Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 157/ШШ2025/00413

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

    хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ................багт хаягтай, “******* банк” ХК-ийн ............. салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ............. оршин суух, ******* ******* овогт *******-******* *******т холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 59,926,936,12 (тавин есөн сая есөн зуун хорин зургаан мянга есөн зуун гучин зургаан төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Э нь ........ ******* банкны .... тооцооны төвөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөгийг 2 удаагийн олголтоор малчны зээл төрлийн бүтээгдэхүүн болох онлайн малчны зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, бусад зориулалтаар ашиглах зорилгоор авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн А данс дахь 1,652 толгой малыг барьцаалсан.

Б.Э нь 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 11,245,810.23 төгрөг, зээлийн хүүнд 4,755,358.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,145.96 төгрөг, нийт 16,005,314.25 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй 94 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Иймээс зээлдэгч Б.Э 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 48,754,189,77 төгрөг, зээлийн хүүгийн төблөр 10,946,329,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 226,417,29 төгрөг, нийт 59,926,936.12 төгрөг. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны мөнгөөр нэхэмжлэлийг хангуулах.

Жич: нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Улсын тэмдэгтийн хураамжид 457,585 төгрөг, 70,200 төгрөг төлсөн.” гэжээ.  

 

2.Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Хаан банк”-ны нэхэмжилсэн 59,926,936.12 төгрөгийг 20 сарын хугацаанд сар бүр 3,000,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч Б.Э 59,926,936.12 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүгчийн захирамж гарснаас хойш сар тутам 3,000,000-6,988,000 төгрөгөөр төлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “.. банк” ХК-н .... нь хариуцагч Б.Э холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 59,926,936,12 (тавин есөн сая есөн зуун хорин зургаан мянга есөн зуун гучин зургаан төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар нь хариуцагч Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 59,926,936,12 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 59,926,936,12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 59,926,936,12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “............ банк” ХК-ийн ........... нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,585 төгрөгийн тал хувь болох 228,792 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 228,792 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамж 228,792 төгрөг 50 мөнгийг, тогтоосон хэмжээний илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас  тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “... банк” ХК-ийн .....нэхэмжилсэн 59,926,936,12 (тавин есөн сая есөн зуун хорин зургаан мянга есөн зуун гучин зургаан төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Э нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “......... банк” ХК-ийн .... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,585 төгрөгийн тал хувь болох 228,792 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 228,792 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамж 228,792 төгрөг 50 мөнгийг, тогтоосон хэмжээний илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас  тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ........... олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭНХМАНДАХ