| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00456/И |
| Дугаар | 157/ШШ2025/00409 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2025/00409
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ........... тоотод оршин суух “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч .............. тоотод оршин суух ******* овогт ******* ******* 24,994,786,36 (хорин дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун наян зургаан төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 2 сарын 21-ний өдөр L100084192 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч *******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:
2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 7826762338 зээлийн дансны дугаартай, 1,636,000.00 (нэг сая зургаан зуун гучин зургаан мянган) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946138201 банкны тоот дансанд;
2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7810818088 зээлийн дансны дугаартай, 555,000.00 (таван зуун тавин таван мянган) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946138201 банкны тоот дансанд;
2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 7826318503 зээлийн дансны дугаартай, 1,282,000.00 (нэг сая хоёр зуун наян хоёр мянган) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946138201 банкны тоот дансанд;
2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 7100374907 зээлийн дансны дугаартай, 19,470,000.00 (арван есөн сая дөрвөн зуун далан мянган) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946138201 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2025 оны 6 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :
-Үндсэн зээл: 1,636,000.00 (нэг сая зургаан зуун гучин зургаан мянган) төгрөг
-Шимтгэл: 32,720.00 (гучин хоёр мянга долоон зуун хорин) төгрөг
-Үндсэн хүү: 249,568.44 (хоёр зуун дөчин есөн мянга таван зуун жаран найман төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг
-Нэмэгдүүлсэн хүү: 37,004.98 (гучин долоон мянга дөрвөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөг, нийт 1,955,293.42 (нэг сая есөн зуун тавин таван мянга хоёр зуун ерэн гурван төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг
2. 2025 оны 6 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 555,000.00 (таван зуун тавин таван мянган) төгрөг
- Шимтгэл: 11,100.00 (арван нэгэн мянга нэг зуун төгрөг)
- Үндсэн хүү: 96,889.32 (ерэн зургаан мянга найман зуун наян есөн төгрөг гучин хоёр мөнгө) төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 14,451.29 (арван дөрвөн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нийт 677,440.61 (зургаан зуун далан долоон мянга дөрвөн зуун дөчин төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг.
3. 2025 оны 5 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь
- Үндсэн зээл: 1,282,000.00 (нэг сая хоёр зуун наян хоёр мянган) төгрөг
- Шимтгэл: 25,640.00 (хорин таван мянга зургаан зуун дөчин) төгрөг
- Үндсэн хүү: 263,635.40 (хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун гучин таван төгрөг дөчин мөнгө) төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 41,347.14 (дөчин нэгэн мянга гурван зуун дөчин долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг, нийт: 1,612,622.54 (нэг сая зургаан зуун арван хоёр мянга зургаан зуун хорин хоёр төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг
4. 2025 оны 2 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь
- Үндсэн зээл: 17,868,209.12 (арван долоон сая найман зуун жаран найман мянга хоёр зуун есөн төгрөг арван хоёр мөнгө) төгрөг
- Үндсэн хүү: 2,826,973.90 (хоёр сая найман зуун хорин зургаан мянга есөн зуун далан гурван төгрөг ерэн мөнгө) төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 46,746.77 (дөчин зургаан мянга долоон зуун дөчин зургаан төгрөг далан долоон мөнгө) төгрөг, нийт: 20,741,929.79 (хорин сая долоон зуун дөчин нэгэн мянга есөн зуун хорин есөн төгрөг далан есөн мөнгө) төгрөг
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 (долоон мянга таван зуун) төгрөг.
Иймд хариуцагч *******ээс нийт 24,994,786.36 (хорин дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун наян зургаан төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-н нэхэмжилсэн 24,994,786.36 төгрөгийг сар бүрийн тогтмол төлөлтийн хуваарьтай төлж барагдуулна. Сар бүр 2,499,786 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар бичлээ.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 24,994,786,36 (хорин дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун наян зургаан төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 24,994,786,36 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,994,786,36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 24,994,786,36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,924 төгрөгийн тал хувь болох 141,462 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 141,462 төгрөгийг, хариуцагч О.******* улсын тэмдэгтийн хураамж 141,462 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 24,994,786,36 (хорин дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун наян зургаан төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,924 төгрөгийн тал хувь болох 141,462 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 141,462 төгрөгийг, хариуцагч О.******* улсын тэмдэгтийн хураамж 141,462 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ