Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2025/00400

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ...........тоот хаягтай “........... ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ........... тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,938,800,95 (долоон сая есөн зуун гучин найман мянга найман зуун төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

  

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 11-р сарын 02-ны өдөр 11488823 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу Зээлдэгч нь төлбөр төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 5,377,963.26 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүйн улмаас зээлийн хүүнд 2,551,837.69 төгрөг, нийт 7,929,800.95 төгрөг төлж барагдуулах ёстой байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 300 хоног болсон байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйл болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн *******аас 7,929,800.95 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

2.Хариуцагч ******* ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие ******* нь дээр нэхэмжилсэн 7,938,800,95 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Миний дансыг банк битүүмжилсэн тул төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Миний бие аваарт орж ажилгүй 3 сар болж эхнэр төрж орлогын үүсвэргүй болсон ба данс чөлөөлөгдсөнөөс хойш зээлээ түргэн шуурхай төлж хааж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэхгүй бүрэн төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж,7,938,800,95 (долоон сая есөн зуун гучин найман мянга найман зуун төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,938,800,95 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,938,800,95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,938,800,95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,827 төгрөгийн тал хувь болох 70,913 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 70,913 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,913 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 7,938,800,95 (долоон сая есөн зуун гучин найман мянга найман зуун төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,827 төгрөгийн тал хувь болох 70,913 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 70,913 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,913 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.ЭНХМАНДАХ