлж.... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ...,30.0 ам.доллар, гэсэн дүнг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
5.4. Түүнчлэн Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С, аудитын менежер Д.О нар Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 0 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны эскпорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх шалгалтыг хийж 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 5/4050046 СНАГ- 03/0-НА-НА дугаарын Төлбөрийн акт барагдуулах тухай актаараа М ХХК-иар , ам.долларыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч Үндэсний аудитын газарт гомдол гаргасан ч тус газар үндэслэлгүй хариу хүргүүлсэн тул мөн үүнийг нь үл зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.
5.5. Тус актын төлбөрийн акт тогтоох үндэслэлд дурдсан Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9..9-д ... энэ хуулийн 30, 34 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл, төлбөр урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх" гэж заасныг зөрчсөн гэж үзэж М ХХК-иар , ам.доллар төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байна. Дээрх хуулийн заалтуудаас хайгуулын үйл ажиллагаа эрхлэх үед манай компанид хамаарах дараах төлбөр, урамшууллуудыг хуулийн хугацаанд нь төлж барагдуулж ирсэн тул бид Газрын тосны тухай хуулийн 30, 34 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзэж байна.
5.6. Гэтэл шалгалт хийсэн аудиторуудын гаргаж ирсэн энэхүү дүн нь 0 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтөөр нэмж батлуулсан цалин, кемп катеринг, харуул хамгаалалтын зардлын нийт дүн 38,559.0 ам.долларын дүнгээс тооцсон 3% байх тул Газрын тосны тухай хуулийн дүгээр зүйлийн ..9-д байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах" гэх заалтад хамруулж төлбөрийн акт тогтоосон гэж ойлгогдож байна.
5.. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..8-д "хайгуул" гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг; 4..."хайгуулын ажлын зардал" гэж энэ хуулийн 4..8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг гэж тус тус тодорхойлсноос мөн хуулийн дүгээр зүйлийн ..9 дэх заалтын шаардлагад манай компанийн төсвийн нэмэлт, өөрчлөлтөөр нэмж батлуулсан цалин, кемп катеринг, харуул хамгаалалтын зардлын нийт дүн 38,559.0 ам.доллартой холбоотой асуудал хамаарах хууль зүйн боломжгүй байтал Үндэсний аудитын газар, түүний аудитор хамааруулж үзээд байгааг ойлгохгүй байна.
5.8. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хайгуулын ажил-д шууд хамааралтай биш бөгөөд байгаль орчны унаган төрхийг өөрчлөх нөлөөлөл үзүүлэхгүй ажлууд бу хайгуулын ажилд дагалдан гарах үйл ажиллагааны зардлууд болох ажилчдад цалин олгох, кемп, катерингийн үйлчилгээг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх, харуул хамгаалалт авах ажлуудын зардлын дүнгээс 3% тооцож эскроу дансанд барьцаа байршуулахыг шаардсан хуулийн зохицуулалт байхгүй байгаа нь бидний гомдлын үндэслэл хууль ёсны болохыг харуулна гэжээ.
5.9. Нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага эскроу дансанд байршуулж байгаа хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгө гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгө биш гэж үзэж байгаа. 58 ам.долларын зөрүү ямар нэгэн байдлаар гарсан байна. Үүнийг эскроу дансанд М ХХК-ийн хувьд байршуулахад бэлэн. Үүнийг яагаад улсын төсөвт төлөх ёстой болсон гэдэг дээр маргаж байгаа. Энэхүү мөнгө нь гэрээний харилцаанд нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ мөнгө зарцуулах эрхийг өгсөн баталгаа гэсэн үг. Нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нь энэхүү өмчлөх эрх шилжинэ. Энэ тохиолдолд төсвийн хөрөнгө болоод төсвийн урсгал зардлаар санхүүжих бу төсөвт ороогүй байсан гэдгийг тайлбарлахыг хүсэж байна. Маргаан бүхий актын тухайд Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн . дахь хэсэгт Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэсэн зохицуулалттай. Гэтэл дурдсан акт дээр ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн асуудал огт байхгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3 дахь заалтыг зөрчсөн байна гэдэг дүгнэлттэй акт. Хариуцагчийн зүгээс Засгийн газрын 8 дугаар тогтоолоор баталсан Газрын тосны төлбөр тооцоо бүртгэх журмын .3.3 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ агуулгыг анх удаа сонсож байна. Маргаан бүхий акт дээр ийм утга агуулга огт байхгүй. Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3 дахь заалт нь огт зөрчигдөөгүй. Энэ нь тухайн жилдээ гүйцэтгэх ёстой байсан ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тодорхой нөхцөл байдал бий болсон бол хоорондоо харилцан тохиролцоно гэдэг зохицуулалт байгаа. Түүнээс биш Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруул гэсэн үг биш. Харилцан тохиролцох ажиллагаа явагдсан байгаа нь нотлох баримтыг шинжлэн судлахад судлагдсан. Он дамнуулан гүйцээж болно гэж төрийн захиргааны төв байгууллага дурдсан. Үүний дагуу хийгдсэн ажил байгаа. Мөн ажлын доод хэмжээ, нөхөн төлөгдөх зардлын тухайд хоёр ондоо асуудал. Хайгуулын ажлын доод хэмжээ нь нөхөн төлөгдөх болон нөхөн төлөгдөхгүй зардал хоёроос бүрдэж болно. Энэ нь хийгдэх боломжгүй нүүрсний давхаргын метан хийн холбогдолтой лавлагаа, шинжилгээг Монгол улсад хийгдэх боломжгүй бөгөөд энэ асуудлуудыг гадаад улсад гүйцэтгүүлдэг. Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам байгаль орчны нөлөөллийн үнэлгээг батлах гэж тухайн үеийн байдлаас шалтгаалж удсан. Иргэний эрх зүйн гэрээг захиргааны байгууллага захиргааны актын үндэслэл болгож энэ актыг тавьж байгаа нь захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй байна. Хуульд тийм эрх хэмжээ байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. гэв.
5.0. Нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь аудитын зорилгодоо нийцээгүй байна. Аудитын нэр нь баталгаажуулалт хийх аудит бөгөөд зорилго нь холбогдох хууль тогтоомж Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нийцэж буй эсэхийг аудитаар шалган баталгаажуулж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, олон нийтэд мэдээллэх гэдэг аудитын зорилготой. Эдгээрээс үзэхэд аудит нь холбогдох тайлан дахь хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлыг шалган баталгаажуулах зорилготой. Энэ нь Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дахь хэсэгт заасан эрх хэмжээ байгаа. Гэтэл Үндэсний аудитын газрын зүгээс төлөвлөгөөнд баталгаажуулалт хийх зорилгоо хэтрүүлж гэрээлэгчийг төрийн өмч хөрөнгийг үндэслэлгүйгээр ашигласан мэтээр 0 оны дугаар сарын 3-ний өдрөөс тасалбар болгон ажлын дүнгийн зөрүүг өөрийн дансанд төлүүлэхээр хариуцлага ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмын зөрчиж байна. Бодит нөхцөл байдалд тохирсон эрх хэмжээнээс хэтрээгүй байх гэдгээр эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд бу М ХХК нь үүсэж болох сөрөг үр дагавар болон зорьсон зорилгодоо харьцуулж үзэх ёстой байсан. Мөн 0 оны нийцлийн аудитын гүйцэтгэлдээ газрын тосны салбар чиглэлээр мэргэшсэн шинжээч томилж ажиллаагүй гэдгийг баримтуудаас харж болно. Төрийн аудитын тухай хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэг, .5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч компаниудад нийцлийн аудит хийхдээ газрын тосны салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдлэг ур чадвартай, туршлагатай шинжээчийг ажиллуулах ёстой байсан. Тийм учир салбарын талаарх ойлголт дутмаг байдлаас үүдэн өртөг нөхөгдөх зардал гэдгийг ажлын доод хэмжээтэй нэг ойлголт гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа. Газрын тостой холбоотой бүх зардлыг гэрээлэгч компани гаргаж байгаа бөгөөд энэ нь өртөг нөхөгдөх зардлыг газрын тосны хувиар нөхөн төлөх харилцаа байгаа. Гэтэл гэрээлэгчийн өөрийн хөрөнгө оруулалтаар гаргаж буй газрын тосны хайгуулын үйл ажиллагааг төсөвт оруулах ёстой байсан орлого гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн үзэж байгаагаар хайгуулын болон бусад 3 зардлын нийлбэр нь өртөг нөхөгдөх зардал юм бол зөвхөн нэг хэсэг болох хайгуулын ажилд зарцуулагдсан зардал нь хайгуулын ажлын доод хэмжээнээс бага байгаа тохиолдолд үүнийг заавал төлөх ёстой байсан гэж маргаж байна. Гэтэл Газрын тосны бүртгэл тооцооны журмын 3 дугаар зүйл нь бүхэлдээ 30 шалгуур зүйлээр ямар ажлын зардлуудыг өртөг нөхөгдөх зардлуудаас хасах вэ гэдэг шалгуур сууриар явагдаж байгаа. Энэ ашигт малтмалын газрын тосны талбарын мэргэжилтнүүдийн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Энэ нь Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан Газрын тосны бүртгэл тооцооны маягт зааврын аргачлалаас харахад нотлогддог. Маягт 5, төлөвлөгөөт төсвийн гүйцэтгэл гэсэн хэсэгт гүйцэтгэл зардал гэсэн хоёр өөр хэсгээр зохицуулагдаж байгаа гэдгийг анхаарах шаардлагатай. М ХХК нь 0 онд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлаа ашигт малтмал газрын тосны газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 0 он дамнуулж гүйцэтгэж, гүйцэтгэсэн мэдээг нь Үндэсний аудитын газар 0 оны аудитаар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл 0 оны тайлангаар М ХХК нь өөрийн гүйцэтгэх ёстой байсан ажлыг . дахин давуулж гүйцэтгэсэн. Үүнээс 84,53 ам.доллар нь нэг оны төлөвлөгөө төсөвт холбогдолтой ажил байсан гэдгийг Үндэсний аудитын газар баталгаажуулж өгсөн байна. Мөн тус актыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа чухал үндэслэл нь Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн . дахь хэсэг болон Монгол улсын Ерөнхий аудиторын 00 оны дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмаа зөрчсөн байна. Учир нь тус журмын зохицуулалтуудыг бүхэлд нь харж үзвэл албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоохдоо энэ журмыг баримтална, албан шаардлага өгөх үндэслэл бүхий алдаа зөрчил илэрсэн тохиолдолд төлбөрийн акт тогтоохыг хориглоно. Ямар үр дагавар үүссэн талаар хариуцагч тал хариу хэлж чадахгүй байгаа бу ирээдүйд үүсэж болно, нийтийн өмч хохирох боломжтой гэж ард түмний нэр барьсан ерөнхий хариулт хэлж байна. Тус журмын 4. дахь хэсэгт үр дагавар үүсээгүй тохиолдолд аливаа төлбөрийн акт тогтоохыг хориглож, Захиргааны ерөнхий хуулийн 06 дугаар зүйлийн 06. дэх хэсэгт зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагаврыг шийтгэл оногдуулахдаа захиргааны байгууллага харж үзэх үндэслэлтэй гэж тогтоосон байгаа. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.. дэх хэсэгт заасан хуульд үндэслэх, тус хуулийн 4..5 дахь хэсэгт зааснаар бодит нөхцөл байдалд нийцсэн байх гэдэг ерөнхий зарчмуудыг зөрчсөн байна. М ХХК-ийн хувьд 0 жилийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон. Зөвхөн хайгуулын хугацаанд 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ хугацаанд төрөөс огт зардал гаргахгүй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 0 жилийн дараа ямар үнэтэй байх хэлбэлзэл, ирээдүйд үүсэх эрсдэлийг хэн ч хэлж чадахгүй. Урт хугацаанд үргэлжилж байгаа харилцаанд төрийн байгууллагууд нь хуувиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсээр байвал Монгол улсад метан хийн хайгуулын салбарт хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулалт зогсох эрсдэлтэй гэж үзэж байгаа. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг үндэслэн, талуудын маргаж буй асуудалд бодит нөхцөл байдал, эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн байна. Иймд шүүхээс Газрын тосны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтууд болон нэхэмжлэгч компаниудад тулгарсан бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэнэ гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Зургаа. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал:
6.. Хариуцагч нараас нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан бичгээр гаргасан тайлбартаа: ...Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 00-0 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөх болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх аудитыг гүйцэтгэсэн.
6.. Аудитаар Ж ХХК-ийн Номгон ІХ талбайд зарцуулах тухай жилийн 54,40.0 ам долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу төлүүлээгүй зөрчил илэрсэн нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3-т "гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө" гэж заасныг зөрчсөн байсан.
6.3. Иймд Үндэсний аудитын газраас Ж ХХК-ийг БХГ-ний . дахь заалт болон гэрээний хавсралт В-д зааснаар 0 онд 3,000,000.00 ам.доллароос багагүй хэмжээний хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээснээс ,845,589.56 ам.долларын өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулж, 03 оны дугаар сарын 5-ны өдөр баталгаажуулаагүй 54,40.00 ам.долларыг Ж ХХК-р төлүүлэх 56/А050046 дугаартай төлбөрийн актыг тогтоосон.
6.4. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3-д "өртөг нөхөгдөх зардал" гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг ойлгохоор заасан байна. Үндэсний аудитын газар аудитыг гүйцэтгэж дуусаад тайлангийн төслийг газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа нийт гэрээлэгч компаниудад 03 оны дугаар сарын 0-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хүргүүлж, санал авсан болно,
6.5. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан бичгээр гаргасан тайлбартаа ...Монгол Улсын Засгийн газрын 09 ны 8 дугаар тогтоолоор баталсан Газрын тосны бүртгэл, тооцооны журам-ын дугаар зүйлийн .3 дахь хэсэгт Ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцох бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хамааруулан эхний жилийн төлөвлөгөө, төсвийг хуанлийн жилд тохируулах асуудлыг Гэрээлэгч, эсхүл оператор компани нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ" гэж тухайн жилд гүйцэтгэж хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг хуанлийн жилээр тооцох тодорхой зохицуулалттай. Мөн гэрээний ..-д "хуанлийн жил гэж аргын тооллын дүгээр сарын 0-нд эхэлж, дугаар сарын 3-нд /нэг/ жилийг" гэж заасан.
6.6. Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэнэс метан ХХК хооронд 00 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Таван толгой-ХХХІІІ талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний ..-т "хайгуулын ажлын доод хэмжээ гэж энэхүү гэрээний .-т заасан хайгуулын ажил ...гүйцэтгэх ажлыг" гэж, .-т "... Гэрээлэгч нь энэхүү гэрээний хавсралт "В"-д тодорхойлсноос багагүй хэмжээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ; ... ..3. Тухайн талбайн геологийн нөхцөл, хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын доод хэмжээний нэр төрәл өөрчлөгдөж болох боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөхгүй" гэх заалттай.
6.. Иймд М ХХК нь 0 онд газрын тосны хайгуулын ажилд ,659,89.6 /нэг сая зургаан зуун тавин есөн мянга найман зуун далан ес аравны зургаан/ам доллар зарцуулах төлөвлөгөө, төсвийг Ашигт малтмал газрын тосны газраар батлуулж, 93,. /есөн зуун далан гурван мянга найман зуун дөчин зургаа аравны зургаан/ ам.долларын гүйцэтгэлтэйгээр тайлагнасан байдаг.
6.8. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт В-д Хайгуулын ажлыг 0 жилийн хугацаанд 3 үе шаттай гүйцэтгэхээр жил тус бүрээр хэмжээг тогтоож хүснэгтлэн гэрээнд оруулсан бөгөөд тус компанийн хайгуулын ажлын доод хэмжээг дэх жил бу 0 онд ,000,000.0 ам.доллар байхаар гэрээнд тодорхой тусган баталсан.
6.9. Гэтэл тус компани нь 0 онд 48,0.0 ам.долларын өртөг нөхөгдөх зардлыг зарцуулсныг аудитаар санхүүгийн анхан шатны баримттай тулган шалгаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 00 оны дугаар сарын -ний өдрийн ******* дугаар тушаалаар баталсан "Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам"-ын .3-д заасан баримтат болон дүн шинжилгээний нотлох зүйлд үндэслэн баталгаажуулсан. Иймд Бүтээгдэхүүн хуваах гэрээний В-д заасан эхний жилдээ хийх хайгуулын ажлын доод хэмжээ ,000,000.0 ам.доллар.. байхаар гэрээнд заасан дүнгээс ,30.0 ам.долларыг дутуу зарцуулсныг аудитаар тогтоосон.
6.0. Аудитаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний дугаар зүйлийн .3.3-т Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгэсэн ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө гэж заасныг үндэслэн 0 онд хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн нэр бүхий гурван компанид хамаарах нийт ,09,5.00 ам.доллар, уг дүнгээс М ХХК-д хамаарах ...,30.0 ам.долларыг нөхөн төлүүлэх дугаартай төлбөрийн актыг аудитын шалгагдагч байгууллага Ашигт малтмал газрын тосны газарт ногдуулсан тул уг актыг хүчингүй болгуулах үндэслэлгүй болно.
6.. 56/A050046 СНАГ-03/0-НА-НА дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ... ,6, 99.0 ам.долларыг нөхөн төлүүлж... дүнгээс М ХХК-д хамаарах , ам.доллар гэсэн дүнг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх тайлбар гаргах тухайд, Монгол Улсын Ерөнхий аудиторын 00 оны дугаар сарын -ний өдрийн ******* дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам-ын 6.4-д "Аудитын баг аудитын зорилго, зорилт, хамрах хүрээ, аудитын эрсдэл, аудитад ашиглах арга зүй, шалгуур, ...зэргийг тусгасан ...нийцлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, Ерөнхий аудитораар батлуулна." гэж заасны дагуу аудитын аудитаар шалгах асуудлын шинжилгээний ..-т Гэрээлэгч хууль тогтоомж, БХГ-ээр хүлээсэн байгаль орчны чиглэлээрх чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх-ийг аудитад хамруулан шалгахаар тусган Монгол Улсын Ерөнхий аудитораар батлуулж, аудитыг гүйцэтгэсэн.
6.. Газрын тосны тухай хуулийн дүгээр зүйлийн ..9-д байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах гэж заасан.
6.3. Дээрх заалтын дагуу Метангаз ресурс ХХК нь байгаль орчны баталгаанд 0 онд 39,08.0 ам.доллар байршуулах байснаас 3,950.0 ам.доллар байршуулж , ам.долларын баталгааг эскроу дансанд дутуу байршуулсныг аудитаар баримтат болон дүн шинжилгээний нотлох зүйлд үндэслэн тогтоосон.
6.4. Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан бичгээр гаргасан тайлбартаа: ...Т ХХК нь 0 онд газрын тосны хайгуулын ажилд 3,603.0 ам.доллар зарцуулах төлөвлөгөө, төсвийг Ашигт малтмал газрын тосны газраар батлуулж, 35,459.0 ам.долларын гүйцэтгэлтэйгээр тайлагнасан байдаг.
6.5. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт В-д Хайгуулын ажлыг 0 жилийн хугацаанд гүйцэтгэхээр жил тус бүрээр хэмжээг тогтоож хүснэгтлэн гэрээнд оруулсан бөгөөд тус компанийн хайгуулын ажлын доод хэмжээг дэх жил бу 0 онд 500,00.0 ам.доллар байхаар гэрээнд тодорхой тусган баталсан.
6.6. Гэтэл тус компани нь 0 онд 53,64.5 ам.долларын өртөг нөхөгдөх зардлыг зарцуулсныг аудитаар санхүүгийн анхан шатны баримттай тулган шалгаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 00 оны дугаар сарын -ний өдрийн ******* дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам-ын .3-д заасан баримтат болон дүн шинжилгээний нотлох зүйлд үндэслэн баталгаажуулсан. Иймд Бүтээгдэхүүн хуваах гэрээний В-д заасан эхний жилдээ хийх хайгуулын ажлын доод хэмжээ 500,00.0 ам.доллар.. байхаар гэрээнд заасан дүнгээс , ам.долларыг дутуу зарцуулсныг аудитаар тогтоосон. Түүнчлэн гэрээлэгч Т ХХК нь дутуу гүйцэтгэсэн тухайгаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 04 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн Нэхэмжлэл гаргах тухай албан бичгийн Гуравт ...цаг хугацааны хувьд биелэх боломжгүй байсан, энэ шалтгаант нөхцөлөө тухай бүрд нь төр захиргааны байгууллагад бичгээр болон бусад мэдээлэх хэрэгслээр мэдэгдэж байсан гэж хүлээн зөвшөөрсөн байна.
6.. Аудитаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний дугаар зүйлийн .3.3-т Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгэсэн ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө гэж заасныг үндэслэн 0 онд хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн нэр бүхий гурван компанид хамаарах нийт ,09,5.00 ам.доллар, уг дүнгээс Т ХХК-д хамаарах ..., ам.долларыг нөхөн төлүүлэх 56/A050046 СНАГ-03/0-HA-HA дугаартай төлбөрийн актыг аудитын шалгагдагч байгууллага Ашигт малтмал газрын тосны газарт ногдуулсан тул уг актыг хүчингүй болгуулах үндэслэлгүй болно.
6.8. Төрийн аудитын байгууллага нь төрийн санхүү, төсвийн хяналт болон нийтийн өмчтэй холбоотой бүх үйл ажиллагаанд хараат бусаар аудит хийдэг бөгөөд Төрийн хяналт шалгалтын хуулийн 3 дугаар зүйлийн 3.-т Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна гэж заасны дагуу Төрийн аудитын тухай хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай байгууллага юм.
6.9. Төрийн Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..4-т шалгагдагч этгээд гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг 4..5-д аудитад хамрагдагч гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон этгээдийг ойлгоно" гэж тус хуульчилсан бөгөөд Т ХХК нь аудитад хамрагдагч этгээд юм.
6.0. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэжээ. Аудитын баг тухайн аудитыг гүйцэтгэж дуусаад Үндэсний аудитын газрын 03..0-ний өдрийн ******* дугаар албан бичиг, хавсралтаар газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгч компаниудаас санал авч, захиргааны актын талаар мэдэгдэхэд Т 03 оны дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хариу санал, тайлбарыг ирүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6.. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн аудитын байгууллага бол төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжийг мөрддөггүй. Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.. дэх хэсэгт зааснаар төрийн санхүү, төсвийн хяналт гэж төрийн санхүү, төсөв, хөтөлбөртэй холбоотой бүх төрлийн гэрээ нь аудит хийх цар хүрээнд хамаардаг. Төрийн аудитын байгууллага аудит хийх эрх хэмжээгүй байсан гэж ярьж байна. Тухайн аудит нь Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлд заасан Улсын Их Хурлын төсвийн байнгын хорооноос баталсан тогтоолын дагуу хийгдэж байгаа. Аудитын зорилго цар хүрээ нь уламжлалт бус газрын тосыг ашиглуулахтай холбоотой бөгөөд ард түмний өмчийг төлөөллийн байгууллага бу Засгийн газрыг төлөөлж Ашигт малтмал, газрын тосны газар гэрээлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх гэж байгаа бол төрийн хяналтыг хөндлөнгөөс тавих нь хуульд нийцнэ. Төрийн аудитын тухай хуульд заасан аудит хийх цар хүрээнд Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлыг шалгасан. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг гол агуулга нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан хөрөнгө оруулалтын нэг хэлбэр байдаг. Монгол улс газрын баялгаа ашиглуулж байгаа тал болон түүнийг ашиглаж байгаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж хэрхэн үйл ажиллагаа явуулах тал дээр Засгийн газар тогтоол гаргаж Монгол улсад нийт хайгуулын болоод олборлолтын үйл ажиллагаа явуулах нийт аж ахуй нэгж бол нэг л адилхан гэрээний загвараар гэрээ байгуулна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас гэрээлэгч нартай тухайн хугацаанд гэрээ байгуулсан. Тус гэрээний гол нөхцөлийг гэрээлэгч аж ахуй нэгжүүд нь холбогдох Газрын тосны тухай хуультай холбоотой бүх эрх зүйн зохицуулалтыг дагаж мөрдөнө. Мөн метан хий хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх санхүүгийн болон мэргэжлийн бүрэн чадамжтай гэдгээ нотолж байгаа. Мэргэжлийн бүрэн чадамжтай гэдэг нь бүтэн арван жилийн турш хайгуулын үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол тухайн тайлант жил бу гэрээт жил хэдэн сараас эхэлж байгаагаас хамаарч гэрээнд зохицуулалт хийх бу Ж ХХК-ийн хувьд 08 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан. 08 онд хайгуулын ажлын доод хэмжээгээр зохицуулалт хийж мэргэжлийн бүрэн чадамжтай учир гэрээт жилийнхээ нэг улиралд анхнаасаа гэрээн дээрээ тохирч хавсралтаар баталж байгаа. Тийм учир хамгийн анхны жил маш бага хайгуулын ажлын доод хэмжээний ажил хийхэд туссан гэрээгээ мөрдөнө. Энэ гэрээний үүргийн хэрэгжилтийг Ашигт малтмал, газрын тосны газар бүх талаас нь шинжлэн судалж байгаа. Газрын тосны тухай хуульд хайгуулын ажил гэж г хэлэх тухай нэр томьёоны тодорхойлолттой бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4..8 дахь хэсэгт хайгуул гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг хэлнэ. Энэ бүх ажлын зардал нь хайгуулын ажлын зардалд ордог. Өртөг нөхөгдөх зардалд хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа зэргийн нийлбэр гэж тооцно. Өртөг нөхөгдөх зардлыг хөндлөнгийн хяналтын байгууллага нягталж үнэн зөв, бодитой анхан шатны баримтаар нотлогдохуйц зардал гарсан эсэхийг дүгнэж байгаагийн цаад мөн чанар нь Засгийн газар буцааж төлнө. Үндэсний аудитын газар үндэслэлгүй зардлыг хянан баталгаажуулах юм бол хайгуулын жилд явж байгаа тодорхой нөөц нь тогтоогдож, олборлолтын ажил эхэлж борлуулалт үүсвэл Засгийн газар гарсан зардлын хэмжээгээр нөхөн төлөх үр дагавар үүсэж байгаа. Монгол улсаас ямар ч зардал гараагүй гэж тайлбарлаж байгаа ч Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралтаар баталж байгаа зардал нь эсрэгээрээ Монгол улс байгалийн баялгаа ашиглуулсны төлөө борлуулалтын орлогоос 30 хувийг нь буцааж авна. Олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниас Засгийн газар эхний жилдээ 40 хувийг авч, үүнээс бусдыг нь олборлогч авна. Нөхөгдөх зардал бу олборлогчоос гадна хайгуулын явцад үүсэж байгаа зардлууд хэд байсан бэ гэдгийг хөндлөнгийн хяналтын байгууллага үнэн зөв бодитой тогтоож байж зөв гарах зардал болно. Хөндлөнгийн шинжээч бүх холбогдох баримтуудыг үзэж Ашигт малтмал, газрын тосны газарт ямар хэмжээний зардлыг анхнаас нь батлуулж төлөвлөсөн, гүйцэтгэл нь ямар байсан эсэх талаар дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтэд ямар ажил дээр аль улирал хэдэн төгрөгийн зардал гаргасан, гэрээлэгч компанийн тайлагнал ямар байсан, баримтаар дэмжигдэхгүй нь ямар байгаа талаар 00 оны баталгаажсан нөхөгдөх зардал, аудитаар хасагдсан зардал гэдгийг гэрээлэгч компани нэг бүрчлэн тулган баталгаажуулалт хийж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Ж ХХК-ийн ерөнхий менежер, ерөнхий нягтлан бодогч нар ямар ч тайлбаргүйгээр бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Зардалтай холбоотой, нотлох баримттай холбоотой ямар ч асуудал үүсээгүй. Мөн санхүүгийн жил, гэрээт жил хоёроо ялгахгүй байна гэж ярьж байна. Газрын тосны тухай хууль, журам, холбогдох гэрээн дээр зохицуулалтыг үл ойлголцол үүсэхгүйн тулд хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл тул төрийн захиргааны холбогдох байгууллага нь хэрэгжилтийг хангах ёстой. Тийм учир шалгагдагч этгээд гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй байна, хайгуулын ажлын доод хэмжээндээ хүрээгүй байна, анхан шатны баримтаар нотлогдохгүй байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Засгийн газрын 09 оны 8 дугаар тогтоолоор баталсан Газрын тосны бүртгэл тооцооны журмын .3 дахь хэсэгт ажлын төлөвлөгөөт төсвийг хуанлингийн жилээр тооцно гэж заасан. Харин гэрээ байгуулсан өдрөөс хамааруулан тухайн жилийн ажлын онцлогоос хамаарч эхний жилийн төлөвлөгөө төсвийг хуанлингийн жилд тохируулах асуудлыг гэрээлэгч Ашигт малтмал, газрын тосны газартай харилцан шийдвэрлэнэ. Гэтэл нэгэнт баталгаажсан хоёр талын хүлээн зөвшөөрсөн баримтын хүрээнд ярьж байгаа болохоос биш, гэрээлэгч энэ ажлыг зайлшгүй хийх ёстой байсан гэдэг агуулгаар хандаагүй. Нэхэмжлэгч нар тухайн үедээ ажлаа хийх боломжгүй байсан бол анхнаас нь төлөвлөлтөө зөв хийж, гэрээт жилийн хугацаанд хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх боломжтой гэдгээ гэрээний талууд хүсэл зоригоо тусгуулах нь аль аль талын үүргийн асуудал. Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудал дээр гэрээлэгч аж ахуй нэгж компаниуд маш хариуцлагатай ханддаг. Нэхэмжлэгчийн ерөнхий нягтлан бодогч нь хууль тогтоомжийн хэрэглээ, хориглосон зохицуулалтыг мэдэхгүй, тийм үг үсэг байхгүй гэж тайлбарлаж байна. Газрын тосны тухай хуулийн дүгээр зүйлийн ..6 дахь хэсэгт зааснаар хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах гэж заасан. Энэ эдийн засгийн нээлттэй, ил тод байдлын тухай хуулийн гол агуулга. Монгол улсад татвар хураамжаас зайлах үйл ажиллагаа байж болохгүй учир аливаа гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой үүргийн хэрэгжилтийг хангахдаа Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулна. Үүний холбогдох зардал нь баталгаажсан байвал нөхөгдөх зардалд нь баталгаажуулж тооцно. Санхүүгийн жил Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс дугаар сарын 3-ний өдөр байна гэсэн хуулийн зохицуулалттай. Магадгүй нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг Үндэсний аудитын газар 0 онд хийсэн ажлын зардлыг 0 онд гарсан байхад аль ч онд нь баталгаажуулахгүй гарсан бол хариуцагчийн алдаа байж болно. Гэтэл санхүүгийн жилдээ хэдий хэмжээний төлбөр тооцоо гарсан байна, тэр жилдээ л баталгаажна. Нэхэмжлэгч нар хоёр хариуцлага ногдуулж байна гэж хэлж байна. Хайгуулын ажлын доод хэмжээндээ хүрээгүй зардлыг гэрээнийхээ дагуу улсын төсөвт төвлөрүүл гэж байгаа. Хэрвээ өртөг нөхөгдөх зардлаас хасахгүй юм бол энэ мөнгөн дүнг улсын төсөвт төвлөрүүл гэсэн ч өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах юм бол Монгол улс буцааж төлж байгаа нь хариуцлага биш. Зардлын тооцоололтой холбоотой асуудал дээр маргаан үүсгэхгүй гэж байгаа нь санхүүгийн баримтаар энэ хэмжээний зардал гарсан, хайгуулын ажлын доод хэмжээнд хүрсэн гэдгээ хангалттай нотлох баримт, анхан шатны баримтаар дэмжиж чадахгүй байгааг илэрхийлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэнээс хойш энэ хэмжээний зардал гаргасан, үүнийг аудит бүрэн дүүрэн үнэлээгүй, энэ зардал бодитой зардал байсан, гэтэл энэ зардлыг хасаагүй гэдгийг нэг ч нотлох баримтаар зардлын жагсаалт гаргаж өгөөгүй. Бүхэл дүнгээр нь маргаан үүсгэж байгаа. 0 оны зардалд орж байгаа өртөг нөхөгдөх зардлыг Ж ХХК нь тусдаа баталгаажуулсан байгаа. 0 онд 3 сая ам.долларын хайгуулын ажлын доод хэмжээнд хүрэх ажил хийнэ гэдэг. 0 оны өрөмдлөгийн зардалд нь Үндэсний аудитын газар . сая ам.долларыг баталгаажуулж өгсөн. Хийгдсэн ажил нь хууль тогтоомжийн дагуу санхүүгийн жилдээ гарсан зардал учир тухайн ондоо л баталгаажна. Дараа жилд нь 5.8 сая ам.доллароор баталгаажуулж өгч байгаа. Гэтэл бид нар илүү зардал гарахаар аудит баталгаажуулж өгдөггүй гэж үндэслэлгүй тайлбар хийж байгаа нь тохиромжгүй гэж үзэж байна. Мөн зөрчил гаргасан бол Зөрчлийн тухай хуулиар тодорхой хэмжээний торгууль төлж өнгөрөхөөс биш энэ өндөр хэмжээний зардал гарахгүй гэсэн агуулгаар маргаж байна. М ХХК-ийн хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралтад хайгуулын ажлыг 0 жилээр 3 үе шаттай гүйцэтгэхээр тогтоож байгаа. Нэг дэх жилд нь 0 онд сая ам.долларын хэмжээний ажил хийнэ, дараагийн жилд арай өөр ажлууд хийх нь сая ам.доллароос өндөр өртөгтэй байгаа. Гэтэл энэ компанийн хувьд 0 онд 48. мянган ам.долларын зардалд зарцуулсныг санхүүгийн анхан шатны баримтад тулгаж баталгаажуулсан. Санхүүгийн шинжээч байгууллагын эрх бүхий этгээдтэй бүх баримтуудыг тулгаж, өөр хамааруулах зардал байна уу, өөр анхан шатны санхүүгийн баримт байна уу гэхээр гаргаж өгдөггүй. Тийм учир аудитаар баталгаажуулж байгаа зардлын нэг ч ам.доллартой хэн ч маргахгүй байгаа. Ямар ч хэмжээний нотлох баримт гаргаж ирээгүй. Маргаан бүхий аудитын тайлан бол 00, 0 онд хийсэн хайгуулын ажлын зардал байгаа. Гэтэл 03 онд Үндэсний аудитын газар аудит хийж байгаа. Учир нь гэрээлэгч нар төлөвлөгөө төсвөө батлуулж, төлөвлөгөө төсөвтөө таарсан ажлын тайланг ирүүлдэггүй. Ашигт малтмал, газрын тосны газар түүнийг нь хянан баталгаажуулдаггүй. Т ХХК-ийн хувьд хуанлингийн жил гэж маргаж байгаа. Т ХХК-ийн хувьд 0 оны 0 дугаар сарын -ны өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан. Хайгуулын ажлын доод хэмжээгээ гэрээндээ заасан байгаа. Үүнд жил бүр гүйцэтгэх хайгуулын ажлыг энэ хэмжээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан. Тус гэрээний хавсралт В-д тодорхойлсон бу 0 жилийн жил тутамдаа хийх ёстой ажлаа жил бүр хийж гүйцэтгэнэ гэж зохицуулсан. Мөн хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын доод хэмжээний нэр төрөл өөрчлөгдөж болох боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөхгүй. Анхнаасаа чадамжтай гэж гэрээ байгуулсан бол тэр жилдээ ямар хэмжээний ажил хийхээ бодитой тооцоолж төлөвлөх ёстой. Нэхэмжлэгч Ж ХХК болон М ХХК-ийн хувьд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Захиргааны актын илт хууль бус байх шинжийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Тус заалтад заасан нэг ч нөхцөл шаардлагад маргаан бүхий акт хамаарахгүй байгаа. Т ХХК-ийн хувьд хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Маргаан бүхий акт хууль бус талаарх үндэслэлтэй нотлох баримт байхгүй, Ашигт малтмал, газрын тосны газар бол Бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал. Тийм учир гэрээлэгч нарыг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хайгуулын ажлыг гэрээт жил болон хайгуулын үе шатаар нь хийлгэх л гол зорилготой. Мөн хайгуулын хугацаанд метан хийний ордыг илрүүлэх хамтын зорилготой гэрээ байгаа. Метан хийнд суурилсан бүс нутгийг хөгжүүлэх, цаашлаад улс эх орны эдийн засаг иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулна зэрэг зорилгын үүднээс гэрээг байгуулсан. Маргаан бүхий акт бу аудитын хамрах хүрээ нь 0 оны хайгуулын ажлыг өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах тухай байгаа. Гэтэл үүнээс гадна Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3 дахь заалтыг зөрчигдсөн гэж өртөг нөхөгдөх зардлыг хайгуулын ажлын доод хэмжээтэй аялдуулж энэ ажлыг хийгээгүй учир зарцуулагдаагүй хөрөнгийг төрийн захиргааны төв байгууллагад төл гэсэн акт тавьж байгаа. Энэ нь дунд хугацааны гэрээ байгуулж цаашид том зорилготой явж байгаа гэрээний тухайд он дамнуулж ажил хийлгэх нь бидэнд ашигтай. Хийгээгүй ажлын 54 мянган ам.долларыг Ашигт малтмал, газрын тосны газар авч байсан дор 0 ондоо тэрхүү зардлаар хайгуулын зардлаа хийх нь төсөлд хэрэгтэй гэсэн үг. Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3 дахь заалт нь гэрээлэгч талын хариуцлагатай байлах үүднээс оруулж ирсэн заалт болохоос биш нэхэмжлэгч компаниуд шиг төсөв төлөвлөгөөгөө батлуулж хайгуулын ажлаа хийж, өртөг нөхөгдөх зардлыг гаргаж түүнээсээ өртөг нөхөгдөхгүй зардал гэж хассан дүнг нь хайгуулын ажлын доод хэмжээгээр хийгээгүй байна гэж үзэн давхар хариуцлага ногдуулж болохгүй. Гэрээлэгчээс шалтгаалаагүй 0 оны 0 сард батлагдсан төлөвлөгөөнд тулгуурлаж төлбөр ногдуулж байгаа нь буруу жишиг тогтох боломжтой. Тус маргаан бүхий акт нь бодит байдал дээр энэхүү салбарт хор уршигтай байна гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.
Долоо. Гуравдагч этгээд нарын тайлбар, үндэслэл:
.. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Газрын тосны хуулийг 04 оны 0 дугаар сарын 0-ний өдөр баталсан. Уг хуулийг батлахаас өмнө газрын тосыг уламжлалт, уламжлалт бус гэж ангилдаггүй байсан бол 04 оны хуулиар газрын тосыг уламжлалт газрын тос, уламжлалт бус газрын тос гэж ангилсан. 04 он хүртэл уламжлалт бус газрын тосны бу нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын эрх олгосны үндсэн дээр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ ганц ч байгаагүй. 08 онд Засгийн газраас газрын тосны салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг баталсан бөгөөд уг бодлогын баримт бичигт уламжлалт бус газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нүүрсний давхаргын метан хийн олборлолтыг эхлүүлэх, метан хийд суурилсан бүс нутгийг хөгжүүлэх зорилтуудыг тусгасан. Энэ бодлогын баримт бичгийг үндэслэн Монгол Улс нүүрсний давхаргын метан хийн талбайг ялган, олон улсын нээлттэй тендер зарласан. 09 оноос хойш Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр таваас зургаан бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан бол уламжлалт газрын тосны чиглэлээр ойролцоогоор арван гэрээ хэрэгжиж байна. Монгол Улсын газрын тосны салбар харьцангуй цөөн гэрээтэй орон. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг зөвхөн Монгол Улс хэрэгжүүлдэггүй бөгөөд 04 онд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах явцад ижил зарчим баримталдаг бусад улс орны туршлагыг судалж харгалзсан. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө хомс байсан тул Монгол Улс бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг сонгосон бөгөөд 04 оны Газрын тосны тухай хууль нь энэ зарчмыг дэмжсэн хууль. 09 оноос хойш нүүрсний давхаргын метан хийн таваас зургаан гэрээ байгуулагдсан байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Засгийн газрын тогтоолоор эрх олгодог. Ийнхүү анх эрх авсан гэрээлэгчид нь "Ж" ХХК, "Т" ХХК, "М" ХХК зэрэг компаниуд бөгөөд эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нүүрсний давхаргын метан хий хайх зорилготой хайгуулын гэрээтэй. Эдгээр гэрээний гурав дээр Үндэсний аудитын газраас акт тавьсан бөгөөд гэрээлэгч гурван компани уг актыг эс зөвшөөрч маргаж байгаа тул өнөөдрийн шүүх хурлыг зохион байгуулж байна. Үндэсний аудитын газрын акт нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3 дахь заалтыг үндэслэсэн байна. Гэвч энэ нь энгийн гэрээний маргаан бус, харин холбогдох хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын тасралтгүй байдалтай холбоотой асуудал гэж үзэж болно. Хариуцагч талын тайлбарласнаар, гэрээлэгч компаниуд хуульд заасны дагуу хайгуулын ажлаа арван жилийн хугацаанд төлөвлөсөн байдаг. Эхний үе шат бу -ээс 3 дэх жилдээ нэг төрлийн ажил, 4-өөс 6 дахь жилдээ өөр төрлийн ажил хийж, эцэст нь хий олдвол нөөцөө тогтоож, олборлолт руу шилжих төлөвлөгөөтэй байдаг. Одоогийн байгаа гэрээлэгчид зөвхөн хайгуулын шатандаа явж байгаа компаниуд юм. Үндэсний аудитын газраас акт тавихдаа үндэслэсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3 дахь заалтын дагуу, өртөг нөхөх зардлыг хайгуулын ажлын доод хэмжээтэй автоматаар уяж, хэрэв тухайн зардлыг бүрэн зарцуулаагүй бол уг ажлыг "гүйцэтгээгүй" гэж үзэн, зарцуулаагүй хэмжээний мөнгийг Монгол Улсын төрд төлүүлэх зарчмаар хандаж байна. Хэрэв энэ зарчмаар цаашид үргэлжлүүлэн ажиллах юм бол салбарын хувьд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Учир нь энэ салбарын онцлог нь бусад салбараас эрс ялгаатай. Монгол Улс одоогийн байдлаар санхүүгийн боломж хязгаарлагдмал тул мөнгөтэй, чадвартай гадаад улс орны хөрөнгө оруулалтыг татах зорилготой ажиллаж байна. Тухайлбал, Т ХХК-ийн ард Австрали улсын хөрөнгө оруулалт байдаг бөгөөд ийм туршлагатай гадаад хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нүүрсний давхаргын метан хийг хайх зорилгоор татан оруулж байгаа юм. Ийм төрлийн гэрээний гол зорилго нь хайгуулын ажлыг гүйцэтгүүлэх явдал юм. Эдгээр гэрээлэгч компаниудад Үндэсний аудитын газраас акт тавьсан 0, 0 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө бүрэн арилаагүй байв. Уламжлалт газрын тосны салбарын компаниудаас ялгаатай нь, шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай гэрээлэгч компаниуд тухайн үед Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ аваагүй байна. Тэр үед Ашигт малтмал, газрын тосны газраас бүх гэрээлэгчид ажлаа түр зогсоох боломжийг зөвшөөрч байсан ч 09, 00 онд шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай гэрээлэгчид энэ боломжийг ашиглаагүй тул одоо шүүхэд ирсэн байна. Энэ нөхцөл байдлыг нуух зүйлгүй бөгөөд цар тахлын үед ажил гүйцэтгэсэн гэрээлэгч байгаагүйг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Гэрээлэгч компаниуд салбарын хууль тогтоомжийг хүндэтгэн, жил бүрийн хөтөлбөр, төсвөө батлуулж, Ашигт малтмал, газрын тосны газраар хянуулан ажилладаг. 00, 0 онуудад тодорхой ажлуудыг төлөвлөж, батлуулан гүйцэтгэсэн байна. Хариуцагч тал анхан шатны баримт дутуу гэдгийг тайлбарлахдаа, ийм тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар болон гэрээлэгч хоорондоо хариуцлагаа шилжүүлж, шаардлагыг нэг нэгэндээ шилжүүлдэг нөхцөл байдал үүсдэгийг дурдсан. Салбар харьцангуй шинэ хөгжиж байгаа тул зохион байгуулалтын дутагдал байх магадлалтай гэдгийг үгүйсгэхгүй боловч одоогоор өртөг нөхөгдөх зардлын асуудлыг хариуцсан хоёроос гурван мэргэшсэн ажилтан манай байгууллагад ажиллаж байгааг тэмдэглэв. Засгийн газрыг төлөөлж буй агентлаг болон хөрөнгө оруулагчдыг төлөөлж буй гэрээлэгч тал нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа боловч Үндэсний аудитын газрын акт тавьсны улмаас гэрээлэгчийн ажлын идэвх санаачилгад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Хэрэв гэрээлэгч ажлыг дутуу гүйцэтгэсэн бол холбогдох зардлыг 0 онд эргүүлэн тооцоолж нөхөн олгож болох байсан бол, ажлыг үе шаттайгаар хүлээн авч, тухайн жилд нь багтаан үнэлэх боломжтой байсан. Уг асуудлыг нарийвчлан судлаагүй тул мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн нарийн ширийн зүйлийг тодорхой мэдэхгүй боловч, агентлагаас явуулсан бичиг баримтаас үзвэл аудитын хамрах хүрээ нь 0 оны хайгуулын ажлын өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах зорилготой. Ашигт малтмал, газрын тосны газраас явуулсан бичигт дурдсанаар, "Ж" ХХК нь тухайн жилийнхээ хайгуулын ажлын доод хэмжээг бүрэн гүйцэтгэсэн боловч анхан шатны баримт дутуу гэсэн үндэслэлээр 54 мянган ам.долларын зардал баталгаажаагүй байна. Энэ дүн нь ирээдүйд эргэн нөхөгдөхгүй бөгөөд компани зөвхөн тухайн зардлаа гаргаад үлдэнэ. Өмнө нь уламжлалт газрын тосны чиглэлээр гуч гаруй гэрээлэгч компани байсан бөгөөд 30 жилийн хугацаанд эдгээрээс ганцхан компани л олборлолтын шатанд шилжсэн байна. Үлдсэн ойролцоогоор 90 хувь нь эрсдэлээ хариуцаж, амжилтгүй болсон байдаг. Энэ нь газрын тосны салбарын онцлог, өндөр эрсдэлтэй байдал бөгөөд энэ эрсдэлийг мэдэж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хөрөнгө оруулагчид салбарт орж ирдэг. Иймд баримт бичиг дутуу бүрдүүлсэн байдлыг үндэслэн ирээдүйн өртөг нөхөгдөх зардлыг тооцохгүй байх нэг талаас, нөгөө талаас тухайн жилд хийсэн ажлыг "гүйцэтгээгүй" гэж дахин үзэж, зарцуулсан 54 мянган ам.долларыг дахин төлүүлэхээр шаардах нь гэрээлэгчийг давхар хохироох үр дагавартай гэж үзэж болно. Хариуцагч талын тайлбарласнаар уг зөрүү нь санхүүгийн хуанлийн жил болон гэрээт жилийн хоорондын зөрүүтэй холбоотой юм. Тодруулбал, "Ж" ХХК 0 оны дугаар сарын 3-ний өдөр хүртэл туслан гүйцэтгэгч хэд хэдэн компаниар холбогдох ажлыг гүйцэтгүүлсэн. Гэтэл он амралтын өдрөөс хамаарч он дамнаж 0 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр орж ирсэн мөнгийг 0 оны санхүүгийн жилд шилжүүлэн бүртгэе гэдэг. Ийнхүү 0 оны дугаар сарын 3-ний өдрийн байдлаар хайгуулын ажлын доод хэмжээнд 54 мянган ам.доллароор хүрээгүй гэж үзэж, уг дүнг дахин төлүүлэхээр шаардсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд ийм нөхцөл байдал улс орны нэр хүндэд сөргөөр харагдах эрсдэлтэй. Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Ашигт малтмал, газрын тосны газар, түүнчлэн Улсын Их Хурлын дэргэд хараат бусаар ажилладаг Үндэсний аудитын газар зэрэг байгууллагуудын статус, чиг үүргийн ялгааг тодорхой ойлгодоггүй бөгөөд тэдгээрт Монгол Улс л гэж харагдаж байгаа. Иймд энэ нөхцөл байдал үргэлжлэх гадаадын хөрөнгө оруулж буй бусад орнуудтай холбоотой сөрөг жишиг тогтох эрсдэлтэй. Мөн Үндэсний аудитын газраас ийнхүү акт тавьдаг тогтолцооноос үзэхэд, гэрээлэгч компаниуд цаашид хайгуулын ажлаа багасгаж, нэмэлт төлөвлөгөө, төсвөө батлуулдаг байсан нь больж байна. Ерөнхийдөө салбарын хөгжлийг доройтуулж байгаа тул анхаарал хандуулах шаардлагатай асуудал гэж үзэж байна. "М" ХХК, "Т" ХХК хоёрын гэрээнд ч гэрээт жил, хуанлийн жилийн зөрүүтэй холбоотой ижил төстэй асуудал гарсан байна. Энэ шалтгааны улмаас бүртгэл, тооцооны журамд тохируулга, залруулга хийх зохицуулалт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь эдгээр компаниуд 0 оны 0 дугаар сард бус, оны сүүл хагаст бүтээгдэхүүн хуваах гэрээгээ байгуулсан бөгөөд хуулийн дагуу Засгийн газраас гэрээ байгуулах эрхийг олгосноос хойш тодорхой хоногийн дотор холбогдох хөрөнгө оруулагчдыг урьж, гэрээнд гарын үсэг зуруулдаг. Гэрээ байгуулсны дараа гэрээлэгч тал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандаж байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх, улмаар одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хандаж тусгай зөвшөөрлөө авах шаардлагатай байдаг. Эдгээр процесс нь гэрээлэгчээс шууд хамааралгүй, дунджаар 00-0 орчим хоног үргэлжилдэг тул анхны жилийнхээ хөтөлбөр, төсвийг харьцангуй хожуу батлуулах нь түгээмэл байдаг. Иймд гэрээт жил, хуанлийн жилийн зөрүүтэй холбоотой маргаан ялангуяа гэрээний эхний жилд гарах магадлал өндөр байдаг. Ерөнхийдөө компаниуд өөрсдийн дотоод нөөц бололцоог харгалзан, эхний жилдээ харьцангуй бага хэмжээний ажлыг төлөвлөдөг бөгөөд бусад гэрээлэгч компаниуд ч ерөнхийдөө ижил байдлаар төлөвлөдөг. Байгаль орчны төлөвлөгөө ихэвчлэн 0 дугаар сард батлагддаг бол , дугаар сард Монгол орны цаг агаарын хүйтэрсэн нөхцөл байдлаас шалтгаалан хээрийн хайгуулын ажил гүйцэтгэх бодит боломж хязгаарлагдмал байдаг. Тийм учир эхний жилийн ажлыг бүрэн гүйцэтгээгүй гэж үзэх нь бодит нөхцөл байдлыг үл харгалзсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, түүнтэй санал нийлж байгаагаа илэрхийлж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
. Үндэсний Аудитын газрын Тэргүүлэгч аудитор, тус газрын аудитын менежерт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж ХХК-иас Үндэсний аудитын газрын 05 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 дугаартай актын 54,40 ам.долларыг Ж ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,
нэхэмжлэгч Т ХХК-иас Үндэсний аудитын газрын 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 дугаартай актын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
нэхэмжлэгч М ХХК-иас Үндэсний аудитын газрын Төлбөрийн акт барагдуулах тухай 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 дугаар актын М ХХК-д хамаарах ....30.0 ам.долларыг төлүүлэхээр шийдвэрлэсэн, 5/АО50046 дугаар актын М ХХК-д хамаарах ..., ам.долларыг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан.
. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримтууд тогтоогдов.
3.. Нэхэмжлэгч Ж ХХК нь талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал, газрын тосны газартай 08 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр, нэхэмжлэгч Т ХХК нь Гурвантэс-ХХХV талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал газрын тосны газартай 0 оны 0 дугаар сарын -ны өдөр, Нэхэмжлэгч М ХХК нь талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал газрын тосны газартай 00 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус байгуулж, нэхэмжлэгч М ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн ******* дугаар тушаалын дагуу аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 0 оны 03 дугаар сарын 5-ны өдөр авчээ.
3.. Дээрх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Ж ХХК, Т ХХК, М ХХК нарын 00-0 оны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад Ашигт малтмал, газрын тосны газар хяналт шалгалтыг хийн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд Үндэсний аудитын газраас аудит хийж, нийцлийн аудитын тайланг гаргаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 03 оны дугаар сарын 9-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Аудитын тайланг баталгаажуулсан.
3.3. Хариуцагч Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С, аудитын менежер Д.О нарын 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 дугаар актаар нэхэмжлэгч нарын 00-0 оны хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн зөрчил гаргасан гэж үзэн зарцуулагдаагүй хөрөнгө болох 54,40.00 ам.долларыг нэхэмжлэгч Ж ХХК-иас, , ам.долларыг нэхэмжлэгч Т ХХК-иас, ,30.0 ам.долларыг нэхэмжлэгч М ХХК-иас тус тус нөхөн төлүүлэхээр, 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 5/АО50046 дугаар актаар М ХХК-ийг байгаль орчны баталгаа, төлбөр, урамшуулал, үйлчилгээний дэмжлэгийг төлөөгүй гэж үзэж, Тавантолгой ХХХIII талбайн ,58 ам.долларыг тус компаниар нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
3.4. Маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж ХХК-иас ... Газрын тосны бүртгэл, тооцооны журамд зааснаар хайгуулын ажлын доод хэмжээ түүний зардал болон өртөг нөхөгдөх зардал нь агуулгын ялгаатай, тусдаа ойлголтууд ... Хайгуулын зардлын хэмжээг өртөг нөхөгдөх зардлын хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй ... Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн бөгөөд , ам.долларын төлбөр тооцоог өртөг нөхөгдөх зардлаас үндэслэлгүй ... Захиргааны байгууллагаас төлбөрийн акт тогтоохдоо Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3-д заасныг үндэслэсэн байх бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн . дахь хэсэгт заасан зохицуулалтын хэмжээ хязгаарт бүтээгдэхүүн хуваах гэрээ хамааралгүй, төлбөрийн акт тогтоох эрх хэмжээгүй гэж,
Нэхэмжлэгч М ХХК-иас ... Хуульд зааснаар хайгуулын ажлын доод хэмжээ болон өртөг нөхөгдөх зардал ялгаатай, аудитын байгууллага зөвхөн өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах ёстой. Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3-д заасныг зөрчөөгүй. Тухайн гэрээт жил 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцогдох ёстой. Учир нь метан хийн хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 0 оны 03 дугаар сарын 5-ны өдөр олгосонтой холбож дүгнэх ёстой ... Хайгуулын ажилд шууд хамааралтай биш, байгаль орчин унаган төрхийг өөрчлөх нөлөөлөл үзүүлэхгүй ажлууд бу хайгуулын ажилд дагалдан гаргах үйл ажиллагааны зардлууд болох ажилчдад цалин олгох, кемп, катерингийн үйлчилгээг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх, харуул хамгаалалт авах ажлуудын зардлын дүнгээс 3 хувь тооцож эскроу дансанд барьцаа байршуулахыг шаардсан хуулийн зохицуулалт байхгүй гэж,
Нэхэмжлэгч Т ХХК-иас ... Манай компани 0 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлийг авсан тул тухайн жилдээ багтаан ажил эхлүүлэх, зарцуулах ямар ч боломжгүй байсан ... Гэрээт жил, тайлангийн жил гэдгийг ялгах шаардлагатай. Манай компанийн 345. ам долларыг дараа жилдээ багтаан бүх хөрөнгийг зарцуулсан. Үндэсний аудитын газраас төлбөрийн акт тавьсан нь хуульд нийцэхгүй. Шалгагдагч этгээд гэдэгт тус компани хамаарахгүй гэж,
Хариуцагчаас ... Нэхэмжлэгч нар нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний .3.3-д заасныг зөрчсөн. Хайгуулын ажлын зардлыг Газрын тосны тухай хуулийн 4..8-д заасан үйл ажиллагаагаар ойлгоно. Хайгуулын ажил нь өртөг нөхөгдөх зардлын ганцхан бүрдэл хэсэг юм. Өртөг нөхөгдөх зардал нь бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардал зэрэг 4 нийлбэрээс өртөг нөхөгдөх зардал баталгаажих асуудал байгаа. Үүнтэй холбоотой дүгнэлт гарч байгаа ... тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын 3 хувь бу ашиглалтын үед гэрээлэгч ноогдох газрын тосны хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг 0 онд 39,08 ам.доллар байршуулах байснаас 3,950 ам.доллар бу ,58 ам.долларыг дутуу байршуулсан гэж,
Гуравдагч этгээдээс ... Аудитын хамрах хүрээ 0 оны хайгуулын ажлын өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах байтал төлбөр тавигдсан. Акт нь тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй тус тус тайлбарлан маргасан.
4. Газрын тосны тухай хуулийн дүгээр зүйлийн .-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.-д Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ, 4 дүгээр зүйлийн 4.-т Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 4..-д "гэрээлэгч" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан компанийг, 4 дүгээр зүйлийн 4..4-д "бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг, 9 дүгээр зүйлийн 9..-д газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах, 9..8-д гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх, дүгээр зүйлийн .-д гэрээлэгч дараах үүрэг хүлээнэ, ..-д Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх, ..4-д санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын тайлан, газрын тос хуваах тооцоог энэ хуулийн ..4-т заасан журмын дагуу үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх, 3 дугаар зүйлийн 3.-д Өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт газрын тосны хувиар нөхнө, 3 дугаар зүйлийн 3.-д Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ, 3.-д Энэ хуулийн 3.-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна гэж тус тус заасан.
4.. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд уг үйл ажиллагааг эрхлэхээр компаниуд гэрээ байгуулах төдийгүй газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал болж гэрээлэгчийн өртөг нөхөгдөх зардлын тайланг хүлээн авч, хянах үүрэгтэй, уг хянасан тайланг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулахаар байна.
4.. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..4-д шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг, дүгээр зүйлийн .-д Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө, .-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дугаар зүйлийн ..6-д [] Гэрээлэгч нь хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардал, төлбөр, урамшуулал, нөөц ашигласны төлбөр, өртөгт нүүрсний давхаргын метан хий, ашигт нүүрсний давхаргын метан хийн хуваарилт, борлуулалт, орлого, зардлын бүртгэл, тооцоо зэрэг холбогдох тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад зохих журмын дагуу гаргаж өгч байна, ..-[] өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулах бөгөөд гэрээлэгчийн эсхүл оператор компанийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлыг албан ёсоор баталгаажуулаагүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй, 5 дугаар зүйлийн 5.3.-т Төрийн аудитын байгууллага нь төрийн захиргааны байгууллагатай хамтран санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон бусад холбогдох материалд үндэслэн өртөг нөхөгдөх зардлын тайлан, нөөц ашигласны төлбөр, өртөгт нүүрсний давхаргын метан хий, ашигт нүүрсний давхаргын метан хийн хуваалтын тооцоог шалгаж баталгаажуулна гэж тус тус заасан.
4.3. Дээрх хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээний зохицуулалтаас үзэхэд хайгуулын ажлын зардлын доод хэмжээг гэрээнд зааж өгч байгаа нь хариуцлага тооцох агуулгагүй харин үйл ажиллагаа явуулж, үр ашиг хүртэхийн тулд тусган өгсөн байх бөгөөд Төрийн аудитын байгууллагад гэрээлэгч нарын өртөг нөхөгдөх зардлын хэмжээнд аудит хийж баталгаажуулах бүрэн эрхийг олгосон боловч төлбөрийн акт тогтоох эрх хэмжээ олгогдсон гэж үзэхээргүй байна.
4.4. Тодруулбал, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааны нэг оролцогч бөгөөд төрийг төлөөлөн бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал болж, нөгөө тал бу гэрээлэгчийн тухайн жилийн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд холбогдох хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд хянах бөгөөд уг хянасан тайлан, дүгнэлтийг Төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулахаар байна.
4.5. Гэтэл хариуцагч байгууллага нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дугаар зүйлийн .3.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 00 оны дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4..3.5-д заасныг үндэслэн маргаан бүхий Үндэсний аудитын газрын 05 оны дугаар сарын 5-ны өдрийн №56/АО50046 дугаартай аудитын актаар Метангаз ресурс ХХК-д ,30 ам.долар, Ж ХХК-д 54,40 ам.доллар, Т ХХК-д ,535 ам.долларыг, 5/АО50046 дугаар актаар М ХХК-д ,58 ам.долларыг тус тус нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй.
4.6. Өөрөөр хэлбэл, Газрын тосны тухай хуулийн дугаар зүйлийн .-д Бүтээгдэхүүн хуваах гэрээг доор дурдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр цуцална, ..5-д гэрээлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бу удаа дараа ноцтой зөрчсөн гэж, 8 дугаар зүйлийн 8.-д Хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр бу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дугаар зүйлийн ..5-д Хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр бу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй, 0 дугаар зүйлийн 0.-д Гэрээг цуцлах гээд 0..-д Гэрээлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бу удаа дараа ноцтой зөрчсөн, уг зөрчлийг арилгах талаар төрийн захиргааны байгууллагаас тогтоож өгсөн хугацаанд арилгаагүй бу арилгаж эхлээгүй гэж энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд авах хариуцлагыг хууль, гэрээнд тухайлан зааж өгсөн энэ тохиолдолд хариуцагчаас төлбөрийн акт тогтоосон нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 03 оны дугаар сарын 9-ний өдрийн ******* дүгээр тушаалаар баталгаажуулсан СНАГ-03/0-НА-НА дугаар аудитын тайлан, бүтээгдэхүүн хуваах гэрээний зорилгод нийцэхгүй.
4.. Энэ талаарх нэхэмжлэгч нарын ... Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.-т Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зардлыг гэрээлэгч хариуцна гэж заасны дагуу төрөөс аливаа зардал гаргаагүй, төрийн төсвийг зарцуулаагүй. Гэтэл ийнхүү төрийн төсвийг зохисгүй зарцуулсан эсвэл төсөвт орох ёстой орлого мэтээр аливаа хууль тогтоомж зөрчөөгүй байхад гэрээний заалтыг үндэслэн хайгуулын ажилд зарцуулагдах ёстой байсан хөрөнгийг төрийн сангийн дансанд төлүүлж, торгож байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч эрх хэмжээгээ хэтрүүлсэн, төлбөрийн акт тогтоох эрхгүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
4.8. Мөн Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 4..8-д "хайгуул" гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг, 4..-д "хайгуулын ажлын зардал" гэж энэ хуулийн 4..8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 4..3-д "өртөг нөхөгдөх зардал" гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг, дугаар зүйлийн .-д Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ..4-д нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах; газрын тосны бүртгэл, тооцоо; уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай журмыг батлах гэж,
Засгийн газрын 8 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүртгэл, тооцооны журам-н дугаар зүйлийн .-д Гэрээлэгч, эсхүл оператор компанийн гүйцэтгэж байгаа хайгуул, бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа, татан буулгалттай холбогдон гарсан дор дурдсан зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцно, 3 дугаар зүйлийн 3.-д Гэpээлэгч эсхүл оператор компанийн дараахь зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй гэж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дугаар зүйлийн ..-д хайгуулын ажлын доод хэмжээ гэж энэхүү гэрээний .-т заасан хайгуулын ажил болон хайгуулын хугацааг сунгахад гүйцэтгэх ажлыг гэж, .-д Хайгуулын ажлын доод хэмжээ гээд ..-д Гэрээлэгч нь энэхүү гэрээний хавсралт В-д тодорхойлсноос багагүй хэмжээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ, ..3-д Тухайн талбайн геологийн нөхцөл, хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын доод хэмжээний нэр төрөл өөрчлөгдөж болох боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөхгүй, .3.3-д Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө, нэхэмжлэгч Метангаз ресурс ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт Г-ийн дугаар зүйлийн .-д Гэрээлэгч, эсхүл оператор компанийн гүйцэтгэж байгаа хайгуул, бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа, татан буулгалттай холбогдон гарсан дор дурдсан зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцно, 3 дугаар зүйлд Өртөг нөхөгдөхгүй зардал гээд 3.-д Гэрээлэгч эсхүл оператор компанийн дараах зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй гэж, Т ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт Г-ийн дугаар зүйлийн .-д Гэрээлэгч, эсхүл оператор компанийн гүйцэтгэж байгаа хайгуул, бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа, татан буулгалттай холбогдон гарсан дор дурдсан зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцно, .4 дүгээр зүйлд Өртөг нөхөгдөхгүй зардалд дараах зардлыг хамааруулна гэж, нэхэмжлэгч Ж ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт Г-ийн дугаар зүйлийн .-д гэрээлэгч гэрээний дагуу өртөг нөхөгдөх зардалд хяналт тавих зорилгоор зардлын ангиллыг гаргаж төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, .3-д өртөг нөхөгдөх зардалд гэрээлэгч эсхүл оператор компани болон туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэж байгаа хайгуул, бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа, татан буулгалттай холбогдон гарсан дараах зардлыг тооцно, .4-д Өртөг нөхөгдөхгүй зардалд дараах зардлыг хамааруулна гэж тус тус заажээ.
4.9. Дээрх хууль, журам, гэрээнүүдийн зохицуулалтаас үзэхэд хайгуул гэдэгт газрын тосны орд нээж, нөөцийг тогтоох зорилгоор гүйцэтгэх, геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын үйл ажиллагааг ойлгох бөгөөд хайгуулын зардал гэдэгт эдгээр үйл ажиллагаатай холбогдон гарсан бүхий л зардлыг ойлгохоор, харин өртөг нөхөгдөх зардлыг дотор нь өртөг нөхөгдөх зардал, өртөг нөхөгдөхгүй зардал гэж дээрх журам болон компаниудтай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тодорхой нэрлэн заасан энэ тохиолдолд тухайн хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг өртөг нөхөгдөх зардал гэж шууд ойлгохооргүй байна.
4.0. Тодруулбал, хайгуулын ажил гүйцэтгэсэн нийт зардлаас тодорхой хэсэг нь дээрх Газрын тосны бүртгэл, тооцооны журам, бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар өртөг нөхөгдөх зардалд тооцогдохоор байх тул нэхэмжлэгч нарын ... гэрээлэгчийн хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэсэн эсэхийг дүгнэхдээ өртөг нөхөгдөх зардлын дүнгээр тайланг баталгаажуулж зардлын дүнг тооцсон нь үндэслэлгүй ... хууль журмын зөрчилтэй гэх тайлбар үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч Т ХХК, М ХХК нарын ...Тухайн гэрээт жил 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцогдох ёстой. Учир нь метан хийн хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 0 оны 03 дугаар сарын 5-ны өдөр олгосонтой холбож дүгнэх ёстой ... Манай компани 0 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлийг авсан тул тухайн жилдээ багтаан ажил эхлүүлэх, зарцуулах ямар ч боломжгүй байсан гэх үндэслэлийн тухайд,
5.. Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно, 8.-д Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно, 8.8-д Төрийн захиргааны байгууллага эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 0 хоногийн дотор, дараагийн жилээс хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг тухайн жилийн эхний улиралд багтаан батална гэж тус тус заасан.
5.. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т ХХК нь Гурвантэс-ХХХV талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал газрын тосны газартай 0 оны 0 дугаар сарын -ны өдөр байгуулсан, нэхэмжлэгч М ХХК нь талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал газрын тосны газартай 00 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн ******* дугаар тушаалын дагуу аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 0 оны 03 дугаар сарын 5-ны өдөр авсан төдийгүй Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлын улмаас 00 оны дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 0 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 0 оны 0 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн цуцалсан нийтэд илэрхий үйл баримт зэргийг хариуцагчаас шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байна.
5.3. Тодруулбал, нэхэмжлэгч Т ХХК, М ХХК нар нь 0 оны 3 дугаар сарын 5, дугаар сарын -ны өдрийг хүртэл хугацаанд тус тус тусгай зөвшөөрөлгүй, газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг эрхлэхээр гэрээ байгуулаагүй, тусгай зөвшөөрлийг аваагүй байсан байх тул хариуцагч нь 00-0 оны хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн зөрчил гаргасан гэж үзэн зарцуулагдаагүй хөрөнгө болох , ам.долларыг нэхэмжлэгч Т ХХК-иас, ,30.0 ам.долларыг нэхэмжлэгч М ХХК-иас тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..-д хуульд үндэслэх, 4..5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасанд нийцэхгүй.
5.4. Энэ талаарх гуравдагч этгээд Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Бид бүтээгдэхүүн хуваах гэрээний эхний жилийг гэрээ байгуулсан өдрөөс хойш бүтэн жилийн хугацааг тооцдог. Харин дараагийн жилээс бүтэн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг тул тухайн хугацааг хуанлийн жилээр бу дүгээр сарын 0-ний өдрөөс дугаар сарын 3-ний өдрийг хүртэл тооцдог гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
5.5. Түүнчлэн, Ашигт малтмал газрын тосны газар, Т ХХК, М ХХК-иудтай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний .-д Гэрээлэгч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний салшгүй хэсэг болох А, Б хавсралтаар тодорхойлсон талбайд тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх эрхийг эдэлнэ, дугаар зүйлийн ..-д[4] гэрээ байгуулсан өдөр гэж Төрийн захиргааны төв байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон өдрийг, ..8-д Гэрээт жил гэж гэрээ байгуулсан өдөр бу дараагийн жилийн уг өдрөөс эхлэн тооцсон дараалсан хуанлийн /арван хоёр/ сарын хугацааг, дугаар зүйлийн .3.-д Гэрээлэгч нь эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 0 хоногийн дотор, дараагийн жилээс тухайн жилийн эхний улиралд багтаан гэрээт жилд гүйцэтгэх хайгуулын ажлын нэр төрөл бүрээр нарийвчлан боловсруулж, төрийн захиргааны байгууллагаар батлуулна. Тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө нь энэхүү гэрээнд тусгагдсан хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй байна, дугаар зүйлийн .3.3-т "Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгэсэн ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө" гэж, Монгол Улсын Засгийн газрын 09 оны 8 дугаар тогтоолоор баталсан "Газрын тосны бүртгэл, тооцооны журам"-ын дугаар зүйлийн .3 дахь хэсэгт "Ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцох бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хамааруулан эхний төлөвлөгөө, төсвийг хуанлийн жилд тохируулах асуудлыг гэрээлэгч, эсхүл оператор компани нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ" гэж тус тус заажээ.
5.6. Уг гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч М ХХК-ийн хувьд Төрийн захиргааны төв байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр, нэхэмжлэгч Т ХХК-ийн хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг эдлэхээр байна. Маргаан бүхий энэ тохиолдолд М ХХК-г 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс, нэхэмжлэгч Т ХХК-ийг 0 оны 0 дугаар сарын -ны өдрөөс тус тус тооцохоор байх бөгөөд гэрээт жил гэдэгт гэрээ байгуулсан өдрөөс эхлэн дараагийн жилийн уг өдрийг хүртэлх сарыг хугацааг тооцохоор харилцан тохиролцсон байх тул хариуцагчаас ... дугаар сарын 3-ний өдрөөр тухайн жил дуусгавар болно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
5.. Өөрөөр хэлбэл, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дугаар зүйлийн .3.3-т Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгэсэн ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө" гэж зааснаар гэрээт жилийг нэхэмжлэгч М ХХК нь 0 оны 03 дугаар сарын 5-ны өдөр, Т ХХК-ийг 0 оны 0 дугаар сарын -ны өдөр тус тус дуусна гэж ойлгоно.
5.8. Түүнчлэн, нэхэмжлэгч Т ХХК нь Ашигт малтмал газрын тосны газарт хандан 0 оны дүгээр сарын 4-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр ... 0 онд багтаан тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө төсвийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хайгуулын ажлын төлөвлөгөө төсвийг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, уг хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын 0 оны дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ... Нөхцөл байдлыг авч үзвэл төрийн захиргааны байгууллагаар 8 дугаар сард батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит боломж гэрээлэгчид байгаагүй ... 0 онд төлөвлөгдсөн ажлыг 0 оны төлөвлөгөө, төсвийг батлуулах хүртэл он дамжуулан гүйцэтгэж, ирэх жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг эхний улиралд багтаан батлуулж ажиллахыг үүгээр тодруулж байна гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгч М ХХК нь Ашигт малтмал газрын тосны газарт хандан 0 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дугаар ... эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэж дуусах хугацаа дээрх хугацаануудын аль нь болохыг тодруулж өгнө үү гэх албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд Ашигт малтмал газрын тосны газрын 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн ******* дүгээр ... М ХХК-ийн нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлын гэрээт жил 0 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс эхэлнэ. Гэрээнд заасны дагуу хайгуулын ажлыг 3 үе шаттайгаар гүйцэтгэх тул батлагдаж төлөвлөгдсөн ажлыг он дамжуулан гүйцэтгэж болно гэдгийг үүгээр тодруулж байна гэх хариу албан бичгийг өгсөн байгаа болохыг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч М ХХК-ийн ... Үндэсний аудитын газрын Төлбөрийн акт барагдуулах тухай 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 5/АО50046 дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ...,6,99.0 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ..., ам.доллар гэсэн дүнг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
6.. Хариуцагчаас Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 0 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны эскпорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх шалгалтыг хийж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 03 оны дугаар сарын 9-ний өдрийн ******* дүгээр тушаалаар баталгаажуулсан СНАГ-03/0-НА-НА дугаар аудитын тайлангаас үзэхэд нэхэмжлэгч М ХХК-ийг ,59.94 ам.долларыг эскроу дансанд байршуулаагүй, байгаль орчны баталгаа, төлбөр, урамшуулал, үйлчилгээний дэмжлэгийг төлүүлээгүй үзэж, 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 5/А050046 дугаар актаар Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9..9-д ... энэ хуулийн 30, 34 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл, төлбөр урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх" гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ... М ХХК-иар , ам.долларыг нөхөн төлүүлэх-ээр шийдвэрлэжээ.
6.. Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9..9-д газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, энэ хуулийн 30, 3, 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх, дүгээр зүйлийн ..9-д байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах, 30 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийн төлбөр, түүнийг хуваарилах гээд 30.-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километр тутамд гурван америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна, 3 дүгээр зүйлд Нөөц ашигласны төлбөр, түүнийг хуваарилах, 34 дүгээр зүйлд Бусад төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлс гэж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 00 оны дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4..-д Албан шаардлага өгөхөд дараах нийтлэг үндэслэлийг харгалзана. Үүнд, 4...-д нягтлан бодох бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баталгаажуулаагүй, 4...8-д байгуулсан гэрээ, хэлцэл, холбогдох дүрэм, журмыг баримтлаагүй, 4.4-д Энэ журмын 4..-д заасан албан шаардлага өгөх үндэслэл бүхий алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд төлбөрийн акт тогтоохыг хориглоно гэж тус тус заасан.
6.3. Дээрхээс үзэхэд Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэт биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын тодорхой хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулахаар байна.
6.4. Хариуцагчаас уг эскроу дансанд байршуулах хайгуулын зардлын хувийг Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9..9-д заасанд хамааруулан төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх төдийгүй Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн .-д зааснаар төлбөрийн акт тогтоох үндэслэлд хамаарахааргүй байна.
. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн ... өртөг нөхөгдөх зардлыг үндэслэлгүйгээр хассан гэх үндэслэлийн тухайд,
.. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж ХХК нь талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал, газрын тосны газартай 08 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан байх бөгөөд тус гэрээний ..-д гэрээлэгч нь энэ гэрээний хавсралт В-д тодорхойлсноос багагүй хэмжээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ гээд, хавсралт В-д -р үе шатны 3 дахь жилд хайгуулын ажлын доод хэмжээ 3,000,000 ам.доллар, хайгуулын ажлын зардал 3,000,000 ам.доллар гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 0 оны хайгуулын ажлын төлөвлөгөөгөөр 4,8,560.00 ам.долларын хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн, харин Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн гүйцэтгэл 3,43,945. ам.доллар, хайгуулын ажилд зарцуулсан нэхэмжлэгчийн баталгаажуулж тайлагнасан өртөг нөхөгдөх зардлын дүн 3,6,6.8 ам.доллар, Ашиг малтмал, газрын тосны газар өртөг нөхөгдөх зардлын тайланг 3,098,8.85 төгрөгөөр тогтоож, уг зардлыг аудитаар баталгаажуулахаар хүргүүлжээ.
.. Монгол Улсын Ерөнхий аудиторын 03 оны дугаар сарын 9-ний өдрийн ******* дүгээр тушаалаар баталгаажуулсан СНАГ-03/0-НА-НА дугаар аудитын тайлангаас үзэхэд нэхэмжлэгч Жи Өүй Эйч ХХК-ийн өртөг нөхөгдөх зардлын дүнгээс , ам.долларыг хасаж, уг зардлыг ,845,589.56 ам.доллараар баталгаажуулсан байна.
.3. Нэхэмжлэгч Ж ХХК нь 0 онд Эрдэнэ дрийллинг ХХК-тай гэрээ байгуулан Ричкерн-4Re цооногийг 0 оны 0 дугаар сарын 8-наас дугаар сарын 30-ны өдрийн хооронд өрөмдөж, төлбөр болох 36,039,888.69 төгрөгийг 0 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр, Топ даймонд дриллинг ХХК-тай гэрээ байгуулан Баг- цооногийг 0 оны дүгээр сарын 4-ний өдрөөс дугаар сарын 3-ны өдрийн хооронд өрөмдөж, төлбөр болох 88,9,9 төгрөгийг 0 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр тус тус шилжүүлсэн болох нь Ж ХХК-ийн 0 оны хяналт шалгалтын санал дүгнэлт, өрөмдлөгийн ажил эхлэх мэдэгдэлүүд, гэрч Л.Мөнгөнтөгсийн мэдүүлэг, Ж ХХК-ийн дансны хуулга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 04 оны дүгээр сарын 9-ний өдрийн 08/06 дугаар албан бичгээр ... 00-0 оны хайгуулын жилд Ж ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраар 4.8 сая ам.долларын төлөвлөгөө батлуулж, үүнээс 3.4 сая ам.доллаын хайгуулын ажил хийсэн байна. Номгон IX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан тухайн хайгуулын ажлын доод хэмжээ нь 3 сая ам.доллар байх бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж болохоор байна гэх албан бичиг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... өрөмдлөгийн ажил хийгдсэн дүн ажилдаа тооцогдож явах ёстой. Жилийн эцэст тухайн ажлууд хийж гүйцэтгэгдэж 0 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр тухайн төлбөрийг төлсөн гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
.4. Энэ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дугаар зүйлийн .3.4-д гэрээлэгч нь хайгуулын үйл ажиллагааг олон улсын нүүрсний давхаргын метан хийн аж үйлдвэрт хэвшсэн нийтлэг, дэвшилтэт аргачлалын дагуу гүйцэтгэнэ. Хайгуулын цооногийн өрөмдлөгийг дараах тохиолдолд дууссанд тооцож, зардлыг өртөг нөхөгдөх зардалд оруулна, .3.4.-д Өрөмдөх гүнд болон эсхүл зорилтот давхаргад хүрсэн, .3.4.4-д төрийн захиргааны байгууллага нь өрөмдлөгийн даалгаврыг биелүүлсэн гэж үзсэн гэж тус тус заасанд нийцэхээр байна.
8. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж ХХК-ийн Үндэсний аудитын газрын 05 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 дугаартай аудитын актын 54,40 ам.долларыг Ж ХХК-р төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,
Нэхэмжлэгч Т ХХК-иас Үндэсний аудитын газрын 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 СНАГ-03/0-НА-НА төлбөрийн актын Т ХХК-д холбогдох хэсгийг,
Нэхэмжлэгч М ХХК-ийн Үндэсний аудитын газрын Төлбөрийн акт барагдуулах тухай 03 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 дугаар ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ...,09,5.00 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ....30.0 ам.доллар гэсэн дүн, 5/АО50046 дугаар актын ТОГТООХ нь: хэсгийн дэх заалтын ...,6,99.0 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ..., ам.доллар гэсэн дүнг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 4.- Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан тул нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Л.Наранцогтод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхэд мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нар болон хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс иргэдийн төлөөлөгчийн хувьд саналгүй, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-д Иргэдийн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно ... гэж заасныг баримтлан хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3, 06.3., 06.3.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..8, 4.., 4..4, 4.., 4..3, дугаар зүйлийн ..4, 9 дүгээр зүйлийн 9.., 9..9, дүгээр зүйлийн .., ..9, дугаар зүйлийн ., 8 дугаар зүйлийн 8.6, 8., 3 дугаар зүйлийн 3., 3., Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн ., ., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.., 4..5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж ХХК, Т ХХК, М ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 05 оны дугаар сарын 5-ны өдрийн 56/АО50046 дугаар Төлбөрийн акт барагдуулах тухай актыг, Үндэсний аудитын газрын 05 оны дугаар сарын 5-ны өдрийн 5/АО50046 дугаар Төлбөрийн акт барагдуулах тухай актын Тогтоох хэсгийн дэх заалтын ...,6,99.0 ам.долларыг нөхөн төлүүлж... гэсэн дүнгээс М ХХК-д хамаарах ..., ам.доллар гэснийг тус тус хүчингүй болгосугай.
. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 0.600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 0.00 төгрөгийг олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА